Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Баярхүү,

шүүгдэгч Ч.О , түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан /ҮД:1766/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И  овогт Ч    О-т    холбогдох эрүүгийн 1810025370851 дугаартай, 187/2018/0638/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын .....-нд Улаанбаатар хотод төрсөн, ......настай, ......, ........ боловсролтой, мужаан мэргэжилтэй, ........, ам бүл ..., ...... хамт, .....дүүргийн ..... дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... тоот хаягт түр оршин суух, ял шийтгэлгүй, И  овогт Ч    О   /РД:..................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.О  нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 35 тоот хаягт оршин суух, Чех улсын иргэн Р Л-ийн  гэрийн түлхүүрийг түүний нөхөр Т.Б-оос  итгэмжлэн авч, улмаар тус байранд түлхүүрдэн орж, гэрт нь байсан 270 еврог завшиж, бусдад 802.683 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.О  нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 35 тоот хаягт оршин суух, Чех улсын иргэн Р Л-ийн  гэрийн түлхүүрийг түүний нөхөр Т.Б том өрөөнд байдаг шүүгээг завандаа очиж янзлаарай гэж түлхүүрээ өгөхөд нь тавилгыг засах нэрээр итгэмжлэн авч, улмаар тус байранд тавилгыг засахаар түлхүүрдэн орж, тавилганы шүүгээнд байсан 270 еврог өөртөө аван завшиж, бусдад 802.683 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Ч.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

2. Хохирогч Р Л-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд гэрээ цоожлоод гадуур ажил хөөцөлдөх гээд гарсан. Тэгэхдээ манай гэрийг хараад дотор нь манай найз Дуламрагчаа буюу миний дууддаг нэр нь Роза үлдсэн юм. Манай найз 13 цагийн орчимд над руу ряиад гаднаас хүн тог таслаад түлхүүрээр хаалга онгойлгоод хулгайч орж ирээд намайг харангуутаа зугтаад явчихлаа гэж хэлсэн, би сандраад шууд автобусанд суугаад гэртээ очтол цагдаа нар бас миний араас ирсэн. Манай гэрээс 270 евро алдагдсан Өөр эд зүйл алдагдаагүй. Би 1 жилийн өмнөөс Чех улсын Хүнсний коллеж, Красно нэртэй махны үйлдвэрт итгэмжлэлээр Монгол улсаас сурах болон ажиллах хүмүүсийг бүртгэн авч явуулдаг болсон. Би явна гэж бүртгүүлсэн хүмүүст өөрөө Чех хэлийг оффистоо зааж өгдөг. Ч.О  2017 онд сургуульд явна гэж бүрттүүлсэн байсан учраас таньдаг болсон. Ч.О  нь манай гэрт 2018 оны цагаан сараар нийт бүртгүүлсэн оюутнуудын хамт ирж байсан. Дараа нь Чех улсын элчинд орохын тулд цаг авахаа заалгах гэж ирж байсан. Дараа нь 2018 оны 09 дүгзэр сарын 27-ны өдөр манай нөхөр Батболдыг Чех улс руу явахад онгоцны буудал руу хүргэж өгөх зорилгоор манай гэрт ирж байсан. Манай хаалга 6 түлхүүртэй. 1 түлхүүр надад 1 түлхүүр манай нөхөрт, нөгөө 4 түлхүүр нь гэрт далд байдаг боловч цагдаа нарыг ирэх үеэр би далд хийсэн түлхүүрүүдээ шалгахад 3 түлхүүр байсан. Тэгээд Чех улсад байгаа нөхөр Батболд руу утсаар 1 түлхүүрээ хаана байгааг нь асуухад 1 түлхүүрийг манай нөхөр О-т    том өрөөнд байдаг шүүгээг завандаа очиж янзлаарай гэж өгсөн гэдгийг надад хэлсэн. Одоо бол би хаалганы голоо солиулсан байгаа...Манай оффис Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын Боловсролын их сургуулийн хажууханд байдаг, гэрээс оффис маань хол учир О  ын гэр нь Нисэхэд байдаг болохоор хааяа манай гэрээр орж гардаг юм. Би О  ыг өөрийн хүү шигээ боддог учраас манай гэрийг эзэнгүй байхад түлхүүрээр онгойлгож орох эрхтэй хүн гэж үздэг, орж болно. Надад О   гэрээс мөнгө авсан талаараа огт хэлж байгаагүй. Гэрт орох эрхтэй боловч мөнгө дураараа нууцаар авах эрх байхгүй. Би нийт 270 евро алдсан, ямар ч гэсэн уг мөнгө нь хамгийн сүүлд 9 дүгээр сард нөхрийгөө явахаас өмнө шалгахад байсан. Тэрнээс хойш шалгаж үзээгүй, цагдаа нар ирээд явсаны дараа мөнгөө үзсэн. Надад 270 еврог бүгдийг төлж барагдуулса....” гэсэн мэдүүлэг /хх-25-28/

            3. Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Чех явуулдаг сургалтын газар байна гэж хэлэхээр нь 2017 оны зун би хүү О  ыг Чех улсын иргэн Р Л-ийн  сургалтын төвд бүртгүүлж байсан юм. Тэрнээс хойш миний хүү хохирогч эмэгтэйтэй сайн танилцаж миний хүүг өөрсдөө ойр зуурын ажилдаа зардаг болсон байсан. Би хүүгээ хохирогчийн гэрээс 270 евро хулгайлсан талаар нь цагдаагаас сүүлд нь мэдсэн. Мөнгөө өөрөө хувцас аваад хоолонд орж дуусгасан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

          4. Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай найз Ренчиннямова Либүсэ буюу Либа нь гэр хараад өгөөч гээд 09 цагийн үед би гэрт нь очсон. Либа 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ажилдаа явсан. Би жижиг өрөөнд нь хэвтэж байхад 13 цагийн орчим хаалга түлхүүрдээд хүн ороод ирэхээр нь би босоод хартал тэр хүн намайг харангуутаа гүйгээд явчихсан. Би Либа руу залгаад болсон асуудлыгхэлэхэд цагдаа дууд гээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийсэн, гэрийн эзэн Либа ч ирсэн. Тэр хүн ганцаараа байсан, 25 орчим насны, их өндөр биш, цайвар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн маск зүүсэн байна гэжхарсан. Өөр зүйл ажиглагдаагүй, их хурдан болоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

          5. Гэрч Д.Ч    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү О  ыг хохирогчийн гэрээс мөнгө авсан талаар би огт мэдээгүй байсан, цагдаагаас мэдсэн. Хохирогчийн гэрийн түлхүүрийг хүүд өгсөн байсан гэдгийг би мэдэж байсан. Манай хүү аавынхаа тавилгын үйлдвэрт ажилладаг учраас шүүгээ янзлаарай гэж гэрийнхээ түлхүүрийг өгсөн гэж О   надад хэлж байсан. Би тухайн үед нээх олон юм бодоогүй тоогоогүй Яагаад гэвэд Либүсэгийн гэрээр байнга шах уу л ороод гараад байдаг, 2018 оны цагаан сараар хүртэл очиж золгож байсан. Би гэрт нь очоод дураарай мөнгө авна гэж бодоогүй Миний хүү буруу зүйл хийсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

            6. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-65/  

7. Шүүгдэгч Ч.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай аав Батбаяр намайг Чех улс руу сургуульд явуулдаг сургалт байна очиж бүртгүүл гэсний дагуу би 2017 оны 5 дугаар сард аав Батбаяр хамт Баянзүрх дүүргийн Багшийн дээдийн автобусны буудлын хойд талд байрлах 3 давхар байшингийн 2 давхарт нь байсан газарт очижуулзахад Чех улсын иргэн Ренчиннямова Либүсэ гэх хүн нөхөр Батболдын хамт бид хоёртой уулзаад би бүртгүүлээд анкет бөглөж өгсөн. Бүртгүүлээд 2-3 хоногийн дараа сургууль сурах 800$-ыг Батболд ахад бэлнээр өгөөд Чех хэлний хичээлийг Ренчиннямова Либүсэ багшаар заалгаж эхэлсэн. Би багшийг Либа гэж дууддаг. багшийн гэр нь Нисэхэд байдаг, манайх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 3-65 тоот буюу мөн адил нисэхэд учраас багшийн гэрээр ойр ойрхон орж гардаг байсан. Ренчиннямова Либүсэ багшийн нөхөр Батболд ах 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Чех улс руу явахдаа намайг дуудаж онгоцны буудал руу хүргүүлэхдээ гэрийн гүйдэг хаалгатай шүүгээ эвдэрсэн байгаа чи янзлаарай гээд надад гэрийнхээ түлхүүрийг өгсөн юм. Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Батболд ахын гэрийнх нь шүүгээг янзалж өгөхөөр гэрт нь очсон. Хаалгыг нь нүдсэн боловч хүн байхгүй байсан учраас Батболд ахын өгсөн түлхүүрээр гэрийг нь онгойлгоод том өрөө рүү нь ороод шар өнгийн шүүгээнийх нь гүйдэг хаалгыг нь татаж үзэхэд гацаад байсан учраас доороос нь хөшиж хаалгыг нь салгах зүйл хайгаад жижиг өрөө рүү ороод 4 шургуулагатай шүүгээний шургуулагыг татаж үзэхэд 2 дахь шургуулаганд евро байхаар нь би тэр еврог аваад халаасандаа хийгээд шүүгээний хаалгыг засалгүй шууд гэрээс нь гарсан. Гэртээ очиж мөнгийг тоолж үзэхэд 270 евро байсан тэр мөнгийг би намайн шарга гэдэг газрын гадаа зам дээр зогсож байсан хүнд өгөөд монгол мөнгө болгоод мөнгөөрөө өөртөө хувцас аваад хоолонд ороод үрээд дуусгачихсан. Батболд ахын гэрийнх нь шүүгээг янзлаагүй гарсан учраас гэрт очиж янзлахаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр түлхүүрээр нь онгойлгож гэр лүү нь ороход жижиг өрөөнөөс нь танихгүй эмэгтэй хүн орилоод гараад ирэхээр нь би айгаад шууд зугтаагаад явсан. Би эхлээд очихдоо буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан учраас Батболд ахын өгсөн түлхүүрээр онгойлгож орсон юм. Би Найман шарга гэх газрын зам дээр зогсож байсан танихгүй ахад еврогоо өгч Монгол мөнгөөр сольсон. Би одоо харвал танихгүй, 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Би сургалтанд нь нэлээн олон cap суугаад 2018 оны зун Чех улс руу явахаар Чех улсын элчингийн ярилцлаганд орсон боловч виз гараагүй, татгалзсан хариу өгсөн. Дахиад багш оруулна гэж хэлсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-64/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.О  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ч.О  нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 35 тоот хаягт оршин суух, Чех улсын иргэн Р Л-ийн  гэрийн түлхүүрийг түүний нөхөр Т.Б том өрөөнд байдаг шүүгээг завандаа очиж янзлаарай гэж түлхүүрээ өгөхөд нь тавилгыг засах нэрээр итгэмжлэн авч, улмаар тус байранд тавилгыг засахаар түлхүүрдэн орж, тавилганы шүүгээнд байсан 270 еврог өөртөө аван завшиж, бусдад 802.683 төгрөгийн хохирол учруулсан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ч.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Р Л-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол, санал байхгүй, хохирлыг бүрэн төлсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, түүний хувийн байдал /...20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт../ зэргийг харгалзан Ч.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар И  овогт Ч    О-т    хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.О ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Ч.О т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И  овогт Ч    О  ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар И  овогт Ч    О-т    хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Ч.О т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг болохыг Ч.О т сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР