| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0196/Э |
| Дугаар | 00208 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 00208
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б холбогдох эрүүгийн 1815000000206 дугаартай, 163/2018/0196/э индэкстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр О.Б аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, О.Б аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын соёл олон нийт хариуцсан мэргэжилтэй, Г овогт О.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Б аймгийн О.Б сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Г.С гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
1815000000206 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч О.Б : Би Гансүхийн Г.С гэж хүнтэй 2015 онд танилцаад удалгүй нэг гэртээ орж хамт амьдарч эхэлсэн. Бид 2 дундаасаа 2 ихэр хүүтэй ба манай 2 хүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. Энэ жил 2 нас 2 сартай. Надаар овоглож явдаг Б.А , Б.Ам гэж 2 хүүтэй болсон. Улаанбаатар хотод хадмындаа амьдарч байгаад О.Б аймагт ирээд 7 сар сар болсны дараа эхнэр хүүхэд маань араас ирээд 4 сар болж бид 3-р хороонд байшин хашаа худалдаж аваад тусдаа амьдарч байсан. Эхнэр бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найзуудын хамт хөдөө салхинд гарчихаад буцаад гэртээ ирээд 1 шил 0.75 литрийн Ерөөл архийг хувааж ууцгаасан. Хөдөө салхинд гарч 0.75 литрийн 2 шил Ерөөл архийг эхнэр бид 2 дээрээс нь 2 найз бид 4 хувааж уучихсан байсан учраас нэлээд согтсон байсан. Тэгээд гэртээ ирээд эхнэр бид 2 юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Хэрэлдээд л тэгээд би эхнэрээ юугаар яаж цохиж зодсоноо санахгүй байна. Эрүүлжүүлэхэд ороод т ухаан орж эхнэрээ зодсон талаар мэдсэн. Тэрнээс хойш эхнэртэйгээ уулзаагүй. Ямар ч байсан хамт тэр өдөр явсан найзуудтайгаа утсаар ярихад намайг эхнэрээ зодоод гэмтэл учруулсан гэж хэлсэн. Угаасаа надаас өөр эхнэрийг маань зодож цохих хүн байгаагүй. Би ямар ч байсан эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тэрний өмнөх өдөр нь бас архи уучихсан байсан ба тэр өглөө согтуу гараагүй байхдаа хөдөө яваад нэмж архи уугаад юу болсоноо сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-39-40 тал/
Хохирогч Г.С ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед О.Б аймгийн Цагдаагийн амралтын хойд талын ууланд салхинд гарсан. Тэнд очоод нөхөр болох О.Б намайг зодож цохиод байсан. Тэндээс гэртээ ирэхэд 18 цаг өнгөрч байсан. О.Б гарч дэлгүүрээс архи авч орж ирээд М , Ц , О.Б бид тойрч суугаад архиа уусан ба Ц эхнэртэйгээ бие засах гээд гарах хооронд намайг хөл рүү өшиглөөд байсан. Гаднаас хүмүүс ороод ирэхээр зүгээр болчихоод байсан. Тэгээд бид хамт 4 лээ сууж байтал намайг арын өрөөнд орж хүүхдүүдээ унтуул гэсэн. Би хүүхдүүдээ унтуулах гээд байж байтал орж ирээд намайг өшиглөөд янз бүр болоод байсан тэгэхээр нь гарч зугтаатал намайг хашааны хаалганы үүдэнд унагаад дарж байгаад чулуугаар толгой руу цохиж миний толгойг хагалсан. Мөн тэнд ойрхон байсан блокыг над руу далайгаад шидэх гэж байгаад болиод намайг үснээс зулгааж гэр лүү оруулсан. М , Ц хоёр хамгийн сүүлд гараад явахад гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад намайг үсдээд дарж байгаад галын дэгээ төмрөөр нуруу луу 3-4 удаа цохисон, мөн гэрийн шүүрээр бас цохьсон, цохиж байсныг гэрийн гаднаас М , Ц 2 хараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би Булгаад миний толгой хагарчихлаа чи надад эмнэлэг дуудаад өгөөч гэсэн надад дуудаж өгөхгүй гээд дахин цохиод толгой дээр ус асгаад М , Ц 2 ороод ирэхэд юу ч болоогүй юм шиг бай гээд байсан. М , Ц 2 хаалга тогшиход Булгаа онгойлготол цагдаа, эмнэлэг ороод ирсэн. Зүгээр байж байгаад л ах дүү нарыг чинь ална гээд намайг байж суухын аргагүй болгосон. Намайг юм ярихаар л зодоод байсан. Цагдаа нар орж ирээд Булгааг аваад явахад би 2 хүүхдээ хараад үлдсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилэнэ гэх мэдүүлэг /хх-12-18 тал/,
Гэрч С.М ын өгсөн.”...Удалгүй Ерөөл нэртэй 0.75 литрийн архийг авчирч манай нөхөртэй талд нь ортол уусан. Тэгээд унтах гээд хэвтэх гэж байтал О.Б , Г.С нар нь хоорондоо маргалдаж түр тар хийх чимээ гарсан. Тэгээд О.Б нь Г.С ийг гараараа алгадаад унасан. Удалгүй Г.С гэрээс гараад гүйсэн. Араас нь О.Б гараад явахлаар нь би нөхрийгөө араас нь гараарай гээд би 2 жоохон хүүхдийг нь хараад үлдсэн. Удалгүй гадаа Г.С 103 дууд, миний толгой өвдөөд байна гэж орилсон. Тэгээд О.Б ыг манай нөхөр Ц дагуулаад орж ирсэн. Тэгээд манай нөхөр надад хандан чи Г.С ийг оруулаад ир гэхээр нь би гэрээс гараад очтол Г.С гэрийнхээ хашааны дотор талд хаалганы наад талд газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод өргөх гэтэл дийлэхгүй уйлаад байсан бас толгой нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/
Гэрч Ж.Ц ын өгсөн:...Би өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед өөрийн эхнэр М ын хамт О.Б аймагт байрлах найз О.Б ыд ирсэн. Тэгээд эхнэр бид 2 Булганыд хонож амарсан. Тэгээд өглөө босоод эхнэр М , Булган, түүний эхнэр Г.С нарын хамтаар О.Б аймгийн Зуслан руу салхинд гарсан. Тэгээд 18 цагийн үед О.Б ыд ирсэн. Тэгээд унтах гээд хэвтэх гэж байтал О.Б , Г.С нар нь хоорондоо маргалдаж түр тар хийх чимээ гарсан. Тэгээд удалгүй Г.С гэрээс гараад гүйсэн араас нь О.Б гарсан. Тэгээд би араас нь гартал О.Б нь Г.С ийг цохиж байсан. Тэгэхлээр нь О.Б ыг салгаад гэрлүү нь оруулсан. Тэгээд М ыг чи гараарай Г.С ийг оруул гэж хэлсэн. Тэгээд М орж ирэхгүй удаад байхлаар нь би араас гарч Г.С ийг сугадаад гэрлүү оруулж ирсэн. Тэгээд би эхнэр М ын хамтаар гэрээс гартал гэрийн хаалгыг цоожилсон. Тэгэхээр нь бид 2 эргэж ороод цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн О.Б аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 301 дугаартай
1. Г.С ийн биед тархи доргилт, зулайд няцралт шарх, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа, баруун мөр, баруун бугалга, багана нуруу, баруун ташаанд цус хуралт, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 29-30 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 04 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-51-55 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.Б аймгийн О.Б сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Г.С гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг , хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.С , гэрч С.М , Ж.Ц нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн О.Б аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор , хууль цаазын итгэмжит зөвлөх Ц. Сувдаагийн шүүгдэгч О.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх түүнийг гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Б ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.С ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч Г.С нь эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмөр, модон иштэй хогийн шүүр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт О. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Б ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж галын дэгээ төмөр, модон иштэй хогийн шүүр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст , хохирогч С.Г.С нь эрүүл мэндэд учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор О.Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ