Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 237

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Э.Одхүү даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

           Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д Тад холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: , Б овгийн Д Т /РД:/   

 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

Яллагдагч Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг гэх газарт засмал зам дээр 22-15 АРХ улсын дугаартай Subaru forester маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж, уг мотоцикльд зорчиж явсан З.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын үед: 

 

Хохирогч З.Тн өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Өндөр баг, Хүрэн цохио гэх газраас Архангай аймгийн Ихтамир суманд 11 цагийн орчимд орж ирээд МТ колонкоос бензин мотоциклиндоо хийлгээд төв замаар Архангай аймгийн чиглэлд явж байтал Жаст ойл колонкийн ертөнцийн урд талын туслах замаар Субару форестер маркийн автомашин урдаас гэнэт гарч ирээд мотоциклийн өвдөг хамгаалагч мөргөөд асфальтан замын хойд тал руу  мотоциклтойгоо унасан. Тухайн үед мотоциклийг найз О жолоодож явсан. Би мотоциклийн ард зорчиж явсан. 40-50 км цагийн хурдтай, дөрөвдүгээр араандаа хийгээд явж байсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн автомашин замын урд талын туслах замаас яах ийхийн зуургүй л ороод ирсэн. Унаж явсан мотоцикль манай найз О эзэмшлийн мотоцикль байгаа юм. Миний зүүн талын хөл өвдөгний доор хөндлөн нэг цуурсан, шилбэний урд хэсгээр 4-5 цууралттай. Тухайн үед миний өвдөг, хүзүүгээр хөшиж өвдөж байсан. Одоо харин гайгүй болсон. Байнгын хэвтэж байгаа болохоор ууц ихээр чилдэг. Би гомдолтой байна, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон, цалин хөлс орлогогүй болж эм тариа авах мөнгө хомс болж, сэтгэл санаагаар хохирсон. Одоогоор 5.000.000 төгрөг төгрөгийн хохирол гараад байгаа учир дээрх хохирол төлбөрийг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу /

Иргэний нэхэмжлэгч Г.Он өгсөн: ...Жаст ойл колонкийн ертөнцийн зүгээр зүүн талд асфальтан замын урд талын туслах замаас Субару простер маркийн 22-15 АРХ улсын дугаартай автомашин гэнэт гарч ирээд мөргөлдөж асфальтан замын хойд талын шороон дээр мотоцикльтойгоо унасан. Тухайн үед мотоциклийг би өөрөө жолоодож явсан.  Мотоцикль жолоодон явахдаа 40-50 км цагийн хурдтай явж байсан. Унаж явсан мотоцикль миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Миний мотоциклийн мотор нь хагарсан, өвдгөвч нь хугарсан, зүүн талын хавтас дотогшоо цөмөрсөн, нийт миний мотоцикльд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон байгаа.  Миний биед баруун хөлийн өвдөгний зөөлөн эд гэмтсэн, баруун хөлийн шилбэний булчин няцралттай, баруун хавирга доороосоо 3, 4 дүгээр хавирганы орчим мах нь гэмтсэн, баруун мөрний зөөлөн эд гэмтсэн, хүчтэй доргилтоос болж тархи доргисон. Би эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Өнөөдрийг хүртэл надаас болон миний найзаас уучлалт гуйгаагүй. Гар утсаар ярихаар хэл амаар доромжилдог. Өнөөдрийн байдлаар 3.500.000 төгрөгийн бодит хохирол гарсан учир бэлэн мөнгөөр нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Д.Тын яллагдагчаар өгсөн...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа...мотоциклтой хоёр залуу их хурдтай орж ирсэн. Би туслах замаас төв зам руу орох гээд зогсож байгаад хөдөлгөөнд оролцох гээд хөдөлсөн. Тэгсэн урдаас мотоцикль гарч ирээд мөргөлдсөн. Уг автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм...тухайн үед цаг агаарын нөхцөл байдал дулаан нартай байсан, замын гадаргуу тэгш байсан. Миний биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 510 дугаартай дүгнэлт:

1. Г.О биед гэмтэл учирсан байна. 

2. Г.О биед тархи доргилт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус 

бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-

ийн 26 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 530 дугаартай дүгнэлт. 

1. Г.О биед толгойн КТ шижилгээгээр гавал тархинд бүтцийн болон голомтот 

гэмтэл үгүй байна. Хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт, зүүн гайморын хөндийн дотор хажуу хананд полип буюу ур хуучин гэмтэлтэй байна.  

2. Г.О баруун шилбэ ясанд хугаралгүй байна. 

3. Г.О биед урьд гарсан 510 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй хэвээр байна.

гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт

1. 22-15 АРХ улсын дугаартай Субару простер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн жолооч Г.Очирбат нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. 

2. Жолооч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг  зөрчсөн. 

3. Жолооч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг осол гарах боломжтой. 

4. Тухайн замын нөхцөл байдал нь асфальтан зам, шулуун тэгш, хуурай үзэгдэх орчин чөлөөтэй зам байсан нь осол гарахад нөлөөлөхгүй. 

5. Жолооч Д.Т нь В ангиллын 1069879 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/.

              Жолооч Г.О нь В ангиллын 1005814 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/... гэх дүгнэлт /хх-ийн 57 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт. 

1 З.Тын биед гэмтэл учирсан байна. 

2. З.Тын биед зүүн шаант ясны дээд 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ... гэх дүгнэлт /хх-ийн 73 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 81 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн  7-8 хуу/ 

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-43 хуу/ 

Г.О Health-Aid үүдэн эмнэлэгт толгойн томографикийн шинжилгээнд орсон гэх эмч Б.А тодорхойлолт /хх-ийн 48 хуу/

Г.О амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 49-52 хуу/

Жолоочийн бүртгэлийн системээс лавлагаа авсан тэмдэглэл /хх-ийн 57, 58-59, 123-124 хуу/

Мотоциклд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68 хуу/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 74-75 хуу/

Хохирогч З.Т гэх рентген зураг /хх-ийн 76 хуу/

Хохирлын баримтууд /хх-ийн 93-113 хуу/

Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 хуу/

Д.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  117 хуу/

Архангай аймгийн Ихтамир сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н.Н тодорхойлолт /хх-ийн 119 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 120 хуу/

2215 арх улсын  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 121-122 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 125-127 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                              

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт 22-15 АРХ улсын дугаартай Subaru forester маркийн автомашиныг жолоодож  явахдаа улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль жолоодож явсан Г.О мөргөж,  уг мотоциклоор зорчиж явсан З.Тын биед зүүн шаант ясны дээд 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал, Г.О биед тархи доргилт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, зам тээврийн ослын улмаас Г.О мотоцикль эвдэрч 1.500.000  төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнээс З.Т биед гэмтэл учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан  “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 81 дугаар дүгнэлтээр тогтоогджээ. 

 

Тухайн үед 22-15 АРХ улсын дугаартай Subaru forester маркийн автомашиныг Д.Т нь жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.  

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Д.Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

 

Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12  дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч З.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.   

 

Аймгийн Прокурорын газраас Д.Т үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Д.Т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Яллагдагч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 129, 130, 131, 134 дүгээр хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Хохирогч З.Т нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал байхгүй” гэсэн  /хх-ийн 127 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овгийн Д  Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн Д.Т 1069879 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг  шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ