Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 613

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,     

шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Д  П-д  холбогдох эрүүгийн 1810025180796 дугаартай, 187/2018/0605/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ...... оны ....дүгээр сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ........, .... боловсролтой, ...... мэргэжилтэй, ....... ХХК-д инженерийн ажилтай, ам бүл ...., ...... хамт, Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ...... дугаар байрны ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О  овогт Д  П  /РД:ХВ84110112/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шинэ-Өргөө” хорооллын 612 дугаар байрны 33 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Б маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөөхорооллын 612 дугаар байрны 33 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Б хурдан ирж машин өгсөнгүйгэх шалтгаанаар маргалдан хамар руу нь хэд хэдэн удаа мөргөж, толгой руу нь алгадаж, гар хөл рүү нь өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:    

1. Шүүгдэгч Д.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би ээж, 2 хүүхдийн хамт айлын найранд очоод байж байсан чинь манай нөхөр миний утас руу олон мессеж бичсэн байсан. Би гэртээ харьж байсан болохоор хариу бичээгүй. Гэртээ хоёр хүүхдээ дагуулаад орсон чинь П  шууд миний хувцаснаас татаад жижиг өрөө рүү оруулаад хэл амаар доромжлоод гадуур хувцсыг урсан. Миний мөрнөөс барьж байгаад хамар руу нилээд хэдэн удаа мөргөж, толгой руу хэд хэдэн удаа алгадаж, гар, хөл рүү өшиглөөд байсан. Тэгтэл миний хамраас цус гараад хугарсан юм шиг байсан...миний биед учирсан гэмтлийг нөхөр зодож учруулсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-13/

            3. Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Буян-Ундрах манай гэрт ирсэн. Тэгээд охины нүүрийг харсан чинь хамар, нүүр нь хавдсан байхаар нь асуухад манай нөхөр П  зодсон гэж хэлсэн. П  2018 оны 03 сард боож унагасан гэж надад хэлж байсан, өөр цохиж зодож байсан талаар надад хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/

             4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12685/-ний дүгнэлт:

          -Ө.Б-ийн биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Ө.Б-ийн биед учирсан хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь 2018.10.06-ны өдөр үүссэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28/

5. Шүүгдэгч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “......Би яаралтай ажилтай байсан учраас түүнийг хурдан ирж машин өгсөнгүй гэх шалтгаанаар түүнтэй маргасан, маргааны үед бид хоёр зууралдаж байгаад би орон дээр дарж унагаагаад нүүр хэсэг рүү нь нилээд хэдэн удаа мөргөсөн чинь хамраас нь цус гарсан. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.П нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12685/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шинэ-Өргөө” хорооллын 612 дугаар байрны 33 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Б “хурдан ирж машин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан хамар руу нь хэд хэдэн удаа мөргөж, толгой руу нь алгадаж, гар хөл рүү нь өшиглөж, түүний биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хохирогч Ө.Буян-Ундрах нь шүүгдэгч Д.Пүрэвдаваатай 2008 оны 10 сараас хамтран амьдарсан, 2 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шинэ-Өргөө” хорооллын 612 дугаар байрны 33 тоотод хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч Д.П нь хохирогч Ө.Б гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-13/, түүний хувийн байдал /...34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Мон энержи” ХХК-д инженерийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт/ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзээд Д.П-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.П-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.  

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О  овогт Д  П-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О  овогт Д  П-г  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.П-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Д.П-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.П-д  сануулсугай.     

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.П-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР