Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 76

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч А.Сайнбаяр,

          Гэрч Дорждэрэм,

          Шинжээч Б.Даваасүрэн,                                                                                                 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгон, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

          Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

           

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б д холбогдох эрүүгийн 1806 00272 0537 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Н.Б .

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Н.Б  нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цагаан даваа”-ны хогийн цэгийн орчим, 5 дугаар хороо, “Залуус” буудалд арван найман насанд хүрээгүй хохирогч О.Алтанзултай бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгон мэдүүлэхдээ: ”...Гомдол саналгүй. Охины бие хэвийн байгаа. Одоо ажил хөдөлмөр

 эрхлэж байгаа.” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Дорждэрэм мэдүүлэхдээ: ”....О.Алтанзул 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 9 цаг өнгөрөөж ирээд 10 цагийн үед над дээр орж ирээд “өчигдөр намайг хүмүүс таксинд суулгаж яваад хүчирхийллээ” гэж хэлсэн. Хэзээ болсон асуудлыг тодруулахад өчигдөр гэж хэлсэн. Би О.Алтанзулын хамт цагдаагийн хэлтэст очиж дуудлага өгөөд Мянган оюутны байрны буудал руу очиж үзсэн. Биеийн байдлын хувьд дух хэсэгтээ бага зэрэг улайлттай байсан.” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Даваасүрэн мэдүүлэхдээ: ”....2017 оны 12 дугаар 19-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Э.Энхжаргалын тогтоолоор хохирогч О.Анхзулыг үзсэн. Үтрээнээс ачтас, цус авсан бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй.” гэв.

 

         Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас “Шавь” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Дорждэрэмийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-10-14/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-15-20, 120-123/, хохирогч О.Алтанзулын өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Д.Дорждэрэмийн өгсөн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Г.Амаржаргалын өгсөн мэдүүлэг /хх-164/, гэрч Б.Оюунномингийн өгсөн мэдүүлэг /хх-166/, шинжээч Б.Даваасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-61-62/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №427 дугаартай дүгнэлт /хх-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №428 дугаартай дүгнэлт /хх-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №988 дугаартай дүгнэлт /хх-45/, шүүгдэгч Н.Б гийн хувийн байдлын тухай баримтууд /хх-54-56/, шүүгдэгч Н.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэргийг шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Н.Б  нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цагаан даваа”-ны хогийн цэгийн орчим, 5 дугаар хороо, “Залуус” буудалд арван найман насанд хүрээгүй хохирогч О.Алтанзултай бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

         Мөрдөн байцаалтад хохирогч О.Алтанзулын өгсөн: “...Би тэр ахыг “одоо зүгээр болилдоо” гэсэн чинь тэр ах над руу бэлэг эрхтэнээ гаргаж ирээд “чи миний боовыг хөх” гэхээр нь би “үгүй, би таны бэлэг эрхтэнийг чинь хөхөхгүй” гэтэл тэр ах намайг босгож ирээд машин руу чирж оруулаад машины ар талын суудал дээр хэвтүүлээд миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад надтай 5-10 минут бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дуусаад намайг машинаас чирч гаргангуутаа намайг цасан дээр аваачиж хэвтүүлээд миний дээр гараад дахиад надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед тэр ах бэлэг эрхтэнээ миний шулуун гэдэс рүү хийсэн. Тэр ах намайг унтуулахгүй шөнөжингөө надтай бэлгийн харьцаанд орсон.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

         

         Мөрдөн байцаалтад гэрч Д.Дорждэрэмийн өгсөн: “...Тэгээд 2 дугаар цагийн

завсарлагаанаар манай өрөө рүү уйлчихсан орж ирсэн. Тэгээд би юу болсныг асуутал О.Алтанзул нь надад хэлэхдээ “би өчигдөр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тоглож байгаад орой 22 цагийн орчимд цайз дээр харих гээд явж байтал үл таних 2 хүн машин руу суулгаад цагаан давааны хогийн цэг рүү авч явсан, тэнд очоод машин дотроо хүчээр архи уулгасан, уухгүй бол ална шүү гэж уулгасан” гэсэн. Тэгээд нэг эрэгтэй нь хүчиндээд бэлэг эрхтэнээ хөхүүлэх гэсэн. Тэгээд тэндээсээ буцаад машиндаа суулгаад 1000 оюутны байрны нэг буудалд очсон гэсэн. Буудалд ороод намайг шөнөжингөө хүчирхийлсэн гэж ярьсан. Тэгээд би буудал руу нь цагдаа дагуулаад очсон.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Л.Батдоржийн өгсөн: “...Би тухайн өдөр Цайзын уулзвар дээр танил ахын Верна аксент маркийн саарал өнгийн 28-54 улсын дугаартай автомашинтай халтуур хийгээд Зүүн алтан өлгий рүү хүн тээвэрлэхээр зогсож байтал Н.Б  гэх зүс таних хүн тэнд нэг эмэгтэй ойролцоогоор 22 цагийн орчим юм яриад зогсож байсан. Тэгээд би хүмүүсээ суулгаад Н.Б  урд суугаад нөгөө хамт байсан эмэгтэй нь цуг урд нь суусан. Тэгээд хүмүүсээ буулгаад хамгийн сүүлд Н.Б  нөгөө охин бид 3 үлдсэн....Тэгээд Н.Б  “шууд оюутаны байр руу явъя” гэж хэлсэн. Тэгээд шууд оюутаны байранд байх буудал руу очоод Н.Б  ах түрүүлж ороод “мөнгө хүрдэггүй ээ” гээд гараад ирсэн. Тэгтэл нөгөө охин “би тэгвэл утсаа тавъя маргааш авч өгөөрэй” гэсэн. Тэгээд бид гурав тус буудал руу орсон нэг давхарт нь цагаан өнгийн хаалгатай өрөө рүү ойролцоогоор шөнө 03-04 цагийн орчимд орсон. Тэгээд би ороод шууд жижиг буйдан дээр унтсан. Харин Н.Б  нөгөө эмэгтэй хоёр орон дээр суугаад юм яриад үлдсэн. Тэгээд ойролцоогоор 08 цагийн орчим нөгөө эмэгтэй намайг сэрээгээд “би хичээлдээ явлаа, чи ажилдаа явахгүй юм уу” гэхээр нь би “явна” гээд босоод хамт гарсан.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №427 дугаартай дүгнэлтэд:

            1. О.Алтанзулын биед зүүн дээд зовхинд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Магадлуулагч нь урьд нь бэлгийн харьцаанд орж байсан, охин хальс нь хуучин урагдалтай байна. Хохирогчийн бэлэг эрхтэнээс эр бэлгийн эс илрээгүй байна.

           5. О.Алтанзул нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

            6. О.Алтанзулын дотуур хувцаснаас эр бэлгийн эс илрээгүй байна.

           7. О.Алтанзул нь В/III/ бүлгийн цустай байна.” /хх-37/ гэх дүгнэлт,  

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №428 дугаартай дүгнэлтэд:

  1. Н.Б гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Н.Б  нь А /II/ бүлгийн харъяалалтай байна.
  3. Н.Б  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
  4. Н.Б  нь хурьцал үйлдэх чадвартай байна.” /хх-39/ гэх дүгнэлт, 

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Амаржаргалын өгсөн: “...Миний санаж байгаагаар 6-7 дугаар анги хүртлээ Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд сурч байсан тул уншиж бичиж чадна. Бид хоёр цэрэгт хамт байсан тул цэрэгт байхдаа Баяраа ном сэтгүүл уншаад л байдаг байсан.” /хх-164/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунномингийн өгсөн: “...Манай нөхөр Н.Б

уншиж бичиж чадна. Гэхдээ бичихдээ алдаатай бичдэг.” /хх-166/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн: “...Анусаар бэлгийн харьцаанд ороход өтгөн алдах боломжтой. Энэ нь тухайн үед хүндээр бие засах, бие засаагүй удсан тохиолдолд мөн цэвэрлээгүй тохиолдолд өтгөн алдах боломжтой. Хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.” /хх-61-62/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-10-14/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-15-20, 120-123/,

 Хохирол төлбөр төлсөн баримт /хх-173/, 

         Шүүгдэгч Н.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Б  нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цагаан даваа”-ны хогийн цэгийн орчим, 5 дугаар хороо, “Залуус” буудалд арван найман насанд хүрээгүй хохирогч О.Алтанзултай бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь хохирогч О.Алтанзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгон, гэрч Д.Дорждэрэм, Г.Амаржаргал, Б.Оюунномин, шинжээч Б.Даваасүрэн, шүүгдэгч Н.Б гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №427, №428, №988 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б  нь хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

         Шүүгдэгч Н.Б  нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

         Шүүхээс шүүгдэгч Н.Б д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

         

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг цагаан өнгийн

хөнжлийн даавууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар устгахаар тогтов.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б г хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг цагаан өнгийн хөнжлийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,                           

                                     ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС