Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 537

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Гүнсэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Галбадрах, Ц.Сэргэлэн,  

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав /ҮД:2114/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт П Б холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710006780532 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ..........-нд Завхан аймагт төрсөн, .....настай, ........... боловсролтой, усны инженер мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл ...., эхнэр, охины хамт, ..............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт П Б /РД:.............../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б нь Зөгийн өгөөж ХХК-г төлөөлөн Эм Ди Прожект ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2017/07-02 дугаартай “гадна бохир усны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан гадна бохир усны ажлыг гүйцэтгэх хугацаанд өөрийн төрсөн дүү П.Сбригад ахлуулан ажиллуулж улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 27 дугаар зүйлийн 27.1 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбд 12-03-04/-ийн 4.7, 4.11 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй зөрчиж, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, газар шорооны ажлыг гүйцэтгэх талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ухсан шуудууны ханын шороо нурж бусдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар хаалт, хамгаалалт хийгээгүй, анхааруулах санамж байрлуулаагүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  гадна бохир усны ажлыг гүйцэтгэж байсан С нь шороонд дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч П.Б нь Зөгийн өгөөж ХХК-г төлөөлөн Эм Ди Прожект ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2017/07-02 дугаартай гадна бохир усны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гадна бохир усны ажлыг гүйцэтгэх хугацаанд өөрийн төрсөн дүү П.Сбригад ахлуулан ажиллуулж улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 27 дугаар зүйлийн 27.1 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбд 12-03-04/-ийн 4.7, 4.11 зэргийг зөрчиж ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, газар шорооны ажлыг гүйцэтгэх талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ухсан шуудууны ханын шороо нурж бусдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар хаалт, хамгаалалт хийгээгүй, анхааруулах санамж байрлуулаагүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  гадна бохир усны ажлыг гүйцэтгэж байсан С нь шороонд дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироож, түүнд  хийсэн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр цээж, хэвлийн дарагдал, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, үнхэлцэг хальсны задрал, гол судас, уушигны артерийн бүрэн тасрал, /2л/, зүрхний зүүн ховдлын дотор хананд цус харвалт /Минаковын толбо/, элэгний холбоос дагуух цус хуралт, зүүн шанаа, зүүн хацарын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч П.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2017 оны 7 дугаар сард найз Итгэлээс 3.4 км шороо тавих ажлыг Заяа өгөөж ХХК-г төлөөлөн авч гэрээ байгуулсан. 2 бригад ажиллаж явч байсан ба тухайн үед цас орсон байсан болохоор дүүдээ ажиллах санал тавьсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай байдлаа ойлгож байна. Би гэм буруугаа ойлгож байна. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэргэлэнтэй тохиролцсон. 2 бага насны хүүхдийг харж хандах тал дээр арга хэмжээ авна... 18 нас хүрэх хүртэл 2 хүүхдийг нь харж тэтгэнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэргийн газарт байгаагүй. Хэрэг болсноос хойш 20-30 минутын дараа очиход талийгаачийг газар дээр гаргаж тавьсан байсан. Мөрдөн байцаалтын явцад хэргийн материалтай танилцсан. Ар гэрийн зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэл байхгүй. Хэргийн газар дээр нь байсан хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээ улсын яллагчид гаргасан боловч ирээгүй байна.....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Би 5-8 насны 2 хүүхдээ 18 нас хүрэх хүртэлх хугацаанд тэтгэмж гаргуулах хүсэлттэй байна. Санал гомдол байхгүй. Би шүүгдэгчтэй утсаар холбогдож их зүйл нэхэхгүй. Миний 2 хүүхдийн нэр дээр хашаа байшинтай болгож өгөөч гэхэд зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19, 20-23/

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 06 дугаар сард өөрийн төрсөн дүү Д.Сыг танил П.Скомпанид ажиллуулсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын дунд үеэс эхлэн манай дүү С Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 3 дугаар автобусны зүүн урд талд далангийн дээд хэсэгт шуудай ухаж бохирын шугам тавьж эхэлсэн ба өнөөдөр нуранганд дарагдаж нас барсан байна…гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

            6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болох үед би Саас салсан өөр газарт буюу Шархадны 62-868в тоотод Жаргалсайхантай хамт амьдарч байсан. С бид хоёр 2017 онд гэр бүл болоод гэрлэлтээ баталгаажуулсан. Гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Сын хоёр хүүхэд Анударь, Нандинхүслэн хоёр одоо надтай хамт манай гэр бүлд хамт амьдарч байгаа. Сын хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжинд сард 155.000 төгрөг тогтоосон байгаа. С нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй тул тэтгэмж бага тогтоогдсон. Цаашид би хууль мэддэг хүмүүстэй уулзаад хоёр хүүхдийг 18 насанд хүртэл тэжээгчээ алдсан учир цалин хөлсийг нэхэмжилэх эсэхийг шийдвэрлэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/    

            7. Гэрч Ц.Хашболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүхбаатар ахтай урьд өмнө барилгын бригад болж ажилладаг байсан учраас түүгээр дамжуулж уг ажпыг хийсэн. Хөдөлмөр аюулгүй ажиллагааг хэрхэн яаж хангах талаар бид бол ярилцаж тохиролцоогүй. Гэхдээ Сүхбаатар ах бид хоёрыг хариуцаж ажиллуулж байсан учраас өглөө болгон л ажил эхлэхэд болгоомжтой ажиллаарай, эрэг нурж магадгүй шүү, сийрэг хөрстэй юм байна, наад каск малгайгаа байнга өмсөж ажиллаж бай” гэж захиж хэлж зааварчилдаг байсан. Каск малгайг өмсөж ажиллахад тээртэй, хэцүү байдаг учраас талийгаач бид хоёр малгай өмсдөггүй, авчихдаг байсан. Талийгаач бид хоёр ухсан нүхэн дотроо шугам угсрах ажпыг хийх гэж байсан. Гэнэт Сүхбаатар ах “наад эрэг чинь нурах гээд байх шиг байна, хурдан гараарай” гэж хэлсэн. Талийгаач бид хоёр багажаа аваад гарах гэтэл хурдан гар нурлаа гэж ахин хэлсэн. Тэр үед нь эргэж хараад гүйсэн. Би эрэгрүү гарсан. Эргээд харахад талийгаач хөл хэсгээрээ шороонд дарагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/

          8. Гэрч П.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хашболд, С нартай ч ажпын гэрээ oгт байгуулаагүй. Амаар Хашболд, С нартай ярилцаж тохиролцоод уг газарт “бохирын шугам угсралтын ажил”-ыг хийхээр болсон. Хөдөлмөр аюулгүй байдал талаас нь би өөрөө өглөө болгон ажилд гарахдаа амаар хэлж анхааруулж өгсөн байсан. Бичгээр үүрэг чиглэл өгч байгаагүй. Хөдөлмөрийн ямар нэгэн тийм ийм нөхцөлд ажиллуулна гэж ярилцаж тохиролцоогүй. Бид нар уг ажлыг эхлээд 3 хоноод 4 дэх хоног дээрээ явж байтал дээрх хэрэг гарсан. Хашболд, С нар ухсан нүхэн дотроо шугам угсрах гээд байж байсан. Би тэр үед нь Хашболд, С нарт наад нүх чинь нэг л нурах гээд байна, наанаасаа хурдан гар гэж хэлсэн. Уг ухсан нүх нь өргөн нь 2 метр, гүн нь 3.2 метр, урт нь 18 метр газар байсан. Тэр хоёрт нурах гээд байна гэж анхааруулж хэлэхэд тэр хоёр зогсож байсан газраасаа 3-4 мөтрт алхахад ухсан нүхний эрэг нурсан. Хашболд гүйж гарч амжсан. Талийгаач амжилгүй шороонд дарагдсан. Би Загийн өгөөж ХХК-наас тусгай хамгаалалтын хувцас, хамгаалалтын тэмдэг, тэмдэглэгээ тавьж өгөхийг шаардаж байгаагүй. Би ажилгүй болсон учраас өөрийн төрсөн ах Болдбаатараас “хийх ажил байна уу” гэж асуусан ах маань Яармагт ийм ажил байна, хийвэл хий гэж хэлсэн. Тэгээд би Хашболд, С нарын хамт Яармагийн ажлыг хийхээр болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/    

            9. Гэрч Т.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би зөвхөн экскаватороор шороог нь ухаж өгдөг юм. Бохирын шугам холбож байхад хажуу талаас нь шороо нураад Соко гэх залуу бэлхүүс хэсгээрээ шороонд даруулсан байдалтай ухаангүй байсан ба хажуу талд нь хамт ажиллаж байсан Хашаа, Сүхээ 2 Сокогийн шороонд даруулсан хөлийг нь ил гаргаад хажуу талд нь Сокоог Хашаа, Сүхээ бид 3 дээшээ харуулж хэвтүүлж тавиад байж байх үед 103 ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/  

            10. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2041

             -Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр цээж, хэвлийн дарагдал, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, үнхэлцэг хальсны задрал, гол судас, уушигны артерийн бүрэн тасрал, /2л/, зүрхний зүүн ховдлын дотор хананд цус харвалт /Минаковын толбо/, элэгний холбоос дагуух цус хуралт, зүүн шанаа, зүүн хацарын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

              -Дээрх гэмтлүүд нь амь үед үүссэн шинэ гэмтлүүд байна.

              -Дээрх гэмтлүүд нь хэвтээ, суугаа байрлалд үүсэх боломжтой.

              -Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл болон хордуулах бодис илрээгүй байна.

               -Талийгаачид хийсэн цогцос шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

               -Талийгаач нь О1-р бүлгийн харъяалалтай байна.

               -Талийгаач нь дээрх цээжний битүү хүнд гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ.

                -Талийгаач нь 2017.10.15-ны 01:20 цагт нас бараад ойролцоогоор 12-14 цаг болсон байх боломжтой байна. /хх-58-59/  

             11. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 06/04 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт

            а. Загийн өгөөж ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, газар шорооны ажлыг гүйцэтгэх талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өшөөгүй, ухсан шуудууны ханын шороо нурж бусдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар хаалт, хамгаалалт хийгээгүй, анхааруулах дохио санамж байршуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажпын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрйин аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/-ийн 4.11 /үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх. хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/-д заасныг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна. Үйлдвэрлэлийн осол мөн

б. Загийн өгөөж ХХК-ийн ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-03-04/-ийн 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: ...газар шорооны болон барилга угсралтын ажлын хэсэг дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээг хэрэгжүүлэхдээ туслан гүйцэтгэгч болон түрээслэгчдийн ажиллах байр болон тэдэнд зориулан төлөвлөсөн арга хэмжээний биелэлтийг хангуулах үүрэг хүлээнэ/-д заасны дагуу хариуцна.

          в. Загийн өгөөж ХХК-ийн ажил олгогч нь ажлын байранд учирч болзошгүй аюул ослыг илрүүлэх, үнэлэх, тогтоох, бууруулах, арилгах тухай эрсдлийн үнэлгээ хийгээгүй, дотоод хяналт тавиагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 35 дугаар зүйлийн 35.1 /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажпын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасныг тус тус зөрчсөн байна... /хх-96-99/

              12. Шинжээч М.Умөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “…амь хохирогч Д.Сын ажил олгогч нь Загийн өгөөж ХХК байсан. Ажил олгогч Загийн өгөөж ХХК нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй хүнээр ажил хийлгүүлсэн. Хоёрдугаарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар хувцас, хамгаалах хэрэгсэл тавьж өгөөгүй. Мөн шуудуу ухах үед хамгаалалт, хаалт хийгээгүй зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар тогтоосон үүргээ биелүүлээгүй нь осол гарах шууд шалтгаан болсон. Загийн Өгөөж ХХК нь П.Сухбаатарын бригадаар ажил гуйцэтгуулсэн гэх боловч П.Сухбаатарын “Сэлбэ довонг ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээнд энэ талаар талуудын хүлээх үүргийг заагаагүй тул хөдөлмөр хамгаалал аюулгуй байдлын талаарх дээрх үүргийг Загийн Өгөөж ХХК хариуцна…” /хх-106-108/,

          13. Яллагдагч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сард ирчээд Итгэлтэй уулзаад энэ ажлыг хийхээр болоод Загийн Өгөөж ХХК-иар гэрээ байгуулсан. Ажлаа хийж эхэлсэн. Ажил хийх явцад 2017 оны 10 дугаар сард цас орсон. Манай дүү Сүхбаатар ахилгуй байсан. Тэгээд Сүхбаатарыг энэ ажилд хийлгүүлэхээр оруулсан. Тэгэзд ажил хийгээд явж байхад энэ осол болсон. Сүхбаатар хоёр хүнтэй хамт бохирын шугам угсарч байхад шороо унаад С дарагдсан гэсэн. Би прокурорын тогтссгд дурьдсан осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биег.үлээгүй нь үнэн. Энэ дээр бол хариуцлагагүй ажилласан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-147/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2041,06/04, 9764, 9765, 05/211, 3800/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Шүүгдэгч П.Бын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзнэ.  

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч П.Б нь Зөгийн өгөөж ХХК-г төлөөлөн Эм Ди Прожект ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2017/07-02 дугаартай “гадна бохир усны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан гадна бохир усны ажлыг гүйцэтгэх хугацаанд өөрийн төрсөн дүү П.Сбригад ахлуулан ажиллуулж улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 27 дугаар зүйлийн 27.1 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбд 12-03-04/-ийн 4.7, 4.11 зэргийг зөрчиж ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, газар шорооны ажлыг гүйцэтгэх талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ухсан шуудууны ханын шороо нурж бусдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар хаалт, хамгаалалт хийгээгүй, анхааруулах санамж байрлуулаагүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  гадна бохир усны ажлыг гүйцэтгэж байсан С нь шороонд дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироож, түүнд  хийсэн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр цээж, хэвлийн дарагдал, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, үнхэлцэг хальсны задрал, гол судас, уушигны артерийн бүрэн тасрал, /2л/, зүрхний зүүн ховдлын дотор хананд цус харвалт /Минаковын толбо/, элэгний холбоос дагуух цус хуралт, зүүн шанаа, зүүн хацарын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.      

Иймд шүүгдэгч П.Быг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ар гэрийн зүгээс гомдол саналгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би 5-8 насны 2 хүүхдээ 18 нас хүрэх хүртэлх хугацаанд тэтгэмж гаргуулах хүсэлттэй байна. Санал гомдол байхгүй. Би шүүгдэгчтэй утсаар холбогдож их зүйл нэхэхгүй. Миний 2 хүүхдийн нэр дээр хашаа байшинтай болгож өгөөч гэхэд зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай харилцан тохиролцож талийгаачийн 2 бага насны хүүхдүүдийг цаашид харж хандаж явахаа илэрхийлж байна…” гэсэн тайлбар, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “..би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэргэлэнтэй тохиролцсон. 2 бага насны хүүхдийг харж хандах тал дээр арга хэмжээ авна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний  хувийн байдал /...50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, Ус сувгийн удирдах газарт хяналт удирдлагын төвийн дарга ажилтай.../ зэргийг харгалзан шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар П.Быг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт П Б-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Д овогт П Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг П.Бт сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

              

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР