Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Арай,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,      

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д Б-д холбогдох эрүүгийн 1810004130634 дугаартай, 187/2018/0534/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-нд .....аймагт төрсөн, .......настай, ........., .............., ам бүл .................. хүүхдийн хамт, ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О  овогт Д-н  Б /РД:................/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн 14-359б тоотод иргэн Ё.Отай хамт архи ууж байхдаа маргалдан улмааар үүдэн шүдийг нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн 14-359б тоотод иргэн Ё.Отай хамт архи ууж байхдаа архи авч явах гэлээгэх шалтгаанаар түүний уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж үүдэн шүдийг нь унагааж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ё.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орой 20 цагийн үед Тулга, Ббид нар хамт 0.5 граммын “Их монгол”, 0.75 граммын “Их монгол” архи 1 шилийг тус тус, тэгээд аваад архиа ууж байтал Тулгаа согтоод унтаад өгсөн. Тэгээд би үлдсэн архиа аваад явах гэтэл Бах авч явах гэлээ гээд миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохитол миний үүдэн шүд унасан..Бид хоёрын ууж байсан архинаас би үлдсэнийг нь авч явах гэтэл Бархиа харамлаад нэг удаа гараараа нүүр лүү цохиж шүдийг унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

            3. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дараа нь Отгонбаатараас сонсоход Бархи авч явах гээд байна гэж уурлаад хоорондоо маргалдсан гэсэн. Тэгээд гудамжинд маргалдаж байгаад Отгонбаатар Бат-Эрдэнийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Мөн БОтгонбаатарыг нэг удаа цохьсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2412/-ний дүгнэлт:

                        - Ё.Оын биед 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

                        - Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна. /хх-ийн 22/

            5. Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орой 20 цагийн үед Тулга, Отгонбаатар бид нар хамт 0.5 граммын “Их монгол”, 0.75 граммын “Их монгол” архи 1 шилийг тус тус уусан. Тэгээд архиа ууж байтал Тулгаа согтоод унтаад өгсөн. Тэгтэл Отгонбаатар архиа аваад явах гэхлээр нь би өгч явуулахгүй гээд уруул хэсэгт гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2412/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн 14-359б тоотод иргэн Ё.О-тай хамт архи ууж байхдаа “архи авч явах гэлээ” гэх шалтгаанаар түүний уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж үүдэн шүдийг нь унагааж, түүний биед 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ё.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би хохирол төлбөрөө авч хохиролгүй болсон, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/, шүүгдэгчийн хувийн байдал /...35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 53/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Д.Бхолбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.   

Шүүгдэгч Д.Бүйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогт Д-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Д-ийн Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Боногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Д.Бхолбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг  Д.Б сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР