Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 514

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,  

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н овогт Ц Л холбогдох эрүүгийн 1810020270575 дугаартай, 187/2018/0498/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, ..... боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......, ..... хамт, ....................тоотод оршин суух, урьд ............. дүүргийн шүүхийн .............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...... дугаар зүйлийн ........ дахь хэсэгт зааснаар ........ жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х.Н овогт Ц Л /РД:.........../      

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч Ц.Л нь ..... оны .... дүгээр сарын ......-ны өдөр Хан-Уул дүүргийн ....... хороо, ...... аманд баригдаж буй барилгын талбай дээр иргэн ........ эзэмшлийн Айфоне икс загварын гар утсыг барилгын талбай дээр бичлэг хийлээ гэх шалтгаанаар газарт унагаан дэлгэцийг нь хагалж бусдын эд хөрөнгийг гэмтээн бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж буй барилгын талбай дээр Л.Пнь бичлэг хийж, ажлаа зогсоо гэсэн шаардлага тавихад бичлэг хийлээ гэх шалтгаанаар Айфоне икс загварын гар утсыг барилгын талбай дээр газарт унагаан дэлгэцийг нь хагалж гэмтээсэн болох нь: 

1. Шүүгдэгч Ц.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр барилгын талбай дээр ажлаа хийж байхад Л.П гэдэг залуу талбайд орж ирээд бичлэг хийж байсан ба тухайн үед машин механизм ажиллаж байсан болохоор чи талбайгаас гар гэхэд гарахгүй байсан. Тэгээд би утсыг нь булааж авах гэхэд кейснээс нь мултраад газар унасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би сард 1.000.000 төгрөгийн орлоготой. Хохирогчид 500.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 350.000 төгрөгийг өнөөдөр орой төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/

            3. Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/

            5. Хөрөнгийн үнэлгээний тайлан Дамно ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2-18-578 дугаартай ...Айфоне икс маркийн гар утасны дэлгэцийг 850.000 төгрөгөөр үнэлсэн... /хх-ийн 16-17/    

            6. Хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байх манай компаний эзэмшил газарт хэсэг хүмүүс газар шорооны ажил хийж байсан. Тэгэхээр нь би өөрийн Айфоне икс загварын гар утсаар бичлэг хийж тэдгээр хүмүүст зогсоо гэдэг шаардлага тавьсан. Тэр үед халзан толгойтой өндөр биетэй саарал цамцтай 30 орчим насны эрэгтэй хүн намайг барилгын талбай руу оруулахгүй. Биеэрээ хааж байсан ба би хажууд нь зогсоод талбайд бичлэг үргэлжлүүлэн хийсэн юм. Тэгсэн чинь уг хүн намайг яагаад хувь хүний бичлэг хийгээд байгаа юм бэ? хувь хүний бичлэг хийж болохгүй гэж хэлээд миний утсыг булааж аваад шидчихсэн. Тэгээд би гар утсаа очоод авахад дэлгэцийн зүүн дунд хэсэгт хагарсан цууралт өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

            7. Яллагдагч Ц.Л -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хоррооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа хувийн амины орон сууцны барилгын ажилд ажиллаж байхад барилгын талбай дээр Л.Пгэх залуу гар утсаа барьж орж ирээд бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь барилгын ажил явагдаж байна, талбайгаас гар гэж хэлэхэд тэр залуу та нар хүний газар дээр барилга бариад байна, ажлаа зогсоо гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд би наад асуудлыг чинь мэдэхгүй, мэддэг хүнтэй нь уулз гэж хэлэхэд барилгын талбайгаас гарахгүй үргэлжлүүлээд бичлэг хийгээд байсан ба миний бичлэгийг хийж эхлэхээр нь би түүнд хандан чи хувь хүний бичлэг хийж болохгүй, цаашаа яв гэхэд бичлэгийг үргэлжлүүлээд байсан учраас би түүний бичлэг хийж байсан гар утсыг нь авч бичлэгийг устгах гээд гарнаас нь утсыг нь автал уг гар утас кейснээсээ мултраад газар уначихсан юм. Тэгээд тэр Пүрэвсүрэн гэж залуу газраас утсаа автал дэлгэц нь цуурчихсан байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би өөрийн бололцоогоор түүнд учирсан 850.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Л нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/-аар тогтоогдлоо.

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Ц.Лыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж буй барилгын талбай дээр Л.Пнь “бичлэг хийж, ажлаа зогсоо” гэсэн шаардлага тавихад “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар Айфоне икс загварын гар утсыг барилгын талбай дээр газарт унагаан дэлгэцийг нь хагалж гэмтээн 850.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Ц.Лыг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Лыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Пшүүхийн шатанд өгсөн “...Ц.Л нь 500.000 төгрөгийг дансаар өгсөн ба үлдэгдэл 350.000 төгрөгийг төлбөл гомдол саналгүй...” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл, түүний хувийн байдал........., эрэгтэй.../ зэргийг харгалзан Ц.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ. 

Шүүгдэгч Ц.Лт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лаас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Пүрэвсүрэнд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Новогт Ц Лыг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Новогт Ц Лыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Лт оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Ц.Лт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лаас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Пүрэвсүрэнд олгосугай.     

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.   

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР