| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0007/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 07
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхдалам овогт Л.Б холбогдох эрүүгийн 182103 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон суманд 1966 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, 6-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЛЮ9 регистрийн дугаартай, Эрхдалам овогт Л,Б
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Гүн Жалга гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор 17.283 кг ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг түүж Портер маркийн улсын дугаартай авто машинаар тээвэрлэсний улмаас 864.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 06 цагийн орчимд өөрийнхөө Портер маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Матад сумын нутаг болох “Гүн Жалга” гэх газрын наад хэсгээр “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс түүхээр ганцаараа явсан. Ингээд тухайн газартаа 08 цаг 30 минутын орчимд очсон бөгөөд уг газарт 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс түүж байгаад аймгийн төв рүү гарсан юм. Аймгийн төвд 23 цагийн орчимд орж ирээд Бамбаруушийн засварын газрын урд талд явж байхад цагдаа зогсоож шалгахад машины кабены ар талд шуудайнд хийчихсэн байсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг илрүүлчихсэн. Нийт 6 ширхэг шуудайны ёроол хэсгээр хийчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б гэдэг хүний “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг түүсэн газар болох “Гүн Жалга” гэх газар нь манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршдог юм ... одоогоор “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг 5 жилийн хугацаагаар хориглосон байгаа бөгөөд Б гэх хүний түүсэн ургамлын шууд хохирол 864.150 төгрөг болж байна. Уг мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/
-Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 13/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 11 сарын 05-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр “Гүн Жалга” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор 17.283 кг ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг түүж Портер маркийн ДОА улсын дугаартай авто машинаар тээвэрлэсний улмаас 864.150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 06 цагийн орчимд өөрийнхөө Портер маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Матад сумын нутаг болох Гүн жалга гэх газрын наад хэсгээр “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс түүхээр ганцаараа явсан. Ингээд тухайн газартаа 08 цаг 30 минутын орчимд очсон бөгөөд уг газар 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс түүж байгаад аймгийн төв рүү гарсан юм. Аймгийн төвд 23 цагийн орчимд орж ирээд Бамбаруушийн засварын газрын урд талд явж байхад цагдаа зогсоож шалгахад машины кабены ар талд шуудайнд хийчихсэн байсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг илрүүлчихсэн. Нийт 6 ширхэг шуудайны ёроол хэсгээр хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Л.Б гэдэг хүний “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг түүсэн газар болох “Гүн Жалга” гэх газар нь манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршдог юм ... одоогоор “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг 5 жилийн хугацаагаар хориглосон байгаа бөгөөд Б гэх хүний түүсэн ургамлын шууд хохирол 864.150 төгрөг болж байна. Уг мөнгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 19/ гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17.283 кг “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлын үндсийг устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс “Портер” маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ЛЮ0219 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Л,Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Б-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17.283 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс “Портер” ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ЛЮ19 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР