Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 266

 

**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                                     Г.Цолмонгэрэл

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар оролцов.

 

**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох 1831003880289 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, *** аймгийн **** суманд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *, **** аймгийн **** сумын * дүгээр баг, Залуучуудын 2 дугаар гудамж, ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх **** овогт ****ын ****, /РД: *********/,

          

Шүүгдэгч **** нь **** оны ** дүгээр сарын **-ны орой ** цагийн орчим **** аймагийн **** сумын нутаг дэвсгэрт “*****” гэх газар иргэн Б.****ын гэрт Б.****ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Т.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 12 дугаар сарын 13-нд  яллагдагчаар  өгсөн:  ...**** оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед ажил тараад **** “2-лаа манай гэрт очъё, хоол идэж, ганц шил юм ууя” гэж хэлээд гэрт нь очиход “Алтан тариа” ХХК-нд ажилладаг ****, **** 2 манай эхнэртэй хамт байсан ба ****, **** 2 архи, пиво уугаад сууж байсан. ****ын гэрт бид нар “Хараа” нэртэй 2 шил 0,75 граммын архи хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад ****ын гэрээс гарч яваад Салхитын аманд манай найз ****ын гэрт очиж нэг үлдсэн архиа уусан. Манай найзын гэрт **** архинаас бага зэрэг уугаад унтсан. ****, **** бид 3 архиа ууж байхад **** эхнэртэйгээ ****ыг хардаад тэр 2 хоорондоо бага зэрэг маргалдаж, хэрэлдсэн. Би “та 2 манай найзын гэрт маргалдаж, хэрэлдээд хэрэггүй” гэж хэлэхэд **** чамд хамаагүй гэсэн янзтай зүйл надад хэлэхээр нь би “манай найзын гэрт хэрүүл гаргалаа” гэж хэлээд ****ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж унагаанаад нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед ****ын хамарнаас цус гарч цусаа угааж байгаад “гэртээ харилаа” гээд гараад явсан. Удалгүй ****, **** яваад би ганцаараа найзындаа хоносон. ****т эм тариа аваарай гээд 50.000 төгрөг өгсөн. Үлдсэн 215.000 төгрөг төлнө. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

2.Шүүгдэгч Т.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: …**** оны 11 дүгээр сарын 18-ны орой ажлаа тараад байж байтал **** надад “манай гэрт очиж архи ууя” гэж хэлсэн. Очсон чинь **** байсан. Эхнэр нь “орой болчихлоо одоо явж харьж амарцгаа” гэж хэлсэн. **** **** 2 маргасан. Би ****т хандан “айлд байна шүү дээ боль” гэж хэлснээс болоод бид хоёр маргаж зодолдсон  ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Б.****ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:  ...**** оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед хамт ажилладаг **** гэх залуутай 2-лаа ****ын гэр лүү явж байгаад ****ын эхнэр Байгальтай тааралдаж “танай гэр лүү явж байна” гэдгээ хэлсэн. Байгаль эгч ахыгаа ажлаас иртэл хоол унд идээд манай гэрт хүлээгээд байж бай гэж зөвшөөрөөд хамтдаа **** ахын гэрт очсон. Тэнд **** бид 2 дэлгүүрээс авсан 2,5 литрийн “Нийслэл” пивоо хувааж уусан. Байгаль пиво уугаагүй, бид 2-т хоол хийж өгсөн. Орой 20 цаг өнгөрч байхад Амгланбаатар, ****тай хамт орж ирсэн. Ингээд би “Хараа” нэртэй 0,75 граммын архи 2 ширхэг, боов, чихэр, ундаа авчирсан. Ингээд бид нар ****ын авчирсан 1 шил архийг хувааж ууж дуусаад үлдсэн 1 шил архиа **** “****ын гэрт очиж ууя, ****а гэртээ байхгүй, хойшоо явсан, надад түлхүүр нь байгаа” гэж хэлсэн. Ингээд бид нар орой 23 цаг өнгөрч байхад гарч яваад Салхитын аманд ****ын гэрт очиж үлдсэн нэг шил архиа уусан. **** ах намайг эхнэртэйгээ хардаад байсан. Үүнээс болж бид 2 хоорондоо бага зэрэг маргалдаж хэрэлдсэн. Тэгэхэд **** “та 2 манай найзын гэрт ирчихээд маргалдаж, хэрэлдээд хэрэггүй” гэсэн. Ингээд **** гараараа нэг удаа нүүрэн тус газар нэг удаа цохиж унагаагаад миний нүүр лүү өшиглөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Би тэр 2-т “гэртээ харилаа” гэж хэлээд гарч яваад аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмчид үзүүлж гэртээ харьсан. Би 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнлэгэт очиж компьютер, томографаар толгойн зураг авахуулахад цус хуралт байхгүй байна гэсэн дүгнэлт гарч эм бичиж өгсөн. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн бичсэн эмийг 7 хоног уусан. Дархан-Уул аймагт толгойн зураг авахуулахад 165.000 төгрөг зарцуулсан. Мөн аймгийн гэмтлийн эмчийн бичиж өгсөн эмийг 50.000 төгрөгөөр зарцуулсан. Нийт 215.000 төгрөг зарцуулсан. Дархан-Уул аймаг руу очиход 50.000 төгрөгөөр машиндаа шатахуун авсан. Энэ бүгдийг ****аас нэхэмжилж байна.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р ху/,

4. Гэрч Б.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...**** оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед ажил тараад хамт ажилладаг ****т “2-лаа манай гэрт очъё, хоол идэж, ганц шил юм ууя” гэж хэлээд манай гэрт очиход “Алтан тариа” ХХК-нд ажилладаг ****, **** 2 манай эхнэртэй хамт байсан ба ****, **** 2 архи, пиво уугаад сууж байсан. Манай гэрт бид нар нэг шил “Хараа” архи ууж юм ярьсан. Орой 23 цаг өнгөрч байхад манай эхнэр “шөнө орой болсон байна, архи дарс уугаад байх юм, унтаж амармаар байна” гээд үглээд байсан. Тэгэхэд **** “салхитын аманд манай найзын гэр лүү явъя” гэж хэлээд бүгдээрээ хамт манай гэрээс гараад ****ын гэрт очиж нэг шил архиа уусан. Тэнд **** очоод архинаас бага зэрэг ууж байгаад унтсан. **** бид 2 юунаас гэдгийг мэдэхгүй хоорондоо бага зэрэг маргалдсан. Би сандал дээр суугаагаараа унтаж сэрээд байсан. Нэг сэртэл ****ын хамарнаас цус гарсан бололтой нүүр амаа угаагаад зогсож байсан. Ингээд би “та 2 юу болоод байна” гэж асуухад **** “энэ хүний дургүй хүргэж, юм яриад” гэж хэлсэн шиг санагдаж байна. Би орон дээр унтаж байсан ****ыг сэрээж босгосон. **** цусаа угааж байснаа “гэртээ харилаа” гээд гарч явсан. Би ч удалгүй явсан. Тэр айлд **** ганцаараа үлдсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 15-р ху/,

5.Гэрч О.****ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: ...Би **** оны 11 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн үед ажил тараад хамт ажилладаг **** бид 2 ****ын гэр лүү явж байгаад замда ****ын эхнэр Байгальтай аймгийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо тааралдаж “танай гэр лүү явж байна” гэдгээ хэлсэн. Байгаль эгч “ахыгаа ажлаас иртэл хоол унд идээд манай гэрт хүлээгээд байж бай” гэж хэлсэн. Ингээд **** бид 2 **** ахын гэрт очсон. Тэнд **** бид 2 дэлгүүрээс авсан 2,5 литрийн “Нийслэл” пивоо хувааж уусан. Байгаль пиво уугаагүй, бид 2-т хоол хийж өгсөн. Орой 20 цаг өнгөрч байхад Амгланбаатар, ****тай хамт орж ирсэн. Бид нар 1 шил архи хувааж уусан. **** эхний архийг ууж дууссаны дараа дэлгүүр явж “Хараа” нэртэй 0,75 граммын архи 2 ширхэг, боов, чихэр, ундаа авчирсан. Ингээд бид нар ****ын авчирсан 1 шил архийг хувааж ууж дуусаад үлдсэн 1 шил архиа **** “****ын гэрт очиж ууя, ****а гэртээ байхгүй, хойшоо явсан, надад түлхүүр нь байгаа” гэж хэлсэн. Ингээд бид нар орой 23 цаг өнгөрч байхад гарч яваад Салхитын аманд ****ын гэрт очиж үлдсэн нэг шил архиа уусан. Би архинаас бага зэрэг уугаад унтаад өгсөн юм. Тэгээд намайг сэрэхэд ****ын хамар амнаас цус гарсан бололтой нүүрээ дараад хагас суусан байдалтай байсан. **** ****ыг сугадаж босгоод тэр айлаас гарахаар нь би ****ыг гудамжинд гаргаж өгөөд гэр лүүгээ явсан. Би тухайн үед хэн хэн яаж зодолдсон талаар хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

6.Гэрч Т.Лхагвасүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Манай ах **** нь үг дуу цөөтэй, ямар нэгэн ажлыг сэтгэлээрээ хийдэг, техник сонирхдог урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Би хэргийн талаар харсан мэдсэн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 19-р ху/,    

           7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 415 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.****ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, толгойн ар дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхи, зүүн чихэнд цус хуралт, духанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чих, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх-ийн 25-р ху/, 

Шүүгдэгч Т.****ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 43-р ху/, хохирогчийн **** аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 22-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 26-27-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 31-32-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 33-34-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 41-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 45-46-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        **** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **** нь **** оны 11 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн орчим **** аймагийн **** сумын нутаг дэвсгэрт “Салхитын ам” гэх газар иргэн Б.****ын гэрт Б.****ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 550 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.    

         Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 550 нэгжээр торгох  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        

         1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ****ын ****ыг 550 /таван зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Хүрэлбаатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 нэгжээр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.****т мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч Т.**** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-д зааснаар хохирлын 215.000 төгрөгийг  хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн 2019 оны 01-р сарын 04-ний өдөр төлж барагдуулахыг  шүүгдэгч Т.****т үүрэг болгосугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд  үүргийг биелүүлэхгүй бол прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.****т анхааруулсугай.

           8.Эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг 1 ширхэг,  дүрс бичлэгийн СД 1 ширхэгийг тус тус шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.****т буцаан олгосугай.

           9.Шүүгдэгч Т.**** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

         13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН