| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0340/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/353 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Хохирогч Д.Б-,
Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 183800040380 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б-,
Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 7 дугаар сарын үед Мөрөн сумын хот тохижуулахын гражийн хашаанд хураасан байсан хурдан морь барианы 28 ширхэг төмөр хашааг хууль бусаар авч, бусдад 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 7 дугаар сарын үед Мөрөн сумын хот тохижуулахын гражийн хашаанаас 28 ширхэг төмөр хашааг нууцаар, хууль бусаар авч, 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 07 дугаар сар байсан санагдана. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын баруун урд зүгт байрлах Дэлгэрмөрөн голын эрэг дээр ганцаараа архи ууж байгаад баяр наадмын талбайн урд талын хашаан дотроос морь барианы 6 ширхэг төмөр хашаа аваад зах дээр аваачиж Уугаа Буюу Эрдэнэбат гэх хүнд зарсан байснаа санаж байна. Харин бусад хашааг нь авсан үгүй гэдгээ сайн санахгүй байна... Архины мөнгө олох гэж хулгай хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижуулахын гражийн хашаан дотор байсан айргийн таван морины төмөр хашааг ачих гэсэн чинь тухайн хашаанаас 6 ширхэг хашаа үлдээд бусад нь алга болсон байсан . Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Одоо 6 ширхэг хашаа үлдсэн. Эдгээр хашааг манай байгууллага өөрийн хөрөнгөөр нийт 1.600.000 төгрөг гаргаж дахин хийлгэсэн. Энэ мөнгийг манай байгууллага миний цалин дээрэээс сар болгон 70 орчим мянган төгрөг суутгаж авсаар байгаад би төлж дуусгасан. Нийт 6 ширхэг үлдсэн. Би дахин мэдүүлэг өгөхдөө 4 үлдсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг /ххийн 28-34 дүгээр хуудас/,
Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2017 оны 07 сард гэж санаж байна. Би яг хэдэн сарын хэдний өдрийг нь санахгүй банйа. өдөр 16 цагийн үед би баярын талбайн хойд талын хоолны газар дээр байсан чинь нэг үл таних залуу тортой хар хүрээтэй төмөр хашаа 4 ширхэгийг барьсаар ирээд 1 ширхэгийг нь 6.000 төгрөгөөр аваач гэж надаас гуйсан. Тэгэхээр нь хулгайн юм биш биз дээ гэж асуусан чинь бишээ ах нь асуудалгүй гэж хэлэхээр нь би 24.000 төгрөгөөр худалдаж авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Гэрч Д.Т-мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би нисэх онгоцны буудлын дээд талд байдаг айлын ногоо очиж усалчихаад, хот тохижуулах газрын гражид машинаа тавих гээд гандангийн урдуур гараад явж байсан чинь Нэлээн хэдэн жилийн өмнө 1 дүгээр хороонд амьдардаг байсан. Б гэдэг залуу 1 ширхэг төмөр хар өнгөтэй, орны төмөр хашаа үүрсэн явж байсан. Тэгээд манаачтай таараад манайд алдах юм юу байгаа билээ гэж асуусан чинь манаач янз бүрийн юм ярихгүй байхаар нь би машинаа гражид тавьчихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 49 дүгээр хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 62-64 дугаар хуудас/, Эд зүйлсийн мэдээлэл /хх-ийн 65 дугаар хуудас/, Морь барианы газрын алдагдсан хайс нөхөн хийхэд гарсан зардлын тооцоо /хх-ийн 69-72 дугаар хуудас/ зэрэг болно. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 7 дугаар сарын үед Мөрөн сумын хот тохижуулахын гражийн хашаанд байсан 28 ширхэг төмөр хашааг нууцаар хууль бусаар авч, бусдад 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.Б-, гэрч М.Э, Д.Т нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулав.
Хохирогчийн нэхэмжлэл, эд зүйлс үнэлсэн тайланг үндэслэхдээ: Хохирогчийн буцаан авсан 4 хашааг хасаж тооцон шүүгдэгч Г.Б-аас 22 шиирхэг хашааны үнэ болох 1.430.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-од олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 8/ найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 8/ найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-аас 1.430.000 /нэг сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б-од олгосугай.
6. Эрүүгийн 183800040380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-ийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР