Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Насанд хүрээгүй хохирогч Б.Э-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ж-,

Хохирогч Ч.Г-,

Иргэний хариуцагч Б.П.У-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 1838006910377 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Д-,

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оын 09 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзвар дээр ... улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ... улсын дугаартай Тоёота Корона Премио маркийн автомашинтай мөргөлдөж Б.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтушинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оын 09 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзварт согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр ... улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ... улсын дугаартай Тоёота Корона Премио маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би дэлгүүр орж гоймон авахаар Мөрөн сумын 10-р хороонд оршин суух гэрээсээ эхнэр П.У-ийн ... улсын дугаартай Корола маркийн тээврийн хэрэгслээр гараад дэлгүүр лүү явж байтал гадаа бороо ороод, бороонд норчихсон хүүхдүүд гудамжны үзүүрт зогсож байхаар нь очиж аваад машиндаа суулгаад ах нь “Гурван аварга” сургууль оруулаад өгье гэж хэлээд нэг гудамж өнгөрөөд засмал зам дээр гараад засмал замаараа явсаар байгаад Мөрөн сумын 12-р хороо болон 6-р хорооны уулзварын ногоон гэрэл асчихсан байхаар нь уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийшээ нэвтрэхээр ортол миний баруун гар талаас буюу 6 дугаар хорооны засмал замаас нэг машин миний урдуур ороод ирсэн. Тэгээд гулсаж очоод яах аргагүй мөргөсөн. ... Миний жолоочийн эсрэг талын урд суудалд 9 дүгээр ангид сурдаг гэх эмэгтэй хүүхэд, дөнгөж сургуульд орсон юм уу гэмээр эрэгтэй хүүхдийн хамт суусан. Арын суудалд 3 эрэгтэй хүүхэд суусан. Тэр гурван эрэгтэй хүүхдийг аль сургуульд хэддүгээр ангид сурдаг талаар мэдэхгүй. Осол гарсны дараа хичээл орлоо гээд явчихсан. Тэр хүүхдүүд хамгаалалтын бүсээ бүслээгүй байсан байх. Би бодохдоо тэр хүүхдүүдийг хамгаалалтын бүсээ бүслээгүй байж байгаад тийм гэмтэл авсан гэж ойлгож байна. ... Урд суудал сууж явсан 9 дүгээр ангид сурдаг гэх эмэгтэй хүүхдийн эрүү, нүүрний хэсэгт гэмтэл учирсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны яөгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 07 цаг 28 минутанд хичээлдээ явах гээд дүү Нямбаярын хамтаар гэрээсээ гараад автобусны буудлын ойролцоо хашааны буланд автобус хүлээгээд зогсож байхад үед бороо орж байсан. Тэгээд байж байтал нэг цагаан өнгийн 41-04 гэсэн дугаартай ах ирээд хаашаа явах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би 1 дүгээр сургууль явна гэж хэлсэн. Тэнд байсан хүүхдүүд 4 зам, 2 дугаар 10 жил явна гэж байсан. Тэр үед нөгөө ах “ах нь аваргууд хүртэл явна. Цаашаа явахгүй” гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан хүүхдүүд бүд машинд суусан би дүүтэйгээ хамт суух гэсэн боловч арын суудал дүүрсэн байсан болохоор нь би урд суудал дээр дүүгийнхээ хамт суусан. Манай тэндээс 2-3 гудамж гараад засмал замд нийлээд явж байсан. Тэр ах миний бодлоор нилээн хурдтай явж байсан. Засмал зам дээр гараад явж байгаад гэрлэн дохиог харахад миний санаж байгаагаар улаан гэрэл асаж байсан. Тэгээд гэрлэн дохиотой уулзвар луу ороход хажуу талаа саарал өнгийн машин ирж байгаа харагдсан. Тэгээд би ухаан алдсан нэг мэдсэн чинь манай дүү намайг татаад сэрээх гээд байсан тэр үед би нойрноосоо сэрж чадахгүй байгаа юм шиг санагдаж байсан. Тэгээд би сэрээд урд хаалганы бариулыг татаж үзэхэд хаалга онгойхгүй байсан тэгээд би машинаас яаж бууснаа санахгүй байна. Тэгээд машинаас буусны дараа би аавруугаа яриад осолд орсон талаараа хэлсэн бөгөөд утсаар ярьж дуусаад байж байтал түргэний машин ирсэн тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б. Б.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”…цаашид миний эмчилгээнд тусалвал гомдол байхгүй” гэв.

Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны09-р сарын 05-ны өдрийн 07 цагийн орчимд би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн 17-06 тоот хашаанаас өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Коррона маркийн тээврийн хэрэгслээр гараад Сод-Монгол шатахуун түгээгүүрийн станцаас 10.000 төгрөгөөр бензин аваад Мөрөн сумын 6-р багийн нутагт байрлах Арвин булаг хүнсний дэлгүүрийн зогсоол дээр зогсож байгаад эмэгтэй хүн даллахаар нь зогсож аваад Мөрөн сумын 7-р багт байрлах Мах маркетын үйлдвэр орно гэхээр нь машиндаа суулгаад Мөрөн сумын 6 дугаар хороо, 12 дугаар хорооны голын засмал замаар ууруудаж яваад замын уулзварын ногоон гэрэл намайг уулзвараас 10 орчим метрийн зайтай явж байхад асахаар нь Мөрөн сумын 10 дугаар хороо руу чигээрээ гарахаар уулзвар луу ортол миний машины жолоочийн эсрэг талын уулзвараар улаан гэрлээр хурдтай машин орж ирээд миний машины жолоочийн эсрэг талын хоёр хаалганы голын багана руу мөргөсөн. Тухайн үед миний машинд ганц эмэгтэй сууж явсан ба би болон тэр эмэгтэй хамгаалалтын бүсээ бүсэлсэн байсан. Харин миний машины хажуу талаас мөргөсөн хүний машинаас сургуулийн насны 4 эрэгтэй хүүхэд буугаад явчихсан. Харин машин дотор нь хоёр эмэгтэй хүүхэд суугаад үлдсэн. Тэр хоёр эмэгтэй хүүхдийн нэгнийх нь нүүр амнаас нь цус гарчихсан байхаар нь түргэн дуудаад Түргэний машин ирээд тэр хоёр эмэгтэй хүүхдийг миний машинд сууж явсан эмэгтэйгийн хамт аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

Гэрч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 07:40-45 минутын үед 6-р хороонд байх гэрээсээ гараад засмал зам дээрээс такси барихад саарал өнгийн, нэг хөгшин хүн жолоо барьсан машин зогссон. Цааш 6-р хорооноос уруудаад 9-р хорооны уулзвар дээр ирэх улаан гэрэл ассан байсан. Тэгээд ногоон гэрэл астал хэсэг хүлээж зогссон. Удалгүй ногоон гэрэл асахад уулзвар луу удаан ороход миний сууж явсан талаас цагаан өнгийн машин их хурдан ирж мөргөсөн. Мөргөлдсөний дараа нэг хэсэг айж сандраад хэсэг байж байхад миний сууж явсан машины жолооч цагдаа, түргэн дуудсан. Удалгүй түргэний машин, цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Гэрч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө босож Б.Д- бид хоёр хоол хийж идэхээр болоод Б.Д- машинаа унаад хүнсний материал буюу хэрчсэн гурил авахаар явсан. Тэр үед өглөөний 07 цаг 40 минут орчим болж байсан. Тэгээд 08 цаг нилээн өнгөрч байхад Б.Д- гэртээ ирээд, машинаа зам дээр мөргүүлчихлээ гэж орж ирсэн. Миний мэдэх зүйл энэ л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 14өдрийн 11042 дугаартай “1. Б.Э-гийн биед баруун суурь ясны их далавч зөрөөтэй, баруун талын гайморовын хөндийн дотор, ар доод хана бяцарсан. Баруун нүдний ухархайн дотор хана, баруун хацар яс, баруун талын тагнай бяцарсан, хамар ясны хугарал, уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.4 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамраарна.” гэх дүгнэлт /хх-ийн 64-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 ондүгээр сарын 6-ны өдрийн 30 дугаартай : “2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 8 цагийн үед Мөрөн сумын 12 дугаар хорооны гэрлэн дохиотой уулзварын асфальтан замд хөдөлгөөнд оролцож явсан тоёото королла маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Д- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.5-д “улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 2-р зүйлийн 2.7А-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэл нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв.2 Уг зам тээврийн осол тоёото королла маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Э-гийн мэдүүлэг болон 12 хорооны уулзварын камерийн бичлэгээр тус тус тогтоогдож байна.3. Жолооч Б.Д- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12- р зүйлийн 12.5-д “улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн.4. Зам тээврийн осол гарахад тоёото королла маркийн ... жолооч Б.Д- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.5-д “улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргав” гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийндугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 9-14 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч Б.Д-ийн 2018 оын 09 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзварт согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр ... улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ... улсын дугаартай Тоёота Корона Премио маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болгоомжгүй үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, зам тээврийн осол үүсгэсэн нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дузүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэмт хэргүүдийн бүх шинжийг агуулсан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Б.Д-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөаюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал болон 300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Д-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа болгооомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийнуршгийг арилгах зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохиБ.Э-, хууль ёсны төлөөлөгч Ч.Ж-д 6.107.200 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ч.Г-ид 2.495.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Ч.Г- шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, насхүрээгүй хохирогч Б.Э-, хууль ёсны төлөөлөгч Ч.Ж- нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон 300.000/гурван зуун мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Д-, иргэний хариуцагч Б.П.У- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн 1838006910377 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааирсэн хяналтын камерийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг “disc”-ийг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар

зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-ийн Д-ийг автотээврийн хэрэгслийн

жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан

захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол

учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн

үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн

2.1,2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Д-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг

2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн

хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэд

зааснаар шүүгдэгч Б.Д-гт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт

тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын

арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг

зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-, хууль ёсны төлөөлөгч Ч.Ж нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон 300.000/гурван зуун мянга/

төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Д, иргэний хариуцагч Б.У нараас

нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн 1838006910377 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн камерийн дүрс бичлэг бүхий “disc”-ийг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал

хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй

болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж

заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль

ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  М.ЭРДЭНЭ-ОЧИР