| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0521/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч А.Оюунгэрэл,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ /ҮД:0-645/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Б-т холбогдох эрүүгийн 18410022610720 дугаартай, 187/2018/0521/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .....дугаар сарын ....-нд Төв аймагт төрсөн, ........настай, .......... дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, .............. тоног төхөөрөмж хариуцсан инженер ажилтай, ам бүл ....., эх, ах нарын хамт, ................... оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Б /РД:_......./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ивээл хотхоны 41б байрны 606 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Бзодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ивээл хотхоны 41б байрны 606 тоотод Б.Б“намайг цохилоо” гэх шалтгаанаар өрөөнд оруулж будаатай хүнд дэрээр толгой, бүх бие рүү нь цохиж “болиоч” гэж хэлэхэд нь эд зүйл авч шидэж, айлган сүрдүүлж, хоёр гарнаас чирч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Бцагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 6/
3. Зөрчлийн хэрэгт хохирогч Б өгсөн“...Ивээл хотхонд хамтран амьдрагч Батбилэгийн ээжийнд орой 20 цаг өнгөрөөд иртэл Батбилэг их цухалдангүй байсан. Юунаас болж уурласан эсэхийг мэдээгүй. Би тэр талаар хэлэхэд чамд хамаагүй гэх мэтээр уурласан. Тэр орой Батбилэг над руу ууртай байдлаар хараал хэлэхээр нь би араас нь чи намайг хараасан уу гээд гараараа ёворсон чинь чи намайг цохилоо гээд өрөөнд оруулж байгаад миний толгойноос авахуулаад бүх биед цохьсон. Би болиоч ээ гэж хэлсэн. Цаад өрөөнд түүний төрсөн ах Бат-Эрдэнэ байсан мөн миний хоёр настай охин байсан. Би цагдаад хэлнэ чи намайг зүгээр байхад зодлоо, эхнэр, нөхөр ийм байж болохгүй гэхэд чи миний эхнэр биш цагдаа дээр чинь очъё гээд шатны уруу чирж буулгасан..Цагдаагийн газраас гараад явж байхдаа замдаа миний хоолойг багалзуурдаад, чулуугаар толгойг чинь хагална гээд миний зүг шидээд байсан гэхдээ оноогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/
4. Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..тэр намайг хараагаад байхаар нь би чи яагаад хүн хараагаад байгаа юм гээд араас нь ёворсон тэгсэн чинь намайг чирээд хажуугийн өрөөнд оруулаад хүнд, будаатай дэрээр толгой, бүх бие рүү цохьсон. Тэгэхээр нь нүүрийг нь самардсан миний нүүрийг самардлаа гээд дахин зодсон. Миний гарын хоёр гарын шуу бугалга хөхрөөд зулгарсан нидрэгдсэн маажигдсан байдалтай байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2643/-ний дүгнэлт:
-Б.Ббиед тархи доргилт, хоёр бугалга, шуу, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22/
6. Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ /...эрсдэлийн үнэлгээ бага.../, /хх-30-31/
7. Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр Баасансүрэнтэй маргалдаад түүнийг дэрээр цохиж хоёр гар бугалга шуунаас татсан мөн орон дээр зогсчихоод над руу дайраад байхаар нь түүний хоёр шуунаас нь барьж байгаад өөрөөсөө холдуулж түлхсэн хаашаа яаж унасныг мэдэхгүй байна. Эдгээр үйлдлүүдийн улмаас Баасансүрэнд гэмтэл учирсан байх, би түүнээс уучлалт гуйсан, надаас нэхэмжлэх зүйл байхгүй гээд надтай эвлэрсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11144/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ивээл хотхоны 41б байрны 606 тоотод Б.Б“намайг цохилоо” гэх шалтгаанаар өрөөнд оруулж будаатай хүнд дэрээр толгой, бүх бие рүү нь цохиж “болиоч” гэж хэлэхэд нь эд зүйл авч шидэж, айлган сүрдүүлж, хоёр гарнаас чирч зодож биед нь тархи доргилт, хоёр бугалга, шуу, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Баасансүрэн нь шүүгдэгч Д.Бтэй 2016 оны 06 сараас хамтран амьдарсан, 1 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ивээл хотхоны 41б байрны 606 тоотод хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Баасансүрэнтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Бтэй эвлэрсэн...гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 65/, түүний хувийн байдал /...31 настай, эрэгтэй, дээд боловсролтой / гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Д-ийн Б-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бт оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Бт сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР