Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 619

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш    овогт Ж-ны   З-д   холбогдох эрүүгийн 1810015680808 дугаартай, 187/2018/0610/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын .....-ны өдөр .... аймагт төрсөн, ..... настай, ......, ....... боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....., ....... хамт, Баянгол дүүргийн ....дугаар хороо, .......... тоотод оршин суух, .................... захирамжаар ялыг өршөөн хэлтрүүлж байсан,  Ш    овогт Ж-ны   З   /РД:МИ89092218/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.З нь 2018 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 1-3 тоотод эхнэр Т.Ц-тэй маргалдан улмаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.З нь 2018 оны 6 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 1-3 тоотод эхнэр Т.Ц-ыг гэрэлтэй гэгээтэй газар ярь гэхэд нь чамайг гуйх юм уу гэх шалтгаанаар цүнх, гар утсыг нь шидэж, гарнаас нь мушгиж, чирч, машин руу чихэн түлхэж түүний биед зүүн шуу, баруун сарвуу, баруун шагайд цус хуралт, үений цус сунгалт, цээжний зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Ж.З  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2018 оны 5 дугаар сард манай эхнэр ээжийгээ асрахаар ээжийнхээ гэрт явсан байсан. Тухайн өдрийн маргааш нь би хөдөө явах гээд хүүхдээ хүргэж өгөөд 22 цагийн үед очсон боловч манай эхнэр шөнийн 02 цагийн үед гарч ирсэн. Тэгээд хоёулаа ойлголцъё гэсэн боловч машинд суухгүй байхаар нь хүчээр суулгаж хөл гарыг нь гэмтээсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....З   бууж ирээд ярих юм байна гэхээр нь би гэрэлтэй гэгээтэй үед яриа гэтэл чамайг гуйх юм уу гээд миний цүнх утас хоёрыг аваад машиныхаа урд руу шидчихээд тэгээд намайг гарыг барьж аваад чирэхээр нь би орохгүй, яах гээд байгаа юм бэ, чи яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл би машины хаалганд хүзүүгээ цохиод машин руу нь орсон...З   тэр өдөр миний гарнаас мушгиж базаад чирч гулдраад машин руу нь орсон..З   тэр өдөр миний гарнаас мушгиж базаад чирч гулдраад машин руугаа чихэх гэж түлхэж гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

            3. Гэрч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин ёо ёо гэх дуу гарахаар нь би гараад хартал З   цаад хашааны үүдэнд машинаа тавьчихсан. Цэнгэлийг үсдчихсэн, гутлыг нь тайлчихсан, машиныхаа хойд хаалгаар түлхээд оруулж байхаар нь би хүүе чи яагаад байгаа юм бэ З  аа гэтэл Цэнгэлийг түлхэж унагачихаад машиндаа суучихаар нь би очоод охиныхоо гутал, цүнх, утас, хашааны түлхүүр ойн баярт оролцсон гээд тортой зүйлийг нь машинаас нь авах гэтэл машиныхаа хаалгаа түгжчихээд онгойлгож өгөхгүй байж байгаад хөдлөөд явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

             4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7955/-ний дүгнэлт:

            -Т.Ц-д зүүн шуу, баруун сарвуу, баруун шагайд цус хуралт, үений цус сунгалт, цээжний зүүн талд зулгаралт тогтоогдлоо.  

            -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 26/

5. Шүүгдэгч Ж.З  ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “......Би Цэнгэлд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би маргааш ажлаар хөдөө явлаа гэтэл ярих юм байхгүй гээд гэр лүүгээ орох гэхээр нь би гэртээ очиж асуудлаа шийдье, чи яагаад явчихсан юм бэ гээд машин руугаа өргөөд оруулсан.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/ гэх зэрэг нотлох баримтуудаарөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Ж.З нь урьд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дүүргийн анхан шатны 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 35.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 728 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг өршөөн хэлтрүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 66-71, 40/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7955/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ж.З нь 2018 оны 6 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 1-3 тоотод эхнэр Т.Ц-ыг “гэрэлтэй гэгээтэй газар ярь” гэхэд нь “чамайг гуйх юм уу” гэх шалтгаанаар цүнх, гар утсыг нь шидэж, гарнаас нь мушгиж, чирч, машин руу чихэн түлхэж түүний биед зүүн шуу, баруун сарвуу, баруун шагайд цус хуралт, үений цус сунгалт, цээжний зүүн талд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Өөрөөр хэлбэл хохирогч Т.Ц нь шүүгдэгч Ж.З  тай 2013 оноос хамтран амьдарсан, 1 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 1-3 тоотод амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маяг, гэрлэлтийн баталгаа зэргээс шүүгдэгч Ж.З нь хохирогч Т.Ц-тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.З  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ж.З  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй, дээд боловсролтой/ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзээд Ж.З-д   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ж.З  ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.  

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш    овогт Ж-ны   З  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш    овогт Ж-ны   З  ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.З-д   оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Ж.З-д   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.З-д   сануулсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.З-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР