| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0612/Э |
| Дугаар | 620 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Б-д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ын Батболдод холбогдох эрүүгийн 1810023420638 дугаартай, 187/2018/0612/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ......-ний өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, ......, ..... боловсролтой, ......мэргэжилтэй, ..............., ам бүл ......., ..........хамт, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ........ гудамж ............ тоотод оршин суух, урьд ............... хянан харгалзсан, Ш овогт Б-ын Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саяма” худалдааны төв дотор С.Ц-той маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саяма” худалдааны төв дотор С.Ц-той “би завгүй ажилтай байна” гэж хэлсэн гэх шалтгаанаар хэл амаар доромжлон маргалдаж түүний нүүр лүү нь гараараа цохиж, баруун талын бүсэлхий хэсэг рүү нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би явж байтал Мөнхөө гэдэг залуу тааралдаж таньд баярласнаа илэрхийлж архи авч өгнө гэсэн. Тэгээд бид хоёр архи ууж байгаад би “Саяма” дэлгүүрт орж бүгдийг нь үнсэж байсан, учир нь би тэр дэлгүүрийг анх нээж байсан юм. Дараа нь би тасарсан байсан ба шөнө нь гэртээ сэрсэн. Маргааш нь хүмүүс залгаж та өчигдөр хэрүүл маргаан үүсгэж Ц-ыг зодсон гэхээр нь би уучлалт гуйж, хохирол төлбөр төлж өгье гэсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тухайн өдрийн 18 цагийн үед лангуун дээрээ ирээд худалдагчтайгаа тооцоо хийж байхад Б ирээд мэндлээд өнгөрсөн, хэсэг хугацааны дараа 2 дахь удаагаа ирэхэд би завгүй, ажилтай байна гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод буцаж явсан. Би махны лангуун дээр мах авахаар очиход Б эргэж орж ирээд хэрүүл өдөж эхэлсэн, намайг доромжилж байгаад шууд нүүр рүү цохиод баруун талын бүсэлхий рүү цохиход би газар унасан. Тэгээд босож ирээд цагдаад дуудлага өгсөн бөгөөд Б дэлгүүрээс гараад зугатаасан. Дүгнэлт дээр тусгагдсан гэмтлүүдийг Б учруулсан, эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилмээр байна, нийт 776.988 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-20/
3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Саяма” захын эзэн байсан Б ах гаднаас нилээд согтуу орж ирсэн. Тэр үед Цэдэнсодном эгч гаднаас орж ирээд худалдагчтайгаа юм яриад зогсож байтал Б ах түүн дээр түүн дээр очоод юм ярьж байснаа гэнэт чанга орилоод, энэ муу их том болсон байна, муу п.., баас, чи намайг урд өмнө гуйж байсан биз дээ гэх зэргээр хэл амаар доромжилж, агсам тавьж байгаад гараад явчихсан. Тэгээд удалгүй Б ах буцаж орж ирээд Цэдэнсодном эгч дээр очоод дахиж юм ярьж байснаа гэнэт салаавч өгөөд п... гэж чанга хэлээд орилсон. Намайг эргээд харахад Цэдэнсодном эгч газарт унасан байсан. Тэнд байсан хүмүүс Б ахыг гаргаж явуулсан. Цэдэнсодном эгч босч ирээд зүүн нүдээ дараад цагдаа дуудна гээд утсаараа залгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11520/-ний дүгнэлт:
-Ц-ыг биед зүүн нүдний зовхи, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 30/
5. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 7 дугаар сургуулийн автобусны буудал дээр танил Мөнхөө гэгчтэй таарахад надад 0.5 литрийн Хараа архи авч өгөхөөр нь бид хоёр уусан. Тэгээд би салаад хойшоо Нисэхийн эцэс рүү яваад Саямаа дэлгүүр рүү орсноо санаж байна. Тухайн үед би тасарчихсан байсан. Маргааш өглөө нь Ганаа гэх залуу над руу утсаар яриад та өчигдөр Саямаа дэлгүүр дотор нэг эмэгтэй хүнтэй хэрүүл маргаан хийгээд байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-д нь урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50/-аар тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Б-ын ялтай байх хугацаа дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11520/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саяма” худалдааны төв дотор С.Ц-той “би завгүй ажилтай байна” гэж хэлсэн гэх шалтгаанаар хэл амаар доромжлон маргалдаж, нүүр лүү нь гараараа цохиж, баруун талын бүсэлхий хэсэг рүү нэг удаа өшиглөж түүний биед зүүн нүдний зовхи, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 400.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 238.150 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч С.Ц “......надад гомдол санал, байхгүй, 400.000 төгрөгийн хохирол авсан, үлдсэн хохирлоо нэхэмжилж авмаар байна, шүүх хуралд суухгүй...” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл, түүний хувийн байдал /...50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, хүүгийн хамт../ гэсэн зэргийг харгалзан үзээд Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тэмдэглэе.
Шүүгдэгч Б.Б-д нь хохирогч С.Ц-д 400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримт /хх-53/-ыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 238.150 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ц-д олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Б-ын Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 238.150 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Ц-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР