Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 0005

 

 

 

                      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бүрнээ би, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Ч.Буянхишигийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /П.Эрдэнэчулуун/-д холбогдуулан гаргасан “Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилох тогтоол гаргахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгах, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тариф ТЗ-7-5 зэргийн цалинг томилоогүй буруутай албан тушаалтан, албан байгууллагаас нөхөн олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Буянхишигээс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга /П.Эрдэнэчулуун/-д холбогдох “Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилох тогтоол гаргахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгах, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тариф ТЗ-7-5 зэргийн цалинг томилоогүй буруутай албан тушаалтан, албан байгууллагаас нөхөн олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь иргэн Ц.Мөнхтулгын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссоос Ц.Мөнхтулгын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот шүүгчийн захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Миний бие дээрх захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, энэхүү саналыг эсэргүүцэхгүй гэдгээ баталж гарын үсэг зурсан билээ.

            Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 42.2-д “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Буянхишиг нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг буцаан олгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1, 41.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Буянхишигийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /П.Эрдэнэчулуун/-д холбогдуулан гаргасан “Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилох тогтоол гаргахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгах, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тариф ТЗ-7-5 зэргийн цалинг томилоогүй буруутай албан тушаалтан, албан байгууллагаас нөхөн олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                                                

        2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 041400995 дугаарын дансанд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун /төгрөгийн 50 хувь болох 35100/ гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг уг данснаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Буянхишигт олгон, 35100 /гучин таван мянга нэг зуун/  төгрөгийг уг дансанд хэвээр үлдээсүгэй.

       3.Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг  дурьдсугай.

     4.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Д.БҮРНЭЭ