Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/192

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. 2.3-т  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  ******* *******гийн *******ид холбогдох эрүүгийн 1836000000101 дугаартай, 178/2018/0184/Э/ индекстэй хэргийг 2018 оны 11 сарын 28-ны өдөр  хүлээн  авч  2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1992 оны 03 сарын 28- нны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, тогоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах,  ******* аймгийн Онцгой байдлын газрын ******* сум дахь гал унтраах аврах 70 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг, ******* аймгийн ******* сумын ******* багийн 3-02 тоотод оршин суух хаягтай, одоо ******* аймгийн ******* сумын *******, 5 дугаар багт оршин суух, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хяхан харгалзаж байсан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, , ******* *******гийн *******

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч О.******* нь ******* аймгийн *******  сумын ******* багийн нутаг  “ Тэвхийн зэгстэй” гэх газарт 2018 оны 02 сарын 26-ны өдөр 99-10 улсын дугаартай “Аксент” маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан... жолооч хөдөлгөөнд аюул болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...,10.2-т заасан...жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ гүйцэтгэж байгаа тэврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toуota Hiace” маркийн 25-54 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, иргэн Н.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,  иргэн О.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

 Хэргийн газар үзлэг хийсэн тухай ...******* аймгийн ******* сумын  нутаг дэвсгэр “ Тэвхийн зэгстэй” гэх газар засмал зам дээр болсон байлаа. 25-54 ХОҮ улсын дугаартай “Toуota Hiace” маркийн , 99-10 аксент маркын тээврийн хэрэгсэлүүд засмал замын баруун талд шороон далан руу унасан байдалтай, ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан байдалтай байлаа. Засмал замын өргөн 8.20 м, А цэгээр 25-54 ХОҮ 99-10 авто машинууд мөргөлдсөн гэх газар А цэгээс үл хөдлөх Б цэгийг зэрэг сумын төвөөр авахад 19 км байлаа.  25-54 ХОҮ баруун урд дугуй, замаас гарсан мөрний эхлэл, 2- ын тоогоор зүүн урд дугуй замаас гарсан мөрний эхлэл, 3-ийн тоогоор 99-10 дугаартай тээврийн хэрэгсэлийн зүүн урд дугуй замаас гарсан мөрний эхлэл, 4- ийн тоогоор баруун урд дугуй замаас гарсан мөрний эхлэл, 5- ийн тоогоор тээврийн  хэрэгсэлүүдээс унасан эд  ангийг тэмдэглэв. Замын нөхцөл байдал цастай, тоормозлосон ямар нэгэн ул мөр байхгүй байв. 25-54 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалга болон зүүн хажуу хонхойж орсон, хажуугийн шил хагарсан, кузов хонхойж орсон, радиотор чихэгдэж орсон, 99-10 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн урд салхины шил хагарсан, кабин эвдэрсэн, чихэгдэж орсон, арын салхины шил хагарсан ... гэх мэт эвдэрлүүд үзлэгээр тогтоогдлоо ...гэх тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт,  ослын газар дээрхи схем зураг,  гэрэл зураг / 1-р хх-ийн 26-31 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад иргэний  нэхэмжлэгч / ******* аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, МоЭнКо ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ПИ 92031315  дугаары регистртэй, / Тэргүүн  Баасандоржийн Баасанжавын өгсөн ...  2018 оны  02 сарын 26-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас манай компаний 25-54 ХОҮ улсын дугаартай “Toуota Hiace” маркийн   тээврийн хэрэгсэлд 24440000 төгрөгний хохирл учирсан. Компаний ажилчид тээвэрлэдэг  байсан. Уг хохирлыг  компанид барагдуулж өгнө үү... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 33-34 дүгээр хуудас/ 

Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн 5-2-08 тоотод оршин суух, / Лоож Нацагдоржийн ын өгсөн... Би ******* аймгийн Хөшөөтийн уурхайд агуулахын ахлахын ажилтай, 2018 оны 02  сарын 26- ны өдөр Улаанбаатар хотоос  ******* аймагт очиход манай компаний “Toуota Hiace” маркийн  25-54 ХОҮ улсын  дугаартай тээврийн хэрэгсэл  компаний ажилчдыг тосож аваад уурхай руу явсан. Тэгээд замдаа явж байтал араас цагаан өнгийн 99-10  улсын дугаартай “Хьюндай Аксент” маркын тээврийн хэрэгсэл манай машины зөв талаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд хажуу талд гарч ирээд жолооч талаас мөргөж, манай машиныг замын хажуу руу оруулсан. Би урд талын суудал дээр сууж явсан. Ард талд 9 хүн сууж явсан. Осолд орсноос хойш би баруун гараа өргөж чадахгүй болсон . ******* аймгийн эмнэлэгт  үзүүлэхэд баруун талын мөр эгэмний үзүүрээрээ хугарсан байсан. Эмчилгээний зардалд 5498544 төгрөгийг Тэнгэр даатгалаас гаргуулан авсан. Үүнийг О.******* нь Тэнгэр даатгалд төлөх байх. Миний хувьд  хадаасаа авахуулах мэс засал хийлгэж сар ажилгүй байсан хугацааны цалин 2700000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор нотлох баримт байхгүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүхийн хэлэлцүүлэг нотлох баримтаар гаргаж өгсөн 141414 төгрөгийг нэхэмжилж  байна ... гэх мэдүүлэг,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 05 дугаартай...Н.ын  биед баруун эгэмний гадна төгсгөлд зөрөөтэй бүрэн салсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Н.ын  биед учирсан дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтыг 15-30 хувь алдагдуулна. Н.ын биед учирсан дээрх гэмтэл нь гадны цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Н. нь урьд өмнө нь гэмтэл байсан эсэхийг нарийн тогтоох боломжгүй...гэх дүгнэлт/ 1-р хх-ийн 53 дугаар хуудас/

 Хохирогч Н.ын амбулториор эмчлүүлэгчдийн картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  / 1-р хх- ийн  57-59 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч ийн өгсөн... Манай аавын хамаатан ******* суманд нас бараад О.*******ийн хамтаар машинтайгаа *******  сум руу явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд явж байтал машины дугуй гэнэт хагараад машинтай очоод наалдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ийн өгсөн...Би 2018 оны 02 сарын 26- ны өдөр ******* аймгийн ******* сум руу гэдэг хүний 99-10 улсын дугаартай “Аксент” маркын тээврийн хэрэгсэлээр буяны ажилд явж байсан. ******* сумын төвөөс нааш 18 км-ийн зайд урд саарал өнгийн микро автобус шиг машин явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь өнгөртөл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун урд дугуй нь буудаж хагарч  тухайн тээврийн хэрэгслийн зүүн талд наалдаж, засмал замын хажуу талын далан руу онхолдож унасан. Би Энхцэцэг гэдэг хүний  хамт явж байсан. МоЭнКо ХХК- ний машинд 12 хүн  зорчиж явсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, жолооны курсэнд суралцаж байгаагүй. Иргэний нэхэмжлэгч байгууллага болох МоЭнКо ХХК- ний нэхэмжилж байгаа машинд учруулсан хохирол 24440000 төгрөг, Тэнгэр даатгал ХХК- ний хохирогч нарын эмчилгээний зардалд төлсөн зардал 11664909 төгрөгийг тус тус төлнө. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.ын нэхэмжилсэн 141414 төгрөгний хохирлыг төлнө. Мөн шүүхээс төлөхөөр гаргасан хохирлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг төлөх шаардлагатай байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтад хохирогч / Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо хотхоны 8 Б- 27 тоотод оршин суух/ , ын гийн өгсөн...Би ******* аймгийн *******  сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, МоЭнКо ХХК- ний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны сургалтын албанд сургалт хариуцсан ажилтанаар ажилладаг байсан. 2018 оны 02 сарын 26-ны  өдөр Улаанбаатар хотоос онгоцоор очоод Хөшөөтийн уурхай руу ажилруугаа явж байгаад  замдаа түр зогсолт хийгээд хөдлөөд явж байтал бид нарын сууж явсан машиныг нэг машин мөргөх шиг болсон. Юу болоод байгааг ойлгоогүй байтал дахиад хүчтэй мөргөсөн. Тэгтэл миний сууж явсан машин замын хажуу , жалга руу ороод зогссон. Машинаас буугаад бид биедээ анхны тусламж үзүүлээд болсон явдлын зургийг авсан. Тухайн үед  хүйтэн байсан тул ойролцоо айлд ороод байж байтал ******* сумын эмнэлэгийн машин ирсэн. Тухайн үед миний нүүр шилэнд зүсэгдсэн шархтай, гар хөл хөндүүр байсан. Тэгтэл маргааш нь миний хэвлийгээр өвдөөд, явган явахаар амьсгаадаад байхаар нь гэмтлийн эмчид үзүүлэхэд ЭХО-д харуул гэхээр нь харуулсан. Зүүн талын хэвлийд шингэн хурсан байна. Рентген зураг авахуул гэхээр нь зургаа авахуулсан. Яаралтай хагалгаанд ор гэхээр нь Улаанбаатарт ирж хагалгаанд орсон. Би жолоочийн судлын арын эгнээний гол хэсэгт сууж явсан.  Миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байсан. ГССҮТ-д 5 хоног, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн эмчийн хяналтад 2 сар гаруй, Хөшөөтийн уурхайн эмнэлэгийн эмчийн хяналтанд байнга байсан. Тэнгэр даатгалаас өөрт учирсан хохирол 2200000 төгрөгийг төлүүлж авсан. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 2018 оны 09 сарын 31- ний өдөр ажлаасаа гарсан. Нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 154-156 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-ний  төлөөлөгч / Хурдан овгийн  Содномдаржаагийн Гэрэлмаагийн өгсөн...  Надад 018 оны 10 сарын 10-ны өдөр Тэнгэр даатгал ХХК-ний захирал Ойбек Н.Халилов захирлаас ирсэн албан бичгийн дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Болсон хэрэг явдлын талаар гэвэл ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт МоЭнКо ХХК-ний ажилчид явж байгаад зам тээврийн осолд орж уг компани ажилчид манай  Тэнгэр даатгал ХХК-наас гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны дагуу 475210 төгрөг, Х.Лхагвабаатар 451089 төгрөг, Ц.Энхбаяр 1133115 төгрөг, Д.Бат-Оргил 1480982 төгрөг, Н. 5498544 төгрөг гаргуулж авсныг холбогдогч О.*******оос нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 160 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад ын гэрчээр өгсөн...Би 2018 оны 02 сарын 26-ны өдөр ээлжийн амралтаа дуусгаад ******* аймагт хотоос очоод Хөшөөтийн уурхайн ажилчдын унаанд суугаад  ******* аймгийн төвөөс явж байсан. Тэвхийн зэгстэй гэх газар явж байтал миний сууж явсан машины хойноос нэг “Аксент” маркын цагаан өнгийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл  оролдлого хийж байгаад  машины хажуу талаас мөргөөд замын хажуу руу унагасан. Машин онхолдохоор нь машинааснаа гарсан. Тухайн гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочийн буруу байсан. Тухайн машины жолооч жолоочийн үнэмлэхгүй гэж байсан. Миний нуруунд зөөлөн эдийн гэмтэл учирсан Тэнгэр даатгал ХХК- наас эмчилгээний зардалд 492000 төгрөг авсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 166-167 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Баатаржавын өгсөн...Нацагдорж ой нь ******* аймгийн ******* суманд 2018 оны 02 сарын 26 - ны өдөр осолд ороод гэмтсэн гээд 2018 оны 03 сарын 01-ний  өдөр чиг боолт хийлгэж яваад бороо үүсээгүй учир 04 сарын 06-ны өдөр ирж манай тасагт хэвтсэн. Тэгээд 04 сарын 09- ний өдөр баруун эгэмний гадна төгсгөлийн хугаралыг дэгээт ялтсанд бэхлэж мэс засал хийлгээд 04 сарын 13-ны өдөр эмнэлэгээс гарсан. Тухайн үед мөр энгийн хөдөлгөөн хязгаарлагдсан гэх зовиуртай, рентген зурагт баруун эгэмний гадна төгсгөлийн  хугарал гэсэн онош тавигдсан байсан. Тухайн гэмтэл нь 2018 оны 02 сарын 26- ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 170-171 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Лхагвабаатарын өгсөн...Миний сууж явсан машинд уурхайн ажилчид болох 8-н том хүн, 2 хүүхэд,  нийт 11 хүн явж байсан. Хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн 99-10 улсын дугаартай машины баруун урд талын дугай хагарч, манай машиныг мөргөсний улмаас машин тэнцвэр алдаж  зам тээврийн осол гарсан. Миний сууж явсан машин өнхрөөгүй, машинд түлхэгдээд замын хажуу руу унахдаа дөрвөн дугуй дээрээ буусан. Миний толгой өвдөөд 14 хоног бариулж эм уусан. Тэнгэр даатгал ХХК- наас эмчилгээний зардалд 451089 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 174-175 дугаар  хуудас/

Мөрдөн байцаалтад гэрчын өгсөн...тухайн өдөр буюу 2018 оны 02  сарын 26- ны өдөр ******* аймгаас ын албаны 25-54 ХОҮ улсын дугаартай машинтай МоЭнКоХХК-д ажилладаг , Лхагвабаатар, Мөнхтуул, Д.Бат-Оргил, Ц.Энхбаяр, Тэлмэнжаргал, Э.Ариунболд, Төмөр- Очир, Мөнгөн туул нарын хамт 11 хүн Хөшөөтийн уурхай руу Манхан сум өнгөрөөд ******* сум орохоор явж байсан. Нэг мэдэхэд миний сууж явсан машин  замын хажуу тал руу унаад *******  аймаг руу хараад зогссон. Нэг цагаан өнгийн “Аксент” маркын машин мөн ******* аймаг руу хараад зогссон байсан. Нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн машинаас буусан байдалтай байсан. Манай машиныг цагаан өнгийн 99 -10 улсын дугаартай “Аксент” машин гүйцэж  түрүүлэх  гэж байгаад дугуй нь хагараад манай машиныг мөргөөд  аваар гарсан. Миний толгой өвдөж  зураг авахуулаад эм ууж, Тэнгэр даатгал ХХК – наас нөхөн олговор 475210 төгрөгийг авсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 177-178 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Төмөр-Очирын өгсөн...Би тухайн машинд сууж явсан. Бид нар Хөшөөтийн уурхай руу явж байгаад ******* сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 180 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Энхбаярын өгсөн...Би тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан ба Хөшөөтийн уурхай  руу явж байсан. Бид нарыг засмал замаар явж байхад цагаан өнгийн “Аксент” маркын тээврийн хэрэгсэл миний сууж явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад гэнэт машины хажуу талаас ирж шахаж замын хажуу тал руу гарсан. Бид ажлын шугамаар явж байсан тул архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Миний чих толгойноос цус гарсан. Н.ын эгэм гэмтсэн. Би Улаанбаатар хотод очиж тархины зураг авахуулаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би Тэнгэр даатгал ХХК- наас нөхөн олговор 841015 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 180-181 дүгээр хуудас /

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК- ний 2018 оны 10 сарын 19- ний өдрийн 370 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай...Танай 2018 оны 09 сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу “Toуota Hiace” маркийн  25-54 ХОҮ  улсын дугаартай бага оврын автобусны зориулалттай автомашины хохирлын өнөөгийн зах  зээлийн үнэ, цэнийг тодорхойлох үнэлгээний ажлыг хийж  гүйцэтгэлээ. 2018 оны 09 сарын 20- ны өдрийн байдлаар “Toуota Hiace маркийн 25-54 ХОҮ улсын дугаартай бага оврын автобусны зориулалттай, авто машины хохирлын зах  зээлийн үнэ , цэнэ 24440000 төгрөг болохыг тодорхойлов. / Сэлбэгийн үнэ 18090000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс-6350000 төгрөг нийт 24440000 төгрөг /... гэх дүгнэлт / 1-р хх- ийн 188-194 дүгэрр хуудас/

Шинжээчийн 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 20 дугаартай ...Хавтас хэрэгт аваглсан хэргийн газрын үзлэг, зам тээврийн  ослын акт, гэрч, холбогдогч нарын мэдүүлэг зэрэгтэй танилцаж үзэхэд 99-10 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч О.******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч М. нь МУ-ын ЗХД-ийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Жолооч О.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан... жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 10.2-т Жолооч гүйцэж түрүүлэх   үйлдэл гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн байна.

Уг осол нь жолооч О.******* нь гүйцэж түрүүлэх үйлдлийг  буруу гүйцэтгэсний улмаас гарсан гэж үзэж байна. Жолооч О.*******, М. нар нь тээврийн хэрэгслээ зогсоох арга  хэмжээ авсан гэх үндэслэл баримт байхгүй байна...гэх дүгнэлт/ 1-р хх- ийн 206 дугаар хуудас /

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 07- ны өдрийн 13188 дугаартай...О.гийн биед цээжний зүүн хөндийд шингэн хуралт, зүүн уушигны авчилт, цээжний дарагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- т зааснаар учрах үед амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / 1-р хх- ийн 237 дугаар хуудас/

Тэнгэр даатгал ХХК-наас даатгуулагч МоЭнКо ХХК-ний ажилтанд  ажил олгогчийн хариуцлагын цогц даатгал нөхөн төлбөр 472210 төгрөг олгосон тухай 2018 оны 06 сарын 14- ний өдрийн 18/ 01585 дугаартай нөхөн төлбөрийн тушаал / 2-р  хх- ийн  58 дугаар хуудас/  

 Тэнгэр даатгал ХХК-наас даатгуулагч МоЭнКо ХХК- ний ажилтан  Х.Лхагвабаатарт   ажил олгогчийн хариуцлагын цогц даатгал нөхөн төлбөр 451089  төгрөг олгосон тухай 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 18/ 01584 дугаартай нөхөн төлбөрийн тушаал / 2-р  хх- ийн  70 дугаар хуудас/  

Тэнгэр даатгал ХХК-наас даатгуулагч МоЭнКо ХХК-ний ажилтан д  ажил олгогчийн хариуцлагын цогц даатгал нөхөн төлбөр 1480982  төгрөг олгосон тухай 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 18/ 015856 дугаартай  эрсдэлийн дэд хорооны тогтоол  / 2-р  хх-ийн  88 дугаар хуудас/ 

 Тэнгэр даатгал ХХК-наас даатгуулагч МоЭнКо ХХК- ний ажилтан  Н.Эрдэнэ баатарт   ажил олгогчийн хариуцлагын цогц даатгал нөхөн төлбөр 5498544  төгрөг олгосон тухай 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 18/ 02352 дугаартай  эрсдэлийн дэд хорооны тогтоол  / 2-р  хх-ийн  115  дугаар хуудас/ 

Мөрдөн  байцаалтад иргэний нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-ний төлөөлөгч ийн өгсөн...О. нь манай Тэнгэр даатгал ХХК- наас   2616219 төгрөгийн нөхөн төлбөрийг 2018/ оны 07 сарын 06- ны өдөр гаргуулж авсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 199 дүгээр хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа  2018 оны 02 сарын 26-ны өдөр 99-10 улсын  дугаартай цагаан өнгийн “Аксент” маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож ******* аймгаас ******* сумын чиглэлд  явж байх үедээ  ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Тэвхийн зэгстэй” гэх газар замын хөдөлгөөнд оролцож байсан урдаа яваа МоЭнКо ХХК-ний ажилчид тээвэрлэсэн бага оврын автобус болох 25-54 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан...жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 10.2-т Жолооч гүйцэж түрүүлэх   үйлдэл гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино гэсэн заалтыг зөрчиж,  гүйцэж түрүүлэх үйлдлийг  буруу гүйцэтгэсний улмаас 25-54 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу далан руу орж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч болох Н.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Шүүгдэгч О.*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч  О.*******ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн заалт  зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан ... авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,энэ гэмт хэргийг тээврийн хэрэг жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.*******ийг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,энэ гэмт хэргийг тээврийн хэрэг жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:

  Иргэний нэхэмжлэгч МоЭнКоХХК-ний төлөөлөгч Б.Баасанжав нь тус компаний тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 24440000 төгрөг,  мөн Тэнгэр даатгал ХХК-ний төлөөлөгч С.Гэрэлмаа нь хохирол 11664909 төгрөг, хохирогч Н. нь  141414 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлт гарсныг шүүгдэгч О.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч О.*******оос гаргуулан иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарт олгох нь  зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Н. нь ажилгүй байсан хугацааны цалин 2700000 төгрөгийг  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар хангуулах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* *******гийн ******* нь ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 19- ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 11- ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь 1-р хх- ийн 100 дугаар хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 107- 115 дугаар хуудас дахь 06, 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож  байгаа боловч  Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг анх удаа  үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч О.*******ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт  хэрэг үйлдснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч О.*******ийн   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч учирсан хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрсний харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс   хохирогч , иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг дурдаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгийн дүгнэлтэд: Шүүгдэгч О.*******ийн хувьд  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг О.******* нь ажил эрхэлдэг тул зээл боловч аваад хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа. Хохирол төлөх боломжоор хангаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв. 

Шүүхээс шүүгдэгч О.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,энэ гэмт хэргийг тээврийн хэрэг жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч О.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж,хорих ял оногдуулахгүйгээр  1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.*******ид  тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т заасан...тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж өгөхөөр тогтов.  

Эрүүгийн 1836000000101  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

 Шүүгдэгч О.*******ид “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг  шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* *******гийн *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,энэ гэмт хэргийг тээврийн хэрэг жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч О.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг / жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн 1836000000101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.*******оос 36226323 / гучин зургаан сая хоёр зуун хорин зургаан мянга гурван зуун хорин гурав / төгрөгийг гаргуулан хохирогч Н. 141414/ нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун арван дөрөв /  төгрөг, иргэний нэхэмжлэгч МоЭнКо ХХК-д  24440000 / хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга / төгрөг, иргэний нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-д 11644909 / арван нэгэн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ес /  төгрөгийг тус тус олгож, хохирогч Н. нь  ажилгүй байсан хугацааны цалингаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.*******ид  тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7.Шүүгдэгч О.*******ид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгч О.*******ид тайлбарласугай.  

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА