| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0551/Э |
| Дугаар | 568 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 12.5.2.1, |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
насанд хүрээгүй хохирогч Ш.С,
хууль ёсны төлөөлөгч Ц.Б,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч З.Т- /ҮД:2589/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Д Т холбогдох эрүүгийн 1810004190577 дугаартай, 187/2018/0551/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны........... дугаар сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, .............боловсролтой, дизайнер мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл........, ...............тоотод байр түрээслэн суудаг, ял шийтгэлгүй, Б овогт Д Т /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын эхээр болон сүүлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш-ийн С-ийг 14 нас 11 сартай байхад 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2 удаа бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын эхээр болон сүүлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шижирийн Саранзэвийг 14 нас 11 сартай байхад 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2 удаа бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон болох нь:
1. Шүүгдэгч Д.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа хүүхдийн тэтгэмжийг төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Насанд хүрээгүй хохирогч Ш.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би Д.Ттэй 2016 оны 4-5 дугаар сарын үед танилцсан. Бид 2 фэйсбүүкээр харьцдаг байхад уулзаагүй. Дараа нь фэйсбүүк нь устаад алга болсон байж байгаад 2017 онд шинэ фэйсбүүк нээж дахин холбогдсон. Тэгээд тухайн оны 6 дугаар сард уулзсан. Би 15 настай гэдгээ хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүүхдийн тэтгэмжийг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй. Бид одоогийн байдлаар зарцуулсан мөнгө төгрөгөө нэхэмжлээгүй. Цаашид сар болгон хүүхдийн тэтгэмж авах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Саранзэвтэй хамт 1 удаа л явж Тэй уулзсан. Өөрөөр Тэй уулзаагүй. Тэр хоёр танилцаад удаагүй үерхсэн. Төгөлдөр Саранзэвийг 15 настай гэж мэдэж байсан. Анх фейсбүүкээр танилцахдаа тэр хоёр хоорондоо насаа хэлж танилцсан гэж Саранзэв надад хэлж байсан... Харин сүүлд Саранзэвийг Төгөлдөрөөс жирэмсэн болсон талаар нь мэдсэн. Саранзэв өөрөө надад Төгөлдөрөөс жирэмсэн болсон талаараа сүүлд хэлсэн... Мөн Саранзэвийг Батоникийн 27 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг байсныг Төгөлдөр мэдэж байсан. Сургууль дээр нь очно гэж хэлж байгаад ирээгүй гэж Саранзэв надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/
5. Гэрч Ц.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 12 дугаар сарын эхээр охин Саранзэвтэй хамт унтаж байгаад шөнө гэдсэн дээр нь гараа тавьсан чинь нилээн бодгор хатуу байхаар нь гайхаад өглөө босонгуутаа Эмийн сан орж жирэмсэний тест авч үзээд охиноо шээлгээд шалгатал 2 зураас гарсан. Тэгээд шууд Эход харуултал 5 сартай жирэмсэн болсон, охин хүүхэд байна гэж хэлсэн. Охиноосоо асуутал Төгөлдөр гэх залуутай үерхсэн 2017 оны 07 дугаар сард шоунд яваад бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2515 дугаартай шинжээчийн дүгнэлт
-Саранзэвийн бэлгийн боожилт эхэлсэн.
-Саранзэвийн үтрээнд эр бэлгийн эс илэрсэнгүй.
-Саранзэв нь бэлгийн харьцаанд анх хэзээ орсныг тогтохох боломжгүй.
-Бэлгийн замын халдварт өвчингүй байна.
-Охин хальс 7 цагийн түвшинд хуучин урагдалтай.
-Саранзэв нь 28-29 долоо хоногтой жирэмсэн байна. Жирэмсэн үед ургийн эцэг тогтоох шинжилгээг хийх боломжгүй.
-Саранзэвийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 35/
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжилгээний лаборатори хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Ганболдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 6931 дугаартай “...Д.Т нь С.Эрхсарангийн биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна...” гэсэн дүгнэлт /хх-42/,
8. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /14 нас 11 сартай байсан/, /хх-ийн 58-59/
9. Шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....нийт бид хоёр 2 удаа бэлгийн харьцаанд орсон, хоёуланд нь бэлгэвч хэрэглээгүй, би дотор нь дур тавьсан...Гэнэт 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр над руу фэйсбүүкээр “би 5 сартай жирэмсэн” гэж мессеж бичсэн байсан...Би 16 настай гэж бодсон. Надад насаа хэлж байгаагүй. Би тэр талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын эхээр болон сүүлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шижирийн Саранзэвийг 14 нас 11 сартай байхад 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2 удаа бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Тийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, насанд хүрээгүй хохирогч Ш.Сийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...20 настай, эрэгтэй.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Тт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Насанд хүрээгүй хохирогч Ш.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь шүүх хуралдаанд “…хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлттэй байна..” гэснийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д Т-ийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Д Т хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Насанд хүрээгүй хохирогч Ш.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бнар нь хүүхдийн тэтгэмжийн асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Д.Тт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Д.Тт сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР