Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 621

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б   овогт Б-ийн  М-д  холбогдох эрүүгийн 1810023810656 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., .......хамт, ..... дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б   овогт Б-ийн  М   /РД:................./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих  шөнө  Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж караокед зөөгчөөр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлсэн иргэн Х.Х-ын гээгдүүлсэн Самсунг Жи-6 загварын гар утас, Хаан банкны виза карт, жолооны үнэмлэх зэргийг олж авч, бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, улмаар Хаан банкны виза картнаас 800.500 төгрөгийг авч ашиглан бусдад 1.100.500 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих  шөнө  Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж караокед зөөгчөөр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлсэн иргэн Х.Х-ын гээгдүүлсэн Самсунг Жи-6 загварын гар утас, Хаан банкны виза карт, жолооны үнэмлэх зэргийг олж авч, бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, улмаар Хаан банкны виза картнаас 800.500 төгрөгийг авч ашиглан бусдад 1.100.500 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

           2. Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 07-ны орой найз Эрдэнэбаярын төрсөн өдөр болж бид нар караокед орсон...Өглөө сэрээд утсаа үзэхэд байхгүй байсан ба өдөр дугаараа сэргээхэд мессеж ирсэн.  Миний хаан банкны 5750135710 дугаарын данснаас 500.000 төгрөг 1 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа, 105.000 төгрөгөөр 1 удаа авсан тус тус гүйлгээ хийгдсэн байна. Сүүлийн гүйлгээ нь Голомт банкны карт уншигчаас авсан байна. Би Мөнх-Эрдэнээс гар утас, жолооны үнэмлэх, Хаан банкны виза картаа буцаан авсан. Одоо 800.000 төгрөгөө авчихвал санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

3. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Самсунг-Эс 6 гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай/ /хх-ийн 7-8/ 

            4. Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-18-640 дугаартай ...Самсунг Жи-6 загварын утсыг 300.000 төгрөгөөр үнэлсэн... хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24/

            5. Хохирогч Х.Х-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39/

            6. Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажиллаж байхад 3 дугаар өрөөнд 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс орж үйлчлүүлсэн. Тэд пиво архи авсан тооцоог мобайлаар хийсэн. Шөнийн 03 цагийн үед гарсан. Тэгээд өрөөгөө цэвэрлэх гээд орсон буйдангийн завсарт саарал өнгийн Самсунг-Эс 6 маркийн гар утас байсан, гар утасны гэрэнд нь жолооны үнэмлэх, хаан банкны карт байсан. Тэгээд өрөөгөө цэвэрлээд хаасан. Ажлаасаа гараад Сонгиохайрхан дүүргийн хороог нь сайн мэдэхгүй байна 32 дугаар байрны урд талын Хаан банкны АТМ дээр очиж кодыг нь төрсөн он сараар нь хийж үзэхэд нээгдсэн. Би дансны үлдэгдэл шалгаад бэлнээр 500.000 төгрөг авсан. Тэгээд гэрлүүгээ харьсан. 2 хоногийн дараа картнаас нь бэлнээр 100.000 төгрөг авч дахин 200.000 төгрөг аваад карт болон жолооны үнэмлэхийг ШУТИС-ын 2 дугаар байрны В-1 давхарын ариун цэврийн өрөөний хогийн саванд хаясан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих  шөнө  Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж караокед зөөгчөөр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлсэн иргэн Х.Х-ын гээгдүүлсэн Самсунг Жи-6 загварын гар утас, Хаан банкны виза карт, жолооны үнэмлэх зэргийг олж авч, бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, улмаар Хаан банкны виза картнаас 800.500 төгрөгийг авч ашиглан бусдад 1.100.500 төгрөгийн хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.М-ийг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.....Би Мөнх-Эрдэнээс гар утас, жолооны үнэмлэх, Хаан банкны виза картаа буцаан авсан....” гэсэн мэдүүлэг /хх-12-13/, хохирогч Х.Х-ын 820.000 төгрөг хүлээн авсан баримт, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хохирогчтай утсаар ярьсан тэмдэглэл/, түүний хувийн байдал /...20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.  

Мөн шүүгдэгч Б.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б   овогт Б-ийн  М-ийг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт Б-ийн  М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Б.М-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-д  сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР