| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0394/Э |
| Дугаар | 545 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх /ҮД:2-575/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б-т холбогдох эрүүгийн 1810005550267 дугаартай, 187/2018/0394/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...........-нд ........... аймагт төрсөн, ....... настай, .............. боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн ........................ ажилтай, ам бүл ......., ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Б. Б /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад хамтран амьдрагч Х.Д хардан утсаар ярилаа гэж хэрүүл, маргаан үүсгэн улмаар мод, төмрөөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад хамтран амьдрагч Х.Дхардан утсаар ярилаа гэж хэрүүл, маргаан үүсгэн улмаар гурилын ганжингаар толгой руу нь нэг удаа, төмөр турбагаар хэд хэдэн удаа цохиж зүүн талын хөл шилбээрээ хугарч зулгарсан, зүүн талын нүд нь хөхөрч, зүүн гарын тохой халцарч, биеийн бүх хэсэг нь хөхөрч түүний биед нь зүүн шаант ясны хоёрлосон далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны орой Х.Долгорсүрэн нь өөр хүнтэй утсаар яриад, бичсэн мессежээ устгаад байсан. Үүнээс болж маргалдсан... Х.Долгорсүрэн бид хоёр эр, эмийн харилцаатай байсан... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Х.Дмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт орж ирээд Батбаатар намайг гурилын ганжингаар зодож гэрийн гаднаас түгжиж гараад буцаад орж ирэхдээ турба барьж орж ирээд намайг зодсон...Гурилын ганжингаар миний зүүн талын хөлийн өвдөгний доод хэсэгт нэг удаа цохьсон. Өглөө болтол цохиж, зодсон зүйл байхгүй. Би уурандаа өргөдөл дээрээ тэгээд биччихсэн юм. Турбагаар цохиход нь миний хөл хугарсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 48/
3. Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би хөдөө явж ирээд барилгын хашаан дээрээ очих үед Долгорсүрэн хөлөө хугалсан байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд явсан. ...Долгорсүрэнтэй уулзах үед хөл нь гэмтсэн гээд доголоод яваад байсан. Хөл нь яг яаж гэмтсэн талаар би хараагүй, биед нь өөр ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22/
4. Шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....надад ирж шинжилгээ хийлгэхдээ биед нь ямар нэгэн хөхөрсөн зүйл байгаагүй. Хөхөрсөн зөөлөн эдийн няцрал байхгүй байсан тул зөвхөн гэмтэл учирсан ил харагдаж байгаа шархыг үзэж дүгнэлт гаргасан. Хохирогчийн биед учирсан хөхөрсөн гэмтлийг харж үзэж байгаад гэмтлийн зэрэг гарах эсэхийг тогтооно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3285/-ний дүгнэлт:
-Долгорсүрэнгийн биед зүүн шаант ясны хоёрлосон далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
-Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 24/
6. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....2018 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед утсаар хүнтэй яриад, ярьсан зүйлээ устгаад байхаар нь наадахаа болилдоо гэж би хэлсэн. Тэр явдлаас болж маргалдаад тэр уурандаа гарч турба авч ирээд зүүн хөл рүү нь 2 удаа цохьсон. ..Гараараа зүүн талын нүд рүү нь нэг удаа цохьсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын Х зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3285/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад хамтран амьдрагч Х.Дхардан утсаар ярилаа гэж хэрүүл, маргаан үүсгэн улмаар гурилын ганжингаар толгой руу нь нэг удаа, төмөр турбагаар хэд хэдэн удаа цохиж зүүн талын хөл шилбээрээ хугарч зулгарсан, зүүн талын нүд нь хөхөрч, зүүн гарын тохой халцарч, биеийн бүх хэсэг нь хөхөрч түүний биед нь зүүн шаант ясны хоёрлосон далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хохирогч Х.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Б нар нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо биокомбинатын сургуулийн барилгын манаачийн хэсэгт хамтран амьдарч байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “...Х.Долгорсүрэн бид хоёр эр, эмийн харилцаатай байсан... Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Х.Долгосүрэнтэй хамт амьдарч байсан....” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Дмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Дорнод аймагт амьдардаг. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад Б.Бтай хамтран амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-9/ зэргээс үзвэл шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Долгорсүрэнтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнхөөс “…Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөр барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулах ялыг тэнсэж өгнө үү..” гэсэн санал гаргажээ. Шүүхээс Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хамтран амьдрагч Х.Дгэр бүлийн хүчирхийлэл үйлдэж мод болон төмрөөр зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа байдал, мөн удаа дараа товлогдсон шүүх хуралдаанд шүүхийг үл хүндэтгэн, хүндэтгэн, шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгчийг албадан ирүүлэх болон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж, эрэн сурвалжилж, хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжууд тус тус гарч байсан зэргийг харгалзан өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бт шүүхээс ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар /6 сараас-3 жил хүртэл/ оногдуулахаар заасан хорих ялаас хамгийн бага буюу 6 сарын хорих ялыг Б.Бт оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцвол зохино.
Б.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт ББатбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х овогт ББатбаатарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын эдлэх 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Б.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР