Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 581

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг хөтлөн,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Б-д холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Нуурын 0 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо “Х” хорооллын 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Б- РД:**000000000/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000000 дүгээр байрны гадна хамтран амьдрагч А.Ц-г бусадтай хардан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар, гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.Б-гаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Хохирогч А.Ц-гийн: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой “Н” зах руу очиж замын унаанд хүүхдийнхээ эд зүйлийг дайчихаад 22 цагийн үед танил А-ын машинаар Д-гийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 000000-10 тоот дахь гэрийн гадна хүргүүлсэн. Ингээд машинаас буух гэж байхад хамтран амьдрагч Б- гэнэтхэн машины баруун урд хаалгыг нээгээд “чи ингэж явдаг байхгүй юу гичий, янхан, чи юун хүнтэй байгаа юм” гээд хараагаад байхаар нь би түүнд хариу хэлээгүй. Тэгтэл Б- А- руу “чи хэн бэ, юу вэ” гэж орилж дайрахад А- машинаасаа буугаад явчихсан. Ингээд намайг машинд ганцаараа үлдтэл Б- баруун гараа атгаж байгаад миний зүүн хацар, шанаа, эрүү орчим руу нилээн хэдэн удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би арай гэж машинаас буугаад зугтаад Б- миний хойноос хөөсөн. Тэрээр намайг хөөж байхдаа гар утсаа газар унагаад авах хооронд нь би 19 дүгээр байрны 1 дүгээр орц руу орж нуугдсан. Ингээд үеэл эгч А- луу ярьж түүнийг дуудсан ба эгч төд удалгүй ирээд түүнтэй хамт гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн. Тухайн үед толгойны томографикийн зураг авахуулаад хамар хугарсан, мурийсан гэсэн онош тавигдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар  хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №11254 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Г.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд  мэдүүлэхдээ: “...Ц- бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр маргалдаад Ц- хүүхдээ аваад явчихсан. Түүнээс хойш би Ц- руу залгахаар тэрээр утсандаа хариу өгөхгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байсан.. би түүнийг хайж байгаад бидний хуучин амьдарч байсан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 000000-10 тоотод амьдарч байгааг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн. Ингээд тухайн өдрөө Ц-тай уулзах гээд хүлээж байхад тэрээр орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд гэр рүүгээ орчихоод 20-30 минутын дараа хэдэн хайрцагтай зүйлс, хүүхдийн унадаг дугуй аваад гэрээсээ гарч ирээд саарал өнгийн “С” маркийн машинтай залуутай уулзаад, гэрээсээ авч гарч ирсэн зүйлээ машинд нь ачсан. Тэр залуу нь Ц-тай уулзангуутаа л үнсээд байсан. Тэр хоёр машинтайгаа 100 орчим метр яваад зогссоноо замаас такси бариад,уг таксиндаа машиндаа ачсан зүйлсээ зөөж ачаад, машинаа үлдээгээд явчихсан. Ц- нь нөгөө залуутайгаа 2 цагийн дараа буцаж ирээд, нөгөө залуугийнхаа машинд суугаад хоорондоо ярилцаж байснаа Ц- суудлаа хойш нь болгоод хэвтчихээр нь би машин руу нь очоод хойд талын цонхоор нь хартал Ц- зүүн урд талын суудал дээр хэвчихсэн, нөгөө залуу нь түүний дээр хэвтээд үнсэлцэж байсан. Ийм зүйл хараад би шоконд орсон ба яахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад машины зүүн урд талын хаалгыг бариулаас нь таттал нээгдсэн. Хаалга нээгдэнгүүт нөгөө залуу нь хэн бэ гээд босоод ирсэн. Харин Ц- намайг харангуутаа чи энд юу хийж яваа юм бэ? яах гэж яваа юм бэ? гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би түүнд “чи ийм л хүн шүү дээ” гээд түүний баруун хацар руу зүүн гараараа нэг удаа алгадаж хэвтүүлчихээд, нөгөө залууг нь заамдаад цохитол тэр залуу надаас зугтаад би түүний хүзүүний ар хэсэгт нь нэг л удаа цохисон. Тэрээр машинаас буугаад зугтаах гэхээр нь би түүний мөрөн дээрээс барьж аваад нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэр үед миний гар утас уначихаар би газраас утсаа тонгойгоод авах хооронд Ц- надаас зугтаасан. Би түүнийг хайгаад гэр рүү нь ороход тэрээр гэртээ ороогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр  хуудас/,

Шүүгдэгч Г.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчийн мэдүүлэг дээр тухайн үед болсон асуудлыг бүгдийг тодорхой ярисан байгаа. Би 2017 онд Ц-тай маргалдаад түүнийг зодож байсан. Түүнээс өөрөөр Ц-г зодож цохисон зүйл байхгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Ц- надаас хохирол, эмчилгээний зардал нэхэмжилвэл би түүнд өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-50 дугаар хуудас/

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 39 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/,

-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000000 дүгээр байрны гадна хамтран амьдрагч А.Ц-г бусадтай хардан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар, гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-50 дугаар хуудас/, хохирогч А.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар  хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11254 дугаартай  

  1. А.Ц-гийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ.

       3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 14 дүгээр хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Г.Б- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Г.Б-гаас  хохирогч А.Ц-д эмчилгээний төлбөрт 240.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Г-ын Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б-д мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ