Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 231

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC

                                       

    Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж 

Улсын яллагч: Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А Бд холбогдох 201603000128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:  Б овгийн А Б /РД:/ 

 

                  Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

Яллагдагч А.Б нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Жишиг хороололд оршин суух иргэн Э.Ц, Д.Г, С.Г, М.Б, Д.Э нарын гэрт шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч нийт 17.491.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бын өгсөн: ...би Өлзийт суманд ирээд гурван айлын гэрт орж эд зүйл хулгайлж авсан нь үнэн, авсан эд зүйлээ хот оруулж зарсан, өөр айлаас эд зүйл аваагүй...гэх мэдүүлэг 

 

Мөрдөн байцаалтын үед: 

 

Хохирогч Э.Цгийн өгсөн:...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Я эгч утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн, ирээд үзтэл гэрийн цоожний дараасыг нугалж хөшөөд гэрт хулгай орсон байсан. Гэрээс мөнгөн хазаар 2 ширхэг, дурантай вепрь буу нэг ширхэг, вепрь бууны сум 280 ширхэг, мөнгөн аяга 11 ширхэг, манан хөөрөг нэг ширхэг, эрэгтэй булган малгай 1 ширхэг, монетан эмэгтэй бөгж 2 ширхэг, алтан ээмэг, бөгж хосоороо, мөнгөн ээмэг 3 ширхэг /хос биш/, нэг ширхэг монетан гинжин бугуйвч, хүзүүнд зүүдэг жижиг шар өнгийн механик цаг, бөгжний жижиг шүр нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай алдсан эд зүйлс бүгд гэрийн зүүн хойморьт байдаг авдар дотор байсан. Авдарын цоожийг цүүтэй нь хугалаад аваад явсан байсан. Хаана хаясан гэдгийг мэдэхгүй байна, харин буу бол гэрийн зүүн талын орны араар байсан. Мөнгөн хазаар нь Х-н Б-ын “Тожил” хийцийн цэцгэн хээтэй хавтгай, задгай ороолттой, гурвалжин товруутай, дээр үеийн хуучны хазаар учир 2.000.000 төгрөг, нөгөө хазаар нь бөгжилсөн задгай ороолттой, өндөр дугуй товруутай, гол хамрын товруу нь унасан, хар савхиар бүрсэн суран тархитай, мөнгөн хазаар, хазаарыг хуучны хазаар учир 2.000.000 төгрөг, 2008 онд үйлдвэрлэсэн, хүрэн ширэн үүргэвчтэй, урд хуй нь бага зэрэг цуурсан, ОХУ-д үйлдвэрлэсэн, гол төмөр нь дк4602, замаг нь 602 дугаартай, дурантай буу байсан, буугаа 5 жилийн өмнө 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ одоо хуучирч муудаагүй учир 3.500.000 төгрөг, сум нь 280 ширхэг шар сум байсан, нэг ширхэгийг нь 2000 төгрөгөөр, эрэгтэй хүний буудаг булган малгай байсан, хуучирч муудаагүй байсан учир 450.000 төгрөгөөр үнэлж байна. Хуучны шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, мөнгөн нуухтай, бага гарын халтар манан хөөрөг, хөөргийг 5 жилийн өмнө 2.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо би 6.000.000 төгрөгөөр үнэлж байна. 4 ширхэг том гарын мөнгөн аяга, дандаа орчин үеийн аяга байсан,  Думаагийн 100 насны ойд дурсгав гэсэн бичигтэй аяга 3 ширхэг, нэг том нь Өлзийт сумын 90 жилийн ойгоор түрүү морины бичигтэй аяга байсан, бас дахиад нэг ширхэг морины байнд өгсөн, Байшир багийн Улаан номын баярт зориулсан гэсэн утгатай бичиг бичсэн мөнган аяга байгаа, ер нь бол 5-6 аяга нь бичигтэй, гэхдээ нэг бүрчлэн үгийг нь мэдэхгүй байна, том гарын мөнгөн аягаа нэг ширхэгийг нь 400.000 төгрөг, дунд гарын 5 ширхэг аяга байсан, дандаа орчин үеийн аяга, нэг ширхэгийг нь 280.000 төгрөгөөр үнэлж байна, 2 ширхэг архины мөнгөн хундага байсан, нэг ширхэгийг нь 60.000 төгрөгөөр үнэлж байна. Монетан эмэгтэй бөгж 2 ширхэг, нэг нь жижиг ягаан өнгийн шигтгээтэй, энэ бөгжийг 300.000 төгрөг, нэг нь арай том шигтгээтэй байсан, 280.000 төгрөг, алтан ээмэг, бөгж хосоороо цагаан өнгийн сувдан шигтгээтэй, ээс загварын гэдэг, үнэлгээ нь хосоороо 800.000 төгрөг, мөнгөн ээмэг 3 ширхэг /хос биш/ нэг ширхэгийг 30.000 төгрөг, нэг ширхэг монетан гинжин бугуйвч үнэ 280.000 төгрөг, хүзүүнд зүүдэг жижиг шар өнгийн механик цаг, үнэ 250.000 төгрөг, бөгжний жижиг шүр нэг ширхэг, үнэ нь 100.000 төгрөгөөр үнэлж байна. Одоогоор надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Харсан үзсэн хүн байхгүй байна...мөн манайхаас эд зүйл алдагдах үеэр хэд хэдэн айлаас эд зүйлс алдагдсан хэрэг гарсан байсан. Тэр айлын хүмүүс мөн мэдсэн байх. Манай хашаа эргэн тойронд хашаа, өөр ямар нэгэн айл байхгүй, сондгой учир хулгай орсон эсэхийг мэдэх боломжтой хүн байхгүй. Гомдолтой байна...манайх 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мал руугаа гарсан. Тэрнээс хойш хадам эгч Я манай гэрт очиж хонож байсан байх ёстой. Хонож байгаа гэж өөрсдөө хэлээд байсан. Уг нь хонож байгаарай гэж захисан. Утсаар асуухаар хоноод ирлээ гэдэг байсан. Өөрөөр хэлбэл хулгай орсныг мэдсэний урд шөнө хоноогүй байсан. 27-ноос 28-нд шилжих шөнө хоносон гэсэн. Харин 2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хоноогүй гэж байсан. Өэрөөр хэлбэп хулгай орсоныг мэдсэний урд шөнө хоноогүй байсан. 28-ны өглөө 10 цаг өнгөрч байхад танайд хоноод хамгийн сүүлд гэртээ харьсан гэсэн. Гэхдээ 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Я эгч манайд хонох гэж очоод гэрт ороод буцаад харьсан гэж байсан, яг очиж үзсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Хулгай орсон болохоор айгаад очиж үзсэн гэж хэлээд байж магадгүй. Я эгч бол бие муутай сонсгол муутай эмэгтэй хүн байгаа юм. Шөнө 23 цагт айгаад очиж үзээгүй байж магадгүй гэж бодож байна. Ер нь бол 28-ны өглөөнөөс хойш хүнгүй байсан. Шөнө эзэнгүй гэрт Я эгч ганцаараа хонохоосоо айгаад очоогүй байж мэднэ, хоносонгүй гэж загнана гээд худлаа хэлж байгаа байх. Бууны хувьд цахилгаантай ногоон цоохор /масклад/ ууттай, уутны цахилгааныг ширж оёоод сольсон байгаа. Хажуу талдаа бариултай, үүргэвчгүй. Хажуу талын халаасанд нь бууны хэрэглээний зүйлс /цэвэрлэгээний материал гэх мэт/ бүгдийг нь хийсэн байгаа...Миний хулгайд алдсан буу вепэр маркийн буу байсан. Тус бууг 2012 онд Булган аймгийн Сайхан сумаас хүнээс худалдаж авч өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн юм. Миний бууны бүртгэл Булган аймгийн Цагдаагийн газар бүртгэлтэй байгаа. Би тэр сумыг 2014 оны өвөл Улаанбаатар хотын Нарантуул захаас нэг танихгүй хүнээс худалдаж авсан. Манайх хөдөө ууланд байдаг учраас шөнө хонь мал үргэх үед хотонд дугарах зориулалтаар авсан. Мөн би өөрөө анд явах дуртай учраас ан хийх гэж авсан. Миний буу дисант ногоон алаг савхин гэртэй, гэр хоёрын урт нь ижил багцаагаар 1 м 50 см орчим урттай, миний буу машин дотор хангалттай багтана...хэргийн түргэн шуурхай, үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Вепрь маркийн буунд үйлдвэрээсээ дагалддаг өөрийнх нь дуран байгаа юм. Дуранг буунаас салгаж байгаагүй, дурангийн загвар, маркийг нь мэдэхгүй байна, буутайгаа хамт үнэлэгдэж худалдаж авсан. Салгаж зарвал ямар үнэлэгдэх талаар мэдэхгүй байна. Тэр дуранг буунд суурилуулах гэж тусад нь худалдаж аваагүй. Бууны ногоон цоохор цүнхийг мөн бууг авахдаа хамт худалдаж авсан, хуучирч муудаагүй байсан. Бууны цэвэрлээний материалд сүмбэ төмөр, цэвэрлэгээний тос, тосны нэрийг нь мэдэхгүй, зориулалтын түлхүүр 3 ширхэг, гол төмрийг нь цэвэрлэдэг сойтог зэрэг зүйлс байсан. буундаа дагалдаж ирдэг ком учир тусад нь үнэлж хэлж мэдэхгүй байна. Сумны хэмжээний талаар хэлж мэдэхгүй байна, ердийн ака сумаар бууддаг байсан гэж ярьдаг байсан, хэрэглэж байсан сумнаас нэг ч сум үлдээгүй алдсан... Би гомдолтой байна, хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү..гэх мэдүүлэг / хх-ийн 1-ийн 39-41, 42-43, 2-ийн хх-ийн 11-12, 3-73-76 хуу/

 

Хохирогч Д.Ггийн өгсөн:.. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Архангай аймаг Өлзийт сум Хөшөөт баг ЖХ-ын .. тоотод байрлах манай байшинг манай дүү С очиж эргэж үзэхэд манай байшингийн цонх онгорхой байсан гэсэн. Би сумын төвд гэрээ цоожлоод хөдөө мал дээрээ малаа төллүүлж байсан учраас манай гэр эзэнгүй байсан юм. Тэгээд манай эгч Б надтай утсаар холбогдож танай байшингийн цонх онгорхой байна гэрт чинь хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Би тэр даруйдаа хөдөөнөөс сумын төв рүү эхнэр О хамт мотоциклтой орж ирсэн. Намайг гэртэй ирэх үед цагдаа ирсэн хэргийн газрыг хамгаалалтанд авсан байсан. Би малаа төллүүлэх гээд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гарсан. Гэрээ цоожлоод айлд харж байгаарай гэж захиж үлдээгээд явсан. Манай гэрийг манай ах Г эргэж тойрч байсан. Манай гэрийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед манай ах О очиж үзэхэд зүгээр байсан гэсэн, дараа өдөр нь буюу 03 дугаар сарын 29-ний орой очоод үзэхэд хулгай орсон байсан гэсэн. Манай байшинд хулгай орохдоо байшингийн том өрөөний цонхоор орсон, цонх онгорхой байсан. Манай гэрээс эрэгтэй хүний мөнгөн бүс нэг ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс хоёр ширхэг алга болсон байсан. Өөр эд зүйл алга болоогүй. Алга болсон мөнгөн бүс манай гэрт том өрөөнд мөлхөө тавилганы шүүгээнд байсан юм. Алга болсон 3 мөнгөн бүсний эрэгтэй бүс нь бор шаргал ширтэй, бүсний толь нь цул мөнгө, толин дээрээ хийморийн дарцаган дээр байдаг морины сийлбэртэй, бүсээ тойроод 4 хүчтэний мөнгөөр хийсэн сийлбэртэй, толины хоёр талд мөнгөн унжуургатай. Эмэгтэй бүс нь бор шаргал нарийн ширэн, 6 мөнгөн тоногтой, толин дээрээ алхан хээтэй, нөгөө эмэгтэй бүс нь 3 хуруу өргөн ширтэй, 6 мөнгөн тонготой, тоногнууд нь цэцгэн хээтэй тоногон дээрээ ногоон шигтгээтэй, толин дээрээ ногоон шигтгээтэй, шигтгээнүүд нь ногоон өнгийн хуваар хийсэн байсан. Би дээрх бүснүүдийн эрэгтэй бүсийг нь 1.000.000 төгрөгөөр, эмэгтэй хоёр бүсээ нэг тус бүрийг нь 200.000 төгрөгөөр нийтдээ 1.400.000 төгрөгөөр үнэлж байна. Одоогоор надад ямар нэгэн сэжиг таамаг байхгүй. Манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсаныг манай ах Г, Г, Б Э, С нар мэдэж байгаа. Гомдолтой байна...2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манайх хөдөө мал дээрээ гарсан, тэрнээс хойш ах Г манай хашааг харж байсан.  Хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дүү Н сумын төв ороод хүүхдийн хувцас, хөргөгчнөөс мах авч хөдөө явсан. Дүү Н байшинд ороход байшин зүгээр байсан, цонх хаалттай байсан гэсэн. Дүү Н үдээс хойш 14 цагийн үед манай байшингаар хамгийн сүүлд ороод гарсан. Өөр орсон хүн байхгүй. Тийм болохоор 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагаас хойш 2016 оны 03 дугаар сарын 29-ний үдээс хойш хүртэл хугацаанд хулгай орсон гэж бодож байна. Хулгай орохыг харсан хүн байхгүй. Гэхдээ 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр айлуудаас танихгүй хүн ороод эд зүйл явсан гэж хүмүүс яриад байгаа, тийм болохоор тэр хүнийг сэжиглэж байна. Би тэр хүнийг хараагүй. Айл айлаар ороод явсан гэсэн. Харсан хүмүүс олон байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 45-46, 1-ийн 47-48 хуу/ 

 

              Хохирогч С.Г мэдүүлэг:.. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш ундны цагаар гэртээ ирчихээд 14 цаг гээд ажилдаа явсан. Тэгээд 18 цаг арай болоогүй байхад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай байшингийн унтлагын өрөөний /байшингийн баруун талын/ цонхны салхивч онгойсон байсан. Тэр үед салхи ихтэй байсан учир салхинд онгойсон байх гэж бодоод нэг их анзаараагүй, хаачихсан. Тэгээд хөдөө яваад орой 22 цагийн үед буцаж ирсэн. Тэр чигтээ ямар нэгэн зүйл анзааралгүй унтаад өгсөн. Маргааш нь буюу 29-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед ажилдаа яваад завсарлагаагаар багш нарын дунд хуучилж байтал айлд хулгай орсон байна гэсэн яриа гарсан байсан. Тэгэхээр манай цонх онгойсон байсан талаар ярьсан чинь салхинд онгойдог вакум цонх гэж юу байдаг юм бэ, очиж үз гэхээр нь 12 цаг 20 минутын үед гэртээ очоод үзтэл манай гэрт хулгай орсон ямар нэгэн сэжиг мэдэгдээгүй, юмнуудаа уг нь бүртгэж үзсэн, анзаарагдаагүй, гэтэл орой нь эхнэрийн хамт авдар онгойлгоод үзтэл авдарт байсан 7 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон байсан, мөн эхнэрийн монетан хүзүүний зүүлт, нэг ширхэг /өрөөсөн/ монетан ээмэг, 2 ширхэг эмэгтэй эрэгтэй хуримын мөнгөн бөгж, мөн мөнгөн хүзүүний эмэгтэй хүний зүүлт, кулоны хамт зэрэг зүйлс алга болсон байсан. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй. 28-ны өдөр 14 цагаас 18 цагийн хооронд хулгай орсон гэж бодож байгаа, харсан үзсэн хүн байхгүй байна, линово гэсэн бичигтэй хар өнгийн нөтбүүкны цүнх хамт алга болсон учир тэр цүнхэнд хийгээд аваад явсан байх гэж бодож байна. Хулгай орсон гэдгийг мэдээгүй болохоор ямар нэгэн байдлаар анзаараагүй, гар хүрэхийг нь хүрээд арчихыг нь арччихсан байгаа. Гэхдээ хэрхэн онгойлгосон гэдгийг мэдэхгүй байгаа, авдарын түлхүүр гэрт ил байсан, тэр түлхүүрээр онгойлгосон байх гэж бодож байна, авдарын цоож хэвийн байсан. Орчин үеийн дунд гарын аяганууд байгаа, 2 ширхэг нь хуучны ааваас дамжиж ирсэн аяга байсан, тэр 2 аяганы нэг аяганы ёроол нь салсан, нэг нь цэнхэр бүслүүртэй аяга байгаа, орчин үеийн бас нэг аяга нь багш Гд дурсгав, шавь нараас нь гэсэн бичигтэй байгаа, орчин үеийн дунд гарын мөнгөн аягаа нэг ширхэгийг нь 130.000 төгрөгөөр үнэлж байна, хуучины аягаа нэг ширхэгийг нь 160.000 төгрөгөөр үнэлж байна. Харин тэр аягануудын нэг нь жижиг аяга байгаа, монгол архи хийдэг аяга, энэ аягыг 40.000 төгрөгөөр үнэлж байна, нийт 7 ширхэг аяга алдсан. Цүнхээ шинэ цүнх учир 30.000 төгрөгөөр үнэлж байна, эрэгтэй хүний хуримын мөнгөн бөгж нь дээд талын хээ нь салсан байгаа, үнэ 30.000 төгрөг, эмэгтэй хүний хуримын мөнгөн бөгжийг 30.000 төгрөгөөр үнэлж байна, эмэгтэй хүний монетан гинжийг 150.000 төгрөг, нэг ширхэг талст хэлбэрийн хавтгай, өрөөсөн монетан ээмэгийг нь 150.000 төгрөгөөр, эмэгтэй хүний мөнгөн хүзүүний зүүлт, ээмэг бөгжтэй, кулонтой нь хосоор нь 130.000 төгрөгөөр үнэлж байна. Эхнэр Өлзийсүрэн бид хоёр л амьдарч байгаа учир хулгай орсон талаар өөр мэдэх хүн байхгүй. Гэхдээ манайхаас юм алга болсон талаар сумын хүмүүс ерөнхийдөө мэдсэн байх. Танихгүй хүмүүс сумын засаг дарга Э, М нарын гэрээр ороод гарсан. Ороод гарахдаа хулгай хийсэн гэж би сонссон, тэр хүмүүсийг хулгай хийсэн байх гэж бодож байна, гэхдээ тэр хүмүүсийг нь танихгүй. Энэ хүнийг С, Гл нар харсан юм шиг байсан. Тэр хүмүүс сайн мэдэх байх. Би бол хараагүй. Ямар машинтай явсан гэдгийг нь ч мэдэхгүй. Э, М, Ц, Г нарын гэрт хулгай орсон гэсэн, гэхдээ М, Э нарын гэрт хүүхдүүд нь байсан юм шиг байна билээ. Тийм болохоор гэрт байсан хүүхдүүд хулгай хийсэн хүнийг харсан байх. Ггийн гэрээс 3 ширхэг мөнгөн бүс, Цгийнхоос 2 хазаар, 11 мөнгөн аяга, булган малгай, буу, сум зэрэг зүйлс алга болсон гэсэн, алга болсон зүйлсийг нь бүгдийг нь нэг бүрчлэн тоочиж хэлж мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Алдсан зүйлсээ олж авмаар байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 50-52 хуу/ 

               Хохирогч М.Бгийн өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Мын хамт 13 цагийн үед гэрээсээ, гарч хүнтэй уулзаад наймаа ярьчихаад 15 цаг 40 минутын үед гэртээ ирсэн. Тэр хойгуур манайд нэг танихгүй хүн орж ирээд гарсан байсан. Манай хүү О тухайн үед гэртээ байсан. Анх орж ирэхдээ аав, ээж нь байна уу, аав ээжид нь юм өгөх гэсэн юм гэж хэлээд орсон гэсэн. Ог дагуулаад өрөөгөөр орж гарсан байсан. Миний өрөөнд орж үзээд шүүгээний шургуулганд байсан эрэгтэй хүний монетан бөгж нэг ширхэг, монетан хос ээмэг аваад явсан байсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй байна билээ.  Монетан бөгж, ээмэгийг тэр асуудал болохоос 2 хоногийн өмнө нэг жижиг уутанд хийгээд тавьсан байсан. Гэхдээ манай хүү авч байхыг нь хараагүй, мэдээгүй байсан.  Шургуулга, шүүгээнүүдийг бүгдийг нь татаж үзээд янз бүрийн юм яриад, асуугаад явсан гэсэн. Тэр хүн ганцаараа намайг орж ирэхээс ойролцоогоор 5 минутын өмнө орж ирээд гарсан гэж хүү ярьж байсан. Нөхөр бид хоёр бол тэр хүнтэй таараагүй. Ямар нэгэн шигтгээгүй, тольтой эрэгтэй хүний бөгж байсан, 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан учир тэр үнээр нь үнэлж байна, ээмэг нь цагаан сувдан шигтгээтэй, унжлагагүй, англи түгжээтэй ээмэг байсан, ээмэгийг 450.000 төгрөгөөр авч байсан учир тэр үнээр нь үнэлж байна. Өөр ямар нэгэн содон гэх зүйл байхгүй. Гэрээс эд зүйлсээ алдсан талаар нөхөр М, хүү О нар мэдэж байгаа, Гэхдээ манайх тухайн үед юм алга болсон гэж мэдээгүй, сумын төвд танихгүй хүн яваад байна гэсэн яриа сонсоод хүүгээсээ асуусан чинь нэг туранхайвтар, цайвар царайтай, өндөрдүү, долгионтой үстэй залуу орж ирээд гарсан гэж ярьсан. Тэгэхээр нь юм аа бүртгэж үзэхэд алга болсон байсан. Яг тухайн үед нь юм алдсан гэдгээ мэдээгүй. Мөн тэр хүн нөтбүүкний улаан нарийн канттай цүнх үүрсэн, улаан алаг пүүзтэй, хар хөх жинсэн өмд, хар куртиктэй хүн байсан гэж ярьсан. Гарахдаа аав, ээжтэй чинь эргэж ирээд уулзахаас гэж хэлээд явсан байсан, хаанаас ирээд хаашаа явсан гэдгийг нь мэдээгүй байсан. Тэр хүн ганцаараа орж ирээд гарсан, манайхаар орж ирээд гарсан хүн гудамжинд ахын охин Т-тай таараад янз бүрийн юм асуугаад явсан байсан. Надад сэжиг таамаг байхгүй, явуулын хүн байх гэж бодож байна, манай хүү огт танихгүй, хараагүй хүн байсан гэж байна билээ. Гомдол санал байхгүй, гэхдээ алдсан зүйлсээ олж авах хэрэгтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 53-55 хуу/

             Хохирогч Д.Эын өгсөн:...2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад 18 цаг 40 минутын үед гэртээ эхнэр Г-ийн хамт харьсан. Бид хоёрыг гэртээ ирэхэд байшингийн урд талын том өрөөний цонх онгойсон, гэр эзэнгүй, цоожтой байсан. Тэгээд цонхыг онгорхой байсан болохоор нь ил харагддаг байсан, мөнгөн аягануудаа хартал байхгүй байсан, Тэгээд хулгай орсон гэж багцаа аваад хүү Түвшинсанаа руу утсаар яриад асуутал нэг танихгүй ах таныг асуугаад 15 цагийн үед орж ирээд гараад явсан гэж хэлсэн учир, хулгайч орсон байна гэж мэдсэн. Тэр өдөр би ажил дээрээ суурин байсан учир надтай уулзах хүн байсан бол надтай очоод уулзах ёстой байсан, би тэр өдөр хэн нэгэнтэй гэртээ уулзахаар тохирсон асуудал байхгүй байсан, надтай уулзна гэж хэлээд уулзаагүй хүн байхгүй. Тэгээд манай гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, буюу дөрвөн ширхэг дунд гарын, нэг ширхэг жижиг орчин үеийн аяганууд алга болоод аваад явсан байсан. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй. Манай гурван ширхэг аяга нь бичигтэй байсан бөгөөд 1. Дүү Г дурсгав, Э, У, О нарын гэр бүлээс, 2003.10.19 гэсэн бичигтэй, Дүү Д.Эдаа дурсгав, Э, У, О нарын гэр бүлээс, 2003.10.19 гэсэн бичигтэй,  3. Багш Н.Г дурсгав, 10-а ангийн хамт олноос 2010 он гэсэн бичигтэй байсан, өөр содон зүйл байхгүй, Үлдсэн 2 аяга нь бичиг болон бусад содон зүйл байхгүй, бүгд шинэ аяга, огт хэрэглээгүй аяганууд байсан. Дунд гарын мөнгөн аягаа нэг ширхэгийг нь 130.000 төгрөг, жижиг аягаа 100.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж таамаглаж байгаа хүн байхгүй, танихгүй хүн орж ирээд намайг асуугаад гарсан байсан. Тэр хүнийг манай сумын биш, гадны хүн гэж бодож байгаа, хүүгээсээ асуухаар надаас жаахан өндөр 170 орчим см өндөртэй, 30 орчим насны туранхай, савхин куртиктэй, жинсэн өмдтэй, огт харж байгаагүй хүн байсан гэж хэлсэн. Надад бол ямар нэгэн төсөөлөл алга, би тэр хүнийг хараагүй. М гэрт танихгүй хүн ороод гарсан гэдгийг мэдсэн, хүүхэд нь байсан гэсэн, өөр мэдсэн зүйл байхгүй байна. Дам яриа гарсан байгаа, хар машин, цагаан машинтай танихгүй хүмүүс яваад байсан сураг гарсан, бас нэг явган хүн айлаар ороод гараад яваа сураг гарсан, надтай бол таараагүй болохоор мэдэх зүйл байхгүй байна.  Сумын төвийн ард иргэд бүгд л мэдсэн байх. Алдсан зүйлээ олж авмаар байна, гомдолтой байна... Хулгайд алдсан эд зүйлсээсээ нэг ч эд зүйл олж аваагүй, гомдолтой байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 57-58, 3-ийн 77-79 хуу/

       Гэрч Э.О өгсөн: ... Айлд хулгай орсон гэж сонссон, өөр мэдэх зүйл байхгүй. Тэр үеэр нь сумын төвд нэг өмнө харж байгаагүй машин Б ахын хашааны баруун талын эзэнгүй хашааны гадаа нэг цагаан өнгийн приус 20 маркийн автомашин зогсож байсан. Дотроо хүнгүй байх шиг байсан, би хажуугаар нь машинтай зөрөөд гарсан, хүн байсан эсэхийг нь сайн анзаарч хараагүй, тэр машинтай хүмүүсийг хулгай хийсэн байх гэж нутгийн хүмүүс сэжиглээд байх шиг байсан. Би 85-74 юм уу, эсвэл 85-47 байна гэж харсан серийн дугаарыг нь анзаарч хараагүй, эхний 85 нь миний машины дугаартай адилхан байсан болохоор нь сайн харсан. Бүдэг тентэй байх шиг байсан, гэхдээ тас хар биш, би машинтай явж байгаад хажуугаар нь гараад шууд явсан болохоор содон шинжийнх нь талаар огт анзаараагүй, эзэнгүй хашааны гадаа зүүн зүг рүү хараад зогсож байсан,  ах ярихдаа тэр машин дотор нэг хүүхэн унтаад байх шиг байна гэж ярьж байсан, би бол тэрийг нь хараагүй. Тэр машин тэнд нэлээн удсан байх. Тэр машиныг Б ах, эхнэр нь бас харсан гэсэн, өөр харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Өөр гадны машин тэрэг надтай бол таараагүй, мэдэхгүй байна. Миний харсан машин хаанаас ирээд хаашаа явсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Б ах л харсан гэсэн мэдэж байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 67-68 хуу/

 

         Гэрч Д.Б өгсөн: ...Өлзийт суманд гарсан орон байрны хулгайн хэргүүдийн талаар талаар сайн мэдэхгүй байна, ямар ч байсан сумын Засаг дарга Эын гэрээс ороод юм аваад  явсан сураг сонссон, бусдыг нь сайн мэдэхгүй байна. Манай баруун талын эзэнгүй хашааны үүдэнд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед намайг гэрээсээ гарахад баруун талын хашааны үүдэнд цагаан өнгийн жижиг тэрэг зогсож байсан, би маркийг нь мэдэхгүй, улсын дугаар нь 85-47 байсан, сери, үсгийг нь хараагүй, ямар ч байсан улсын дугаарыг нь сайн харсан. Тэр машинд нэг эмэгтэй хүн жолооны ард нь сандлаа хойш нь налуулчихсан унтаж байсан, өөр хүн байгаагүй, би тэр хүний царайг нь сайн харж чадаагүй, насаар залуухан 30 орчим насны эмэгтэй байх шиг харагдсан. Тэгээд машины хажуугаар гараад цаашаа явж гадуур нэлээн удаан яваад 15 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд нөгөө машин зогсож байсан газраа байж байсан, харин унтаж байсан эмэгтэй нь машины арын суудалд ороод суусан, хашаа руу орох гэж явтал тэр машин дээр нэг эрэгтэй хүн ирээд арын багажийг нь онгойлгочихсон зогсож байсан, юм хийсэн эсэхийг нь хараагүй, тэр эрэгтэй хүн бараан хувцастай хүн байсан, машин нь зүүн тийш харсан зогсож байсан, эрэгтэй хүний царайг харж чадаагүй. Өөр хүн байгаагүй. Тэр машины талаар өөр содон гэх зүйл анзаараагүй, сайн хараагүй хажуугаар нь 2 удаа гарсан. Ямар ч байсан, 14 цагийн үед манай баруун талын эзэнгүй хашааны үүдэнд ирсэн байсан, 16 цагийн үед явсан, хаанаас ирээд хаашаа явсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Одбаяр хажуугаар нь гарсан гэж ярьж байсан, тэр машиныг харсан хүн олон байгаа байх гэж бодож байна. 2016 оны 03 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд манай баруун талын эзэнгүй хашааны үүдэнд байсан машины эрэгтэй эмэгтэй 2 хүн бол Өлзийт сумын хүн ямар ч байсан биш, өмнө нь огт харж байгаагүй хүмүүс байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 69-70, 71-72 хуу/

Гэрч  Б.О өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц, М, Г гэх айлд хулгай орсон байна гэж сонссон, өөр айлд хулгай орсон эсэх талаар сонсоогүй байна. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ундаа уухаар ажлаасаа 12 цагийн үед гарч явахад манай гэрийн баруун талын эзэнгүй хашааны үүдэнд нэг цагаан саарал өнгийн /Мөнгөлөг/ приус-20 маркийн автомашин зогсож байсан. Тэр машин намайг буцаад ажилдаа явахад зогсож л байсан, хэзээ явсан гэдгийг мэдэхгүй, хэзээ хаанаас ирсэн, хаашаа явсан гэдгийг нь хараагүй. Хажуугаар нь гараад явсан болохоор ямар содон шинжтэй байсан талаар анзаараагүй, мөн улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Хүн байсан эсэх нь харагдахгүй байсан, ямар ч байсан сууж байгаа хүн харагдаагүй, би ойролцоогоор 3 м орчим зайтай хажуугаар нь гарсан, хүн хэвтэж байсан бол харагдахгүй. Би тухайн үед ганцаараа явсан, өөр харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Орон байрны хулгайн хэрэг хийсэн байж болох сэжиг таамаг бүхий хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 73-74 хуу/

Гэрч Н.Ө өгсөн: ...Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим ажилдаа яваад 18 цаг өнгөрөөд гэрээсээ харихад манай байшингийн жижиг өрөөний цонх онгорхой, хойд цонхны тавцан дээр байсан халуун ногоо газар унаад асгарчихсан байсан. Тэгээд би гэрт ил байсан нөтбүүкээ харсан чинь гэрт байхаар нь цонх салхинд онгойсон юм байна гэж бодоод маргааш нь ажилдаа ирэхэд хүмүүс гадуур хулгай яваад айл ухаад байна гэхээр нь гэртээ орой ирээд авдараа онгойлгож үзтэл авдарт давхарлаад тавьсан байсан нийт 7 ширхэг мөнгөн аяга байсныг бүгдийг нь аваад явсан байсан. Мөн үзэгний саванд хийсэн байсан өрөөсөн монетан ээмэг, монетан гинж, эрэгтэй эмэгтэй мөнгөн хуримын бөгж, мөнгөн гинж, өрөөсөн мөнгөн ээмэг, гэрт байсан компютерийн гар цүнх зэрэг эд зүйл хулгайд алдсан байхаар нь цагдаад мэдэгдээд бүртгүүлсэн. Манай байшингийн хойд цонх онгойсон, ялаанаас хамгаалсан торыг нь урчихсан байсан, баруун талын цонх мөн онгойсон байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн. Дээрхээс өөр хулгайд алдсан эд зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 75-76 хуу/

Гэрч Ч.Т өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өглөө 11 цагийн үед манай хашаанд нэг хүн яваад байхаар нь би ямар учиртай юу хүн яваад байгаа юм бэ гэж асуухад Г гэдэг айл мөн үү гэж надаас асуухаар нь би мэдэхгүй, тийм айл байдаггүй гэтэл манай хашаанаас буцаад гараад явсан. Манай хашаанд явж байсан хүн 170 см орчим өндөртэй, туранхайвтар бор улаан царайтай хар хөх жинсэн өмдтэй, хар савхин богино куртиктэй,  малгайгүй босоо халимаг үстэй,  жижиг ногоон гэмээр өнгөтэй жижиг нөетбүүкний цүнх үүрчихсэн залуу явж байсан. Би тэр залууг хашаандаа 20-30 метрийн зайнаас харсан болохоор сайн анзаарч хараагүй, миний харснаар 30 орчим насны хүн байсан. Дараа нь гудамжинд Б ахтай таарсан гэж сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 77-78 хуу/

Гэрч Ц.Г өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 30 минутаас 40 минутын үед гэрээсээ гарах гээд коридорт ортол өөдөөс нэг танихгүй цайвар шар царайтай залуу орж ирээд Э орж ирсэн үү гэж асуусан, тэгэхээр нь би юун Э ямар Э гэж өөдөөс нь асуугаад чи өөрөө хаанаас яваа юун хүн бэ, гэж асуусан чинь эргээд гараад явчихсан. Өөр ямар нэгэн зүйл огт яриагүй, би араас нь гараад явтал хашаанаас гараад гудамж өгсөөд баруун зүг рүү явсан, би араас нь алхсан чинь нэлээн ширүүн алхаад гүйцэгдээгүй. Тэгээд гудамжны баруун үзүүрээр хойшоо тойрсон, тэрнээс хойш хараагүй, би тэгээд айлд орчихсон, хөх жинсэн өмдтэй, хар куртиктэй байсан, би савхи байна гэж харсан, араас нь харахад пүүзтэй байх шиг байсан, өнгийг нь хараагүй, бараан өнгийн нөтбүүк шиг цүнх үүрсэн харагдсан, царай нь цагаан шар биш гэхдээ цайвар царайтай, 30 гаран настай гэхээр харагдаж байсан, богино үстэй, нүд хөмсөг, сорви, шивээс, мэнгэ зэрэг нарийн ширийн зүйлийг нь анзаарч чадаагүй. Би жаахан ширүүн асуучихсан болохоор шууд л яваад өгсөн. Би тэр залууг өмнө огт харж байгаагүй, манай сумын залуу биш байсан. Ойролцоогоор 170 см орчим өндөртэй, араас нь харахад бага зэрэг өлмийгөө гадагш тавьж алхдаг, майга биш хөлтэй, туранхайдуу залуу байсан, намуухан дуутай хүн асуусан, хоолой дуу нь энгийн намуухан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 79-80 хуу/

Гэрч Д.Б өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг өнгөрч байхад мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг байсан. Тэр машины маркийг нь мэдэхгүй, би машиныг урд талаас нь харсан. Манайх Хөшөөтийн 09-01 тоотод байдаг. Манай нөхөр Баасан гаднаас орж ирээд манай гудамжинд нэг машин зогссон байна, дотор нь нэг хүүхэн унтаж байна гэхээр нь би ямар хүмүүс байгааг нь харахаар гарсан. Би хашааны үүдэн дээр гарч ирээд харсан чинь манай баруун талын хашааны зүүн талд нэг саарал өнгийн жижиг тэрэг зүүн тийшээ хараад зогссон байсан. Тэр машиныг би багцаагаар 20 метрийн зайнд харсан. Тэр машин дотор хүн харагдаагүй. Би машиныг нь харчихаад буцаад гэртээ орсон. Тэр машины дугаарыг харсан боловч сайн санахгүй байна, ямар ч байсан 8 тоо байсан. ар талын үсэг нь УМӨ гэсэн үсэгтэй байсан. Тэр машин хэдэн цагт ирээд хэдэн цагт явсан талаар мэдэхгүй. Машин дээр хүн ирсэн үгүйг нь мэдэхгүй. Манай нөхөр Б 16 цагийн үед гарахад тэр машин явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 80-82 хуу/

Гэрч М.Б өгсөн: ...гэрлийн мөнгөө тушаагаад явж байхад урд өмнө нь харж байгаагүй манай нутгийн хүн биш хар савхи гэмээр куртиктэй хөх жинсэн өмдтэй гутлыг нь анзаарч хараагүй тийм хүн явж байсан. дараа нь өдөр нь 14 цагийн орчим би гэртээ харих гээд явж байхад нөгөө залуу манай арын гудамжинд ахиад надтай таарсан. Надтай 2 удаа тааралдсан хүн 170 см өндөртэй богино халимаг үстэй, бор царайтай гартаа нөтбүүкний цүнх барьсан, жаахан гэдийж алхаад байсан. Би тэр хүнийг гадны хүн байна гэж мэдсэн, дахиж харвал танина... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 83-84 хуу/, 

              Насанд хүрээгүй гэрч М.О өгсөн:... 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш аав ээж хоёрыг байхгүй байхад манайд нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд аав ээж чинь байна уу гэж хэлсэн. Гэтэл тэр хүн манай жижиг өрөөнд ороод манай тавилгануудыг хараад байсан. тэгээд манай том өрөөнд ороод стинкны хаалга, шүүгээг онгойлгож хараад, хойд унтлаганы өрөөнд ороод энэ хэний өрөө юм бэ хэн унтдаг юм бэ гэж асуухаар нь аав ээж хоёр унтдаг гэж хэлсэн. Тэгээд унтлагын өрөөний тольтой шүүгээний шургуулгыг онгойлгож үзээд жижиг хайрцаг, нүдний шилний хайрцаг зэргийг онгойлгож үзээд ээжийн ээмэгний хайрцагийг онгойлгоод та нар тоглодог юм уу гэж асуугаад байсан. Тэгээд дараа нь аав, ээж хоёрыг чинь ирэхээр нь өгье гээд гараад явсан, юу өгөх гэж байсан гэдгийг мэдэхгүй. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Ээжийн ээмэг, аавын бөгж алга болсон. Манайхаас юм алга болсон талаар манайхан бүгдээрээ мэдэж байгаа. Тэр хүн хөх өнгийн жинсэн өмд өмссөн, улаан алаг пүүзтэй, өвлийн хар өнгийн куртик өмссөн. Нөтбүүк хийдэг хавтгай цүнх барьсан хүн байсан. Дээд уруулдаа бага зэрэг сахалтай, цагаандуу царайтай, нүүрэндээ ямар ч сорви, мэнгэ, шивээс содон гэх зүйл байхгүй, бор өнгийн жижиг нүдтэй, өөр нүүр царайны содон шинжийг нь санахгүй байна. Хэлж мэдэхгүй байна. Өмнө нь харж байгаагүй огт танихгүй, харин дараа харвал танина гэж бодож байна. Хаанаас ирсэн талаар нь мэдэхгүй байна, надад нэрээ хэлээгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 85-87 хуу/ 

              Насанд хүрээгүй гэрч Э.Т өгсөн:... 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал манай гэрт нэг танихгүй хүн орж ирсэн. Тэр хүн анх орж ирэхдээ аавтай чинь уулзах гэсэн юм гэхээр нь аав ундаа уучихаад гарсан гэж хэлсэн чинь тэр хүн надад аавтай чинь уулзсан, одоо гэртээ ирнэ гэсэн гэж хэлээд шууд арын өрөө рүү орсон, анх тэр хүн 14 цагийн үед орж ирсэн. Тэгээд хойд өрөө рүү орохоор нь хамт дагаад орсон, гэтэл буцаж гараад гал тогооны өрөө рүү орсон. Би мөн л дагаад орсон. Тэгээд том өрөө рүү орохоор би бие засахаар гарсан. Тэгээд намайг бие засчихаад гарч иртэл манайхаас нөгөө хүн аавтай чинь ярьчихлаа, аав чинь болоогүй гэж байна, орой ирэх юм байна гээд гараад явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би манайхаас юм авч гарсан гэдгийг мэдээгүй, тэгээд тэр өдөр нь би танихгүй ахыг гарснаас хойш 30 орчим минутын дараа хөдөө гарсан. Орой нь 19 цагийн үед утсаар яриад мөнгөн аяганууд алга болсон байна гэхээр нь нэг танихгүй хүн манайд тантай уулзах гэж орж ирээд гарсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй, 5 ширхэг мөнгөн аяга л алга болсон байна гэсэн. Манайхаас эд зүйл алга болсон талаар аав Э, ээж болон манайхан бүгд мэдсэн. Тэр хүн 170 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг, цагаандуу царайтай, хөх жинсэн өмдтэй, нарийн бор савхин куртиктэй, гутлыг нь сайн анзаараагүй, урагшаа самнасан, хар өнгийн богино үстэй, хажуу талдаа мөрөндөө үүрдэг бор өнгийн цүнхтэй хүн байсан. Сахалгүй, давхраагүй, онигордуу бор нүдтэй, сахалгүй, насаар залуу, 30 гаран насны, нүүрэндээ мэнгэ, шарх сорви байхгүй, нимгэн уруултай байсан санагдаж байна, зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Тэр хүн надад нэрээ хэлээгүй. Аавтай уулзах гэсэн гэж ярьсан өөр юм яриагүй, манай гэрийн өрөө хэсээд байсан. Манайхаас мөнгөн аяга авсан эсэхийг нь би хараагүй. Намайг бие засах гэж гарахад манайд ганцаараа үлдсэн. Тэр хүнийг нүүр царайгаар нь танина, гонзгойдуу царайтай байх шиг байсан. Манайд хаанаас ирсэн гэдгийг нь мэдээгүй, манайхаас соёлын төвийн хашаагаар гараад явган явсан, хэн нэгэнтэй яваагүй. Манай суманд өмнө нь огт харагдаж байгаагүй хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 87-88 хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.Т мэдүүлэг: ... хар өнгийн богино савхитай, хөх жинсэн өмдтэй байсан. Гутлыг нь харж чадаагүй. Хар өнгийн нэг мөрөндөө үүрдэг спорт маягийн цүнх үүрсэн байсан. Нүүрний ерөнхий байдал нь дөрвөлжин махлагдуу царайтай, малгайгүй, богино халимагтай үсний өнгө нь хар, духруугаа баруун тийшээ самнасан чолктой, дунд зэргийн духтай, ердийн хөмсөгтэй, дунд зэргийн давхраагүй нүдтэй, нүдний хоорондох зай нь хэвийн, дунд зэргийн хамартай, хацар нь махлаг, томдуу амтай гэхдээ нэг их том биш, дунд зэргийн уруултай, ердийн эрүүтэй байсан. Нүүрэн дээр нь ямар нэг онцлох содон шинж тэмдэг байгаагүй. Урт гэмээр хүзүүтэй байсан. Бас туранхайвтар өндөр нь 175 орчим см орчим, тэгш нуруутай, тэгш дөрвөлжин мөртэй, тэгшхэн хөлтэй. Өмссөн байсан өмд нь нэг их бариу биш сул байсан. Удаандуу алхаатай явахдаа хөлийнхөө өлмий хэсгийг нь гадагшаа тавьж яваад байсан. Өмнө нь харж байгаагүй огт танихгүй хүн байсан. Харин дараа харвал танина гэж бодож байна. Хаанаас ирснийг нь хараагүй, хашааны хаалгаар гараад явсан.  Надад тэр хүн нэрээ хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 89-90 хуу/  

Гэрч Л.А өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хашаандаа юм хийж байсан чинь  /цаг хэд болж байсан гэдгийг хараагүй болохоор мэдэхгүй байна/ манай хашаагаар нэг хүн ороод ирэхээр нь би босоод урдаас нь гартал нэг 25 орчим насны залуу компьютерийн цүнх барьчихсан, өөдөөс алхаад хүрээд ирсэн. Тэр залуу надаас нэлээн зайтай ирээд танайд Улаанбаатар хотоос Э гэдэг хүн ирсэн үү, гэхээр нь манайд тийм хүн ирээгүй, манай баруун талын айлд ирсэн байж магадгүй ороод асуу гэж хэлсэн. Гэтэл гараад манай баруун талын Г ахтай хамт гэрээс нь гарч ирж байгаа харагдсан. Тэрнээс хойш хараагүй. Э гэж болохыг нь би мэдээгүй ямар учиртай хүн асуусан талаар нь лавлаж асуугаагүй. Надтай өөр ямар нэгэн зүйл яриагүй. Нүүр царайг нь сайн тулж хараагүй, анзаараагүй болохоор хэлж мэдэхгүй байна, нүүрэндээ ямар нэгэн содон гэх шинж тэмдэггүй. энгийн нийтлэг царайтай хүн харагдах шиг болсон, 70 гаран см өндөртэй, туранхайвтар, тийм ч их туранхай биш, бараан өнгийн хувцастай залуу байсан, нөтбүүкний цүнх шиг цүнх барьсан, ямар ч байсан куртик, өмссөн, орос хувцастай, төв маягийн гэхээр залуу байсан, би анзаарч сонирхож хараагүй болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Нүүр цайрын хэлбэр, содон шинжийг хэлж мэдэхгүй байна. Надтай 5 м орчим ойртоод л юм асуучихаад буцаад алхсан. Тэр залууг харвал танихгүй байх, анзаараагүй болохоор төсөөлөх гээд орж ирэхгүй байна. Энгийн л харагдсан, алхаа гишгээнд нь содон шинж тэмдэг харагдаагүй. Манай хашаагаар орж ирсэн хүн сэжигтэй хүн, манай нутгийн хүн биш байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 91-92 хуу/

Гэрч Х.Б өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гадуур хулгай яваад байна гэсэн хүмүүсийн яриаг сонсоод Ггийн байшин эзэнгүй, өөрсдөө хөдөө байсан болохоор 18 цагийн үед очоод үзтэл хашааны үүд нь онгорхой, байшингийн урд талын цонх нь дотор тал руугаа нэг сөөм хэртэй /15 орчим см/ онгойсон, завсраар нь хөшиг нь гарсан харагдаж байсан, тийм болохоор байгаа байдлыг утсаар яриад Гд өөрт нь хэлсэн чинь түлхүүр нь байхгүй, хөдөө байгаа, цонхоор нь ороод үзээдэх гэхээр нь хамт явсан Ггийн өөрийнх нь төрсөн дүү Г цонхоор оруулсан тэгээд утсаар яриад дотор нь байх ёстой зүйлсийг бүртгэж өгтөл 3 ширхэг мөнгөн бүс байхгүй болсон байна гэж байсан, 3 бүс хамт нэг газар байсан юм шиг байна билээ. Эрэгтэй нэг, эмэгтэй 2 ширхэг бүс байсан гэсэн, ямар нэгэн байдлаар өөр юмаар оролдоогүй, хананд байсан мөнгөн хазаар, ил харагдаж байсан хөөрөг зэргийг аваагүй байсан. Тэгээд орой нь Г өөрөө эхнэрийн хамт ирсэн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Би тухайн үед хулгай орсон гэдгийг нь мэдээд сумын цагдаад мэдэгдсэн. Надад сэжиг таамаг байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдрүүдэд суманд гадны машин тэрэг явсан эсэхийг нь гэрээс гараагүй болохоор мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 93-94 хуу/

Гэрч Д.Г өгсөн:...2016 оны 03 дугаар сарын 29-ний үдээс хойш оройхон тийш 18-19 Б- хамт Г ахын байшинг очиж үзтэл байшингийн урд талын цонх онгойсон байсан, тэгээд Г ахтай утсаар яриад хэлсэн чинь одоо үзээд шалгаадах гэхээр нь ороод үзтэл гэрийн дотор юмууд ерөнхийдөө хэвийн байсан, Г ахын асуусан юмнууд байсан, харин бурханы доод талд стинк дотор 3 ширхэг мөнгөн бүс байгаа гэхээр нь үзтэл байхгүй байсан. Тэнд нь эрэгтэй 1 ширхэг, эмэгтэй 2 ширхэг мөнгөн бүс байсан гэсэн, Г ахынд 3 ширхэг мөнгөн бүс байдаг байсан. Надад сэжиглэх хүн байхгүй. Эзэн нь өөрөө ороод шалгаадах гэхээр нь орчихсон, өөр ямар нэгэн санаа байгаагүй. Гэрт ямар нэгэн ул мөр байсан талаар мэдэхгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдрүүдэд сумын төвөөр ямар нэгэн гадны машин тэрэг, хүн явж мэдэгдсэн эсэхийг нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 95-96 хуу/

Гэрч А.Л өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орой утсаар яриад хөдөө явах ажил байна гэж хэлсэн. Тэгээд 28-ны өдөр намайг гэртээ байж байсан чинь Б утсаар яриад хөдөө ойрхон 300-аад километр газар явчихаад ирье би хүнтэй уулзаад хүнээс юм авах гэсэн юм, хамт яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Машиныг Б бариад ээлжиж унаж явсаар байгаад Архангай аймгийн Өлзийт сум гэдэг газар ирсэн. Би тэр суманд өмнө нь ирж байгаагүй, огт мэдэхгүй. Бид хоёр өглөө 9 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос гараад өдөр 13 цаг өнгөрч байхад том бетонон гүүр гараад Өлзийт сумын төв рүү орсон. Сумын төв ороод Б бурхантай газар харуулах уу, Алтанзуу бурхан байдаг гээд жижиг гандангийн гадаа очтол үүд нь цоожтой байсан. Гэтэл намайг тэр гандангийн зүүн талын гудамж руу оруулж машинтай үлдээгээд өөрөө хүнтэй уулзаад ирье гээд явган явсан. Би тэр хойгуур нь хаалгаа цоожлоод унтаж байтал 2 цаг 30 минут орчим болоод 15 цаг 40 минутын үед ирсэн. Би хүн хүлээж байсан учраас цаг байн байн харж байсан. Намайг унтаж байхад цонх цохиод би сэрээд хаалгаа онгойлгосон. Хаалганы цоож онгойлготол машинд суулгүйгээр багааж руу хар өнгийн зүйл хийсэн. Би гарч хараагүй болохоор ямар зүйл хийсэн талаар нарийн сайн хараагүй. Хальт харахад хар өнгийн зүйл харагдсан. Би цүнх байсан юм уу, ууттай юм байсан юм уу гэдгийг нь анзаарч хараагүй. Намайг хаалга онгойлготол багааж руу машины араар тойрч очоод хийсэн. Дахиж тэр зүйлийг нь анзаарч хараагүй. Тэндээсээ дэлгүүр орж тамхи, ундаа аваад Өлзийт сумаас Улаанбаатар хот руу гарсан. Дэлгүүр нь үргэлжилсэн хэдэн дэлгүүр байх шиг байсан, яг аль дэлгүүр рүү нь орсон талаар мэдэхгүй байна. Улаанбаатар хотод харанхуй болж байхад орж ирсэн, цаг хараагүй. Гэтэл манай ахын хүүхэд над руу залгаад хотод ирсэн байна гэхээр нь байгаа газраас нь очиж аваад би өөрийнхөө гэрт хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр хамт явсаар манай эгчийнд очиж хоносон. Маргааш өглөө нь Мягмар гариг миний машин явдаггүй байсан учраас Быг машины түлхүүрээ өгөөч гэхээр нь би машин явдаггүй өдөр гэсэн чинь миний түлхүүрийг авч машинаас юмаа авсан. Тэгээд миний машины түлхүүрийг өгөлгүй цааш шууд яваад өгөхөөр нь би араас нь утсаар яриад түлхүүр аваад ир гэж хэлсэн чинь таксинд өгөөд явуулсан байсан. Би унтаад үлдсэн. Би тухайн үед уулзах хүнтэйгээ ярьсан юм уу, байхгүй байвал яана гэсэн чинь ярьсан гээд байсан. Ямар ч миний дэргэд хэнтэй уулзах гэж байгаа, хаана уулзах гэж байгаа талаар ямар нэгэн зүйл яриагүй. Гэрийг нь мэдэж байгаа учир гэрт нь яваад орчихно гэж байсан. Тухайн үед унаж явсан машин миний өөрийн машин байгаа юм. Миний нэр дээр байдаг байсан. мөнгөний хэрэг гараад байхаар нь барьцаалан зээл өгдөг “Есөн шжир” ХХК гэдэг газарт барьцаанд тавьсан байгаа. Миний Өлзийт сум руу унаж явсан машин бол миний өөрийн приус 20 маркийн 86-47 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашин байгаа. Хаагуур хэн гэдэг айлаар орсон, ямар ямар хашаагаар орсон талаар мэдэхгүй. Тухайн үед ямар ч архи уугаагүй. Эргэж ирэхдээ эрүүл ирсэн. Архи уусан бол ямар нэгэн байдлаар үнэртэх байсан байх гэж бодож байна. Огт архи үнэртээгүй. Машинаас буугаад явахдаа юу ч бариагүй, утас тамхи аваад л буусан. Анх Улаанбаатар хотоос суухдаа хоосон ямар нэгэн зүйл бариагүй суусан. Ямар ч байсан хар өнгийн зүйл байсан. нэг их овортой харагдаагүй байх. Би хальт харсан. Би тэр зүйлийг нь бүтнээр нь хараагүй. Нойрондоо хойшоо хартал хийж байгаа зүйл нь тал харагдсан. Тухайн үед хүнээсээ авах юмаа авсан юм байх гэж бодсон. Тийм болохоор ямар нэгэн зүйл асуугаагүй. Тэр хавиар явсан хүмүүс харсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би ирж байхыг нь ч хараагүй. Харин намайг унтаж байхад нэг эрэгтэй, дээлтэй настай хүн хажууд хараад зогсож байсан. Быг хулгай хийж байхыг хараагүй. Хулгай хийсэн талаар ямар нэгэн зүйл яриагүй. Б намайг тухайн үед хол гудамжинд үлдээгээд байхаар нь би гайхаж байсан, яагаад намайг ганцааранг минь үлдээж байгаа юм бол гэж бодсон боловч хулгай хийнэ гэж бодоогүй. Машинд хийсэн зүйл нь урт юм байгаагүй байх гэж бодож байна. Хийсэн зүйлийг нь тулж хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би гэрийнхэндээ хүнтэй хөдөө яваад ирнэ гэж хэлсэн. Хоёулаа явсан талаар хэлээгүй учир мэдэх хүн байхгүй. Хүний юм онгойлгоод байлтай биш, машинд юу хийснийг мэдэхгүй...Б тухайн үед улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн савхин куртиктэй явсан, өмдийг нь анзаараагүй, хулгай хийсэн талаар нь мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 100-102, 103-104 хуу/

Гэрч Д.Г өгсөн:... Г бол миний төрсөн дуү байгаа юм. 2016 оны 03 дугаар сарын 29-ний орой сумын төвөөр танихгүй хүн хулгай хийгээд байна, айлуудад хулгай орсон гэж сонсоод дүү Ггийн байшингийн хаалга цонхыг 16 цагаас 17 цагийн үед очиж үзсэн, гэтэл байшингийнх нь урд талын цонх хагас онгойсон байдалтай байхаар нь Г руу утсаар ярьж хэлээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд юу юу алга болсон гэж асуухаар нь Гтай утсаар яриад онгойсон байсан цонхоор орж үзсэн. Гэтэл 3 ширхэг мөнгөн бүс алга болсон өөр ямар нэгэн зүйл алга болоогүй байсан. Ггийнхан өөрсдөө хөдөө мал дээрээ байсан учир яг хэзээ хулгай орсон талаар тэд нар сайн мэдэхгүй, би хашаа байшинг нь хааяа эргэж тойрч хардаг. Би 29-нөөс 3 хоногийн өмнө хашаагаар нь орж нохойг нь хооллосон, тэрнээс хойш 29-нд цонхыг шалгасан намайг хамгийн сүүлд 26-ны өдөр нохойд хоол өгөхөд байшингийн цонх зүгээр байсан. Мөн 28-ны өдөр хөдөөнөөс Н гээд залуу Ггийн байшингийн цонхоор орж хувцас аваад гарсан, тэр үед цонх хаалттай байсан байх. Н мэдэж байгаа байх. Тийм болохоор 28-ны өдрөөс хойш хулгай орсон. Бид нар бол 29-ний өдрийн үдээс хойш очиж үзэж байж мэдсэн, яг хэдний өдөр хэдэн цагт хулгай орсон талаар харсан хүн байхгүй болохоор мэдэхгүй байна. Э, Ц, М нарын гэрт хулгай орсон сураг байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 106-107 хуу/ 

Гэрч А.Л өгсөн:... Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвд Шинэ хорооллын 2-р гудамжинд өдөр 15 цагийн үед мотоциклтой зогсож байсан чинь урд өмнө огт хараагүй, хүн явж байсан. Тэр хүний гадаад төрх байдал нь 175 см орчим өндөртэй, туранхайдуу гэхдээ нэг их туранхай биш дундаж махтай, шар гэмээр дөрвөлжин царайтай хүнхэр гэмээр нүдтэй дух нь бага зэрэг урагшаа тэгшхэн хөлтэй, толгойгоо бага зэрэг тонгойж явдаг, өмссөн хувцас нь дээгүүрээ хар өнгийн богино куртиктэй, хөх жинсэн өмдтэй, бор өнгийн гуталтай хар өнгийн нөтбүүкний цүнх үүрсэн хүн байсан. Тэр хүн айл болгоны хашаа руу шагайж хараад их сэжиг бүхий байдаптай яваад байсан. Тэр хүн намайг хараад буцаад яваад өгсөн. Би тэр хүнийг сайн харах гээд мотоцикльтой хажуу талаар нь гараад явсан тэгэхдээ царайг нь сайн харсан. Нэг их гоц харчихаар содон шинж тэмцэг байгаагүй, үснийх нь засалт нь спорт халимагтай, хажуу тийш нь үсээ самнасан байсан. Нүүр нь дөрвөлжин, жаахан махлаг гэмээр нэг их тарган биш, цайвар шар гэмээр царайтай, дух нь урагшаа пөмбөгөр, өргөндүү, нүдний ухархай нь хүнхэр, дунд зэргийн хамартай, сахалгүй, хуузгүй дунд зэргийн амтай хүн байсан. Би тэр хүнийг харвал танина. Биеийн галбир нь ямар нэг гаж галбир байхгүй, биеийн зөв хөгжилтэй, алхаад ямар нэгэн содон гэх зүйл байхгүй байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 108-109 хуу/

Гэрч Д.Н өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөнөөс сумын төвд ирээд Г ахын байшингаас хувцас аваад буцаад хөдөө явсан. Тэр үед байшингийн цонх хэвийн хаалттай байсан, гэтэл маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хулгай орсон байна гэж мэдсэн. Би өөрөө ирээгүй, юу болсон талаар мэдээгүй. Би тэр өдөр 12 цагаас 01 цагийн хооронд сумын төв орж ирээд үдээс хойш удалгүй цаг орчим болоод буцаад хөдөө гарсан. Тийм болохоор ер нь бол 14 цагийн үед Г ахын байшингаар ороод хөдөө гарсан байх. Би гэхдээ цаг хараагүй. Би тэр талаар анзаараагүй, байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрийн дотор ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан, цонх хаалттай байсан, 3 ширхэг мөнгөн бүс нэг эрэгтэй, 2 эмэгтэй бүс байсан гэсэн. Содон шинжийн талаар би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 110-111 хуу/

Гэрч Н.Г өгсөн:..Түвшинсанаа руу Э утсаар залгаад асуухад гэрээ би орхиж гараагүй, нэг танихгүй ах аавыг асууж орж ирээд аавтай нь ярьсан, одоо ирнэ гэж байна гээд том өрөө руу шагайсан гэсэн. Тэр зуур нь хүү маань бие засах гээд гарч бие засаж байх үед нь нөгөө хүн гарч ирээд аав чинь ирэхээ больсон гэнэ, очиж уулзахаар боллоо гэж хэлээд гараад явсан гэсэн. Түвшинсанаа тэр хүнийг сайн харсан байх. Хараад танина гэж байсан. Тэгээд тэр өдөр манай гэрээс 5 ширхэг мөнгөн аяга алга болсон. 4 ширхэг орчин үеийн дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг орчин үеийн жижиг мөнгөн аяга алга болсон. Э, У, О нараас дүү Эдаа дүү Г гэсэн 2 аяга, нэг нь 9а ангийн хамт олноос багш Ганцэцэгтээ гэсэн бичигтэй аяга байсан. бусад 2 аяга нь ямар нэгэн содон гэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн сэжиг таамаг байхгүй, гэхдээ явуулын хүн орсон байх гэж бодож байна. Манайхаас гадна хэд хэдэн айлаар танихгүй гадны хүн орсон байсан. Т байхад нь орж ирсэн хүнийг сэжиглэж байгаа, хүү тэр хүнийг хараад танина гэж хэлсэн. Худал ярьж манайд орж ирээд хүүхэд байсан болохоор хулгай хийгээд гарсан гэж бодож байгаа. Аав нь байна уу гэж асуугаад арын өрөөг шагайсан гэсэн. Мөн манай сумаас мэдээлэл өгч, хамтран хулгай хийсэн хүн байж магадгүй гэж сэжиглэж байна. Түвшинсанаагаас өөр хүн гэрт байгаагүй. Манай гэрт хулгай орсон талаар манай сумынхан мэдэж байгаа. Т яриад байгаа хүнтэй адилхан хүн хэд хэдэн айлаар орсон байсан. тэр хүний өмссөн хувцас барьсан цүнх, биеийн байдал ойролцоо байгаад байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 112-113 хуу/

Гэрч Ц.М өгсөн:... 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эхнэрийн хамт гадуур ажилтай явж байгаад гэртээ ирсэн, би цаг хэд болж байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл манайд хүн орж ирээд гарсан байсан, би тэрийг нь мэдээгүй, эхнэр мэдсэн. Тухайн үед хүү О гэртээ байсан. О ярихдаа гуталтайгаа өрөө өрөөгөөр ороод юм үзээд яваад байсан гэж тэр хүний талаар ярьсан. Аав, ээжид чинь юм өгөх ёстой гэж хэлээд, гэрт байж байгаад гараад явчихсан гэсэн. Ямар учиртай хүн гэдгийг нь мэдээгүй, гэтэл манайхаас эмэгтэй хүний ээмэг бөгж алга болсон, тэр талаар эхнэр сайн мэдэж байгаа. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй тухайн өдөр нэг танихгүй залуу айл айлаар ороод, айл айлын хашааны завсраар хараад яваад байсныг сүүлд мэдсэн. Олон хүн таарсан байсан.  Хүмүүсийн яриад байгаа танихгүй хүн манайд орж ирэх ямар ч шалтгаан байхгүй. Хүү О ярихдаа богино хар куртиктэй, улаан алаг пүүзтэй жинсэн өмдтэй, улаан канттай нөтбүүкний цүнхтэй явж байсан, харвал танина гэж хэлсэн. Манай гэрт хивсэн дээгүүр гуталтайгаа яваад байсан болохоор нь гутлыг нь сайн харсан юм шиг байсан. Гэрээс алдсан эд зүйлийн талаар эхнэр сайн мэднэ.  Манайхаар ороод гарсан танихгүй хүнийг сэжиглэж байгаа, өөр хупгай хийх хүн байхгүй өөр гадны хүн манайхаар ороогүй. Э, Ц Г багш, Г нарын гэрт хулгай орсон гэж байсан. Яг юу юу алга болсон гэдгийг нь мэдэхгүй, Цгийнхоос мөнгөн аяганууд, буу сум, хөөрөг зэрэг зүйлс, Г багшийнхаас мөнгөн аяганууд, Ггийнхаас мөнгөн бүснүүд, Эынхаас 5 ширхэг мөнгөн аяга алга болсон гэсэн. Цгийн мөнгөн хазаар, хөөрөг, мөнгөн аяга, ээмэг бөгж байх боломжтой, айлын бага хүү улсын арслан баатар Банзар гэдэг хүний эд хөрөнгө тэднийд байх ёстой. Ц бол тэр айлд өссөн, гал голомтыг нь залгаж яваа хүн байгаа юм. Мөн анд явдаг том буутай байсан. Буугаа алдсан гэж сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 114-115 хуу/

Гэрч Д.Ягийн өгсөн:...28-ны орой хоноогүй, 29-ний өглөө 11 цагийн үед Цгийн гэрт очоод үзтэл цоожны дараасыг нь нугалаад дарсан байсан. Гэрт нь орсон чинь хамаг юмыг нь ухаад хаясан байхаар нь хөдөө Цгийн гэр рүү залгаад хэл хүргэсэн. Юу юу алга болсон талаар би нарийн сайн мэдэхгүй. 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой унтахын өмнө 23 цагийн үед очиж гэрт нь орчихоод гэртээ цоожлоод буцаад харьж унтсан. Тэр үед цоож дараас зүгээр хэвийн байсан. Гэрт орж гэрлийг нь асааж харчихаад хонох гэснээ болиод гэрлийг нь унтраагаад харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 116-117 хуу/

Гэрч Б.О өгсөн:...Сүүлийн үед зан ааш нь эвдэрсэн юм шиг байна билээ. Хамт амьдарч байх үед зүгээр л байсан. 2007 оноос хойш хамт амьдарч байгаад 2009 онд шоронд яваад 2015 оны 02 дугаар сард суллагдсан, суллагдсанаасаа хойш хааяа хааяа ирж хүүхэдтэйгээ уулзаад явдаг болсон. Хаана юу хийгээд байгаа юм бэ гэхээр хөдөө ажил хийж байгаа гэдэг байсан. Гэхдээ хөдөө ажил хийж байсан талаар нь мэдэхгүй. Өөр айлд амьдраад байсан юм шиг байна билээ. Архи дарс огт уудаггүй байсан чинь сүүлийн үед их уудаг болсон байсан. Архи уусан үедээ надад ямар нэгэн муухай ааш гаргаж байгаагүй. Харьцааны хувьд их сайхан ааштай байсан чинь сүүлийн үед ямар ч харьцаагүй болсон байсан. Утсаар ярихдаа ч гэсэн уурлаж бухимдаад орилж хашгираад байдаг болсон байсан. Б хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сард цагаан сарын шинийн 3-нд гэртээ очоод гарсан. Тэрнээс хойш огт очоогүй. Утсаар ярихдаа дандаа ажилтай байна гэж хэлдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 118-119 хуу/

     Гэрч Ц.Б өгсөн:..манайд байх хугацаандаа ямар нэгэн хэрүүл маргаан асуудал үүсч байгаагүй болохоор энгийн харьцаатай байсан. Б нь ямар нэгэн гаж буруу зан гаргаж байгаагүй. Быг 2015 оны 06 дугаар сарын сүүлээс таньдаг болсон, тэгээд манайхаар ирэн очин байж байгаад 2015 оны 08 сараас хойш манайд байдаг байсан. Архи дарс ууж байхыг нь хараагүй, Б ах ажил төрөл хийж байгаагүй, ажил төрөл хийнэ гэж ярьдаг байсан. Надад Б ах ярихдаа 2 төрсөн дүү байдаг, эх нэгтэй, эцэг өөр гэж ярьж байсан. Тэр дүү нартайгаа сүүлийн үед огт уулзаж холбоо бариагүй гэсэн, хаана байдаг талаар нь мэдэхгүй. Гэтэл сүүлд нэг охинтой, охин нь 8 настай гэж ярьж байсан, тэгээд лавлаад асуусан чинь охиных нь ээж өөр хүнтэй суусан гэж ярьдаг байсан. Б ахыг хөдөө явдаг ажил хийдэг талаар нарийн сайн асуугаад байдаггүй тэр талаар мэдэхгүй байна. Манайд хулгайн эд зүйл авч ирж байгаагүй огт цүнх үүрдэггүй байж байгаад 2016 оны 02 сараас 03 сарын үед нэг цагаан цүнх үүрч орж ирж байсан, би хүний цүнх үзэлтэй биш юу байсан гэдгийг нь үзээгүй, яг хэдэн сарын хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна. Б ах 2016 оны 03 сарын эхнээс хойш манайхаар нэг их ирээгүй, хааяа ирдэг байсан, над руу утсаар ярьдаг байсан. Б ах өөрийн гэсэн машин тэрэг байхгүй, манай машиныг гуйж юманд явах хэрэгтэй байна гэсэн чинь согтуу явж байгаад баригдахын өмнө журмын хашаанд хийсэн байсан, тэгээд би очиж машинаа авсан. Манай машин 36-35 УБӨ улсын дугаартай Соната-6 маркийн авто машин байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 122-123 хуу/

Гэрч С өгсөн:...2016 оны 03 дугаар сарын 22-нд Лхагважав нь 86-47 УБА улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг манай компанид барьцаанд тавьж манайхаас 2.500.000 төгрөг авч машинаа барьцаанд тавьсан юм. 2016 оны 03 сард уг автомашиныг манай компанид барьцаанд тавьсан. 2016 оны 04 дүгээр сард зээлийн хүү, үндсэн хасалтаа төлсөн, 2016 оны 08 сард серийн төлбөрөө төлөөгүй байгаа. Л ах  төлбөрийг төлдөг.  Барьцааны хугацаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусна. Уг автомашин одоо бол манай кампанийн нэр дээр шилжсэн, манай компанийн өмч байгаа юм... Тухайн үед уг автомашин худалдах худалдан авах гэрээтэй машин байсан. тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй машин байсан. гэрээнд худалдагч нь А, худалдаж авах нь Л гэж байсан. Гомдол санал гэх зүйл байхгүй. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбоотойгоор манай компанид учирсан хохирлыг зээлдэгч Л нэхэмжлэх болно. Манай компани тухайн автомашиныг гэрээн дээр үнэлэхдээ 6.000.000 төгрөгөөр үнэлсэн. 6.000.000 төгрөг бол гэрээний үнэлгээ байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 124-126 хуу/

Гэрч Ж.А өгсөн:.. галт зэвсгийн талаарх мэдээллийг 2012 оноос хойш санд оруулсан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн галт зэвсэг бүр санд байх ёстой, харин дээрх галт зэвсгийн талаарх мэдээлэл улсын хэмжээний нэгдсэн санд ороогүй байна. 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэсэн тэмдэг гэрчилгээн дээр дарагдсан байна, харин тухайн үед нь худалдаж авсан хүн ажлын 10 хоногт багтаан Архангай аймаг дахь Цагдаагийн газарт бүртгүүлэх ёстой байсан боловч Өлзийт сумын иргэн Э.Ц журмын дагуу бүртгүүлээгүй байна. Тийм учир санд мэдээлэл байхгүй. Мөн Орхон аймагт анх гэрчилгээ авсан байх тул тухайн газарт нь карт үлддэг учир картаар нь санд оруулах ёстой боловч оруулаагүй байна, шилжүүлэгдсэн тул санд оруулаагүй байх талтай. Вепрь нь өөрөө 7*62, 7*64 гэсэн 2 янз байдаг. Гэрчилгээ нь дээрээ 7*62 гэж бичсэн байгаа нь АКА сумаар бууддаг, АКА Вепрь гэсэн үг, харин 7*64 гэсэн байсан бол винтов сумаар бууддаг, винтов вепрь байх ёстой. Тийм учраас энэ буу нь ака вепрь байна. Шинээр гэрчилгээ аваагүй байна, хэрэв авсан бол мэдээллийн санд шивэгдэх ёстой. Мөн энэ галт зэвсэг хулгайд алдагдсан галт зэвсгийн санд Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа учир гэрчилгээ авахаар санд хайлт хийхэд автоматаар эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл гарах учир дахин гэрчилгээ авах боломж байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-ийн 80-82 хуу/

Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт: 

1. Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэж буй хавтаст хэргийн 151, 152 дугаар хуудас, 162, 163 дугаар хуудаст байх 2-8 хүртэл дугаарласан мөн 9-12 дугаартай гарын мөр нь санд МN3610005786 кодоор кодлогдсон Аовогтой Б гарын дардастай тохирохгүй байна.  

2. Хавтаст хэргийн 162, 162 дугаар хуудаст байх 3,8 дугаартай гарын мөрүүд нь МN00360002404 кодлогдсон Жаргалсайхан овогтой Сундуйгийн баруун гарын долоовор, дунд, ядам хурууны дардастай, МN003620002401 кодлогдсон Д овогтой Г баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. 

3. Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэх 2-8 хүртэл дугаарласан мөн 9-

12 дугаартай гарын мөр нь эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 3-ийн 85-86 хуу/ 

А.Бын сэжигтнээр өгсөн: ...Би яг хэдний өдөр ирсэн гэдгээ санахгүй байна. Одоогоос нэг сарын өмнө Лхагваа гэдэг хүүхэнтэй танилцаад тэр хүүхэнтэйгээ өөрийнх нь 86-47 УБӨ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаар салхинд гарах уу салхинд гарангаа Алтанзуу бурханд мөргүүлэх үү гээд дагуулаад Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн. Би өөрөө машиныг нь барьж ирсэн. Тэгээд Өлзийт суманд ирээд яваад очтол Алтанзуу бурхан байдаг газар цоожтой байсан. Тэгэхээр нь айлын хашааны гадаа машиныг нь тавьж орхиод Л машинд нь үлдээгээд дэлгүүр ороод нэг шил архи авсан. Тэр архи гудамжинд танилцаад 2 хүнтэй хамт уусан. Ахиад нэг шил архи хамт уусан. Гэтэл төмөр хашаатай айл зааж өгөөд манайх энд байдаг гээд яваад өгсөн. Нэрийг нь Т гэж байсан санагдаж байна. Нөгөө залуутай нь хамт тамхи татаж сууж байгаад Тулгаа хаачив гэсэн чинь мэдэхгүй гэхээр нь явахдаа зааж өгсөн хашаа руу нь ортол 2-3 хүн хашаанд нь сууж байхаар нь Тулгаа байна уу гэж асуусан чинь тийм хүн байхгүй гэхээр нь буцаад гарсан. Тэгээд би уусан архиндаа муудаад согтоод эргээд иртэл хамт архи уусан залуу байхгүй байсан. Тэгэхээр нь замын эсрэг талын хашаа руу ортол 4-5 хүүхэд байх шиг байсан, гэрийнх нь хаалга онгорхой байсан, би тэр хүүхдүүдээс аав чинь байна уу гэж асуугаад гарсан, Тэгээд л би машин дээрээ ирсэн. Намайг машин дээрээ ирэхэд Л унтаж байсан, би явъя гэж хэлээд шууд Улаанбаатар хот руу явсан. Өлзийт суманд ирээд хоноогүй, өдөр 15 цагийн үед ирээд 16 цаг 20 минут болж байхад Өлзийт сумаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. Алтанзууд мөргөх ажилтай байсан, өөр ямар ч ажил байгаагүй. Өлзийт суманд ирсэн өдрийнхөө өглөө 09 цаг өнгөрч байхад гараад буцаад оройноо 21-22 цагийн үед Улаанбаатар хот руу орсон. Барааны дэлгүүр гэсэн дэлгүүрийн баруун талд байсан, нэг дан байшинтай хүнсний дэлгүүрээс орж нэг шил 0.75 ерөөл архи авсан. Нөгөө архийг нь би аваагүй, надтай хамт архи уусан хоёр хүний нэрийг нь мэдэхгүй байна, нэгийг нь Тулгаа гэж хэлэх шиг болсон сайн санахгүй байна. Л машинтай орхиод ойролцоогоор 1 цаг 20 минут орчим болсон байх. Өлзийт суманд хэдэн айлаар орсон гэдгээ санахгүй байна, би нэлээн согтуу байсан, эхлээд хотоос хөдлөхдөө би машинаа бариад явсан,  засмал зам хүртэл Л машинаа барьсан. Би Өлзийт суманд өмнө нь ирж байгаагүй, тухайн үед би хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн подволк, улаан өнгийн пүүзтэй явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 189-190 хуу/

А.Бын яллагдагчаар өгсөн: ...Надад хийсэн хэрэг байхгүй, би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй учир оргон зайлсан гэж үзэхгүй байна. Эрэн сурвалжлагдаж байсан талаараа мэдээгүй, шалгагдаж байх хугацаандаа барьж байсан утас хүний нэр дээр байдаг. Эрх нь дуусаад хаагдсан учир сэргээх боломж байхгүй байсан... Би Улаанбаатар хотод байсан, гадуур дотуур яваад байсан асуудал байхгүй, найзындаа байсан...Би гэмт хэрэг үйлдээгүй, би хилс хэрэгт шалгадаж байгаа болохоор дуудсан цагт ирээгүй. Би Улаанбаатар хотод амьдарч байгаад цагдаад баригдаад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-ийн 146-147, 3-ийн 16-17 хуу/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-ийн 1-2 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-ийн 3-7, 11-14, 15-16, хуу/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-ийн 3-4хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 19, 25, 28, 31, 34, 2-ийн 3, 3-ийн 68, 3-ийн 87-88, 3-ийн 89-92 хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 1-ийн 12 хуу/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-ийн 18 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 1-ийн 20 хуу/

996418 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-ийн 21-22 хуу/

Таньж олуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-ийн 23-24, 26-27, 29-30,  32-33, 35-37 хуу/

А.Бн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 1-ийн 121 хуу/, 

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ0502160114 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 1-ийн 128 хуу/

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ0502160114 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 1-ийн 129-130 хуу/

Автомашин худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 1-ийн 132-136 хуу/

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 1-ийн 148-149, 155, 2-ийн 85, 3-ийн 83-84  хуу/ 

Хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөр /хх-ийн 1-ийн 152-153, 163-164 хуу/ 

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-ийн 175-179,  2-ийн 5-6 хуу, 2-ийн 88-91, 3 хх-ийн 93-95, 3 хх-ийн102-103 хуу/

А.Бн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-ийн 194 хуу/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-ийн 201-202, 208-209 хуу/

Урьд ял шийтгэгдэж байсан талаар лавлагаа, шийтгэх тогтоолууд /хх-ийн 1-ийн 210-247 хуу/

Вепрь 7.62 маркийн гол төмөр дк4602, замаг 602 дугаартай бууны гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-ийн 8-9, 3 хх-ийн 70-72 хуу/

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 2-ийн 10 хуу/

Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-ийн 86-87 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-1-ийн 45-46, 2-ийн 13-19, 2-100-106, 2-155, 157-159, 160-166, 3-ийн 19-25, 3-114-120 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Б нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Шинэ хорооллын 06-01 тоотод оршин суух хохирогч С.Ггийн гэрт нэвтэрч 7 ширхэг мөнгөн аяга, монетон зүүлт, ээмэг, хос хуримын мөнгөн бөгж, мөнгөн хүзүүний зүүлт, кулон, зөөврийн комьпютерын цүнхийг,  Өлзийт сумын Хөшөөт багийн орон сууцны 1-3 тоотод оршин суух хохирогч М.Бгийн гэрт нэвтэрч  эрэгтэй хүний монетон бөгж, хос монетон ээмгийг,  Өлзийт сумын Хөшөөт багийн  Баруун хороолол, 01-07 тоотод оршин суух хохирогч Д.Эын гэрт нэвтэрч  5 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

Харин хохирогч Э.Ц, Д.Г нар нь гэрээсээ эд зүйл алдсан гэх хэргийг шүүгдэгч А.Б үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүгдэгчийг  Э.Ц, Д.Г нар нь гэрээсээ эд зүйл алдсан гэх хэрэгт гэм буруугүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед  гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлэг өгч байсан бөгөөд шүүх хуралдааны үед прокурорын яллах дүгнэлтэнд тусгагдсан зарим гэмт хэргийг үйлдсэн талаараа хэргээ хүлээсэн мэдүүлэг өгчээ.

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед  өгсөн хэргээ хүлээсэн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчөөгүй байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хохирогч С.Г, М.Б, Д.Э нарын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд энэ мэдүүлгэнд дурдагдсан нөхцөл байдал нь шүүгдэгчийн мэдүүлгээс гадна дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Гэрч Ч.Тн өгсөн: ... Манай хашаанд явж байсан хүн 170 см орчим өндөртэй, туранхайвтар бор улаан царайтай хар хөх жинсэн өмдтэй, хар савхин богино куртиктэй,  малгайгүй босоо халимаг үстэй,  жижиг ногоон гэмээр өнгөтэй жижиг нөтбүүкний цүнх үүрчихсэн залуу явж байсан...миний харснаар 30 орчим насны хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 77-78 хуу/

Гэрч Ц.Г өгсөн: ... хөх жинсэн өмдтэй, хар куртиктэй байсан, би савхи байна гэж харсан, араас нь харахад пүүзтэй байх шиг байсан, өнгийг нь хараагүй, бараан өнгийн нөтбүүк шиг цүнх үүрсэн харагдсан, царай нь цагаан шар биш гэхдээ цайвар царайтай, 30 гаран настай гэхээр харагдаж байсан, богино үстэй, нүд хөмсөг, сорви, шивээс, мэнгэ зэрэг нарийн ширийн зүйлийг нь анзаарч чадаагүй...Би тэр залууг өмнө огт харж байгаагүй, манай сумын залуу биш байсан. Ойролцоогоор 170 см орчим өндөртэй, араас нь харахад бага зэрэг өлмийгөө гадагш тавьж алхдаг, майга биш хөлтэй, туранхайдуу залуу байсан, намуухан дуутай хүн асуусан, хоолой дуу нь энгийн намуухан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 79-80 хуу/

Гэрч М.Б өгсөн: ... урд өмнө нь харж байгаагүй манай нутгийн хүн биш хар савхи гэмээр куртиктэй хөх жинсэн өмдтэй гутлыг нь анзаарч хараагүй тийм хүн явж байсан. дараа нь өдөр нь 14 цагийн орчим би гэртээ харих гээд явж байхад нөгөө залуу манай арын гудамжинд ахиад надтай таарсан. Надтай 2 удаа тааралдсан хүн 170 см өндөртэй богино халимаг үстэй, бор царайтай гартаа нөтбүүкний цүнх барьсан, жаахан гэдийж алхаад байсан. Би тэр хүнийг гадны хүн байна гэж мэдсэн, дахиж харвал танина... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 83-84 хуу/, 

         Насанд хүрээгүй гэрч М.О өгсөн:... Тэр хүн хөх өнгийн жинсэн өмд өмссөн, улаан алаг пүүзтэй, өвлийн хар өнгийн куртик өмссөн. Нөтбүүк хийдэг хавтгай цүнх барьсан хүн байсан. Дээд уруулдаа бага зэрэг сахалтай, цагаандуу царайтай, нүүрэндээ ямар ч сорви, мэнгэ, шивээс содон гэх зүйл байхгүй, бор өнгийн жижиг нүдтэй, өөр нүүр царайны содон шинжийг нь санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 85-87 хуу/ 

             Насанд хүрээгүй гэрч Э.Т өгсөн:... Тэр хүн 170 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг, цагаандуу царайтай, хөх жинсэн өмдтэй, нарийн бор савхин куртиктэй, гутлыг нь сайн анзаараагүй, урагшаа самнасан, хар өнгийн богино үстэй, хажуу талдаа мөрөндөө үүрдэг бор өнгийн цүнхтэй хүн байсан. Сахалгүй, давхраагүй, онигордуу бор нүдтэй, сахалгүй, насаар залуу, 30 гаран насны, нүүрэндээ мэнгэ, шарх сорви байхгүй, нимгэн уруултай байсан санагдаж байна,... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 87-88 хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.Т мэдүүлэг: ... хар өнгийн богино савхитай, хөх жинсэн өмдтэй байсан. Гутлыг нь харж чадаагүй. Хар өнгийн нэг мөрөндөө үүрдэг спорт маягийн цүнх үүрсэн байсан. Нүүрний ерөнхий байдал нь дөрвөлжин махлагдуу царайтай, малгайгүй, богино халимагтай үсний өнгө нь хар, духруугаа баруун тийшээ самнасан чолктой, дунд зэргийн духтай, ердийн хөмсөгтэй, дунд зэргийн давхраагүй нүдтэй, нүдний хоорондох зай нь хэвийн, дунд зэргийн хамартай, хацар нь махлаг, томдуу амтай гэхдээ нэг их том биш, дунд зэргийн уруултай, ердийн эрүүтэй байсан... Өмссөн байсан өмд нь нэг их бариу биш сул байсан. Удаандуу алхаатай явахдаа хөлийнхөө өлмий хэсгийг нь гадагшаа тавьж яваад байсан. Өмнө нь харж байгаагүй огт танихгүй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 89-90 хуу/  

Гэрч Л.А өгсөн: ... нэг 25 орчим насны залуу компьютерийн цүнх барьчихсан, өөдөөс алхаад хүрээд ирсэн... нүүрэндээ ямар нэгэн содон гэх шинж тэмдэггүй. энгийн нийтлэг царайтай хүн харагдах шиг болсон, 70 гаран см өндөртэй, туранхайвтар, тийм ч их туранхай биш, бараан өнгийн хувцастай залуу байсан, нөтбүүкний цүнх шиг цүнх барьсан, ямар ч байсан куртик, өмссөн, орос хувцастай, төв маягийн гэхээр залуу байсан… манай нутгийн хүн биш байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 91-92 хуу/

Гэрч А.Л өгсөн:... Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвд Шинэ хорооллын 2-р гудамжинд өдөр 15 цагийн үед мотоциклтой зогсож байсан чинь урд өмнө огт хараагүй, хүн явж байсан. Тэр хүний гадаад төрх байдал нь 175 см орчим өндөртэй, туранхайдуу гэхдээ нэг их туранхай биш дундаж махтай, шар гэмээр дөрвөлжин царайтай хүнхэр гэмээр нүдтэй дух нь бага зэрэг урагшаа тэгшхэн хөлтэй, толгойгоо бага зэрэг тонгойж явдаг, өмссөн хувцас нь дээгүүрээ хар өнгийн богино куртиктэй, хөх жинсэн өмдтэй, бор өнгийн гуталтай хар өнгийн нөтбүүкний цүнх үүрсэн хүн байсан. Тэр хүн айл болгоны хашаа руу шагайж хараад их сэжиг бүхий байдалтай яваад байсан. Тэр хүн намайг хараад буцаад яваад өгсөн. Би тэр хүнийг сайн харах гээд мотоцикльтой хажуу талаар нь гараад явсан тэгэхдээ царайг нь сайн харсан. Нэг их гоц харчихаар содон шинж тэмцэг байгаагүй, үснийх нь засалт нь спорт халимагтай, хажуу тийш нь үсээ самнасан байсан. Нүүр нь дөрвөлжин, жаахан махлаг гэмээр нэг их тарган биш, цайвар шар гэмээр царайтай, дух нь урагшаа пөмбөгөр, өргөндүү, нүдний ухархай нь хүнхэр, дунд зэргийн хамартай, сахалгүй, хуузгүй дунд зэргийн амтай хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 108-109 хуу/ тус тус өгсөн бөгөөд дээрх мэдүүлгүүдээс үзэхэд гэрчүүд нь тухайн үед нөтбүүкний цүнх үүрсэн, Өлзийт суманд өмнө нь харж байгаагүй, 30 орчим насны танихгүй эрэгтэй хүнтэй тааралдсан талаар мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн гэрчүүд мэдүүлгэндээ уг хүний гадаад байдал, өмссөн хувцасны талаар дүрсэлсэн, гэрч Б.Т, А.Л, М.Б нар нь таньж олуулах ажиллагааны үеэр А.Быг гэж таньсан зэрэг байдлаас үзэхэд гэрчүүдийн мэдүүлгэнд дурдагдсан хүнийг А.Б байна гэж дүгнэв.

Хохирогч С.Г нь гэрээсээ 7 ширхэг мөнгөн аяга, монетон зүүлт, ээмэг, хос хуримын мөнгөн бөгж, мөнгөн хүзүүний зүүлт, кулон, нөтбүүкний цүнх алдсан болох нь тогтоогдсон бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлгэнд дурдагдсан нөтбүүкний цүнх үүрсэн эрэгтэй хүн нь  А.Быг мөн гэж үзлээ.  Учир нь  гэрч А.Л нь... Машинаас буугаад явахдаа юу ч бариагүй, утас тамхи аваад л буусан. Анх Улаанбаатар хотоос суухдаа хоосон ямар нэгэн зүйл бариагүй суусан. Ямар ч байсан хар өнгийн зүйл байсан. нэг их овортой харагдаагүй байх. Би хальт харсан. Би тэр зүйлийг нь бүтнээр нь хараагүй. Нойрондоо хойшоо хартал хийж байгаа зүйл нь тал харагдсан. Тухайн үед хүнээсээ авах юмаа авсан юм байх гэж бодсон...Хүний юм онгойлгоод байлтай биш, машинд юу хийснийг мэдэхгүй...Б тухайн үед улаан өнгийн пүүзтэй, хар өнгийн савхин куртиктэй явсан, өмдийг нь анзаараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 100-102, 103-104 хуу/ өгсөн бөгөөд гэрч нь шүүгдэгч А.Б түүний автомашинаас ямар нэгэн эд зүйл, цүнхгүй бууж яваад хэсэг хугацааны дараа хар өнгийн зүйл авчирч автомашины тээшинд хийсэн талаар мэдүүлэг өгчээ.

Иймд шүүгдэгч А.Б хохирогч С.Ггийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсны дараа дээрх гэрчүүдтэй тааралдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйл болох нөтбүүкний цүнхийг биедээ авч явсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй гэрч М.О, Э.Т нар нь  2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш эцэг, эхийг эзгүй байхад нь  гэрт нь нөтбүүкний цүнх үүрсэн нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд аав, ээжийг нь асууж гэр дотуур нь явж  шүүгээний шургуулга, ээжийх нь ээмэгний хайрцаг зэргийг онгойлгож үзэж байгаад  гарч явсны дараа гэрээс нь эд зүйлс алга болсон талаар мэдсэн гэж мэдүүлэг өгсөн, таньж олуулах ажиллагааны үеэр насанд хүрээгүй гэрч  М.О, Э.Т нар нь  гэрт нь орж ирсэн хүнийг А.Быг гэж таньсан байна. 

Харин хохирогч Э.Ц, Д.Г нарын гэрээс алдагдсан гэх эд зүйлс мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд олдоогүй бөгөөд шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед өгсөн Э.Ц, Д.Г нарын гэрээс эд зүйл хулгайлаагүй гэх мэдүүлгийг нь үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Мөн гэрч Д.Я нь ...28-ны орой хоноогүй, 29-ний өглөө 11 цагийн үед Цгийн гэрт очоод үзтэл цоожны дараасыг нь нугалаад дарсан байсан. Гэрт нь орсон чинь хамаг юмыг нь ухаад хаясан байхаар нь хөдөө Цгийн гэр рүү залгаад хэл хүргэсэн. Юу юу алга болсон талаар би нарийн сайн мэдэхгүй. 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой унтахын өмнө 23 цагийн үед очиж гэрт нь орчихоод гэртээ цоожлоод буцаад харьж унтсан. Тэр үед цоож дараас зүгээр хэвийн байсан. Гэрт орж гэрлийг нь асааж харчихаад хонох гэснээ болиод гэрлийг нь унтраагаад харьсан... гэж мэдүүлэг /хх-ийн 1-ийн 116-117 хуу/ өгсөн, шүүгдэгч А.Б, гэрч А.Л нар нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Өлзийт сумаас явсан гэж мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд хохирогч Э.Цгийн гэрээс эд зүйл алдагдсан гэх хэргийг А.Б үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч Д.Г гэрээсээ эд зүйл алдсан гэх хэргийг А.Б үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэлт хийхүйц хэмжээний нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд А.Б нь  Өлзийт суманд ойролцоогоор тухайн өдрийн 13 цагаас 16 цаг хүртэл байсан, мөн Өлзийт суманд оршин суух С.Г, М.Б, Д.Э нарын гэрээс эд зүйл хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдлыг үндэслэн түүнийг хохирогч Д.Г, Э.Ц нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Гд 1.145.000 төгрөгийн, хохирогч М.Бд 530.000 төгрөгийн,  хохирогч Д.Эд 520.000 төгрөгийн, нийт 2.195.000 /хоёр сая нэг зуун ерөн таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 272 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Бод холбогдох хэргийг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн   145    дугаар    зүйлийн    145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтад Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсог буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 12.2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ.

 

Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болон оногдуулах ялыг “...давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан...бол эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад  “ ...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. 

2002 он болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын байдлаас үзэхэд шүүгдэгч А.Б холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна  гэж үзэв. 

Шүүгдэгч А.Б, гэрч А.Л нар нь А.Л эзэмшлийн 8647 УБӨ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт суманд ирж, буцсан болох нь тогтоогдсон бөгөөд прокуророос шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогч нарын гэрт нэвтэрч, эд зүйл хулгайлахдаа цонхоор нь орох, бага насны хүүхдүүдэд худал хэлэх зэрэг арга хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд  хэрэгт битүүмжлэгдсэн приус 20 маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах, хулгайлах үйлдлээ хөнгөвчилөх, түргэтгэх, биеэр авч чадахгүй эд зүйлд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  Мөн шүүгдэгч нь хохирогч нарын гэрээс эд зүйл авсны дараа өөрийн биеэр өргөж, зөөвөрлөн дээрх автомашинд ачиж явсан нь тогтоогдсон бөгөөд хулгайн гэмт хэрэг төгссөний дараа автомашиныг ашиглажээ.

Иймд шүүгдэгч А.Быг бусдын эд хөрөнгийн хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 122 хоног, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон 155 нийт 277 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Боос 1.145.000 төгрөг гаргуулан хохирогч С.Гд, 530.000 төгрөг гаргуулан хохирогч М.Бд, 520.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8647 УБӨ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                              

      

ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн А Б Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хороололд оршин суух Э.Ц, Өлзийт сумын Хөшөөт баг, Жишиг гэх газар оршин суух 01-04 тоотод оршин суух Д.Г нарын орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр, машин механизм ашиглан эд зүйл хулгайлсан гэх хэргийг шүүгдэгч А.Б үйлдсэн болох нь нотлогдохгүй  байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн А Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б эд хөрөнгө хураахгүйгээр 3  /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Бод оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Э.Ц, Д.Г нар нь эд зүйлээ алдсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтэд буцаасугай. 

 

6. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 

08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 122 хоног, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон 155 нийт 277 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тоолсугай. 

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8647 УБӨ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Боос 1.145.000 төгрөг гаргуулан хохирогч С.Гд, 530.000 төгрөг гаргуулан хохирогч М.Бд, 520.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эд олгосугай.  

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ОДХҮҮ