| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0250/Э |
| Дугаар | 261 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 261
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн **** холбогдох 1831001820245 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, *** 1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, , * дүгээр хороо ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** овогт ****гийн **** /РД:ЧБ-*********
Шүүгдэгч Д.**** нь **** оны 05 дугаар сарын 05-ны өдөр **** аймгийн **** сумын **** тосгоны “**** ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Д.****гийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 11 дүгээр сарын 13-нд яллагдагчаар өгсөн: “...Би О.**** ахаас “Драг” гэх төхөөрөмжийг 200.000.000 төгрөгөөр худалдаж авахаар ярьж тохироод **** аймгийн **** тосгонд авчирсан. Би “Драг” гэх төхөөрөмжийг ажиллуулаад хүмүүст 230.000.000 гаран сая төгрөгөөр зараад дундаас нь мөнгө унагах гэж байгаад л ийм асуудалд орчихлоо. ...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133-р ху/,
2.Шүүгдэгч Д.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: **** оны 03 сард драг төхөөрөмжийг О.**** ахтай аман гэрээ хийж тээвэрлэж авчраад 5 сард угсарсан. Тухайн төхөөрөмжийг зарж борлуулж дундаас нь ашиг олох бодолтой анх авчирсан. Тэгээд төхөөрөмжөө шалгах зорилгоор газрын хэвлийд халдсан. Дараа нь эргэлтийг нь үзэх зорилгоор төхөөрөмжөө ажиллуулсан. Намайг тэндээс явсан хойгуур “чамайг цагдаагийн байгууллага дээр дуудаж байна” гэхээр нь очиж уулзсан. 7 сард мөн цагдаа нар ирж зураг аваад байгаль орчны хохирлын үнэлгээ гаргасан. Түүнээс хойш хөдөлгөөгүй. Хуулийн мэдлэггүйгээс болж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирлын мөнгийг төлж барагдуулна...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Х.Б **** оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нөхөн сэргээлтийг хийж байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөх юм бол гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/,
4.Иргэний нэхэмжлэгч О.Ч **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрпөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.**** **** оны 02 дугаар сарын дундуур цагаан сарын өмнөхөн над руу яриад “танд Драг байгаа юм уу, би Драгийг тань ашиглаад хэдэн төгрөг олох боломжтой байна. Эхлээд ажиллуулж үзэж байгаад зараад өгье, болохгүй бол ажиллуулж байгаад ашиг олох боломжтой бол мөнгийг чинь олсон ашгаараа төлөөд яваад байж болох уу? Та хашаандаа зүгээр байлгаж байхаар дүүдээ өгчихөөч” гэж хэлсэн. Бид 2 аман яриа хэлцэл хийгээд надаас 2 сарын дараа авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,
5.Гэрч Ц.Э **** оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг ирэхэд манаач гэх нэг залуу байсан. Хариуцсан эзэд нь байхгүй байсан. Намайг ирснээс хойш тухайн “Драг” гэх төхөөрөмжөөр ашигт малтмал олборлосон асуудал байхгүй. Би энд хиймэл нууранд ашигт малтмал олборлох төхөөрөмж байгааг мэдээгүй байж байгаад өнөөдөр аймгаас шалгалтаар ирсэн хүмүүстэй очиж харахад улаан өнгийн “Драг” гэх төхөөрөмж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/,
6.Гэрч М.Э **** оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би **** оны 05 дугаар сарын 27-ны өдөр засвар хийхээр Хавиргана гэх газарт ирсэн бөгөөд намайг ирэхэд манаач гэх залуу ганцаараа байсан. Энд ирсний дараа ямар нэгэн байдлаар хууль бусаар ашигт малтмал олборлоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/,
7.Гэрч Б.Н **** оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай төрсөн дүү Батболд нь **** оны 05 дугаар сард **** гэдэг хүнтэй намайг анх танилцуулж өгсөн. Тэгээд тухайн хүнтэй 80449944 дугаарийн утсаар ярихад **** аймгийн **** сумын нутаг “Хавчиргана” гэх газарт сарын 800,000 төгрөгийн ажиллуулая гэхээр нь би зөвшөөрч **** оны 05 дугаар сарын 07-ны өдөр уг газарт манаач хийхээр ирсэн. ...**** ах надад хэлэхдээ 1 удаа энэ хавар ажиллуулж үзтэл хэвийн ажиллахгүй байна гэж ярьж байсан. Намайг ирснээс хойш огт ажиллаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р ху/,
8.Гэрч Д.****ашийн **** оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** ах над руу залгаад **** аймгийн **** сумын дугаар баг **** тосгонд очиход Хятад улсын 4 ажилчид ирсэн байсан ба тухайн Хятад ажилчид “Драг” нэртэй төхөөрөмжийг угсрах гэж ирсэн байсан. Маргаашнаас нь “Драг” нэртэй өөрөө ашигт малтмал олборлох зориулалт бүхий төхөөрөмжийг угсарч эхэлсэн ба төхөөрөмжөө **** оны 05 дугаар сарын 05-ны өдөр угсарч дуусаад хиймэл нууранд байрлуулж орхисон. Тэгээд бид явсан. ...гэх мэдүүлэг, /хх-Ин 43-44-р ху/,
9.Гэрч О.А**** оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.**** гэдэг хүн **** оны 6 дугаар сарын дундуур манай ажил дээр ирээд тус тосгонд алт олборлох тусгай зөвшөөрлийг “Ашигт малтмал, газрын тосгоны хэрэг эрхлэх газраас” ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хурлаар батлагдах гэж байгаа болохоор танай тосгоны “Хавчиргана” гэх газарт “Драг”аар алт олборлох гэж ирсэн. Одоогоор манай уурхай ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулах машин, техникийг зөөж авчирсан байгаа, бичиг баримт бүрдэх үед танд үзүүлнэ гэж хэлээд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р ху/,
10.Гэрч К.А **** оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** оны **** сумын 3 дугаар баг **** тосгоны “**** ам” гэх нэртэй газарт ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх нь хууль бус юм ...Д.**** нь “Драг” гэх төхөөрөмжөөр ашигт малтмал олборлож байсан эсэх талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р ху/,
11. Гэрч Ц.Ч **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг ирэхэд 4 хужаа гадаадын иргэн байсан. Энэ 4 гадаадын иргэд 2 нь очоод “Драг” гэх төхөөрөмжийг ажиллуулж байгаа. Би хааяа түлш багаж хэрэгсэл, хоол зэргийг нь хүргэж өгдөг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-58-р ху/,
12. Гэрч Э.Ө **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би алт олборлох зорилгоор хүмүүс авчирсан байгаа. Би ирээд 2 хонож байна. Бичиг баримт нь арай бүтээгүй байгаа болохоор техникүүдээ татаад засвар үйлчилгээ хийж байгаа...Бид нарыг ирэхэд хиймэл нуур үүсгэсэн газар “Драг” гэх төхөөрөмж ажиллаж байсан. Мотор ажиллах чимээ гараад байж байсан. ...Манайх ирээд 2 хоноход ирсэн өдрийн өдөр нь ажилласан. Харин дараа өдөр нь өдөр шөнөгүй ажиллаж мотор нь дуугарч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р ху/,
13.Шинжээчийн **** оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18-05-038/45 дугаартай ...Байгаль экологид 2,172,619 төгрөгийн хохирол учирсан байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 101-105-р ху/,
14.Шинжээчийн **** оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай ...Б.**** холбогдох хууль бус олборлолтын улмаас экологид учруулсан хохирлын хэмжээ нийт 1.218.580 төгрөг болов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 116-118-р ху/,
15.”Ашид билгүүн” ХХК-ийн ...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн **** оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 110.000.000 төгрөгөөр тогтоов. ...гэх үнэлгээ, /хх-ийн 123-126-р ху/,
16. Шүүгдэгч Д.****гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 168-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-7, 15, 20-21р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-14, 18-19, 22–р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 91,100, 121-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 93-97, 101-105, 116-118, 123-127-р ху/, дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол, /хх-ийн 110-111-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 98,119,128 р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 120, 129-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 130-131-р ху/,яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 132-134-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 162-167, 171-172-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 179-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 178-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 177-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
**** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.****г **** оны 05 дугаар сарын 05-ны өдөр **** аймгийн **** сумын **** тосгоны “**** ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдан улмаар байгаль экологид 3.391.199 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчны экологийн үнэлгээгээр тогтоогдсон 3.391.199 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ашигт малтмал олборлох ажил үүрэг гүйцэтгэхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй гэснийг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийн үнэ 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, битүүмжлэгдсэн “Мини Драг” төхөөрөмжийг жинхэнэ эзэмшигч О.****т олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ****гийн **** ял шийтгэл оногдуулахгүйгээр 03 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Д.**** ашигт малтмал олборлох, хайх, ашиглах зэрэг ажил үүрэг гүйцэтгэхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож, уг шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.****гээс байгаль экологид учирсан хохиролд 3.391.199 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийн үнэ 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, битүүмжлэгдсэн “Мини Драг” төхөөрөмжийг жинхэнэ эзэмшигч О.Ч олгосугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 2.1-т зааснаар байгаль экологид учирсан хохиролд 3.391.199 /гурван сая гурван зуун ерэн нэгэн мянга, нэг зуун ерэн ёс/ төгрөгийг өөрийнх нь нөхөн төлөхөө илэрхийлсэн **** оны 12-р сарын 25-ны дотор, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийн үнэ 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын дотор тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Д.**** үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг болон хязгаарлалтыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.**** анхааруулсугай.
6.Шүүгдэгч Д.**** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай
7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.**** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН