Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ******* нарт холбогдох 18210 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аав нарын хамт, Дорнод аймгийн ******* сумын “оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖВ регистрийн дугаартай, Б овогт *******,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 19 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, дүүгийн хүүхдийн хамт” ар гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖВ88 регистрийн дугаартай, Б овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Надежда” баарны гадна талд *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Надежда” баарны гадна талд *******-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны оройн 20 цагийн орчимд би найз *******, ******* нарын хамтаар “Гуна гурван өндөр” гэх нэртэй бааранд ороод том пиво 2 ширхэгийг авч уугаад 22 цагийн үед би баарнаас гарахад гадаа зүс таних ******* гэх залуу миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Улмаар би зуурч аваад ноцолдож байхад ******* гарч ирээд бид хоёрыг салгасан ингээд Г гэх залуу “Гуна гурван өндөр”  ХХК-ний баарны өөдөөс харсан “Надежда” баар руу орсон тэгээд би *******ыг баар руу оруулж ус авчруулаад хамрынхаа цусыг угааж байтал Г нээх удаагүй “Надежда” баарнаас гарч ирээд дээгүүрэх цамцаа тайлаад надад хандаж хоёулаа зодолдъё, үзье чамайг зодно цохино гээд агсраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын төвд байрлах “Надежда” бааранд ганцаараа орсон. Би өмнө архи уучихсан байсан болохоор  бааран дотор ороод байж байхад гаднаас танихгүй хүмүүс орж ирсэн. 21 цагийн орчим Д найз нарынхаа хамтаар орж ирээд баарнаас гараад явсан юм. Би баарнаас Дн араас гараад дуудсан чинь шууд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 36/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 832 тоот дүгнэлтэд: “1. *******ын биед баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ нурууны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 21/ гэжээ.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 840 тоот дүгнэлтэд: “1. *******-ын биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 26/ гэжээ.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Надежда” баарны гадна талд *******-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Надежда” баарны гадна талд *******-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч-хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би баарнаас гарахад гадаа зүс таних ******* гэх залуу миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Улмаар би зуурч аваад ноцолдож байхад ******* гарч ирээд бид хоёрыг салгасан ингээд Г гэх залуу “Гуна гурван өндөр”  ХХК-ний баарны өөдөөс харсан “Надежда” баар руу орсон тэгээд би *******ыг баар руу оруулж авч авчруулаад хамрынхаа цусыг угааж байтал Г нээх удаагүй “Надежда” баарнаас гарч ирээд дээгүүрэх цамцаа тайлаад надад хандаж хоёулаа зодолдъё, үзье чамайг зодно цохино гээд агсраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, түүнийг давхар нотолсон шүүгдэгч-хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн орчим Д найз нарынхаа хамтаар орж ирээд баарнаас гараад явсан юм. Би баарнаас Д-ын араас гараад дуудсан чинь шууд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 36/ болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 832, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 840 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******огмидддоржоос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, нурууны зулгарсан шарх” бүхий хөнгөн хохирол нь түүнийг зангидсан гараараа цохисон шүүгдэгч *******-ын гэм буруугийн санаатай үйлдэлтэй, хохирогч *******-ын эрүүл мэндэд учирсан “баруун нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай цээжинд зулгаралт хөнгөн хохирол нь түүнийг зангидсан гараараа цохисон шүүгдэгч *******-ын гэм буруугийн санаатай үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч *******, ******* нар нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-ын ЖВ дугаартай, шүүгдэгч *******-ын ЖВ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******, Б овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,  *******  нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1821000002 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч-хохирогч нар нь харилцан хэн хэндээ төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-ын ЖВдугаартай, шүүгдэгч *******-ын ЖВ дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР