Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 234

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

 Шүүгдэгч: Ж.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж Жд холбогдох эрүүгийн ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Б овгийн Ж Ж /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ж.Ж нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Сахиагийн ар гэх газраас иргэн Д.Д 7 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.Д өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг Сахиагийн ар гэх газраас өөрийн эзэмшлийн 7 тооны адуугаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрийнхээ гаднаас манай адуу бүрэн бэлчээртээ гарсан. Тэгээд хүн амьтнаас адуугаа асуухад манай адуу бүрэн байна гэж сонсож байсан. Тус сарын 20-ны үеэр унаж байгаа морио солих гээд адуун дээрээ очиход 7 тооны адуу байхгүй байсан. Тухайн 7 тооны адуугаа тасраад явсан байж магадгүй гээд нилээн хэд хоног хайж байгаад, олдохгүй  болохоор нь цагдаад хэлсэн. Манай алдсан адуунууд хүрэн зүсмийн урт дэлтэй, буруу чих араасаа ухам зөв талын гуяан дээрээ сартай чойдон тамгатай, нас нийлсэн морь, духан дээрээ хумсан сартай хүрэн зүсмийн ахар дэлтэй, буруу чих араасаа ухам имтэй зөв талын гуяан дээрээ сартай чойдон тамгатай нас нийлсэн морь, хүрэн зүсмийн ахар дэлтэй буруу чих араасаа ухам имтэй зөв талын гуяан дээрээ сартай чойдон тамгатай шодон сүүлтэй нас нийлсэн морь, хээр зүсмийн ахар дэлтэй буруу чих араасаа ухам имтэй тамгагүй нас нийлсэн бүдүүн морь, хул зүсмийн ахар дэлтэй им тамгагүй нас нийлсэн морь, хар бор зүсмийн унжмал дэлтэй зөв талын гуяан дээрээ монгол бичгээр “мөн” гэсэн үсгэн тамгатай хүзүүндээ хадагтай хуучин соёолон насны үрээ, бор хээр зүсмийн зөв талын гуяан дээрээ ланзан тамгатай хуучин соёолон насны моринууд байсан. Духан дээрээ хумсан сартай хүрэн зүсмийн ахар дэлтэй буруу чих араасаа ухам имтэй зөв талын гуяан дээрээ сартай чойдон тамгатай нас нийлсэн морио би өмнө уяж байсан тул 1.500.000 төгрөгөөр, хар бор зүсмийн унжмал дэлтэй зөв талын гуяан дээрээ монгол бичгээр “мөн” гэсэн үсгэн тамгатай хүзүүндээ хадагтай хуучин соёолон насны үрээгээ би Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас худалдаж аваад Дорноговь аймгийн бүсэд уралдуулахад 10 давхиж байсан хурдны удамтай адуу тул 8.000.000 төгрөг, бор хээр зүсмийн зөв талын гуяан дээрээ ланзан тамгатай хуучин соёолон насны морио Дорнод аймгийн Дашбалбар сумаас өндөр үнээр хурдны удамтай гэж худалдаж авч байсан үрээ байгаа юм. Иймд 3.000.000 төгрөгөөр үнэлж байна.  Үлдсэн 4 морио тус бүрийг нь 1.000.000 төгрөгөөр буюу нийтэд нь 4.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хулгайд алдсан адуунуудын хохирлын үнэлгээ гарсан байгаа, тухайн үнэлгээтэй санал нэг байна. Би хулгайд алдсан адуунуудынхаа мөнгийг төлүүлэх саналтай, дээрээс нь тухайн алдсан адуунуудаа хайхад зарцуулсан бензин шатахууны зардлыг гаргуулах хүсэлтэй байна...өөрийн эзэмшлийн 7 тооны адуугаа хулгайд алдсан учраас цагдаа сэргийлэхээр явж байсан...Манай адууг хулгай хийсэн Ж.Жавлансайхантай уулзсан, уулзахад Ж.Ж нь надад манай адууг хулгай хийсэн талаараа хүлээн зөвшөөрч надад учруулсан хохирлоо төлөхөөр болж би түүнээс хурдан удмын 2 тооны үрээ зүсэлж авсан тиймээс надад ямар нэгэн гомдол санал байхгүй тиймээс тухайн хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 77 хуу/

Гэрч Б.Х өгсөн... 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байх Ж нэг залуутай 5 тооны адуу мотоцикльтой тууж ирсэн. Тэр хэлэхдээ  миний өөрийн адуу, манай суманд цэцэг өвчин гарсан учраас энд зарах гэж ирлээ гэж хэлж байсан. Ж хамт явж байсан залуугаа Дэрээнээ гэж дуудаж байсан, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Тэр хүний нэрийг нь бүтнээр нь дуудахгүй байсан.  Тууж ирсэн адуунууд нь хул үрээ, 3 хүрэн морь, хээр морь байсан, тамгыг нь сайн мэдэхгүй байна. Хэний адуу болохыг нь мэдээгүй.  Жавхаа миний адуу л гээд байсан. Манай сумын ченж Болдоо гэдэг залууд 2.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь Жавхаа авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Гэрч Н.Бөгсөн... 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байх. Хүрэлбаатар 5 тооны 

адууг манай найзын адуу байгаа юм зарах гэсэн юм гэхээр нь хаанаас авчирсан гэсэн чинь Хашаат сумаас манай найз авчирсан өөрийх нь адуу ямар ч асуудал байхгүй гэхээр нь би сумынхаа цагдаад хэлээд цагдаа ирж зургийг нь аваад явсан. Би хамгийн томыг нь 500.000 төгрөгөөр бодож 5 адууг нийтэд нь 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

Гэрч Д.М өгсөн:...Манай найз Ж нь унах унаагүй болчихлоо гэхээр нь би өөрийн эзэмшлийн мотоциклио Жд өгсөн юм. Надад тухайн мотоцикльтой холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй тул иргэний нэхэмжлэгчээр тогтоолгомооргүй байна. Би тухайн мотоциклийг 4 жилийн өмнө хүнээс 300.000 төгрөгөөр худалдан авч байсан юм.. гэх мэдүүлэг /хх-ийн 78 хуу/

Яллагдагч Б.М...Ж.Жаас найздаа мотоциклоо өгөөч надад хэрэг байна миний мотоцикл сумын төв орж ирээд эвдэрчихлээ гэхэд Ж.Ж би доошоо Жаргалант баг руу айлд очих хэрэг байна чи намайг дөхүүлээд өгчих гэсэн тэгээд би түүнд зөвшөөрөөд түүнийг хүргэж өгөх гээд хөдлөх үед 18 цаг болж байсан тэгээд бид хоёр хамтдаа мотоциклийг нь хүргэж өгөх гээд явсан. Тэгээд замдаа явж байгаад айлын байранд хашсан байсан 7 тооны адуун дээр очсон тэгсэн Ж.Ж энэ адуунууд манай нэг гурван булгийн таньдаг хүмүүсийн адуу байгаа юм надад захиад байсан юм тэгээд би олоод хашсан юм гэсэн тэгээд бид хоёр нөгөө адуунуудыг Ж.Жы таньдаг айлд нь хүргэж өгөхөөр болж хашаанаас нөгөө 7 тооны адууг гаргаад туусан...надад худлаа хэлээд анх аваад явсан би тэгээд үнэн учрыг мэдээд буцъя гэхэд надад буцаад явах боломж байгаагүй учраас л хамт явсан тэрнээс биш би хулгай хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/

 

Ж.Ж яллагдагчаар өгсөн:... 2016 оны 12 дугаар сарын 10-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутагт мотоцикльтой явж байгаад шөнө 23 цаг 00 минутын үед Сахиагийн ар гэх газраас 20 тооны адуу байхаар нь би мотоциклоороо туугаад Гурван булаг гэх газарт байх эзэнгүй айлын саравчинд тухайн адуунаас 7 тооны адууг нь ялгаж хашаад, өглөө үүр цайж байхад Хашаат сумын төв дээр мотоциклоороо ирсэн юм. Тэгээд сумын төв дээр явж байгаад Мтай тааралдаад мэнд мэдчихээд байж байсан чинь М надад миний мотоцикль эвдэрчихлээ гэхээр нь би Мт намайг Булган аймгийн Гурван булаг сумын цаад тал руу айлд хүргэж өгчихөөд миний мотоциклийг аваад яв гэж хэлсэн чинь М за тэгье гэж хэлээд бид хоёр хамт миний мотоциклоор тухайн оройноо миний хашаад үлдээчихсэн адуун дээр очсон юм. Би замдаа Мт би таньдаг хүнийхээ хэдэн адууг Гурван булаг гэх газарт байх эзэнгүй айлын саравчинд хашаад орхичихсон байгаа. Хоёулаа хамт туугаад хүргээд өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн чинь М за тэгье гээд хамт тууж байгаад Гурван булаг сум өнгөрөөд явж байсан чинь нөгөө 7 тооны адууны 2 адууг замдаа явахгүй болохоор нь үлдээчихээд явсан. М надаас яг ямар айлд очих гээд байгаа юм бэ тэр айл чинь хаана байдаг юм бэ гээд асуугаад байхаар нь би үнэнээ хэлээд айлын адуу хулгайлаад хашчихсан юм. Хоёулаа хамт туугаад Дашинчилэн сум руу хүргээд өгье гэсэн чинь М уурлаад би буулаа гээд байсан ойр хавьд айл байгаагүй учраас тухайн үедээ надтай хамт намайг дагаад явсан юм. Тэгээд бид хоёр явсаар байгаад Дашинчилэн суманд очоод өөрийн найз Хүрэлбаатар гэх айлд очоод хашаанд нь тууж ирсэн 5 тооны адууг оруулаад найздаа зараад өгөөч гэж хэлсэн чинь манай найз Хүрэлбаатар гэрээсээ гарч яваад удалгүй буцаж ирээд надад 2.000.000 төгрөг бэлэн өгөөд нөгөө 5 адууг туугаад явсан. Тэгээд М бид хоёр хот руу замын унаанд суугаад явсан. Хотод очоод М надаас салаад явсан. Тухайн мотоцикль Хашаат суманд байдаг манай найз Одбаяр гэх хүний мотоцикль байгаа юм. М намайг адуу хулгайлсан талаар замдаа мэдээд хамт явахгүй гээд уурлаад байсан. Тухайн үед ойр айл байгаагүй болохоор ганцаараа хээр буулгаад яах билээ гэж бодоод хамт аваад явсан. Надад мөнгө хэрэгтэй байсан учраас хулгай хийсэн. Хохирогч Д бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн адуунууд урт дэлтэй бараан зүсмийн адуунууд байсан. Хулгайн адуунуудаа зарчихаад Мт би мөнгө өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 хуу/, 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  / хх-ийн 7-8, 9-13 хуу/

Малын А дансны тодорхойлолт /хх-ийн 38-39, 41-42 хуу/ 

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 хуу/,  

7 тооны адууны үнэлгээ болон мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81, 108 хуу/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-85 хуу, 109-110 хуу/

Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-90 хуу/

Ж.Ж иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49, 97-98 хуу, 111-113 хуу, 179-180 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Ж нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Сахиагийн ар гэх газраас хохирогч Д.Д 7 тооны адууг мотоцикль ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ж.Ж нь хэргийн нөхцөл байдал болон өөрийн үйлдэл, хулгайлан авсан малын тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Д.Д, гэрч Б.Х, Н.Б, Д.М нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Ж.Ж болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул тэдний мэдүүлэг болон өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ж бусдын малыг мотоцикл ашиглан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

2015 оны 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, 2 дахь  хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй заажээ.

Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болон оногдуулах ялыг “...давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан...бол эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “ Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна. 

2002 он болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах болон мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж, түүнд оногдуулах ялын байдлаас үзэхэд шүүгдэгч Ж.Жд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна  гэж үзэв. 

Энэ хэрэгт Б.Мыг Ж.Жтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан ба прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Б.Мт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ж.Ж нь гэрч Д.М эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон явж  адууг бэлчээрээс нь туусан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд  мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу мотоциклийн үнийг шүүгдэгчээс алдадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Жыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ж.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь  заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.Ж нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Д.Д нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “саналгүй” гэсэн / хх-ийн 179 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Жы энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цагдан хоригдсон 42 хоног нийт цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж Жыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Жыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цагдан хоригдсон 42 хоног нийт цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож,  576 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 24 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй. 

 

5. Шүүгдэгч Ж.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Мын өмчлөлийн 2 тооны үхрийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Жаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ болох 200.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ