| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0252/Э |
| Дугаар | 265 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 265
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг,
М.Гансүх
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ы ****, **** овогт ****ийн ****, **** харуул овогт ****ы **** нарт холбогдох 1831000000247 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ** хотод **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, * дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** овогт ****ы ****, /РД: УШ-******/,
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** овогт ****ийн ****, /РД: *************/,
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1*** оны 0* дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотод төмөр замын ЭХУХ ангийн **** хэсэгт монетор ажилтай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** харуул овогт ****ы ****, /РД: **********/
Шүүгдэгч Ө.****, Б.****, Г.**** нар нь **** оны 11 дүгээр сарын 08-ны өдөр **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийн хойд уулын энгэрээс мансууруулах эм,сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Г.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 11 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн: ...**** “би тэнд ургамал түүсэн байгаа тэрийг гурвуулаа очиж үзье” гэж хэлээд бид 3 тэр газар нь очихоор **** сумын 1 дүгээр баг Корпус гэх газрын эцсийн буудал дээр буугаад ертөнцийн зүгээр баруун зүгт хэсэг яваад хэсэг модтой газар очсон. Тэр модны дунд хэсэгт хувхайрсан модны хаяанд газар хөл гараараа тэмтэрч байгаад жижиг шуудаатай хөлдсөн ургамал мэт зүйл гаргаж ирээд түүнийгээ 2 хувааж цүнхэндээ хийсэн. Ойр хавьд нь хатсан ургамал байсныг Б.**** түүгээд уутанд хийж байхад нь бид 3 тэр түүсэн ургамалаас нь татаж үзсэн. Тухайн үед толгой эргэж, толгой дүүрч манарч дотор муухайрсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 73-74-р ху/,
2.Шүүгдэгч Ө.****гийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 11 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн: ...Урьд нь түүсэн ургамал байгаа болов уу гэж бодоод ****, **** нарт хэлээд хамт **** сумын 1 дүгээр баг Корпус гэх газрын хамгийн эцсийн буудал дээр буугаад ертөнцийн зүгээр баруун зүгт хэсэг яваад **** оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ургамал түүж бэлтгэн нууж тавьсан газраа очоод үзэхэд шуудайтай ургамал байсан учраас 2 хуваан уутанд хийж цүнхэлсэн. Шуудайнаас гарч ирэхдээ ургамал нь нойтон учраас хөлдсөн байдалтай байсан. Тэр хавийн ургамал хатсан байхаар нь түүж аваад тэндээ ороодог цаасанд хийж татсан. Тэр үед Б.**** хатсан байсан ургамлыг түүж бэлтгэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 79-80-р ху/,
3.Шүүгдэгч Б.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 11 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн: ...Бид 3 ярилцаад байж байхад Ө.**** “би **** оны 9 сард ирээд ургамал түүсэн” гэж яриад тэр газарт нь очихоор болоод **** сумын 1 дүгээр баг корпус гэх газрын хамгийн эцсийн буудал дээр буугаад ертөнцийн зүгээр баруун зүгт хэсэг яваад хэсэг модтой газар очсон. Тэр модны дунд хэсэг хухайрсан модны хаяанд газар хөл гараараа тэмтэрч байгаад жижиг шуудаатай хөлдсөн ургамал мэт зүйл гаргаж ирээд түүнийгээ 2 хуваагаад Г.****, Ө.**** нар нь цүнхэндээ хийсэн. Бидний очсон газар хатсан ургамал байсныг Ө.**** миний түүсэн ургамал хатсан байна гэж заасныг нь би түүгээд уутанд хийгээд тэр уутнаас нь бид 3 ороогоод нэг удаа татаж үзсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 85-86-р ху/,
4.Шүүгдэгч Г.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: **** оны 10 дугаар сарын 28-нд би Монголд ирсэн. Би Б.****тай уулзаагүй удсан тул уулзах гээд утсаар ойр зуурын зүйл ярьж байгаад уулзахаар болсон юм. Маргааш нь Ө.****тай **** сарын 11 сарын 08-нд **** аймагт ирсэн. Ө.**** хэлэхдээ “очиж үзэх газар байна” гэж хэлэхээр нь бид 3 тэр газарт нь очиж үзээд энэ ургамлыг түүсэн. Тэгээд баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна ...гэх мэдүүлэг,
5.Шүүгдэгч Ө.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: **** оны 09 дүгээр сарын 08-нд хамаатныхаа эгчтэйгээ Алтанбулагт ирсэн. Маргааш нь би “Сайханы хөтөл” үзэх гэж яваад бага зэрэг төөрч явахдаа ургамал түүсэн. Дараа нь Б.****, Г.**** 2 найзтайгаа дахин очиж түүгээд вокзал дээр Улаанбаатар хот явах гэж байхдаа цагдаа нарт баригдсан. ...гэх мэдүүлэг,
6.Б.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. **** оны 11 дүгээр сарын 08-нд Г.**** над руу утсаар яриад “бид 2 одоо очлоо уулзах уу” гэхээр нь уулзсан. Ө.**** “нэг очиж үзэх газар байна” гэж хэлсэн. Тэгээд бид 3 тэр газар руу явсан ба улмаар энэ ургамлыг түүсэн. Буцахдаа хэрэглэж үзсэн чинь толгой эргэж, дотор муухайраад байсан. Түүсэн ургамлаа гэртээ орхиод Улаанбаатар хот руу явах гэж байгаад баригдсан...гэх мэдүүлэг,
7.Гэрч П.Б **** оны 11 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би **** оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим вогзалын хашаан дотор өөрийн 75-70 СЭҮ улсын дугаартай машинтайгаа зогсож байтал “Улаанбаатар явах уу?” гээд 3 залуу ирсэн. Тэгээд би “явна” гэсэн чинь “20:30 цагийн үед явъя” гэж хэлсэн. Тэгээд над руу “99970271” утсаар над руу залгаад “ах нь явъя, корпусаас алхаад явж байна” гэж хэлэхээр нь би өөдөөс нь очиж авсан. Тэндээс хөдлөөд эмнэлгийн хажуу талын нийтийн байрны гадаа зогсоход шар куртиктэй залуу ууттай зүйл авч ороод удалгүй цэнхэр цүнх үүрээд гарч ирсэн. Тэгээд бид нар вокзал руу хөдөлсөн. Вокзал дээр зогсож байтал 2 энгийн хувцастай хүн “хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэхээр нь “Улаанбаатар явах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд “зорчигч нарын чинь ачаа барааг шалгая, бид 2 цагдаа байна” гэж хэлсэн. Тэгээд ачаа барааг шалгаад тэр 3 залууг ачаатай нь хамт аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/,
8.Гэрч П.М **** оны 11 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** аймгийн хэмжээнд мансууруулах төрлийн ургамлын тархац өндөртэй аймагт ордог бөгөөд **** сумын хэмжээнд зэрлэг байдлаар уг ургамал голын эрэг, уулын гуу жалга зэргээо ургадаг. **** сумын “Хонгор морьт” гэх хэсэг урдуураа голтой, хойгуураа уултай бөгөөд мансууруулах төрлийн ургамал ургадаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,
9.Гэрч Ө. **** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мансууруулах төрлийн ургамал түүх нь байгаль экологид хохирол учруулахгүй бөгөөд уг ургамлыг түүж бэлтгэхийг хориглож эрүүгийн хуульд тусгайлан хуулийн заалт оруулсан байдаг. Ийм учраас хохирол тооцох боломжгүй. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,
10.Шинжээчийн **** оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12109 дугаартай” ...Б.****ын түр амьдардаг байрнаас гарч ирсэн хатсан ургамал гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлд “делта 9 тетрагидроканнабинол” илэрсэн. “Делта титрагидроканнабинол” нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...гэх , /хх-ийн 59-63-р ху/,
11.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-10-р ху/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-17-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, /хх-ийн 18-р ху/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, /хх-ийн 43-52-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 64-66-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 70, 75-76, 81-82-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 99-101-р ху/ **** аймгийн улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим архивын мэдээлэл, /хх-ийн 103-р ху/ иргэний үнэмлэхийн хуулбар, /104-106-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 107-р ху/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн121, 125-р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 135-138-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
**** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.****, шүүгдэгч Б.****, шүүгдэгч Г.**** нарыг **** оны 11 дүгээр сарын 08-ны өдөр **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийн хойд уулын энгэрээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Ө.****, шүүгдэгч Б.****, шүүгдэгч Г.**** нар нь **** оны 11 дүгээр сарын 08-ны өдөр **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийн хойд уулын энгэрээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.****, шүүгдэгч Б.****, шүүгдэгч Г.**** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтаар 5.920 кг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох ургамал хураагдаж ирсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ы ****, **** овогт ****ийн ****, **** харуул овогт ****ы **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7-р зүйлийн 1-д заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч **** овогт ****ы ****г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч **** овогт ****ийн ****, шүүгдэгч **** харуул овогт ****ы **** нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ө.****, шүүгдэгч Г.****, шүүгдэгч Б. **** нарыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 жилийн хугацаанд хэрэглэхийг хориглож, хязгаарлалт тогтоож, уг шийдвэрт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ө.****, шүүгдэгч Г.****, шүүгдэгч Б.**** нарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ө.****, шүүгдэгч Г.****, шүүгдэгч Б. **** нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Хавтас хэргийн 18-р хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар тооцон хураан авсан 5.920 кг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох ургамлуудыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.****, шүүгдэгч Г.****, шүүгдэгч Б.**** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН