Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 256

 

**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

       Улсын яллагч                                                     М.Энхбаатар

       Шүүгдэгч Ч.****ы өмгөөлөгч                  Ө.Ганзориг

       Шүүгдэгч Э.****гийн өмгөөлөгч          А.Отгонбаяр

       Нарийн бичгийн даргаар                                   С.Энхтайван нар  оролцов.

 

**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын **** нарт холбогдох 1831001850155 тоот  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

           Үндсэн захиргаа: Монгол Улсын харьяат, ** оны ** дугаар сарын **-ний өдөр **** аймгийн **** гол суманд төрсөн, эрэгтэй, ** настай, Бүрэн дунд боловсролтой, Операторчин мэргэжилтэй, ам бүл * эхнэр хүүхдийн хамт **** аймгийн *** г** сумын * багийн *** тоотод оршин суух хаягтай, “****” ХХК-нд дампын операторчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл  2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын * дугаар шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилиин хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, **** овогт ****ийн ****, / РД:ТЯ*******/

        

         Үндсэн захиргаа Монгол Улсын харьяат, 1*** оны ** дүгээр сарын **-ний өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *, эхнэр хүүхдийн хамт **** аймгийн *** Хайрхан багийн *** тоотод оршин суух хаягтай, “***” ХХК-нд том тэрэгний жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, **** овогт ****ын ****, /РД**********/

          Шүүгдэгч Э.**** нь **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр **** аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар  Ч.****тай маргаж улмаар түүнийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан,

          Шүүгдэгч Ч.**** нь **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр **** аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар 3.****тэй маргаж улмаар түүнийг хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Э.****гийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын  06-нд  яллагдагчаар  өгсөн:  ... **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр байсан юм. Энэ өдөр Шарын гол сумаас хүргэн ах Лхагва-Очирын “Хайя лукс” маркийн автомашинтай ****, Нямдорж, Хосоо, Лхагва-очир нарын хамтаар Түшиг сумруу загасанд явсан юм. Ингэж явахдаа замаасаа архи аваад ууцгаасан ба архи уусаар яваад Түшиг сум орсон юм. Ингэж ороод явж байхад **** бид 2 жаахан маргалдсан ба **** машин зогсоолгоод намайг “буугаад ир” гэж машинаас буулгаад намайг үзүүртэй зүйлээр хатгасан юм. Мөн хэд хэд цохисон ба бид 2 зууралдахад Лхагва-Очир ах ирээд салгасан ба надруу дайраад байхаар нь би цаашаа зугтчихсан юм. Ингэж зугтаж холдоход Лхагва-Очир цаашаа аваад явсан. Би машин руу яваад очиход машин асаалттай байхаар нь кабинд нь орж суугаад машиныг хөделгөж яваад ****ыг айлгах санаатай тулаад зогсъё гэж бодоод тулж очоод тоормос гишгэсэн боловч машиныхан тоормос огг барилгүй тэр чигээрээ ****ыг газарт хагас суусан байхад нь мөргөөд дээгүүр нь гараад явчихсан. Хэсэг яваад зогссон юм. Би сандарсандаа тоормосон дээрээ гишгээтэй байсан боловч зогсохгүй тэр чигтээ дээгүүр нь гарч яваад хэсэг яваад зогссон юм. Тоормос үнэхээр барихгүй байсан урд тоормос нь гачаалдаж байж барьж байсныг сүүлд л мэдсэн. Би уул нь ****ыг зүгээр л айлгах санаатай байсан юм. Тэрнээс дайрч бэртээж биед нь гэмтэл учруулъя гэж бодоогүй. Надруу гартаа үзүүртэй зүйл барьж дайраад хатгасан байхаар нь уур хүрээд дахиад яваад очвол намайг хатгачих байх гэж бодоод явган явж очилгүй машинтай очиж айлгая гэж бодоод машиныг жолоодоод очиход машин тоормос гишгээд зогсолгүй дээгүүр нь гарчихсан. Ийм л зүйл болсон миний хувьд яг үнэндээ айлгах л санаатай байсан. Тэрхэн зуурын уур бухимдлаас үүдэн ийм зүйл хийчихсэн машинаар айлгавал надаас айх байх гэж бодсон юм. Гэтэл эсрэгээрээ машинаар дайрчихсан юм. Ийм л зүйл болсон. Би үүнд үнэхээр их харамсаж байна.  ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 16-17-р ху/,

2. Шүүгдэгч Ч.****ы мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 17-нд  яллагдагчаар өгсөн:  ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр ****, Лхагва-Очир, Хосоо, Нямдорж нарын хамтаар Түшиг сум руу загсанд явцгаасан юм. Ингэж явах замдаа архи ууцгаасан ба ****тэй маргалдаж, замдаа зогсож би машинаас жижиг хайч авч буугаад ****гийн биеийн хэсэг рүү хатгаж, цохисон юм. Ингээд Лхагва-Очир салгаад больсон юм. Өөр цохиж, зодолдсон зүйл болоогүй. Тухайн үед тэр хайчаа газар хаясан. Би хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 11-12-р ху/,

3.Шүүгдэгч  Э.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: **** оны 08 дугаар сарын 23-нд **** аймгийн Зэлтэр сумын чиглэл рүү салхинд гарахаар явах замдаа 2-3 шил архи уусан. Улмаар эхлээд Ч.**** дараа нь би машинаас буусан. Тэгээд бид хоёр барилцаж авсан. Ч.**** намайг нэг цохиод авахаар нь би зугатаж машиндаа орж сууж байгаад өөрийн мэдэлгүй Ч.****ыг дайрчихсан. Надад Ч.****ыг санаатайгаар дайрая гэсэн бодол байгаагүй. Айлгая гэж бодоод чиглэж ирээд тормоз гишгэхэд машины тормоз нь барихгүй шууд очоод дайрчихсан. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,

          4.Шүүгдэгч Ч.****ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: **** оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг орчмын үед бид нар ажлаасаа бууцгаагаад бөөнөөрөө Түшиг сум руу салхинд гарахаар найзуудаараа нийлээд загасанд явсан юм. Явах замдаа архи ууцгаасан. Гэтэл Э.**** нь согтож улмаар хүргэн ахыгаа зодож нүдээд байсан. Тэгээд 17 цагийн үед гол руу гаа ойртоод ирэх үед Э.**** нь “Чамайг мод руу оруулж байгаад ална” гэж хэлсэн. Бусад маань нэлээн согтчихсон би арай гайгүй байсан болохоор тэсэлгүй Э.****г машинаас буулгаад хайч аваад ишээр нь цохьсон. Тухайн үедээ ишээр нь цохиж байна гэж бодсон болохоор Э.****гийн биед хөнгөн гэмтэл учруулснаа анзаараагүй. Харин сүүлд олж мэдээд өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамссан. Э.**** уурандаа намайг машинаар дайрсан болов уу гэж бодож байгаа. Машинд дайруулснаас болоод сүүлийн 4 сар тасралтгүй эмнэлгээр явж байна. Одоохондоо гэмтэл маань бүрэн эдгэрээгүй. Хэрэв миний бие гэмтэл аваагүй байсан бол өдийд ажлаа хийгээд явж байх байсан. Тийм болохоор миний бие 3 сарын цалингийн зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлыг Э.****гээс гаргуулна гэж бодож байгаа. Э.**** бид хоёр эмнэлгээр явж байхад миний гэмтлийг гадаадад эмчлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Гэсэн хэдий ч хэн хэнийхээ эдийн засгийн боломжийг харгалзаад Монголдоо эмчлүүлж байна. ...гэх мэдүүлэг,

         5.Хохирогч Э.****гийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 09 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...**** оны 08 дугаар сарын 23-ны өдөр байсан юм. Энэ өдөр би хүргэн ах Л.Лхагва-Очирын 2681 ДАХ улсын дугаартай автомашинтай найз ****, Хосоо, Нямдорж, ах Лхагва-Очир нарын хамтаар Түшиг сумруу салхинд гарахаар буюу загас барихаар явсан юм. Ингэж явахдаа замдаа архи уусан ба **** бид хоёр архи ууж явахдаа үл ойлголцож жаахан маргасан. Түшиг сум ороод явж байхад **** машин зогсоолгоод намайг буухад нэг үзүүртэй зүйлээр хатгасан ба хэд хэд цохисон юм.Ингээд намайг алах юм байна гээд зугатаасан. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн127-р ху/,

          6.Хохирогч Ч.****ы мөрдөн байцаалтын шатанд **** оны 09 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Түшиг сум ороод нилээн явж байхад буюу ууланд байх өвөлжөөний тэр хавьд очоод машин зогсоогоод би ****г “буугаад ир, одоо учраа оль”ё гэхэд бууж ирсэн. Би гартаа барьсан байсан хайчаар биеийн хэсэг рүү нь нэг л удаа цохиод барьцалдаад авахад гараас **** мултраад зугатаасан. Би араас нь нэг хэсэг явахад Лхагва-Очир барьж аваад намайг хөдөлгөөгүй юм. Ингээд Лхагва-Очир намайг тайвшруулаад юм ярьж байхад **** машины жолоон дээр суусан, машин хөдөлгөөд доороо нэг эргэсэн юм. Энэ үед би хараад зогссон ба бүтэн тойрч эргээд явахаар нь нэг их зүйл бодолгүй Лхагва-Очиртой юм яриад сууж байхад шууд давхиад намайг чиглээд ирсэн. Би босоод холдохын завдалгүй намайг машинаараа мөргөөд дээгүүр гарчихсан юм. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 131-133-р ху/,

         7.Гэрч Ч.Х мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:. .Одоогийн байдлаар 6.349.040 төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс 5.030.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй байна. Миний хувьд нөхрөө хуучин хэвэнд нь оруулж авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 137-138-р ху/,

         8.Гэрч Л.. мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...**** оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 14-15 цагийн үед байх би бол цаг хараагүй, барагцаалж байна. Түшиг сумруу орж ирж явахад **** “машинаа зогсоо, энэ **** томроод болохгүй байна” гэж хэлээд Нямка машиныг зогсоосон юм. Ингээд машинаас **** түрүүлж буухдаа сэрээ юу, хутга уу нэг зүйл баруун гартаа бариад буусан юм. Ингээд араас нь **** буугаад би араас нь мөн гарсан юм. Гэтэл **** “чи олон юм ярилаа” гэх зэргээр ****тэй маргаад улмаар **** ****гийн баруун хэвлий хэсэгт 2 удаа хатгаж харагдсан. ...****ыг болиулахад **** нэг мэдсэн машин жолоодсон **** руу чиглээд машинтай давхиад ирсэн. Гэтэл **** машинаас зугатаах гэсэн боловч амжилгүй тэрхэн зуур машинд мөргүүлээд машин дээгүүр нь гараад явчихсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 148-149–р ху/,

         9. Гэрч Г.Х. мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:  ...**** машин жолоодоод ****ыг араас нь машинтай хөөж харагдсан. Миний харж байснаар **** машины урд хамар хэсэгт мөргүүлээд машин доогуур орсон. Машин дээгүүр нь гарч яваад зогссон. ...замд явж байхад “урд 2 тоормос нь муу бариад байсан. Нилээн зайнаас тормос барьж байна” гэж Нямка ярьж байсан. ...Ямартай ч **** гартаа нэг мэс мэт зүйл барьсан ****г араас нь хөөгөөд байсан. Яг ямар мэс мэт зүйл барьсан байсныг нь хэлж мэдэхгүй байна. Сайтар хараагүй юм. ****гийн биед мэс мэт зүйлээр гэмтэл учруулсан байна лээ. ...гэх мэдүүлэг,  /хх-ийн 153-154-р ху/,

         10.Гэрч Ч.Н. мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Миний харснаар **** машин хөдөлгөөд бид 3 руу чиглээд явсан. Би хараад холдох үед чиглэж явж байгаад буцаж тойрч эргээд **** ахыг сууж байхад яг араас нь чиглэж нилээн хурдтай давхиж очоод шууд дайраад дээгүүр нь гарчихсан юм. Миний харснаар ****гийн хэвлий хэсэг рүү **** ах цохиж харагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 166-168-р ху/,

          11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн **** оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 347 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

          1.Э.****гийн биед баруун ташаанд шарх, баруун мөр, хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Э.****гийн биед учирсан гэмтэл  тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 173-р ху/, 

          12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

           1. Ч.****ы биед өвчүү, зүүн 9-10-р хавирга, сээрний 12, ууцны 1, 2, 3-р нугалмын их бие, сээрний 11, бүсэлхийн 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун, зүүн үүдэн дээд шүдний паалангийн эмтрэл, зүүн өвдөг, баруун бугалганд шарх, дух, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо..

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 185-р ху/,

          13.Шинжээчийн **** оны 08-р сарын 30-ны өдрийн 63 тоот дүгнэлтэнд:

           1. Э.**** нь “Хайлюкс” маркийн 26-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Ч.****ы  биед санаатай гэмтэл учруулсан үйлдэл нь гэрчийн болон өөрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул зам тээврийн осол биш гэж үзэж байна.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 243-р ху/,

 

          14.Шүүгдэгч Э.****гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 18-р ху/, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, /2-р хх-ийн 20-30–р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /2-р хх-ийн 14-15-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /2-р хх-ийн 16-17 ху/,

          Шүүгдэгч Ч.****ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /2-р хх-ийн 34-р ху/, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, /2-р хх-ийн 33–р ху/,  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /2-р хх-ийн 09-10-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /2-р хх-ийн 11-12-р ху/,  

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-7-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8 –р ху/,  гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-12-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-14-р ху/, хүний бие болон өмсөж яваа хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-23-р ху/, **** аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 4-р ху/, биологийн дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 24-28-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 29-30–р ху/, хохирогчийн эмчилгээний зардлын талаархи баримтууд, /хх-ийн 33-124, 2-р хх-ийн 47–р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 171, 175, 183-184, 132, 241-242, 247–р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 173,174,181, 221, 222, 337, 339, 244, 245, 2-р хх 02, 03-р ху/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 187-220-р ху/, хохирогчийн шинжилгээний хариу, /хх-ийн 224-230–р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 35-38–р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         **** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.****г **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр **** аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар Ч.****тай маргаж улмаар түүнийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан,

          Шүүгдэгч Ч.****ыг **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр **** аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар Э.****тэй маргаж улмаар түүнийг хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.  

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан  шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд болон яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд, шүүгдэгч нартай холбоотой баримтууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний бие болон өмсөж яваа хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, **** аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, биологийн дээж авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, хохирогчийн эмчилгээний зардлын талаархи баримтууд, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийн өвчний түүх хохирогчийн шинжилгээний хариунууд, хууль сануулан асуусан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.**** нь **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар **** аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт Ч.****тай маргаж улмаар түүнийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Ч.**** нь **** оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар **** аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт Э.****тэй маргаж улмаар түүнийг хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

           Шүүгдэгч Ч.****, Э.**** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт 26-81 ДАХ улсын дугаартай “хайялукс” маркийн авто машин битүүмжлэгдсэн, шүүгдэгч Э.**** нь учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгч Ч.**** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нар хоорондоо эвлэрэн шүүгдэгч Э.**** нь хохирогч Ч.****д 1 сая төгрөгийг 2019 оны 01-р сарын 13-ны өдөр өгөхөөр, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” шүүгдэгч **** овогт ****ийн ****г мөн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт  тус тус гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****г 500 /таван зуу/ нэгжээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.****ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****, шүүгдэгч Ч.**** нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус тус 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.****, шүүгдэгч  Ч.**** нарт мэдэгдсүгэй.

         5.Шүүгдэгч Э.****, Ч.**** нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус  дурьдсугай. 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Э.**** нь хохирогч Ч.****д төлөх хохирлын төлбөрөө  2019 оны 01-р сарын 13-ны дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

         7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.****д мэдэгдсүгэй.

         8.Хавтаст хэргийн 29-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 26-81 ДАХ улсын дугаартай “хайялукс” маркийн машиныг жинхэнэ эзэмшигч Л.Лхагва-Очирт олгосугай.

         9.Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

        10.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.****, шүүгдэгч Ч.**** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

         11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

         12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн  агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

        13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

        14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

        15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН