Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00756

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 10 210/МА2023/00756

 

 

 

 

 

 

 

 

  2023          04           10                                         210/МА2023/00756

 

 

А.О, У.Т нарыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00600 дугаар шийдвэртэй

А.О, У.Т нарын нэхэмжлэлтэй Б.Ц, Э.Б нартхолбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 72,000,000 төгрөг, хадгаламжийн хүү нийт 8,926,991 төгрөг, хохиролд 14,387,989 төгрөг нийт 95,314,981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Т, А.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Н, хариуцагч, хариуцагч Э.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч П.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 8 дугаар сард миний нөхрийн үеэл эгч Б.Ц, түүний нөхөр Э.Б нар “ах эгч 2 нь бизнесээ өргөжүүлж 5 шард байрлах Эрчбөөний төвийн залгаа объектыг 1,400,000,000 төгрөгөөр банкны зээлээр авахаар урьдчилгаа 400,000,000 төгрөгийг дундын дансанд байршуулахад мөнгө дутаад байгаа тул 100,000,000 төгрөг түр зээлээч 7 хоногийн дараа банкнаас зээл гарахаар өгье, хариуд нь 40,000,000 төгрөг хүүгүй зээлэх санал тавьсан тул 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Ц, Э.Б нарт100,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн мөнгийг Б.Ц-гын Хаан банкны 5028481903 тоот дансанд шилжүүлээд 7 хоног өнгөрсөн боловч банкны эдийн засагч ковид-19 туссан тул зээл хойшилсон гээд тохирсон хугацаандаа өгөөгүй.

1.2. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би худалдаж авах шинэ байрныхаа гэрээг хийхээр Б.Ц- той уулзахад тэрээр шинэ байрны өнгө үзэмж, сан, обой, тоглоомын талбай, машины зогсоол зэргийг голж, нөхрийгөө ирэхээр өөр байр хайвал яасан юм, тэр хүртэл ах эгч хоёр нь зээлсэн 100 сая төгрөг дээр нэмж банкны хадгаламжийн хүү бодож тооцоод буцааж өгье гэх саналыг би зөвшөөрч байр авах асуудлаа түр хойшлуулсан. Бид ипотекийн зээлд хамрагдах боломжтой байр олж, банкны зээлийн шалгуураа хангаад урьдчилгаа 115,000,000 төгрөг бэлдэх шаардлагатай болсон тул Б.Ц, Э.Б нартай уулзаж мөнгөө яаралтай авъя гэхэд худалдаж авах объектын эзэн урд хилийн цаана гацсан, дундын данснаасаа мөнгөө аваагүй хүлээхээс өөр аргагүй, та хэд өөрсдөө зохицуулчих, ах эгч нь ямар ч байсан бүх гарсан зардал, хохирол, хүүг нь төлнө гэсэн. Банктай зээлийн гэрээ байгуулсан хугацаандаа багтаж урьдчилгаа төлбөрөө хийхгүй бол байраа алдах, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болох эрсдэлтэй байсан тул 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр банктай байгуулсан гэрээний хугацаандаа багтааж найз нөхдөөсөө мөнгө цуглуулж, өөрийн ээжийн өндөр насны тэтгэврийг барьцаалж 3,908,000 төгрөг, 5 хүүхдийн хадгаламжаа барьцаалж 18,483,337.35 төгрөг, нийт 62,000,000 төгрөгийг Б.Ц-гын5007771067 тоот данс руу нь хийж, Б.Цр нь 28,000,000 төгрөг нэмж Хаан банкин дахь өөрийн 5028481903 тоот данснаас нийт 90,000,000 төгрөгийг буцааж миний данс руу шилжүүлснээр байрны урьдчилгаа 115,000,000 төгрөг бүрдэж банкны зээлд хамрагдсан.

1.3. Б.Ц, Э.Б нартнийтдээ 162 сая төгрөг шилжүүлснээс буцааж 90 сая төгрөг авсан, үлдэгдэл 72 сая төгрөг дээр 2021 оны 12 сарын 13-ны өдөр хүртэл ашигласны хадгаламжийн хүү 2,336,438.36 төгрөг, орон сууц барьцаалсан зээлийн хүү 5,278,000 төгрөг, 5 хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн хүү 650,894.75 төгрөг, хугацаанаас нь өмнө хадгаламж цуцалсны буцаагдсан хүү 956,517.59 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 250,142.99 төгрөг нийт 81,471,993.69 төгрөг байна. Иймд Б.Ц, Э.Бнараас зээлийн үлдэгдэл төлбөр 72,000,000 төгрөг, хохиролд 9,471,993.69 төгрөг, нийт 81,471,993.69 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Голомт банкны орон сууцны зээлээр худалдаж авсан байрны урьдчилгаанд 115 сая төгрөгийг бүрдүүлж өгөхдөө найз нөхдөөсөө зээлсэн мөнгийг буцааж өгөхөөр бид ББСБ-д 30 сая төгрөгөөр байраа барьцаалж зээлсэн бөгөөд гэрээний дагуу төлсөн 2022 оны 8, 9, 10 сарын хүү, үндсэн зээлийн төлбөрт 2,525,388.89 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 2,525,388.89 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

1.5. Хариуцагч нарт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг зээлдүүлснээс үлдэх 72,000,000 төгрөгийг арилжааны банкинд хадгалуулсан бол хүү 8,926,991.78 төгрөгийн орлого олох байсан. Түүнчлэн, “Бид санхүүгийн нэгдэл” ББСБ-д 30 сая төгрөгт байраа барьцаалж зээл авсан 2022 оны 11, 12 сарын хүү болон хувь хүмүүсээс зээлсэн мөнгөний хохирол нийт 11,317,599.15 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч нараас нийт 95,314,981.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Б татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч А.Онь манай эхнэр Б.Ц-гын үеэл дүү болох У.Т-ын гэр бүлийн хүн. Олон жил манайхаар орж гарч ахаа эгчээ гэж явсан. 2021 оны 8 дугаар сард эхнэр Б.Ц-гынхамт байлцаж А.Отгонцэцэгтэй уулзсан, түүнээс мөнгөний тусалцаа гуйсан мэт нэхэмжлэлд дурдсан нь үнэнд үл нийцэх тул тухайн нэхэмжлэлээс нэрээ татуулах хүсэлтэй байна. А.Отгонцэцэгтэй мөнгөний асуудлаар өнөөг хүртэл ямар нэгэн яриа хэлцэл хийж байгаагүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.Ц-гынтатгалзал, тайлбарын агуулга:

3.1. А.Онь 2021 оны 8 сард байр авах мөнгөө нөхөр У.Тыг иртэл өсгөх хэрэгтэй байна гэхээр нь би надад зээл авах гээд төлбөр байршуулах шаардлага байгаа  тул надад мөнгө зээлдүүлбэл зээл гарсны дараа танайд хэрэгтэй байгаа мөнгийг хэрэглүүлээд харилцан бие биедээ тусалж болох санал дээр зөвшилцөн миний Хаан банкин дахь 5028481903 тоот дансанд 100 сая төгрөг шилжүүлсэн нь үнэн. Тухайн мөнгийг гэрээ хэлцэл хийлгүйгээр харилцан тохиролцож авсан тул хүү алданги тооцох талаар тохироо байгаагүй.

3.2. 2021 оны 11 сард үеэл дүү У.Т А.О хамтаар ирж байр авах гэж байна мөнгөө авмаар байна гэхэд нь үнэн бодит байдлаа хэлсэн ч миний байдлыг  ойлгохыг хүсээгүй бөгөөд эхнэр А.Онь орой үдэш найз нөхөдтэйгөө ажил дээр ирж согтууруулах зүйлс ууж хэрэглэж ажилчдын дунд энэ байгууллагын захирал нь миний мөнгийг өгөхгүй байгаа гэх зэргээр хэлж жирэмсэн намайг цочирдуулсан. 100 сая төгрөгөөс 28 сая төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь зээл гарахаар өгье гэж учирлаж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай ажил дээрээ шинэ жил тэмдэглэх хэрэглээний 425,500 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг У.Т ирж авахдаа тооцоондоо оруулж тооцуулна гэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 466,100 төгрөгийн бараа, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,563,770 төгрөгийн бараа, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 639,600 төгрөгийн бараа, нийтдээ 4 удаагийн ирэлтээр 3,094,970 төгрөгийн бараа материалыг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 12-нд У.Т-ын Хаан банкны 5058080507 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн.

3.3. Нэхэмжлэгч нар зээлийн үлдэгдэл төлбөр, хохирол, олох ёстой байсан орлого гэж шаардлагаа тодорхойлж үндсэн төлбөрөөс илүү хэмжээгээр төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь үүргийн харилцааг тодорхойлохын тулд талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээг, бичгээр гэрээ байгуулаагүй бол холбогдох бусад баримтуудыг үндэслэн хүсэл зоригийн илэрхийлэл нь чухам юу байсныг тогтоох шаардлагатай. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх боловч бичгээр байгуулсан гэрээ байхгүй,  мөнгө шилжүүлсэн баримтын зорилго нь зээлийн гэрээ байгуулсан гэх нотолгоо болж чадахгүй. Гэрээний үүрэг зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг шаардахад хэзээнээс хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил бий болсныг тодорхойлох шаардлагатай ба бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд үүнийг тогтоож болохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нар болон хариуцагч нарын хооронд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тул үүргийг гүйцэтгэх хугацааг тогтоох боломжгүй байх ба үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

3.4. Олох ёстой байсан орлогыг шаардахдаа арилжааны банканд хадгалуулсан бол хамгийн бага хүүгээр тооцоолоход ...гээд тооцооллын талаар шүүх хуралдаан дээр тайлбарлана гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийг тодорхой бүрдүүлбэрийн дагуу шүүхэд гаргаж шаардлагаа тодорхойлохыг хуулиар шаардсан. Гэтэл ямар нэг үнийн дүн бүхий шаардлага гаргачхаад шүүх хуралдаан дээр тооцооллыг тайлбарлана гэх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй болохыг илэрхийлж байхын зэрэгцээ хариуцагч талыг шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар хэлж оролцох, мэтгэлцэх боломжийг хязгаарлах зорилготой байна. Олох ёстой байсан орлогыг шаардахад тухайн үүргийг гүйцэтгэснээр үүргийн үр дүнг, тодруулбал мөнгөн хөрөнгийг цаашид юунд зарцуулах хэрэгцээ шаардлага байсан, тухайн зорилгоор ашигласнаар орлого олох эсэх, ямар хэмжээний орлого олох байсан нь тодорхой тогтоогдсон байх шаардлагатай. Нэхэмжлэгч нар анх нэхэмжлэл гаргахдаа орон сууц худалдан авахад зориулан хуримтлуулж байсан гэх атлаа арилжааны банкны хамгийн бага хүүгээр тооцон олох ёстой байсан орлого шаардах нь үндэслэлгүй байна. Хэн нэгэн этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад тухайн үүргийн харилцаанд хэн оролцсон, гэрээ байгуулахад харилцан тохиролцоог хэн хийсэн нь ач холбогдолтой. Хангуулахыг шаардаад буй үүргийн хувьд Э.Бхолбогдолгүй бөгөөд А.Отгонцэцэгтэй, тэр тусмаа У.Ттай гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүхээс ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д заасныг баримтлан хариуцагч Б.Цроос 78,470,416.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О, У.Т нарт олгож, нэхэмжлэлээс 16,844,565.29 төгрөг, хариуцагч Э.Б-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 814,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 550,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э.Б-ийг нэхэмжлэгч нартай иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр Э.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 болон 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гээд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл иргэний эрх зүйн харилцааг үүсгэхээр заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.О, У.Т болон хариуцагч Б.Ц нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд Э.Боролцсон үйл баримт тогтоогдоогүй гэсэн байна. Хариуцагч Э.Б-ийг хувьд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа А.О-тэй мөнгөний асуудлаар өнөөг хүртэл ямар нэгэн яриа хэлцэл хийж байгаагүй болно гэсэн тайлбар өгсөн. Зохигчид өөрсдийн гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийг өөрсдөө нотлох шаардлагатай бөгөөд уг үндэслэлээ тайлбарлах замаар мэтгэлцэх учиртай болохоос хариу тайлбар нь хэргийн үйл баримт, үндэслэл болохгүй.

Хариуцагч газар худалдах худалдан авах гэрээ нэхэмжлэгч нарт үзүүлсэн байдаг бөгөөд энэхүү гэрээг хариуцагч Б.Ц байгуулсан гэх үндэслэлээр шүүх хариуцагч Э.Б-ийгэнэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нэхэмжлэгч нараас мөнгө авахын тулд дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулж, итгүүлэх зорилгоор нэхэмжлэгч нарт үзүүлэхдээ ашигласан болохоос тухайн худалдах худалдан авах гэрээний үүргээ хэрэгжүүлсэн, зээл авсан үйл баримт хэрэгт байхгүй. Хариуцагч Э.Бнь үүргийн харилцаанд оролцсон, хэрэгт хамааралтай байх тул Э.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож өгнө үү.

5.2. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэж зээлийн гэрээнд зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зээлийг буцааж төлөх хугацааг 7 хоногоор тогтоосон болохыг нэхэмжлэлдээ дурьдаж, хариуцагч нар үүнийг няцаасан баримт гаргаагүйгээс гадна хэрэгт авагдсан фэйсбүүк чат, гар утасны мессэж бичвэрүүдээс зээл буцааж төлөх хугацаа тогтоосон болох нь харагдана. Нэхэмжлэгч нар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 100 сая төгрөгийг хариуцагч нарт 7 хоногийн хугацаатай шилжүүлсэн, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7 хоногийн хугацаа дуусах байсан бөгөөд дээрх фэйсбүүк чат, гар утасны мессэж бичвэрээр нэхэмжлэгч нар 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулж, мөнгөө буцаан шаардсан болох нь тогтоогдож байна.

Иймд 2021 оны 9 сарын 06-ны өдөр хариуцагч нар 100 сая төгрөг буцаан шилжүүлэх, 40 сая төгрөг хүүгүй зээлэх үүргээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан хугацаанд биелүүлээгүй. Нэхэмжлэгч нарын олох байсан орлогыг тооцохдоо 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 100 сая төгрөгийг 92 хоног ашигласан гэж үзвэл түүний хүү 2,049,333 төгрөгийг нэмж хариуцагч нараас гаргуулах шаардлагатай.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт олох байсан орлогыг хохирол тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн тул бусад үндэслэлээр шаардсан буюу бусдаас зээлсэн мөнгөний хүүнд төлж хохирсон гэх нийт 14,387,989.95 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн. Нэхэмжлэгч нарын хувьд олох байсан орлогоос гадна хохирол шаардаж байгаа үндэслэл нь хариуцагч нар анхнаасаа 100 сая төгрөгийг нэхэмжлэгч нарын байр авахаар цуглуулж байсан мөнгө гэдгийг мэдэж байсан боловч гэрээнд тохирсон хугацаандаа зээлийг буцааж төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу олох байсан орлогыг төлөх үүрэгтэй. Хариуцагч нар банкнаас зээл авахын тулд дундын дансанд 7 хоног байршуулаад буцаагаад зээл гарахаар нэмж 40 сая төгрөг зээлнэ гэх тохироо нь худал байсныг нэхэмжлэгч нар мэдээгүй, мөнгө авахын тулд хуурамчаар зохиож худалдах худалдан авах гэрээ бэлдсэн байсан.

Хэлцлээр тохирсон үүргийн гүйцэтгэлийг анхнаасаа биелүүлэх боломжгүй, хариуцагч нар үүргээ зориудаар биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хохирол шаардах эрхтэй, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу бодит хохирлоо баримтаар нотолж, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Хариуцагч нар тохирсон хугацаандаа мөнгийг буцааж өгөөгүйгээс нэхэмжлэгч нар хүүхдийнхээ хадгаламж, ээжийнхээ тэтгэврийг барьцаалж, ах эгч, найз нөхдөөсөө мөнгө зээлээд нэмж 62 сая төгрөг хариуцагч Б.Ц-гынданс руу хийж, Б.Ц 28 сая төгрөг нэмж нийтдээ 90 сая төгрөгийг нэхэмжлэгч А.О-т шилжүүлсэн. Байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд нийт 14,387,989.95 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас шаардсан. Иймд хариуцагч Э.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, хариуцагч нараас 16,437,322.95 төгрөг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс хариуцагчаар Э.Б-ийг татсан байсныг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргасан байна. Нэхэмжлэлийг хүлээн авч, зээлийн харилцаа үүсээгүй байсан тул нэхэмжлэлээс нэрээ татуулъя гэснээс өөр нотлох баримт байхгүй. Э.Б-тай гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Э.Б-ийгнэхэмжлэгч нарын өмнө зээлийн гэрээний үүрэг хүлээх ёстой учраас хариуцагчаас чөлөөлж, Э.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

6.2. “Болорцэн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах гэж авсан 100,000,000 төгрөгийг 2 минутын дараа “Апу трейдинг” ХХК болон “Спирт бал бурам” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байгаа нь нэгэнт өөрийн эзэмшилд мөнгийг Б.Ц хаана, хэрхэн зарцуулах нь түүний эрхийн асуудал байна. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар үндэслэж, зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй гэдэг нь үндэслэлгүй. Зээлийн хугацаа тогтоогоогүй, хэзээ буцаан шаардсан нь тодорхойгүй байхад хугацаа тогтоогоогүй гэрээ гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохиролд олох ёстой байсан орлого буюу 14,384,989 төгрөгийг шаардаж байна. Энэ нь хохирлын шинж, олох ёстой орлого гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хохирол шаардаж байна уу эсхүл олох ёстой байсан орлогыг шаардаж байна уу гэж асуухад нэхэмжлэгч талаас тодорхой тайлбарыг хэлж чадаагүй. Олох ёстой байсан орлого шаардаж байгаа тохиолдолд тухайн орлого нь зайлшгүй олох ёстой байсан орлого байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар нь өөрсдөө 100,000,000 төгрөгийг орон сууц худалдаж авах гэж хадгалж байсан гэх тайлбарыг гаргасан. Орон сууц худалдан авахаар зориулж байгаа тохиолдолд цаашдаа бизнесийн үйл ажиллагаанд оролцож, ямар нэгэн үр ашиг өгнө гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

6.3. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 423 хоногоор хүү тооцсон нь үндэслэлгүй. Мөн хүүг тооцохдоо нэхэмжлэгч нар нь “Хаан банк” ХХК-ийн хүүгээр жишиг болгон тооцсон гэж хэлсэн. Гэтэл хэрэгт “Хаан банк” ХХК-ийн хадгаламжийн дундаж хүү нь хэдэн хувь байдаг талаарх баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Б.Ц-гындавж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бодитоор, тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэх үүргээ биелүүлээгүй, эрх тэгш байх зарчимд үндэслээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

7.1. А.О болон Б.Ц нарын хооронд харилцан тооцоо, өглөг, авлагын харилцаа байсан нь үнэн боловч шүүх нэхэмжлэгч талын тайлбарыг нотлох баримтаар нотлогдоогүй байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, зээл гэх нотлох баримтгүйгээр хариуцагч талуудын гарган өгсөн нотлох баримтын аль альнаар нь “бараа захиалга” гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн байхад зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч А.О-с хариуцагч өмнө нь хэд хэдэн удаа миний хадгалж байсан мөнгийг хадгаламжийн хүүгээр зээлдэг, зээлээ хаахдаа тухайн үеийн Хаан банкны ханшаар хүүгээ авдаг байсан гэж тайлбарласан тул зээл, олох боломжтой байсан хадгаламжийн хүүгийн орлогыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Тайлбарыг нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдоогүй байхад илүү үндэслэлтэйд үзэж нэхэмжлэгч талд давуу эрх олгосон.

7.2. Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж 2021 оны 11 дүгээр  сарын 10-ны өдөр үүсч 2021 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэхдээ нэхэмжлэгч тал хэзээ шаардлага гаргасаныг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлож чадаагүй байна. Тодруулбал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн буюу төлүүлэх хохирлын хэмжээг ихэсгэхийн тулд нэхэмжлэгчийн тайлбараар шаардлага гаргасан хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж үзсэн нь мөн л нэг талыг барьж нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн.

7.3. Олох боломжтой байсан хадгаламжийн хүүгийн орлого гэж 6,680,416.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 413 хоногоор гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч орон сууц худалдан авахаар хуримтлуулж байсан гэж тайлбар гаргасан байхад нэмэгдүүлсэн шаардлага гаргах хүртлэх хугацаагаар хадгаламжийн хүү тооцсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “...зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь мөнгийг хадгаламжид хадгалж байсан мөнгө гэж тайлбарлаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй. Мөнгийг орон сууц худалдан авахад зориулсан мөнгө гэж тайлбарласаар байхад хадгаламжийн хүүгээр хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус байна. Тухайн мөнгө орон сууц худалдан авах, бизнес эрхлэх зэрэг өөр хэрэгцээнд зарцуулагдахгүй, гагцхүү бодитойгоор хадгаламжинд хуримтлуулахаар байсан бол хадгаламжийн хүүгийн орлого олох байсан гэж үзэн хохирол гаргуулах нь хуульд нийцэх байсан. Тиймээс нэхэмжлэгчид мөнгөө хадгаламжинд хадгалуулах хүсэл зорилго байгаагүй, өөр зориулалтаар ашиглах буюу орон сууц худалдан авах зориулалттай байсан мөнгөнд хүү тооцсоныг “... зайлшгүй олох байсан орлого ...” гэж үзэх боломжгүй.

7.4. Бидний хооронд харилцан тооцоо, өглөг, авлагын харилцаа байсан нь үнэн боловч нэхэмжлэгчийн шаардаж болох мөнгөн дүнгийн хэмжээ 72,000,000 төгрөгөөс бага байгаа нь хариуцагчийн гаргасан тайлбар болон гаргаж өгсөн баримтаар нотлогдож байхад шаардлагын хэмжээг тухайн хэмжээгээр хүлээн зөвшөөрнө гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэлж үзэхгүй байгаа нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгч талд илт давуу байдлаар боломж олгосон, эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, харилцан тооцох боломжтой байсан шаардлагын хэмжээгээр буюу 57,518, 630 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж, хариуцагч талд төлөх төлбөрийг бууруулж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

8.1. Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбар, талуудын хоорондын фейсбүүк чатад хийсэн үзлэгээр нотлогдож байна. Хариуцагч талаас бараа захиалгын гэрээ хийсэн гэж үзсэн тохиолдолд нотлох үүрэгтэй. 400,000 төгрөгт нотлох баримт үйлдсэн хүмүүс 100,000,000 төгрөгийн асуудалд нотлох баримт үйлдээгүй байх боломжгүй. Хариуцагч талаас шүүх хуралдааны явцад 670 хуудас “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн баримтыг гаргаж өгсөн. Тухайн баримтуудаас А.Отгонцэцэгтэй холбогдуулсан тооцоо гэж 2 хуудас хүснэгтийг гаргасан. Уг хүснэгтэд Б.Ц-оос А.О-т мөнгө шилжүүлсэн баримтууд байдаг бөгөөд гүйлгээний утга нь баярлалаа, зээлээ төллөө гэх 10 жилийн хугацаанд мөнгө зээлж байсан харилцаа байна. Өөрөөр хэлбэл, А.Онь Б.Црт мөнгө зээлүүлдэг бөгөөд Б.Цр түүнийг нь хадгаламжийн хүүгийн хамт буцааж өгдөг. Гэтэл одоо захиалгын гэрээ байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа А.О-ийн дансанд 10,000 төгрөгийг бараа буцаалт гэж шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж мөнгө төлснийг манай зүгээс фейсбүүк чатад хийсэн үзлэгийг баримталж мөнгийг нэхэмжилсэн. Хуулийн дагуу 30 хоног гэхээр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орох ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс буюу 2 хоногоор илүү бодсон гэж байна.

Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тухайн 100,000,000 төгрөгөөс 28,000,000 төгрөгийг А.О-тшилжүүлэн үүргээ хэсэгчлэн биелүүлсэн гэж үзсэн. Мөн манай зүгээс зайлшгүй олох ёстой байсан орлого буюу 6,600,000 төгрөгийг үндэслэлтэй гэж үзсэн. Нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг авчаад 2 жилийн хугацаанд ашигласан атлаа ямар ч хохирлыг төлөхгүй гэж байна. Мөн хариуцагч нар нь өмгөөлөгч авахаас өмнө анхны нэхэмжлэл болох 81,000,000 төгрөг байхад 80,000,000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасан. Хариуцагч нь орлого олох боломжгүй, гэртээ хүүхдээ хардаг гэх боловч сүүлийн 3 сарын “Хаан банк” ХХК-ийн дансаар 1,900,000,000 төгрөг орлого, зарлагатай байсан. Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцох үүрэгтэй гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Гэтэл харилцан тохиролцох үүрэг, шаардлага байгаа тохиолдолд хариуцагч нарын шаардлага нь хэргийн материалд байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан бөгөөд манай зүгээс зээлийн гэрээний харилцаа болон хэргийн оролцогчид өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлээгүй байх тул өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.О, У.Т нар нь хариуцагч Б.Ц, Э.Б нартхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,000,000 төгрөг, хохиролд 2021 оны 8 сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү 8,926,991 төгрөг, бусдаас мөнгө зээлж хүүнд төлсөн 13,498,794 төгрөг,  хадгаламж  цуцалснаас авч чадаагүй хүү 889,222 төгрөг, нийт 95,314,981 төгрөг гаргуулахаар шаардсан  байна.

 

Хариуцагч Э.Бнь нэхэмжлэгч А.О, У.Т нартай зээлийн гэрээний харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах, хариуцагч Б.Цр нь нэхэмжлэлээс харилцан тооцох боломжтой 57,518,630 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 2021 оны 8 сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч А.Онь 100,000,000 төгрөгийг хариуцагч Б.Црт шилжүүлэн өгсөн, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээ байгуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

3.а. Нэхэмжлэгч А.О гэрээний үүргээ биелүүлж, Хаан банкны 5023070339 тоот данснаас хариуцагч Б.Ц-гын 5028481903 тоот данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогджээ. /1-р хх7/

 

3.б. Хариуцагч Б.Ц  уг мөнгөн хөрөнгөөс 28,210,000 төгрөгийг нэхэмжлэгч А.О, У.Т нарт буцаан төлсөн, үлдэх 71,790,000 төгрөг төлөөгүй болох нь талуудын тайлбар, банкны дансны хуулгаар нотлогдсон болно. Энэ талаар талууд маргахгүй байна.

 

3.в. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт буцаан төлөх үүрэгтэй.

 

            3.г. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.О, У.Т нарт зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Цроос 71,790,000 төгрөгийг гаргуулан олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

3.д. Хариуцагч Б.Цр нь нэхэмжлэгч А.О, У.Т нараас мөнгө зээлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, нэхэмжлэгч А.Отгонцэцэгээс мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Ц-гындансанд шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл  нэхэмжлэгч А.О, У.Т болон хариуцагч Э.Бнарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч нарын “...хариуцагч Э.Б нь үүргийн харилцаанд оролцсон, хэрэгт хамааралтай байхад түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг  хангахгүй.

 

Учир нь нэхэмжлэгч нартай байгуулсан зээлийн гэрээний нэг тал болон хариуцагч Э.Б гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна Б.Ц Э.Б нар гэр бүл, гэр бүлийн бизнес эрхэлж байгаа нь хамтран зээлдэгч гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “бараа захиалга” гэсэн гүйлгээний утгаар 100,000,000 төгрөгийг шилжүүлж, бараа захиалсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч А.Онь 2021 оны 8 сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ц-гын данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “бараа захиалга” гэсэн  боловч талуудын харилцсан фэйсбүүк чатанд хариуцагч Б.Ц нь “бараа захиалга” гэсэн утгаар шилжүүлэхийг нэхэмжлэгч А.О хүссэний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч А. Б.Ц-гыншүүхэд гаргасан “О нь 2021 оны 8 сард орон сууц  авах мөнгөө У.Тыг иртэл өсгөх хэрэгтэй байна гэхээр нь би надад зээл авах гээд төлбөр байршуулах шаардлага байгаа  тул надад мөнгө зээлдүүлбэл зээл гарсны дараа танайд хэрэгтэй байгаа мөнгийг хэрэглүүлээд харилцан бие биедээ тусалж болох санал дээр зөвшилцөн миний Хаан банкин дахь 5028481903 тоот дансанд 100,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх тайлбараар бодитойгоор бараа захиалаагүй, харин зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх байдал  нотлогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх үндэслэлээр “нэхэмжлэгч А.Онь “бараа захиалга” гэсэн гүйлгээний утгаар мөнгө шилжүүлсэн байхад шүүх зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэх хариуцагч Б.Ц-гынгаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс тооцож болох банкны мөнгөн хадгаламжийн хүүг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны 413 хоногийн хадгаламжийн хүүгийн орлогод 6,680,416 төгрөг гаргуулсан нь зөв байна.

 

5.а. Хэрэгт авагдсан фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч А.О нь 2021 оны 9 сарын 03-ны өдрөөс 2021 оны 9 сарын 05-ны өдрийн хооронд хариуцагч Б.Цроос зээлийн гэрээний үүрэг шаардаж байсан нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн зээлийн гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсныг хэргийн баримтад тулгуурлан залруулж дүгнэх боломжтой. Хариуцагчийн “зээлийг төлөх үүргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүсч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь баримтаар нотлоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

5.б. Анхан шатны шүүх гэрээний хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн баримтанд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг дараах байдлаар зөвтгөнө.

 

Үүнд: нэхэмжлэгч А.О, У.Т нар нь хариуцагч Б.Ц-т зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг орон сууц авахад зориулж хадгалсан, хариуцагч зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас хохирсон байх тул 2021 оны 8 сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 100,000,000 төгрөгийн хадгаламжийн хүү 2,246,575.34 төгрөг нэхэмжлэгч нарт нэмж хариуцагчаас гаргуулж, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангав.

 

Харин хариуцагч нь “нэхэмжлэгчид мөнгөө хадгаламжид хадгалуулах хүсэл зориг байгаагүй, орон сууц худалдан авах гэж байсан мөнгөнд хүү тооцсоныг зайлшгүй орох байсан орлого гэж үзэхгүй” гэх агуулгатай гомдол гаргасныг хангахгүй. Учир нь хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнээс нэхэмжлэгч мөнгөө хугацаандаа авч чадаагүйтэй холбоотойгоор банкны мөнгөн хадгаламжийн хүүгээр тооцож хохирол нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсонтой холбоотойгоор орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхийн тулд 2021 оны 12 сарын 14-ний өдөр Г.Б-ээс 10,000,000 төгрөг зээлж, хүүнд төлсөн 1,050,000 төгрөг, С.А-ээс 10,000,000 төгрөг зээлж, хүүнд төлсөн 1,350,000 төгрөг, “Б ББСБ” ХХК-аас 30,000,000 төгрөг зээлж, хүүнд төлсөн 9,225,222.23 төгрөг, Б.Ундрамалцэцэгээс тэтгэврийн зээл авахуулж хүүнд төлсөн 291,396.14 төгрөг, хүүхдийн хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцалснаас авч чадаагүй хүү 889,222.48 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд төлсөн 1,582,176.10 төгрөг, нийт 14,387,989.95 төгрөгийн хохирол учирсан гэх боловч дээрх мөнгөн хөрөнгийг орон сууцны урьдчилгаанд шилжүүлэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсноор нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардсан байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах шаардах эрхийн зохицуулалтыг  хэрэглэн нэхэмжлэгч нарт хариуцагчаас хохиролд 14,387,989.95 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлээс У.Тт өгсөн нийт 3,094,970 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хасагдаж тооцох ёстой гэж тайлбарлан зарлагын баримтуудыг нотлох баримтаар өгсөн боловч  дээрх баримтууд “Болор цэн” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий баримтууд байх тул барааны үнийг нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

8. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оноос хойшхи талуудын хоорондох өглөг, авлагыг харилцан тооцуулахаар нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг шаардлага гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн “Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож үүргийг дуусгавар болгох хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй, харилцан тооцох боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00600 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д...” гэснийг “...219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт” гэж “...78,470,416.44” гэснийг “...80,519,749” гэж, “...16,844,565.29” гэснийг “...14,795,232” гэж,

2 дахь заалтын “...550,302” гэснийг “...560,549” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 262,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын төлсөн 240,137 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БЯМБАСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                              Д.ЗОЛЗАЯА

 

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ