| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0245/Э |
| Дугаар | 263 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 263
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж **** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****ын ****д холбогдох эрүүгийн 1831000000254 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1*** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, “**” ХХК-д манаач ажилтай, ам бүл *, *** аймгийн **** сумын ** дугаар баг, **дугаар гудамж, ** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгүүлэн тэнсэж байсан, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн 138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сар, 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 07 дугаар сарын 30-нд ялын хугацаа дуусч суллагдсан. 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3 сар 28 хоногийн өмнө тэнсэн суллагдсан. 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэрэг хариуцах чадвартай гэх **** овогт ****ын ****, /РД: ***********/
Шүүгдэгч Б.**** нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **** аймгийн **** сумын нутагт орших “****” гэж газарт бэлчиж байсан иргэн З.****ийн 1 тооны үхрийг иргэн Л.****аар “миний үхэр” гэж итгүүлэн бусдад заруулж, бусдын малыг хулгайлахад зориуд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Б.****ы 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Манай компанийн тариан талбай руу эрээн алаг зүсмийн 1 тооны үнээ, ягаан зүсмийн 1 тооны бяруу, мөн 1 тооны хүрэн зүсмийн бяруу гээд нийт гурван тооны үхэр ороод байдаг болсон. Би тухайн үед тэдгээр үхрийг тариан талбайгаасаа тууж гаргадаг байсан. Сүүлдээ тариан талбайгаасаа тууж гаргахаа больж, манай ойролцоо байх **** гэх залуутай уулзаж, тэдгээр үхэрнүүдийг заримдаа харж, хариулж байх талаар хэлж захисан. Надад мөнгө хэрэг болоод байхаар нь “худалдчихаарай” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 11 цагийг үед **** над руу утасдаад дуудахаар нь яваад очтол **** миний хариулаад “нааш, цааш болгоод байгаарай” гэсэн гурван үхрийн алаг эрээн үнээг нь махны ченжид худалдсан чинь тус үнээний албан ёсны эзэмшигч нь гарч ирээд үнээгээ эргүүлээд авах талаар ярьсан. Тус үнээг 850,000 төгрөгөөр худалдаад асуудал болсны дараа тухайн ченжид тус мөнгийг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,
2.Шүүгдэгч Б.****ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би **** аймгийн **** сумын “Тэгш хаан” ХХК-д манаач ажилтай юм. Полинд сувай үхэр хэд хэдэн удаа орж ирээд байхаар нь би тэр үхрийг хашаандаа байлгаж байгаад ****т хэлж ачуулсан. Маргааш нь **** сумаас малын гарал үүслийн бичиг авах гэж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг,
3.Хохирогч З.****ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай ээж нар руу утасдаад “ танай алаг эрээн зүсмийн үнээг чинь хүн ачиж явсныг нь мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдээд шалгуулж байна” гэж хэлсэн. Манай үнээг **** гэх хүн мал авдаг ченжид худалдсан гэсэн. Ямар учраас худалдсан талаарх нарийн учрыг нь мэдэхгүй байна. Би өнөөдрөөс 7-8 жилийн өмнө гэртээ хариад тус хулгайд алдаад эрээд олсон алаг үнээгээ идшиндээ хэрэглэдээр болоод нядалсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8-р ху/,
4.Гэрч Ц. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хамгийн сүүлд одоогоос 2 хоногийн өмнө харахад “****” ХХК-ийн талбайн ойролцоо байхаар нь бэлчээрээс нь хашаандаа авч ирээгүй. Тэгсэн чинь өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай алаг үхрийг танихгүй хүн уяж байгаад, машинд ачуулж байна гэж сонсоод Цагдаагийн байгууллагад хандсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10-р ху/,
5.Гэрч Л.****ын 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайхыг өвөлжөөндөө нүүж очиход “****” ХХК-ийн вагончигний хажууд 1 тооны алаг зүсмийн үнээ, 1 тооны ягаан зүсмийн бяруу, 1 тооны хүрэн халзан зүсмийн бяруу байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын дундуур үеэс эхлээд **** намайг “энэ 3 үхрийг эргүүлж, тойруулаад хараад байж байгаарай, хөгшин нь ийшээ явж байсан хүнээс авсан үхэр шүү” гэхээр нь би “хаашаа явсан, ямар хүнээс авсан юм” гэсэн чинь “доошоо үхэр тууж явсан хэдэн залуучуудаас авсан” гэж хэлж байсан. Тэгээд би ойр зуур хараад хааяа юманд явсан хойгуур нь эргэж тойроод харж байдаг байсан. Тэгээд одоогоос 10 орчим хоногийн өмнө надад “миний хөгшин хэрэг болвол 1 үхрийг нь зарвал зарахгүй юу, үлдсэн хоёр нь байж л байна биз” гэхээр нь “би зарж болох юм уу? хэрэг төвөгт орчихвол яах юм” гэхэд **** “хэрэгт орох асуудал байхгүй, айлтгүй” гэж хэлсэн. ...Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 9 цагийн үед үхрийг пойлноос хураагаад гэрийнхээ гадаа аваачихдаа ****ы хэлээд байсан 3 тооны үхрийг цуг туугаад гэрийнхээ гадаа аваачсан. Тэгсэн чинь манай цаад талын Алтанхуяг гэх айлаас нэг цэнхэр өнгийн ачааны “Бонго Жи-3” маркийн машинтай хүн 2 шүдлэн үхэр ачаад явахаар нь би замд зогсоогоод уулзаад “1 тооны үхэр авах уу?” гэхэд тэр хүн “үзье” гэхээр нь би үзүүлээд алаг зүсмийн сувай үнээг 850,000 төгрөгөөр зарсан. Тэгээд сумын малын эмчээр гарал үүслийн гэрчилгээ бичүүлэх гээд байж байхад хулгайн үхэр гэдгийг мэдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/,
6.Гэрч Т.Э 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** манай нөхөр ****тай уулзаад “манай 3 үхрээс нэг үхрийг нь авах хүн байвал зараарай” гэсэн юм байна лээ. 2018 оны 11 дүгээр сарын 03-нд манай хажуу айлын Хуягаагийхаас махны ченж үхэр аваад буцаж явахад нь манай нөхөр **** зогсоож уулзаад “үхэр авах уу” гэж асуухад нь уг махны ченж “авъя” гээд үхэр малаа үзээд үнэ ханшаа тохироод өгөхөөр болсон. Ингээд уг ченж худалдаж авсан үхрээ ачаад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18-р ху/,
7.Гэрч Г.Б 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд 1 тооны алаг үнээг 850,000 төгрөгөөр худалдаж аваад тус сумын малын эмч рүү очиж гарал үүслийн гэрчилгээ авахаад зогсож байтал нэг эмээ ирээд “энэ алаг зүсмийн үнээ манай үхэр байна” гэхээр нь тэр эмээтэй уулзаад надад алаг үнээг зарсан **** гэх айлынх руу явсан. Тэгээд болсон явдлын талаар хэлээд өгсөн мөнгөө буцаагаад тоо ёсоор нь авсан. Тэгээд худалдаж авсан гэх алаг үнээгээ тэр эмээгийн хашаанд буулгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/,
8.”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 11 сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ цэнэ 950,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ, /хх-ийн 32-34-р ху/,
9.Шүүгдэгч Б.****ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 51-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 2-4-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 30-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-35-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 35-36-р ху/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 ны тооллого, /хх-ийн 43-44-р ху/, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, /хх-ийн 47-50-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.**** нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **** аймгийн **** сумын нутагт орших “****” гэж газарт бэлчиж байсан иргэн З.****ийн 1 тооны үхрийг иргэн Л.****аар “миний үхэр” гэж итгүүлэн бусдад заруулж, бусдын малыг хулгайлахад зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас авсан тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 ны тооллого зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 7 хоногтой, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэрэг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-т заасан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч **** овогт ****ын ****ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, энэ шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.****д мэдэгдсүгэй
4.Шүүгдэгч Б.**** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 7 /долоо/ хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч Б.****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, энэ таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН