Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/361

 

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС П

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Л.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д-д холбогдох эрүүгийн 1838008150401 дугаартай хэргийг2017 оны 11 дугаар сарын 21- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Д-,

Л                       Шүүгдэгч Л.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн сумын

... тоотод оршин суух иргэн Ц.Г-ийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн “элко” маркийн зурагтыг хулгайлан 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн сумын 3-03-25 тоотод оршин суух иргэн Ц.Г-ийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн “элко” маркийн зурагтыг хулгайлан 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хамаатны эгч болох Б.А-гийн ажил дээр усанд орохоор очсон. Тэгээд би Б.А- эгчээс 100 грамм архины мөнгө өгчихөөч гэж тоглож асуухад Б.А- эгч “юу яриад байгаа юм” гээд загнахаар нь усанд орчихоод яваад өгсөн. Тэгээд доошоо уруудаад Төмөрөө ахын гэрт очиход гэр нь цоожтой байхаар нь түлхүүрийг нь гэрийн гадаа байдаг зуухан доороос аваад түлхүүрээр нь гэрийг нь онгойлгоод гэрт нь ороод гэрийнх нь хойморт дөрвөлжин юман дээр байсан зурагтыг авсан. Тэгээд би такси аваад Мөрөн сумын 10 дугаар хороонд оршин суух хүргэн Ганзоригийн гэрт нь очсон чинь гэр нь цоожтой байсан. Мөн хашаанд байдаг айлын гэр бас цоожтой байхаар нь хашаанд нэлээн хүлээж байгаад за за яршиг яршиг зурагтыг нь буцааж аваачиж тавья гээд явж байсан чинь манай хүргэн ах модонд явах гэж байна. Хамт яваад өгөөч гэхээр нь таксины жолоочийн дугаар луу залгаж дуудаад зурагтаа өгөөд манай гэрт аваачаад өгчих гэж хэлээд зурагтаа өгөөд явуулсан. Тэгээд би модонд явсан. Зурагтыг ээж нэлээн орой аваачиж өгсөн байсан... Өмнө нь би Ц.Г- ахаас зурагтаа өгөөч Сига тоглочихоод өгье гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгэхээр нь сүүлд хэлбэл өгөхгүй байх гэж бодоод хэлэхгүй авчихаад Сига тоглочихоод буцаагаад өгчихье гэж бодсон.... гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өглөө 11 цаг 20 минут болж байхад манай дүүгийн хүүхэд болох 11 дүгээр ангийн сурагч Уранбаяр хаалгаа цоожпоод түлхүүрээ хийдэг газраа хийж үлдээгээд явсан гэсэн. Тэгээд 14 цаг 35 минутад гэртээ ирээд ороход хойморт байсан зурагт алга болчихсон байхаар нь надад утсаар хэлсэн юм. Тэгээд би гэртээ ирэхэд хоймор байсан зурагтаас өөр юу ч алга болоогүй, тэр ч бүү хэл гэрийн бусад зүйлд ч гар хүрээгүй байсан. Тэгээд би цагдаа дуудаж шалгуулсан. ...2018 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цаг 30-40 минутын үед хадам эгч Б.А- манайд алдагдсан зурагтыг гэрт авчирч өгсөн. Б.А- эгч “Л.Д- танай зурагтыг аваад найзындаа авч очоод тоглоом тоглосон юм шиг байна” гэж хэлээд авчирч өгсөн.

 

...Тэр өдөр Б.А- эгчийг манайд өдөр ирэхэд нь би “гэрт хулгай ороод зурагт алга болчихлоо. Л.Д- хаагуур явна. Та нэг сураач” гэж хэлсэн. Тэгэхэд л Л.Д-ийг сэжиглэж байгаа юм байна гэдгийг Б.А- эгч ойлгосон. Тэгээд Б.А- эгч гарч явсан. Зурагт алга болсноо мэдээд би эхнэртээ хэлсэн. Тэгээд Л.Д- хаагуур яваа бол гэж асуухад “өдөр 13-14 цагийн үед манай ажил дээр халамцуу ирээд явлаа” гэж байсан... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Хулгай ордог өдрийн 23 цаг өнгөрч байхад Л.Д-ийн ээж Б.А- нь манай зурагтыг авчираад Л.Д- танай зурагтыг Сига тоглохоор авч явсан байна” гэж хэлсэн. Тэгж л мэдсэн. ... Хулгай ордог өдрийн 13 цагийн орчимд манай ажил дээр усанд орох гэж очоод усанд орчихоод надад 100 грамм архины мөнгө өгчихөөч гэж нэхээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц. Ц.Г-ийнд очиход тэднийд хулгай ороод зурагт нь алга болсон гэж байсан. Тухайн үед би хэн авсныг мэдээгүй. Тэгээд тэр оройгоо намайг гэртээ байж байтал орой 23 цагийн үед Л.Д- “ээж би Ц.Г- ахын зурагтыг РС тоглохоор авсан” гэхээр нь би хүний зурагтын одоо аваад ир, хүний үнэтэй цайтай юм эвдэлчихнэ гэхэд Л.Д-: “ээж би одоо хөдөө модонд явах гэж байна, хүнээр зурагтыг нь өгөөд явуулчихъя” гэж ярьсан. Тэгээд шөнө 00 цагийн үед нэг залуу Ц.Г-ийн зурагтыг нь өгөөд явуулъя” гэж ярьсан. Тэгээд шөнө 00 цагийн үед нэг залуу Ц.Г-ийн зурагтыг авчирч надад өгөхөөр нь би тэр дор нь аваад Ц.Г-ийнд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7- 10 дугаар хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн засаг даргын тодорхойлолт /хх- ийн 42 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48-52 дугаар хуудас/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Л.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн сумын 3-03-25 тоотод оршин суух иргэн Ц.Г-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн “элко” маркийн зурагтыг нууцаар, хууль бусаар авч 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ц.Г-, гэрч Б.А-, Б.А- нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Л.Д-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Д- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Л.Д- нь ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ц.Г- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүгдэгчийг будад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 1838008150401 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус ДУРДлаа. ,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Л.Д-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
  4.  Эрүүгийн 1838008150401 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  6.  Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ЭРДЭНЭ-ОЧИР