Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 72

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч Э.Гэрэлмаа,

          Шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

           

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С д холбогдох эрүүгийн 2017 2501 0072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засалчин мэргэжилтэй, “-д засалчин ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелын 2 дугаар гудамжны 3 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, 1987 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, 1991 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 1993 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн 107 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж 1995 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр суллагдсан, 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 349 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн, 1998 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 1231 дүгээр зүйлийн 1231.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 28 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял шийтгэгдэж 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,           2008 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 238 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж 2009 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 440 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1078 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай айгийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ял шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Д.С .

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч Д.С  нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн задгай тоотод оршин суух иргэн М.Өнөрсайханы өвлийн сууцны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж Скайворд маркийн 29 инчийн зурагт дивиди тоглуулагч, MNBC хүлээн авагч, орны бүтээлэг, куртик зэрэг эд зүйл хулгайлан авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Сүүлийн удаа боломж олгож өгнө үү.” гэв.

 

    Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Өнөрсайханы өгсөн мэдүүлэг /хх-18-20, 77-78/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15/, эд зүйлийн үнэлгээ /хх-80/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-76/, шүүгдэгч Д.С гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-26-27, 72-73, 89-90/, шинээр хохирол төлсөн баримт 2 хуудас, хувийн байдлыг тогтоосон баримт 2 нийт 4 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Д.С  нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн задгай тоотод оршин суух иргэн М.Өнөрсайханы өвлийн сууцны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж Скайворд маркийн 29 инчийн зурагт дивиди тоглуулагч, MNBC хүлээн авагч, орны бүтээлэг, куртик зэрэг эд зүйл хулгайлан авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

 Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд.

 

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Өнөрсайханы өгсөн: “..2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед гэртээ иртэл байшингийн жижиг өрөөний цонх хагалж хулгай орсон байдалтай байсан. Манай гэрээс 29 инчийн Скайворт зурагт, хоме театр, дивиди тоглуулагч, эд зүйлс алдагдсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо барагдуулаад авчихвал цаашид еөр ямар нэг гомдол санал байхгүй.” /хх-18-20, 77-78/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад Д.С гийн яллагдагчаар өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ

гэмшиж байна. Хохирол тооцоог барагдуулна.” /хх-89-90/ гэх мэдүүлэг,

         

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-12-14/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-17, 79-80/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-76/,

         Шүүгдэгч Д.С гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-91/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.С  нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн задгай тоотод оршин суух иргэн М.Өнөрсайханы өвлийн сууцны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж Скайворд маркийн 29 инчийн зурагт дивиди тоглуулагч, MNBC хүлээн авагч, орны бүтээлэг, куртик зэрэг эд зүйл хулгайлан авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Өнөрсайханы өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.С гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хохирол төлсөн баримт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.С  нь бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

         2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Иймд шүүгдэгч Д.С гийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

 

Мөн 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ ихэссэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн илүү ашигтай гэж үзэв.

 

          Прокуророос шүүгдэгч Д.С д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Дээрхи гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн

тул шүүгдэгч Д.С г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.С д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгчид хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

       

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С  нь 67 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.С г бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.С д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Д.С д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.С д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.С д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг

дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

                          ДАРГАЛАГЧ,                           

                                     ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС