Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 109/2019/0011/З |
Дугаар | 001/ХТ2021/0049 |
Огноо | 2021-02-24 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/0049
Ц.Н-ын нэхэмжлэлтэй,
АА-ийн ЗД болон аймгийн СХАА-ын
УБ нарт тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: АА-ийн ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01, 07-ны өдрийн нийт 23 актыг хүчингүй болгуулах,
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2020/0012 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 576 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч АА-ийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч аудитын улсын байцаагч Н.С, Б.М, А.Б, Д.Б, Н.Н, хариуцагч улсын байцаагч нарын өмгөөлөгч Э.Б, Ж.Н нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2020/0012 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1, 16.5.3, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5, 20.2.6, 20.2.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-аас АА-ийн СХАА-ны СХУБ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/07/17, 17/02/17/04/19, 17/02/17/03/22, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/33 дугаар актуудыг, 17/07/17/03/12 дугаар актаас 983,293 төгрөгийн, 17/02/17/04/13 дугаар актаас 351,700 төгрөгийн, 17/02/17/03/31 дүгээр актаас 198,541 төгрөгийн, 17/02/17/04/32 дугаар актаас 1210000 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох АА-ийн СХАА-ны СХУБ нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/17/03/12 дугаар актаас 4,197,007 төгрөг, 17/02/17/04/13 дугаар актаас 1,414,300 төгрөг, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/30 дугаар актууд, 17/02/17/03/31 дүгээр актаас 2,278,310 төгрөг, 17/02/17/04/32 дугаар актаас 1,404,100 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 43 дугаар зүйлийн 43.5, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ын нэхэмжлэлээс АА-ийн ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ц.Н-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Биеийн тамир, спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 576 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5, 20.2.6, 20.2.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-аас АА-ийн СХАА-ны СХУБ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 5 дүгээр сарын 01-ний өдрийн 17/02/11, 17/02/17/07/17, 17/02/17/03/27, 17/02/1703/28 дугаар актуудыг, 17/07/17/03/12 дугаар актаас 983293 төгрөгийн, 17/02/17/04/13 дугаар актаас 351,700 төгрөгийн, 17/02/17/03/31 дүгээр актаас 198,541 төгрөгийн, 17/02/17/04/32 дугаар актаас 1,210,000 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10 дугаар акт, 17/02/17/03/12 дугаар актаас 4,197,007 төгрөг, 17/02/17/04/13 дугаар актаас 1,414,300 төгрөг, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 1702/17/03/29, 17/02/30 дугаар актууд, 17/02/17/03/31 дүгээр актаас 2,278,310 төгрөг, 17/02/17/04/32 дугаар актаас 1,404,100 төгрөгийн төлбөр болон 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн АА-ийн СХАА-ны УБ-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10 тоот актаар 32,445,000 төгрөгийн акт тавигдсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тухайн үед Улаанбаатар хотын харъяалалтай 3 компани материалаа ирүүлсэн. Тендерийн комисс нь “Их талын гэгээ” XXК-ийг шалгаруулан спортын бараа материалыг хүлээн авч, баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн өгснөөр нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Эрдэнэцэцэг хянаж гүйлгээ хийсэн. Эдгээр авсан бараа материалуудын 50 гаруй хувийг 2017-2018 онуудад, 2019 онд бокс, таэквондогийн багш авснаар тамирчид тухайн спортын хэрэглэлүүдийг ашиглаж эхэлсэн. Спортын хувцас хэрэглэлийг огт хэрэглээгүй складын үлдэгдэл болгож хадгалсан гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Учир нь 2018 онд шаардлагатай спортын хэрэглэгдэхүүн авахаар дахин тендер зарлаж бараа бүтээгдэхүүн авсан байдаг. Санхүүгийн шалгалт багийнхан 2018 онд авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдлийг ялгалгүй бүгдийг нь тоолж складын үлдэгдэлтэй гэж үзэн акт тавьсан нь хуулийг зөрчсөн байдаг. 2016 онд авсан материалын үлдэгдлийг ялган тоололгүй нийт үнийн дүнгээр акт тавьсан нь мөн хууль зөрчсөн. 2016 онд авсан бүх хэрэглэгдэхүүн, хувцсыг тамирчид болон багш, дасгалжуулагч нарт хүлээлгэн өгсөн байхад, 2018 онд зарлагдаж авсан хэрэглэл, материалтай хольж складын эцсийн үлдэгдлийг өндөр дүнтэй гаргаж акт тавьсан байдаг.Одоо бүгд Биеийн тамир, спортын газрын тамирчид багш нар хэрэглээд дууссан спортын хувцас, хэрэглэл дээр акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй юм. Тендерийн комисс нь “Их талын гэгээ” ХХК-ийг шалгаруулан спортын бараа, материалыг хүлээн авч, баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн өгсөн төлбөрийг дахин төлүүлэхээр акт тогтоосон нь ойлгомжгүй байна.
4. АА-ийн СХАА-ны УБ-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/17/04/19 тоот актад: 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Нуурын толгой” ХХК-тай спорт заалны дотор өрөөнүүд, коридорын засварын ажлыг хийх 9,950,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн ажлуудыг барилгын засварын төсвийн дагуу хугацаанд нь хийж дуусгасан байхад хийгдсэн ажил дээр “уг засварт орсон барилгын материалыг Бие тамир, спортын газрын орлого авахдаа нэр төрөл, үнийн дүн зөрүүтэй данс бүртгэлд тусгаж тайлагнасан” гэж тайлбартаа тусгажээ. Тухайн засварын ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлагдсан төсөвт багтаан засварын ажил хийгдсэн ба тухайн байгууллагын данс бүртгэлд 9,950,000 төгрөгөөр тусгагдсан. Данс бүртгэлд зөрүүтэй тусгагдсан зүйл байхгүй. Хийгдсэн бодит ажлын төлбөрийг бүхлээр нь буцааж төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Биеийн тамир, спортын газар, “Нуурын толгой” ХХК-ийн хооронд хийсэн гэрээгээр ажил хийгдсэн нь үнэн, тухайн ажлыг хийгдэж байсныг нотлох тус газрын албан хаагчид, “Нуурын толгой” ХХК-ийн захирлын мэдүүлэг нотолсон байна. “Нуурын толгой” ХХК-ийн захирал Адъяажаргал өөрийн компанийн ажлыг тохирч хөлсөөр хийлгэдэг 3 хүнээрээ хийлгэсэн талаар хэргийн материалд гэрчээр асуугдаж хэлсэн байдаг.
5. АА-ийн СХАА-ны УБ-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/17/03/22 тоот актад: Монголын Биеийн тамир, спортын хорооны Мастеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатараас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “АА-ийн ЗД-ад зардал хүсэх тухай” 1/67 тоот албан бичгийг хуурамчаар үйлдэж Засаг даргын шийдвэр гараагүй байхад Бие тамир, спортын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/48 тоот тушаалаар олон улсын тэмцээнд зардал гаргахаар Япон Улсын Тоторо мужид зохион байгуулагдах олон улсын Гранд гольфийн тэмцээн, семинарт оролцуулахаар нягтлан бодогч Ж.Бадамгаравт биеийн тамирын тэмцээн уралдааны зардлаас 2,670,000 төгрөгийг төсвөөс гаргуулахаар шийдвэрлэж зардлыг олгосноос нэг хүнтэй холбоотой 2,670,000 төгрөгийн төлбөр илэрлээ” гэх актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь бичиг баримт хуурамчаар үйлдээгүй. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байхад юуг үндэслэж хуурамч баримт бүрдүүлсэн гэж дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тухай хуулийн зарчим байдаг. Гэтэл тухайн улсын байцаагч нь Ж.Бадамгаравыг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж гэмт хэрэгт гүтгэсэн байдаг. Энэхүү актыг Сангийн яаманд гомдол гаргахад Монголын Биеийн тамир, спортын хорооны Мастеруудын холбооны Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны 1/67 тоот албан бичгийг хуулбарлан ирүүлэхийг хүссэний дагуу тухайн албан бичиг үнэн болохыг тодорхойлж хуулбарлан хүргүүлсэн байдаг. Энэхүү албан бичиг Засаг даргын тамгын газарт ирсэн нь үнэн болохыг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат гэрчилнэ. Учир нь Ж.Мөнхбат дарга, Ж.Бадамгарав нар хамт Япон Улс руу Граунд гольфийн тэмцээнд хамт явсан байдаг. Шүүхэд нотлох баримтаар явсан тухай фото зураг байгаа болно.
6. Байгууллагын дотоод журам, Биеийн тамир, спортын тухай хуульд Олон улсын болон тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр тусгагдсан байдгийн дагуу байгууллагын даргад хүсэлт гарган түүний дагуу даргын тушаал гарч зардал мөнгө шийдвэрлэгдсэн байдаг. Байгууллагын дотоод журмын холбогдох заалт, тушаал, өргөдөл, Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хорооноос ирүүлсэн албан бичгийг хэргийн материалд хавсаргасан. Мөн Сангийн сайд энэхүү актыг шалган хүчингүй болгосон ба акт тогтоох нь үндэслэлгүй талаар дүгнэлт хийсэнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь ямар үндэслэлээр тухайн актыг хүчингүй болгосныг буруутгаж байгаа тайлбар нь тодорхой бус үндэслэлгүй.
7. АА-ийн СХАА-ны УБ-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/17/03/29 тоот актад: 2015 онд удирдлагын академид мэргэжлийн бус чиглэлээр суралцсан сургалтын төлбөрийг төсвөөс төлсөн 812,000 төгрөгийн төлбөр зөрчил илэрлээ гэж акт тавьсан нь үндэслэлгүй байна. Тухайн сургуульд сурсан төлбөрийг Биеийн тамир, спортын газрын хамт олонд мөрдөгдөх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын хөтөлбөр, сургалтын хөтөлбөрт заасны дагуу байгууллагын дарга буюу төсөв захирагч тушаал гарган шийдвэрлэж өгсөн байдаг. 2015 онд аймгийн Төрийн аудитын газраас санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд акт төлбөр тавиагүй, зөрчил гэж үзэн албан шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Төрийн аудитын газар нь тухайн асуудалд дүгнэлт өгч шийдвэрлэсэн байхад аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь давхардуулан шалгаж Төрийн хяналт шалгалтын хуульд заасан зарчмыг, мөн холбогдох хууль тогтоомжоо зөрчин дахин давтан шалгаж акт тогтоож байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Үндэсний аудитын харьяа Архангай аймгийн Аудитын газрын аудитор нь зөрчил гэж үзэн төлбөр акт тавилгүй зөвлөмж өгсөн байхад төлбөр болгон акт тавьсан нь Санхүүгийн улсын байцаагчийн буруутай үйлдэл гэж үзэж байна. Мөн Сангийн сайд буюу Санхүүгийн улсын ерөнхий байцаагч Ч.Хүрэлбаатар энэхүү актыг шалган хүчингүй болгосон ба акт тогтоох нь үндэслэлгүй талаар дүгнэлт хийсэнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь ямар үндэслэлээр тухайн актыг хүчингүй болгосныг буруутгаж байгаа тайлбар нь тодорхой бус үндэслэлгүй.
8. АА-ийн СХАА-ны УБ-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/33 тоот актад: Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч энэхүү актыг тавихдаа Биеийн тамир спортын газрын санхүүгийн анхан шатны баримтыг шалгаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, шалгалтын удирдамжгүй, шууд зохиомлоор акт тавьсан байдаг. Учир нь Биеийн тамир, спортын газрын бичиг хэргийн эрхлэгчээс 2010 оны баримтыг үзээд яагаад нягтлан бодогч Ж.Бадамгаравтай баримтын тулгалт хийгээгүй талаар лавлахад 2010 оны санхүүгийн баримтыг үзээгүй би архиваас авч өгөөгүй гэж хэлж байсан. Санхүүгийн анхан шатны баримтыг үзэж акт тавих хууль, дүрэм журамтай байдаг. Тухайн 2010 оны баримтаас дасгалжуулагч цалингаа хүлээн авсан талаар гарын үсгийг нь үзье гэтэл өнөөдрийг хүртэл үзүүлэхгүй байгаа болно. Тухайн актад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь ямар үндэслэлээр тухайн актыг хүчингүй болгосныг буруутгаж байгаа тайлбар нь тодорхойгүй.
9. АА-ийн СХАА-ны УБ-ийн 2014 онд ирүүлсэн зөрчил дээр тавигдсан актад дурдагдсан зөрчлүүдийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/11 тоот актаар давхардуулан акт тавьсан. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдан 10,331,000 төгрөгийн хөрөнгө худалдан авч гэрэл цахилгааны мөнгөнөөс зориулалт бусаар төлсөн гэсэн тухайн шинжээчийн дүгнэлт гарч байсан. Одоогийн 10,331,000 төгрөгийн хөрөнгүүд бүгд хэрэглэгдэж байгаа. Тухайн үед 22 төрлийн хөрөнгүүдийг данс бүртгэлдээ тусган орлого авсан болно. Тухайн асуудалтай холбоотой гарч байсан шинжээчийн дүгнэлтийг шалгагч байгууллагад гаргаж өгөөд байхад нэг зөрчил дээр давтан арга хэмжээ аваад байгааг ойлгохгүй байна. Нэг зөрчил дээр давтан хариуцлага тооцохыг хориглосон.
10. 17/07/17/03/12 дугаар актаас 983293 төгрөгийн, 17/02/17/04/13 дугаар актаас 351,700 төгрөгийн, 17/02/17/03/31 дугаар актаас 198,541 төгрөгийн, 17/02/17/04/32 дугаар актаас 10,210,000 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10 дугаар акт, 17/02/17/03/12 дугаар актаас 4,197,007 төгрөг, 17/02/17/04/13 дугаар актаас 1,414,300 төгрөг, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 1702/17/03/29, 17/02/30 дугаар актууд, 17/02/17/03/31 дүгээр актаас 2,278,310 төгрөг, 17/02/17/04/32 дугаар актаас 1,404,100 төгрөгийн төлбөр болон 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс хүлээн зөвшөөрч байна.
11. Учир нь АА-ийн СХАА-ны УАБ-ийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/04/13, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/17/03/28,17/02/30, 17/02/17/03/31, 17/02/04/32 дугаартай актууд нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болоогүй маргаантай байгаа актыг үндэслэж Ц.Н- намайг ажлаас халсан. АА--ийн СХАА тухайн актуудыг гаргаж, надад сахилгын арга хэмжээ авахуулах тухай саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж байгаа талаараа огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хүчин төгөлдөр дэгийнхээ дагуу шүүх хурлаа явуулахыг шаардсан боловч хариуцагч талд хэтэрхий үйлчилж хэргийн оролцогч нарын тэгш байдлыг алдагдуулсан. Учир нь нэхэмжлэгч бидний зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулсан атлаа хариуцагч талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулалгүйгээр шүүх хурлаа үргэлжлүүлсэн гэх мэт зөрчлүүдийг гаргаж шударга шийдвэр гаргаж чадахгүй гэх хардалтыг бидэнд төрүүлсэн.
12. Дээрх нөхцөл байдлуудад давж заалдах шатны шүүх нь мөн дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
14. Нэхэмжлэгч Ц.Н- нь АА-ийн ЗД болон СХАА-ны УБ нарт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар “ажлаас халах” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, мөн 2019 оны 05 дугаар сарын 01 болон 07-ны өдрийн нийт 23 актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
15. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актаас 11, 17, 27, 28 дугаар актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн, энэ хэсэгт хариуцагчаас хяналтын гомдол гаргаагүй тул эдгээр актын хууль зүйн үндэслэлийг хяналтын шатны шүүхээс хянаж, дүгнэлт хийгээгүй.
16. 10 дугаар актаар: “тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, шаардлага хангахгүй спорт хувцас хэрэглэл худалдан авч, агуулахын үлдэгдэл болгож, төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан” гэх үндэслэлээр 32,445,000 төгрөгийг тендерт ялсан “Их талын гэгээ” ХХК-иар төлүүлэхийг нэхэмжлэгч болон нягтлан бодогч нарт хариуцуулж, тогтоосон хугацаанд төлөхгүй бол нэхэмжлэгч болон нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоожээ.
17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т “орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна” гэж заасан, энэ тохиолдолд хуулийн дээрх заалтыг зөрчиж, Биеийн тамир, спортын газар захиалагчийн үүрэг гүйцэтгэсэн тул улсын байцаагчийн акт хуульд нийцжээ.
18. Биеийн тамир, спортын газар нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Спортын хэрэгсэл материал худалдан авах гэрээний дагуу “Их талын гэгээ” ХХК-д 32,445,000 төгрөг шилжүүлсэн, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зарлагын баримтаар 11 төрлийн 265 ширхэг спортын хэрэглэл, хувцсыг нярав Б.Мөнгөнцэцэгт хүлээлгэн өгсөн гэх боловч гэрч Б.Мөнгөнцэцэг “материалыг хүлээн аваагүй, зарлагын баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш” гэж мэдүүлжээ.
19. Тендерийн ажлын хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан атлаа Үнэлгээний хороо 2016 оны 02 дугаар сарын 17-нд хуралдсан, гэрч Э.Лундаажанцангийн “тендерийн гишүүнээр орсноо мэдээгүй байсан, тендерийн баримт дээр гарын үсэг зур л гэж хэлж байсан, тендер яаж зохион байгуулсан талаар мэдээгүй” гэх мэдүүлгээс үзэхэд тендер шалгаруулалт бодитойгоор явагдаагүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
20. Нэхэмжлэгчийн “2018 онд дахин тендер зарлаж, бараа бүтээгдэхүүн худалдан авсан, ялгаж салгаж үзээгүйгээс агуулахын үлдэгдэл өндөр гарсан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, дахин тендер зарласан тухай баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тодорхой нотлох баримт нэрлэн маргаж байгаагүй байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
21. 19 дүгээр актаар: “Биеийн тамир, спортын газрын өрөө засварлах ажил хийхээр “Нуурын толгой” ХХК-тай гэрээ байгуулсан боловч тухайн компаниар хийлгээгүй, хуурамч гэрээ байгуулсан, уг компанийн дансанд шилжүүлсэн 9,950,000 төгрөгийг нягтлан бодогч нь бэлнээр гаргуулан авсан” гэх үндэслэлээр 9,950,000 төгрөгийг нягтлан бодогчоор төлүүлэхийг нэхэмжлэгчид хариуцуулсан байна.
22. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж заасан, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Нуурын толгой” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар албан бичигт “Биеийн тамир, спортын газрын дотор өрөөний засварын ажлын материалын зардалд 9,950,000 төгрөг 2018 оны 06 дугаар сарын 27-нд дансанд орж, мөн өдөр зарлага гарч, 10%-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган нягтлан бодогч Ж.Бадамгаравт бэлэн өгсөн” гэсэн, гэрч Б.Мөнгөнцэцэг “засвар хийгдсэн, манай нягтлангийн нөхөр, хадам аав, бас нэг хүнтэй гурвуулаа хийсэн, засварын ажлыг комисс хүлээн авч, акт үйлдээгүй” гэж мэдүүлсэн байна.
23. Хариуцагчаас ““Өрнөх цэнхэр” ХХК-иас барилгын материал авч, давхардуулан засварын мөнгө гаргасан гэж маргасан, нэхэмжлэгчээс энэ хэсэгт холбогдуулан “данс бүртгэлд зөрүүтэй” тусгагдсан зүйл байхгүй” гэж маргасан боловч ямар нотлох баримт байгаа, үүнийг шүүхээс хэрхэн буруу үнэлсэн талаар үндэслэл бүхий тайлбар, гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “хийгдсэн бодит ажлын төлбөрийг бүхлээр нь буцааж төлөх хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
24. Түүнчлэн аймгийн Биеийн тамир, спортын газар нь “Өрнөх цэнхэр” ХХК-иас барилгын материал худалдаж авсан, энэ нь уг өрөөний засварт орсон эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг өгөөгүй, хариуцагчийн ““Өрнөх цэнхэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнхөөс хоосон зарлагын баримт авч, материалын нэр төрлийг өөрчлөн бичиж, данс бүртгэлд тусгасан” гэх тайлбарыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй тул уг актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
25. 22 дугаар актаар: “зардал хүсэх тухай бичиг хуурамчаар үйлдэж, Засаг даргын шийдвэр гараагүй байхад гадаад улсад тэмцээнд оролцуулахаар нягтлан бодогч Ж.Бадамгаравт 2,760,000 төгрөг олгосон” гэх үндэслэлээр 2,670,000 төгрөгийг Ж.Бадамгараваар төлүүлэхийг нэхэмжлэгчид хариуцуулсан.
26. Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хорооны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/67 дугаар дугаар албан бичгээр АА-ийн ЗД-ад хандаж, “...Ж.Бадамгарав нь олон улсын граунд гольфийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тул ... 3,200,000 төгрөгийн тусламж үзүүлнэ үү” гэсэн, улмаар Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас уг тэмцээнд Ж.Бадамгаравыг оролцуулахаар шийдвэрлэж, 2,670,000 төгрөгийн олгосон нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-т “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасантай нийцээгүй байна.
27. Нэхэмжлэгчийн “байгууллагын дотоод журамд зааснаар дэмжлэг, тусламж олгох эрхтэй” гэх гомдол үндэслэлгүй, аймгийн Засаг даргаас зөвшөөрсөн шийдвэр гараагүй байхад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн “уг албан бичиг Засаг даргын Тамгын газарт хүргэгдээгүй” гэх дүгнэлтийг няцаасан гомдол гараагүй байна.
28. 29 дүгээр актаар: “мэргэжлийн бус чиглэлээр суралцсан сургалтын төлбөрийг төсвөөс төлсөн” гэх үндэслэлээр 812,000 төгрөгийг нэхэмжлэгч болон нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоожээ.
29. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар нягтлан бодогч Ж.Бадамгаравт Улс төр, менежментийн академийн сургалтын төлбөрийн зардалд 812,000 төгрөг олгосон байна.
30. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “санхүү, төсвийн зохистой удирдлагыг төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчиж, мэргэжлийн бус чиглэлээр суралцсан төлбөрийг төсвийн хөрөнгөнөөс гаргасан, мөн 2015 онд мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтын төлбөрийг төсвийн хөрөнгөөр төлүүлсэн атлаа дахин төсвөөс өөр мэргэжил буюу удирдахуйн ухаанаар суралцсан төлбөрийг гаргуулсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.
31. Нэхэмжлэгчээс “2015 онд аудитын газраас хяналт шалгалт хийхдээ зөвлөмж өгч, тухайн асуудлыг шийдвэрлэсэн байхад дахин акт тогтоосон” гэж гомдол гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, 2015 онд энэ зөрчлийг хянан шалгаж, зөвлөмж үйлдсэн тухай баримт байхгүй, үүнтэй холбогдуулан хүсэлт гаргаж, шүүхээр үнэлэх ажиллагаатай холбоотой эрхээ хэрэгжүүлээгүй тул гомдол үндэслэлгүй.
32. 33 дугаар актаар: “тухайн байгууллагад ажиллаагүй хугацаанд Б.Батдэлгэрт цалин олгосон” гэж, 648,444 төгрөгийг нэхэмжлэгч болон нягтлан бодогч нараар төлүүлэхээр тогтоосон, анхан шатны шүүхээс “2010 оны зөрчилд акт тогтоосон нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүхээс “ажиллаагүй хугацаанд цалин олгосон зөрчил тогтоогдсон, шалгалтыг удирдамжид өргөдөл, хүсэлтийг хугацаа харгалзахгүй шалгана гэсэн тул акт үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
33. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Б.Батдэлгэрийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй, гэтэл 2010 оны 3-11 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь Биеийн тамир, спортын газрын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр албан бичиг, нийгмийн даатгалын хураамж төлөлтийн тооцоогоор тогтоогдсон, нэхэмжлэгчийн “анхан шатны баримтыг шалгаагүй акт тогтоосон” гэх гомдол үндэслэлгүй.
34. Ажиллаагүй хугацаанд цалин бодож олгох нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасантай нийцэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
35. Нэхэмжлэгч нь 12, 13, 14, 15, 18, 20, 21, 23, 24, 25, 26, 30, 31, 32 дугаар актын агуулгад холбогдуулж хяналтын гомдол гаргаагүй, харин “хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй” гэх боловч дээрх нотлох баримтыг танилцуулаагүйгээс ямар үр дагавар учирсан, энэ нь хэргийн шийдэлд хэрхэн нөлөөлөх байсан талаар үндэслэл бичээгүй байх тул гомдлыг хангах боломжгүй.
36. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд сонсох ажиллагааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн магадлал, шинжээчийн дүгнэлт зэрэг баримт хариуцагч шүүхэд гаргаж өгснөөс шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгчийг танилцуулсан, сонсох ажиллагааны тэмдэглэлийг шинжлэн судалсан үйл баримт тогтоогдсон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй.
37. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 576 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ