| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0324/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/352 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/352
|
|
| г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС п Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Нарийн бичгийн дарга Х.Заяа, Улсын яллагч П.Итгэл, Хохирогч Г.Э-, Иргэний хариуцагч Г.Баасан, Шүүгдэгч Ж.Т- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т-эд холбогдох эрүүгийн 1838000310223 дугаар хэргийг2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Т-, Шүүгдэгч Ж.Т- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байр луу цахилгаан дамжуулах агаарын шугам тавих газар шорооны ажил хийлгэхдээ Эрчим хүчний тухай хууль болон Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаан- Уул сумын төвд ухсан нүхэнд нь иргэн Г.Э- унаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. |
| Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ж.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүний биед гэмтэл учирсан явдалд хүндэтгэлтэй хандаж байна. Энэ хэрэг болохоос 2 сарын өмнө Батчимэг яриад та надад мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь юун мөнгө вэ? гэхэд танай ухсан нүх рүү хүн унаад хөлөө хугалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар мэдэхгүй. Би өөрөө учрыг нь олъё гэж хэлсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Бидний маргаан хаана, хэзээ хөлөө хугалсан гэдэг тал дээр маргаж байгаа. Мөрдөгч хаана, хэзээ хөлөө хугалсан гэдгийг тогтоогоогүй. Манай тусгай хамгаалалттай газрын газар дээр заагаад зураг авахуулсан байсан. Тэр шон ухагдаагүй байсан. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нүх ухсан. Тэр хүний нүхэнд унасан шон биш байсан. Тэр нүхийг ухаагүй байсан. Манайх нүхээ ухаад дээр нь шороо асгаад банзаар даруулсан байгаа. Тэр том цементэн шонг хараагүй байж энэ шонд унасан гээд заагаад зургаа авахуулсан байгаа.... Мөрдөх ажиллагаа нь анхнаасаа буруу, нэг талыг барьсан, намайг хохироох сэдэлттэй явуулга байсан гэж бодож байна гэв. Шүүгдэгч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 10 сард дэд өртөө өргөтгөх 0.4 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажпын тулгуурын нүх ухах газар шорооны ажлыг өөрсдийн ажилчдаар ухуулсан нь үнэн. Нийтдээ зургаан нүх ухсанаас гурав нь байгууллагын хашаанд, гурав нь хашааны гадна ухагдсан. Хашаан дотор ухсан нүхийг харахад ойролцоогоор 35/50 см хэмжээтэй, гүн нь 80 орчим см гүнтэй нүх байсан. Манайх өнгөрсөн жил газар хөлдөхөөс өмнө шонгоо босгож авъя гээд шонгоо босгосон. Цахилгаан дамжуулах, өргөтгөх ажил яг хийгдээгүй байгаа. ... Г.Э- болон Цэцэгмаа нар манай шонгийн нүхэнд унаагүй гэж би үзэж байна. Надад энэ талаар баримтууд ч байна. Тухайлбал: Г.Э-, Цэцэгмаа нараас та аль нүхэнд унасан гэж асуухад тэр хоёр хүн шонгийн тулгуурын нүхэнд унасан гэж хэлснийг газар дээр нь зогсоож заалгасан зураг байгаа. Тэгэхээр энэ хоёр хун хоёулаа шонгийн тулгуур нүхэнд унасан гэж худлаа ярьсан гэсэн үг юм. Харин манай байгууллага тулгуур шонгийн нүхийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр ухаагүй байсан бөгөөд 2017 оны 10 сарын 28-ны өдөр тулгуур шонгийн нүхийг шинээр ухаж шонг босгосон юм. Үүнийг эрчим хүчний ажилтан Батхуяг болон бусад шонг ухсан хүмүүс гэрчлэнэ. Г.Э- болон Цэцэгмаа нарын тулгуур шонгийн нүхэнд унасан гэдэг нь үндэслэлгүй худал зүйл юм. ...Энэ нөхцөлүүдээс шалтгаалаад би энэ хүмүүсхуйвалдаж мөнгө авах гэж байна гэж үзээд байгаа юм. ” гэх мэдүүлэг / хх-ийн 59-60, 153-154 дүгээр хуудас/, |
| Хохирогч Г.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 23-ны орой явж байгаад нүхэнд унаж бэртсэн нь үнэн. Шүүгдэгч няраваа дагуулаад гэрч Цэцэгмаатай байнга уулздаг. Машиндаа суулгаад гэрчийг дагуулаад яваад өгсөн. Намайг машиндаа сууж бай гээд яваад өгсөн. Тэр нүх рүү унаад орилоод хэвтэж байхад гаргасан 2-3 хүн байгаа. Хоёр банз тавьчихсан байсан. Нэг банз тавиагүй нүх рүү нь хий гишгээд уначихсан. Манай дүү Дарханаас ирээд намайг асарч байгаад явсан. Би хөлөө 600.000 төгрөгөөр хадаасаа хадуулсан. Би хүнээс мөнгё зээлж хагалгаанд орсон. Би ажилгүй учраас хүнээс мөнгө зээлсЭн. Цэцэгмааг 2-3 удаа ирж аваад уулзаад явсан. Тэр гэрч одоо та нарын хэнийх нь ч талд орохгүй гээд надтай харьцахаа байсан. Би Нямгэрэл гэдэг хүнтэй таараагүй. Гэрч байгаа гэсэн чинь Нямгэрэл ороод ирсэн би чамтай таараагүй гэж хэлсэн. Би гурван сая төгрөг нэхэмжилнэ.” гэв Хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 20:00-23:00 цагийн үед байх тэр үед би утасгүй бас цаггүй явж байсан учраас сайн мэдэхгүй байна. Улаан-Уул сумын Төгөл багт байрлах гэрээсээ гараад Цэцэгмаа эгчийн гэр рүү очиход гэрт нь Цэцэгмаа эгч, Батсүх ах хоёр байж байсан. Тэгээд би Цэцэгмаа эгчийг би хоёулаа Болдтуяа зайрангийн гэрт очиж үзүүлчихээд ирье. Би буцаж ирэхдээ ганцаараа болчихоод байна ханиндаа явчихъя гэтэл Цэцэгмаа эгч “Тэгье тэгье миний дүү. Би ч гэсэн очоод сууж байхад буруудах юм байхгүй. Эгч нь ээждээ аяга шөл хийгээд өгчихье” гэж хэлээд шөл хийж өгчихөөд тэдний гэрээс гараад явсан. Должмаа эгчийн гэрт ортол Должмаа эгчийн нөхөр талийгаач Дамбийням гуай болон Должмаа эгч хоёр байж байсан. Бид хоёр Должмаа эгчийн гэрээс гараад Болдтуяа зайрангийн гэр рүү явж байх замдаа Дэлгэрхаан ШТС-н дэргэд ухсан байсан цахилгааны шонгийн нүхэнд хоёр хөлөөрөө унаж хөлөө хугалсан юм. Тэгтэл Цэцэгмаа эгч намайг унасан нүхнээс гаргаад газарт хэвтүүлээд “Миний дүү энд байж бай. Тусламж дуудаад ирье” гээд Болдтуяа зайрангийн гэр рүү явсан юм. Тэгээд удалгүй эргэж ирээд “Болдтуяа зайрангийн гэрт хүн алга байна. Та эндээ хэвтэж байгаарай. Эгч нь Должмаа эгчийнх рүү явж утсаар ярьчихаад ирье” гэж хэлээд над дээр өмсөж явсан куртикээ тайлж нөмрүүлээд явсан. Удалгүй Цэцэгмаа эгч ирээд “Мотоцикп дуудчихлаа. Удахгүй ирнэ миний дүү тайван байж байгаарай” гэсэн. ... Гэрэлтуяа эмнэлэгт очъё гэхээр нь би “Үгүй ээ. Би эмнэлэгт очихгүй гэртээ очмоор байна” гэтэл цааш яваад манай гэрт хүргэж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 10 сарын 24-ний өглөө 12:00 цагийн үед Батсуурь гэж эмчтэй Гэрэлтуяа утсаар ярьчихаад “Батсуурь эмчтэй ярьчихлаа. Батсуурь эмч гэртээ байхгүй харин хөрөө рам дээр байна гэж байна. Чи яваад аваад ир ” гэж Эрхэмбаярт хэлсэн. Эрхэмбаяр |
| мотоциклтой яваад удалгүй Батсуурь эмчийг авч ирсэн. Батсуурь эмч манай гэрт ирээд миний хөлийг татаж тэгшлээд барьж боочихоод “Одоо таны хөл орчихлоо.Та дотроосоо алтан гагнуур уугаарай” гэж хэлчихээд явсан. Тэгээд би гэртээ сар гаран хугацаанд хэвтсэн. ...Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Мөрөн суманд ирж мэс заслын эмч Амарбатад үзүүлж, рентгенд хөлийнхөө зургийг авахуулахад: Зүүн хөлний шилбэ ясны хугарал зөрөөд эдгээгүй байсан. Мэс засалд орж хэвтэж эмчлүүл гэсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хагалгаанд орсон. Энэ нүхэнд унаснаас болж миний зүүн хөлийн шилбэ яс хугарч эдгээгүй удсан. Үүнээс болж мөнгө, төгрөгний асуудал их гарч байна. Хагалгаанд орж хөлөө хадуулахад 600.000 төгрөг гарсан гэх мэдүүлэг/хх-ийн 46-51-р хуудас/, Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох зөвшөөрлийг манай байгууллагаас авдаг. Үүнийг техникийн нөхцөл олгох комиссын хурлаараа шийдвэрлээд зөвшөөрөл олгодог. ... Улаан-Уул сумын АТП-4 дэд өртөөний 0.4 кВт-ын шийдийг өргөтгөн шинээр 0.4 кВт-ын гаргалга гарган 205 м ЦДАШ татаж хэрэглэгчийг тэжээхээр техникийн нөхцөл олгогдсон байна. Ер нь манай мэдлийн тоноглолд өргөтгөл хийхдээ зайлшгүй манай байгууллагын холбогдох ажилтнаар гүйцэтгүүлэх ёстой. Улаан-Уул суманд манай байгууллагын гурван ажилтан байгаа. Гэхдээ яг холболтын ажпыг техникч Х.Баяндэлгэрээр гүйцэтгүүлэх ёстой. Өргөтгөлийн ажпыг мэргэжпийн байгууллага хийх ёстой гэж заасан байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54- р хуудас/, Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай байгууллага техникийн нөхцөл олгохдоо комиссоор хуралдаж шийдвэрлэдэг. Манай байгууллагаас гаргасан энэ техникийн нөхцөл нь тухай байгууллагыг аль станцаас, яаж холбохыг л заадаг. Тэрнээс биш хэнээр, хэрхэн гүйцэтгүүлэх талаар зааж өгдөггүй. ... Энэ ажил нь өргөтгөлийн ажил тухайлбал: 35/15 кВт-ийн Улаан-Уул дэд станцаас тэжээгдэж буй АТП /агаарын дэд станц/-4 өртөөний 0.4 кВт-ын шитийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлэн тоноглож шинээр 0.4 кВт-ын гаргалга гарган 205 м ЦДАШ /цахилгаан дамжуулах агаарын шугам/ татаж хэрэглээгээ хангах юм. Энэ техникийн нөхцөл гарснаар тухайн барилга, байшингийн зураг төсөв хийгдэнэ. Төсөв батлагдана, тендер шалгаруулаад тухайн шалгарсан байгууллагаар энэ ажпыг хийлгэнэ. Цахилгаан шугам, байшин барилга барихад уг ажлыг хийх тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийж гүйцэтгэх ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/, Гэрч О.П-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 сард байх “манай эгч Г.Э-г үзэж өгөөч” гэж дүү нь болох багийн эмч |
| Гэрэлтуяа хэлсэн. Ингээд би гэрт нь очиж үзэхэд Г.Э- гэж эмэгтэйгийн хөл нь хугарсан боодолтой хэвтрийн байдалтай байж байсан. Хугарсан хөл нь хажуугаараа эргэсэн байсан. Ингээд би боолтыг нь авч хөлийг нь дахин чиг тавьж боож өгсөн. ... Чиг барьж боох үедээ араас нь буюу хөлийнх нь булчин хэсэгт нь гипсээр чиг тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай байгууллага 380 ваттын цахилгааны хүчдэл байгууллага руугаа оруулахаар шонгийн нүх ухсан. Би өөрөө 2 нүх ухсан. Манай байгууллагын зүүн талд байрлах өндөр хүчдэлийн дэд станцаас цахилгаан авахаар нүх ухсан... Байгууллагын удирдлага Төмөрсүх даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу гүн нь 50-60 см өргөн нь 20x40 см хэмжээтэй нүх ухсан. ... Шонгийн нүхийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орчим ухаж шонгийг нь 2017 оны 10 дугаар сарын 28-нд босгосон санагдаж байна. Нүхийг ухахад цахилгааны монтёр Батхуягаар заалгаж хэмжээг нь асууж байж ухсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 10 дугаар сард юм. Өдрийг нь сайн санахгүй байна. Би тэр өдөр Лхагваа гэх найзындаа ороод сууж байтал гаднаас нэг хүүхэд Лхагваагийнд орж ирээд “Далай эгч хөлөө хугалчихлаа” гэж Лхагваагийн эхнэр Гэрлээд хэлсэн. Ингээд Гэрлээ бид хоёр цуг гараад мотоциклиор байгаа гэх газарт нь очиход “Арвин” дэлгүүрийн баруун талын өндөр хүчдэлийн шонгийн баруун талд нь ухсан нүхний хажууд Г.Э- эгч хөлөө хугалсан хэвтэж байсан. Гэрлээ хөлийг нь үзэхэд хөл сул санжигнаж байсан. Ингээд Гэрлээ хөлийг нь савх модоор чиг барьж боогоод дараа нь машин авчирч Г.Э- эгчийг гэрт нь аваачсан. Гэрлээ эмнэлэг оръё гэхэд Г.Э- эгч би гэртээ харина эмнэлэг орохгүй гээд зүтгэсээр гэртээ хүргүүлсэн. Тэгээд би яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/, Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Шивлэг багийн эмч Гэрлээ гэх дүү нь Далай эгчийн хөл нь хугарсан байна. Та нэг чиг бариад боогоод өгөөч гэсэн. Тэгээд би гэрт нь очиж савх бэлдүүлээд хөлийг нь татаж шатлаад боож өгсөн. Дүү Гэрлээд нь дараагийн шатны арга хэмжээг нь аваарай үзүүлээрэй гэж хэлсэн... 2017 оны 12 дугаар сард болов уу. Өдрийг нь санахгүй байна. Гэртээ хэвтрийн байдалтай байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 68-р хуудас/, Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Улаан тайгын ТХГазар нь өөрийнхөө байр руу Улаан-Уул сумын төвд байрлах дэд станцаас /АТП- 4/ 0.4 кВт-ын шугам татахаар шонгийн нүх ухах болсон. Ингээд энэ газрын техникийн нөхцөлийг авчихсан шонгийн нүх газрыг нь зааж өгнө үү гэхээр нь шон ухах газрын хэмжээг нь зааж өгсөн. Шон хооронд 45 метр, шонгийн нүхний гүн нь 1.3 метр |
| хэмжээтэй, нэг шугаманд цементэн хөл чөлөөтэй орохоор ухах ёстой гэж хэлж байсан. Би зөвшөөрөл техникийн нөхцлөө авчихсан гэхээр нь ухах хэмжээг нь л хэлж өгсөн. ... Шонгийн нүхийг 10 дугаар сарын эхээр ухсан байх... Шонгийн нүхийг Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргааныхан өөрсдөө ухсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-р хуудас/, Гэрч Г.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сумын төвд байдаг Болдтуяа зайрангийнд хамт очиё гээд гэртээ байхад очоод хамт явсан. Уруудаж явахад колонк гэрэлтэй байсан буцахад гэрэл нь унтарсан байгаад хамт сугадаж явтал гэнэт нүх рүү орсон. Гэтэл Г.Э- хөл хугарчихлаа гэнгүүт сандраад гэр рүүгээ утсаар ярьж дүү эмч Гэрэлтуяаг дуудаж нөхөртэй нь хамт машинаар гэрт нь аваачсан. ... эмнэлэг дуудах шаардлагагүй дүүг дууд гэж байсан. Эмнэлэг явий гэхэд уйлаад гэртээ харина гээд гээд байхаар нь шууд гэрт нь аваачсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-74-р хуудас/, Гэрч Б.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай байгууллагын ажилчид 2 өдрийн хугацаатай өөрсдөө ухсан. Ерөнхий хэмжээ нь 50x50 хэмжээтэй, гүн нь 1 метр хавьцаа нэг тал руу нь гудамжилж ухсан... Байгууллагын дарга, нягтлан нар даруй тагла гэсний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 29-нд 1 нүхэн дээр 2 ширхэг зах банзаар тагласан. ... Тагласан банзаа хааяа эргэж шалгаж байсан 09 сард үзэхэд байсан. 10 сарын эхээр үзэхэд банз таглаатай байсан. ... Манай байгууллага шонгоо 10 сарын 28-нд босгосон тухайн үед зарим нэг банз хулгайд алдагдсан байсан хашааны гадна болохоор тогтмол үзэж чадаагүй..,.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-80-р хуудас/, Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай дарга Төмөрсүх шонгийн нүх ухуулсан. Манай Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байранд өндөр хүчдэл оруулахаар манай байгууллагын хашааны зүүн талд байрлах дэд станцаас цахилгаан татахаар шонгийн нүх ухуулсан. Дэд станцаас баруун тийшээ байгууллагын хашаа хүртэл нийт 4 ширхэг нүх ухсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-р хуудас/, Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Байгууллагад өндөр хүчдэлийн тогоруулах зорилгоор татсан нийт 8 нүхийг манай байгууллагын байгаль хамгаалагч нар 2 өдрийн дотор ухаж дуусгасан. ...Байгууллагын хашаан дотор байсан банз бол бүрэн байсан харин хашааны гадаа эзэнгүй байсан болохоор ганц нэг банз алга болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84-р хуудас/, Гэрч Г.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 10 сарын 23-ны орой хилийн цэргийн Батхүү ахын хүү Аюурзана ирж хэлэхдээ Далай |
| эгч урд дунд колонкийн тэр хавьд хөлөө хугалсан байна та очиж үз гэхэд нь гэрт цайлж байсан найз Тулгаагаар хүргүүлж хөлийг нь өргөж үзэхэд хугарсан байсан тэгэхээр нь буцаж гэртээ хариад савх авч очиж хөлийг нь боож нөхрийн машинаар гэрт нь аваачиж өгсөн... Г.Э- эгч эмнэлэг орохгүй ээ ормооргүй байна шууд гэрт минь аваачаад өг гээд байхаар нь аваачиж өгсөн. ... Нүхийг тагласан банз мод гэх зүйл байхгүй байсан. Нүхэн дээр ямар нэг хамгаалалт хийгдээгүй байсан. Харанхуйд тэр нүх рүү ямар ч хүн, амьтан унахаар нүх байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 85-88-р хуудас/, Гэрч Л.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард байхаа яг өдрийг нь сайн санахгүй байна. Өөрийн эзэмшлийн дугаарын утаснаас Төмөрсүх даргын мобикомын дугаар руу залгаад: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой танай тусгай хамгаалалттай газрын ухсан шонгийн нүх рүү Г.Э- гэх хүн унаад бэртсэн. Одоо аймгийн төвд хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байгаа. Танай байгууллагаас эмчилгээний зардлыг нь өгч тус болооч ээ гэж хэлэхэд: Нүхийг таглачихсан байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би таглаагүй байсан гэсэн шүү дээ гэж хэлэхэд: Би өөрөө учрыг нь олъё гэж хэлээд утсаа тасалсан. ...Би Далай эгчийг хөлөө хугалсан талаар өөрийн хүү Аюурзанаас 2017 оны 10 сарын 23- наас 24-нд шилжих шөнө мэдсэн. Манай хүү Аюурзана хэлэхдээ “Далай эгч доор Ганбаа гуайн дэлгүүрийн наад талд шонгийн нүхэнд унаад хөлөө хугалчихсан байхаар нь би мотоцикльтой оччихоод ирлээ ээж” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Г.Э- эгчийн гэр рүү ороход Тулгаа /гэдэг байх/ одоогоор 20 гаран насны залуу Далай эгчийг асраад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96, 111-р хуудас/, Гэрч Д.Болдтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нутгийнхаа иргэдэд тусалж өвөг эцгээс уламжпагдаж ирсэн ариун шүтээнээ биедээ залж үзэж харан мэрэг, төлөг хийдэг юм. Г.Э- гэж хүн 2017 оны 10 сарын 20- ны өдөр эсвэл 21-ний өдрийн аль нэгэнд нь миний гар утасруу залгаж “Таньд би үзүүлж харуулжарга засал хийлгэх гэсэн юм” гэжхэлэхээр нь би тэгтэгугаасаа 2017 оны 10 сарын 23-ны орой шүтээнээ залж арга засал хийх ажилтай байгаа юм. Чи тэр орой манайд хүрээд ирээрэй гэсэн юм. Тэгээд удалгүй 2017 оны 10 сарын 23- ны өдрийн үдээс хойш Г.Э- миний утас руу залгаж “Та өнөө орой тэнгэрээ буулгах уу” гэж асуухаар нь би “Тэгнээ ярьж хэлснээрээ шөнийн 00:00 цагаас өмнө хүрээд ирээрэй гэж хэлээд утсаа салгасан юм. ... Би Г.Э-г хөлөө хугалсан талаар Бат-Эрдэнэ, Ханджав гэх хүмүүсээс 2017 оны 10 сарын 24-ний өдөр сонссон юм. Тэр хүмүүс надад хэлэхдээ “Урьд шөнө Далай тусгай хамгаалалт, колонк хоёрын дунд явж байгаад ухсан шонгийн нүхрүү гишгээд хөлөө хугалчихсан гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би тэр өдрийн маргааш нь буюу 2017 оны 10 сарын 25-ны |
| өдөр Г.Э-г эргэхээр очтол Г.Э- хөлөө боолгочихсон гэртээ хэвтэж байсан. Намайг Г.Э-гийн гэрт очтол Батчимэг хоол хийгээд байж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109-р хуудас/, Гэрч Б.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр уед 2017 оны 10 сарын 23-ны өдөр манай гэрт гадна дотноос бол хүмүүс ирээгүй. Харин тэр өдрийн орой би эвдэрсэн цоож, түлхүүрээ хооронд нь тааруулж суутал гаднаас 21:00-22:00 цагийн үед байх манай гэрт Цэцэгмаа, Г.Э- хоёр орж ирсэн. Тэгтэл Г.Э- “Бид хоёр зайрангийнд очих гэж явна архи байна уу?” гэж асуухаар нь би байхгүй та хоёр ийм орой зайрангийнх руу явж байгаа юм уу гэж хэлтэл тэр хоёр гараад явсан. Удалгүй Цэцэгмаа манай гэрт эргэж ирээд “Утас байна уу? Далай нүх рүү унаад хөлөө хугалчихлаа” гэхээр нь би өөрийн утсыг өгтөл “Батчимэгтэй яриад мотоцикльтой хүн явуул даа. Далай колонкийн тэнд нүхэнд унаад хөлөө хугалчихлаа” гэсэн тэгээд Цэцэгмаа гараад явсан...” гэх мэдүүлэг хх-ийн 113-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сар өдрийг нь сайн мэдэхгүй байна 10 сар л байсан гэртээ байж байтал Чулуунцэцэг эгч Цэцгээ эгч над руу залгаад Г.Э- эгч чинь тусгай хамгаалалтын тэнд нүхэнд уначихлаа хөл нь хугарсан юм шиг байна очиж үз гэхээр нь нагац эгчийн хүүхэд Хуншагайгийн хамт хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклиор шууд очтол хөл нь хажуудаа гарсан байдалтай байхад Хуншагайг орхиж Гэрэлтуяа эгчийнд очиж энэ байдлыг хэлтэл Гэрэлтуяа эгч нөхрийн хамт Фургон машинтай очсон. Тэр газарт нь Гэрэлтуяа хөлийг нь чиглүүлж боож байх шиг байсан би тэгээд шууд харьсан. ...Сумын төвийн доод гудам гэдэг байхтусгай хамгаалалттай газраас доош Ганбаатар ахын дэлгүүрийн урд ухсан нүхний хажууд хэвтсэн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дугаартай “дугаартай “1 .Г.Э-гийн биед шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн цохигдох болон өндрөөс унах үед аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. З.Г.Э-гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 131-р хуудас/, Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ‘Ч.Хөвсгөл аймгийн Улаан тайгын газрын дэд өртөө өргөтгөх 0.4 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын |
| тулгуурын нүх ухах газар шорооны ажлыг өөрсдийн ажилчдаар ухуулсан нь Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 10.1-д заасан “Эрчим хүчний барилга байгууламж барих” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах түгээх шугам, дэд станц барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүЛнэ гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул тус ажпыг хуулийн дагуу хийж гүйцэтгээгүй байна. 2. Хөвсгөлийн Улаантайгын газрын 0.4 кВт-ын шугам татахаар ухсан нүх нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 505-р зүйлд зааснаар “Ухсан нүх шуудуунд дүрмийн дагуу хашлага хийж хамгаалсан байх ёстой. Хашлага дээр анхааруулах тэмдэг, шөнийн цагаар гэрлэн дохио тавьсан байх ёстой,” гэсэн дүрмийг биелүүлж ажиллаагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 138-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 39- р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-35-р хуудас/, Ж.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 156 дугаар хуудас/, Ж.Т-ийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 157 дугаар хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 158 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 161 дүгээр хуудас/, Ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- ийн 161 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. Эрүүгийн 1838000310223 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжпэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч Ж.Т- нь Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд даргын албан тушаалыг гүйцэтгэх явцдаа Хөвсгөл аймгийн Улаан тайгын газрын дэд өртөө өргөтгөх 0.4 кВт- ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын тулгуурын нүх ухах ажпыг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийлгэхдээ Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагын ухсан нүхэнд иргэн Г.Э- |
| унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Т-ийг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Ж.Т-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгов. Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд нь 600.000 төгрөгийн эмчилгээний баримтыг ирүүлсэн ба 2.400.000 төгрөгийн нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т байгууллага, албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хариуцлагыг зохицуулсан байх тул Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д олгож, хохирогч нь 2.400.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас нэхэмжпэх эрхтэй болохыг дурдлаа. Эрүүгийн 1838000310223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 34.19 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: |

| 1. Шүүгдэгч Ж.Т-ийг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
|
| зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
|
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР