Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай,

   улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.С-, А.Д-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-, Д.Б-, түүний өмгөөлөгч Ц.Г-, Ж.Э-, Л.Цуурай,

иргэний хариуцагч Д.Ц-,

шинжээч Ц.Г-, Б.А-, М.Э-, Л.Г-, С.О-, Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ийн Э-д холбогдох 200000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр У аймгийн У суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, “...” эмнэлэгт их эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо 1 дүгээр хотхоны ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ийн Э-,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

        Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай шүүгдэгч Б.Э- нь мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумжаар асуугаагүйн улмаас тус эмнэлэгт 27 настай, эмэгтэй Х.Онь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас барж, Б.Э- нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Э-аас: “...2016 оны 5 дуаар сарын 17-ны өдөр үйл явдал болсон. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш талийгаач хагалгаанд орохоор төлөвлөгдсөн төлөвлөгөөг мэдсэн ба Т эмч надад өвчтөнг үзээрэй гэсний дагуу өвчтөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим өвчтөн  үзлэг хийсэн байгаа. Үзлэгийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалаар батлагдсан хавсралтын дагуу буюу мэдээгүйжүүлэлтийн эмчийн явцын хуудсын дагуу өвчтөнд бодит үзлэг хийж, шинжилгээний үзлэгтэй холбоотой асууж тодруулж, мэдээгүйжүүлэлтийн эрсдэлийн талаар танилцуулаад өвчтөн О-гээс гарын үсэг авсан.

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өвчтөнг хагалгааны өрөөнд хүлээн авч мэдээгүйжүүлэлт эхэлсэн. Мэдээгүйжүүлэлтийг хийхдээ огих бөөлжих, дотор муухайралтын эсрэг тариа, харшил төрүүлэх мэдрэмжийг буруулах тариа, унтуулах тариа, өвчин намдаах тариа, булчин сулруулах тариа гэсэн шат дараалалтай хийсэн ба цагаан гуурсан хоолойн гуурстай стандартын дагуу мэдээгүйжүүлэлт хийсэн. Мэдээгүйжүүлэлт хийсний дараа өвчтөнг хагалгааны зохих байрлалд оруулах үед монитарт өвчтөний зүрхний хэмнэлт алдагдаж цохилт буурсан шинж илэрч, зүрхний авиа сонсогдохгүй байсан учир яаралтай зүрх амьсгалын сэхээн амьдруулах ажиллагааг багаараа хийсэн. Үр дүнд ойролцоогоор 30 минутын дараа өвчтөний зүрхний үйл ажиллагаа, амьсгалын үйл ажиллагааны амин үзүүлэлтүүд тогтворжиж эхэлсэн ба 1 цаг 30 минутын дараа өвчтөний ухаан санааны байдал сэргэсэн. Иймд эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийж, өвчтөн мэдээгүйжүүлэлттэй холбоотой эмний хэт мэдрэгшлийн шоконд орсон байна гэж үзээд цагаан мөгөөрсөн хоолойг авахгүйгээр рентгений хэсэг рүү тээвэрлэж цээжний зураг авахуулаад буцаж эрчимт эмчилгээ хийгдсэн. Энэ үед өвчтөний ухаан санааны байдал нэлээн сайн сэхэж амин үзүүлэлтүүд тогтвортой байсан учраас цагаан мөгөөрсөн хоолойг авч өвчтөнд хүчилтөрөгчийг маскаар өгсөн. Өвчтөн ухаан орж ар гэрийн хүмүүстэйгээ уулзаж хоол ундаа идэж уусан.  

Би тухайн өдрөө жижүүртэй байсан учир өвчтөнг хянаж байсан. Оройн 20 цаг 50 минутын үед буюу мэдээгүйжүүлэлт хийгдсэнээс хойш 10 цагийн дараа өвчтөний биеийн байдал дахин муудаж зүрх амьсгалын үйл ажиллагаа зогссон учир дахин сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч зүрхний үйл ажиллагаа сэргэж, зүрхний цохилт хэм алдагдалттай байсан боловч ухаан санааны байдал сэргээгүй. Ийнхүү эмнэлгийн баг ажиллаж хоносон, зохих эмчилгээг хийсэн боловч өвчтөн нас барсан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа ба энэ хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өвчтөнд стандартуудыг баримтлан эмчийн үүргийг зохих ёсоор хийсэн гэж үзэж байна гэв.

...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-: 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн өглөө охинтойгоо хамт “...” эмнэлэгт очоод хагалгаа хийлгэхээр хэвтүүлсэн. Бид хоёрыг Т эмч хүлээж авч мэдээлэл өгсөн ба нурууны судас дарагдсан байна, мэс ажилбар хийгдэнэ, 97 хувийн баталгаатай гэсэн болохоор би зөвшөөрч охиноо хэвтүүлчээд гадуур гараад явсан. Гадуур явж байхад үдээс хойш 16 цагийн үед ирж уулзаарай, маргааш 09 цагийн үед хагалгаанд орно гэсэн. Тэгээд намайг очиж ямар нэгэн хүндрэл байгаа юу гэхэд хүндрэл байхгүй, бичил мэс ажилбар байгаа, 2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Эмнэлэгт 2-3 хоног хэвтээд гарч болно гэсэн. Манай охин жилийн дараа хүүхэдтэй болох бодолтой байгаа, ямар нэгэн хүндрэл гарах уу гэхэд ямар ч асуудалгүй, энгийн явцаар эдгэрнэ гэж хэлсэн. Тэгээд би мэдээгүйжүүлэлтийн эмчтэй уулзана гэхэд эмч одоо ажил гарсан учраас өөртэй чинь уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Манай охин 2 ортой өрөө аваад ээжтэйгээ хамт хонож болох уу гэхэд болно гээд байж байгаад өвчтөн цус багадалтай учир цус сэлбэх ажиллагаа хийгдэх юм байна, иймд хажууд нь хүн байлгамааргүй байна гэсэн болохоор нь би гараад явсан.  

Маргааш нь өглөөний 7 цаг өнгөрөөд эмнэлэг очиж охинтойгоо уулзахад манай охин унтаа байдалтай байсан. Яагаад унтаад байна вэ гэхэд надад нойрсуулах эм өгсөн гэсэн. Тэгээд Т эмч ирээд түрээд явсан. Би охиныгоо унтаад байхаар нь зүгээр үү гэхэд нүдээ нээж чадахгүй, толгойгоо дохиод явсан.  

Тэгж байтал эмч гарч ирээд өвчтөний зүрх нь зогссон гэхэд би юу болоод байгааг нь ойлгоогүй. Надаас урьд нь ийм төрлийн ямар нэгэн зүйл болсон уу гэхэд манай охин төрөхдөө бүтэн наркозонд ороод гарсан гэж хэлсэн. Тэрнээс хойш би энэ эмчтэй уулзаагүй, гадаад харилцааны яамаар дамжуулаад ... эмч оношоо явуулсан.  

Оршуулгын зардалд нийт 18.000.000 төгрөг авсан. Цаашид сэтгэл санааны хохирол болон хүүхдийн тэтгэмжинд 1 тэрбум 180 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-аас: “....Манай эхнэр эмийн харшилтай байсан гэж байгаа боловч анх төрөхөд тийм зүйл болоогүй. Эхнэр маань Монголд 2 сар амрах гэж ирсэн, эмчилгээ хийлгэх гэж ирээгүй. Тухайн үед ... эмнэлгийн эмч нь чи хурдан эмчилгээ хийлгэхгүй бол суумгай болно гэж хэлсэн байдаг. Надад утасдаж эмнэлгийн эмчилгээ нь үнэтэй юм байна гэхэд маш сайн эмнэлэг юм бол ороорой гэж хэлсэн. Хагалгааны өмнө ямар нэгэн шинжилгээ хийгээгүй байдаг, залуу хүн байсан болохоор анзаарсангүй гэж хэлж байсан. Урьд өдөр нь архаг цусны дутагдалтай, өглөө нь бие нь муу, гар хөл нь хөөрсөн байхад шууд хагалгаанд оруулсан. Би маш их гомдолтой байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өглөө охин О хамт “...” эмнэлэг дээр очиж эмч Ттэй уулзаад нурууны мини хагалгаанд орно, 2 см-ийн зүсэлт хийж дурангийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгээд Т эмч мэс заслын хагалгааг 92 хувийн амжилттай болно гэж хэлээд хагалгаа хийх гэрээнд охин бид хоёр гарын үсэг зурсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө хагалгаанд орсон. Ойролцоогоор 10 цаг өнгөрч байхад миний гар утас руу “...” эмнэлгээс залгаж, “О ар гэрийнхэн мөн үү гэхээр нь тийм гэсэн чинь та хоёр давхарт гараад охиныхоо төлбөрийг хий” гэж хэлсэн. Би охиныхоо виза картны кодыг мэдэхгүй байсан учраас “охиныгоо хагалгаанаас гарч ирэхээр нь төлбөрийг нь төлчихье” гэж хэлээд хүлээн авахын өрөөнд хүлээж байтал Т эмч гарч залгаад О ар гэрийнхэн 4 давхарт гараад ир гэхээр нь би эгч Төмөртогоогийн хамт 4 давхарт гарахад Т эмч хагалгааны өрөөнөөс гарч ирээд “уучлаарай хагалгаа хийж чадаагүй, наркоз хийсэн чинь зүрх нь зогсчихсон, хамгийн яаралтай арга хэмжээг аваад сэхээний тасаг руу шилжүүлсэн байгаа, одоо та нарт мэдээгүйжүүлэлтийн эмч мэдээлэл хийнэ” гээд өрөө рүүгээ яваад орчихсон. Тэгээд 12 цаг өнгөрч байхад наркозны эмч өрөөндөө дуудахаар нь Т эгч бид хоёр орсон чинь “танай охин аягүй айсан, хагалгаанд ороход бэлэн бус байдалтай, царай нь цонхигор, гар, хөл нь хүйтэн байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр “хагалгаанд ороход бэлэн биш байсан юм бол яагаад хагалгааны өрөө рүү авч орсон юм бэ” гэхэд “хөл, гарыг нь бүлээцүүлж, биеийн байдлыг нь нилээн удаан харж байгаад наркоз хийсэн чинь зүрх нь зогсчихлоо” гэж хэлсэн. Би наркозыг нь биеийн кг, жинд нь тааруулж хийсэн үү, ямар тун доозоор хийсэн юм бэ, одоо наркозны шил нь байгаа юу, би шилийг нь авья гэсэн чинь урьдчилсан байдлаар наркозны харшил гэж үзэж байгаа юм гэхээр нь хагалгаанд орохоос нь өмнө та сорил тавьсан уу, антветканы мэдрэмжийг нь үзсэн үү гэж асуухад “тэгсэн, наркозны бодис нь зургаан төрлийн бодисоос бүрдэж наркозны тариа хийгддэг юм, одоогийн байдлаар зургаан төрлийн бодисын аль нэгнээс харшил өгсөн талаар сорил тавих боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд манай охин одоо ямар байдалтай байна вэ гэхэд хоёр уушгинд нь хаван гүйсэн, хүнд байдалтай байна гэж  байтал өрөөнд нь цагаан халадтай охин орж ирээд манай охиныг аягүй их өвдөлттэй байна гэж хэлсэн чинь “өвчин намдаах тариа хийчих” гэж хэлээд өөрөө удалгүй араас нь гараад явсан. Үдээс хойш 17 цаг өнгөрч байхад Т эмч дуудаад ээжтэйгээ уулзмаар байна гэж танай охин хэллээ гэхээр нь би сэхээний тасагт орж охинтойгоо уулзсан. Охин маань амьсгалын аппараттай байсан ба аппаратаа авч байгаад нүд нь нээлттэй байсан хирнээ “миний нүд юм харж байгаа юм болов уу” гэж асуухад нь зүгээрээ миний охин нүд чинь харж байна гэж хэлсэн. Яагаад эмч нар надад хагалгаа хийгээгүй юм бол гэхээр нь миний охинд бага зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн. Тэгээд Т эмч та өрөөнд нь байж бай, өрөө нь угаасаа онгорхой байгаа гэхээр нь би эрчимт эмчилгээний өрөөнөөс гарсан. Би Т эмчээс одоо цаашдаа биеийн байдал нь ямархуу байна вэ, чи эгчдээ үнэнээр нь хэл гэсэн чинь үнэндээ танай охины хувьд ямар ч найдваргүй болсон байна гэж хэлсэн. Ойролцоогоор 18 цагийн үед би охиныхоо хэвтэж байсан өрөө рүү орохоор явж байтал цагаан халадтай сувилагч хүүхэн эмчээ хайгаад гүйж явахаар нь миний охины бие муудлаа гэж бодоод сэхээний тасаг руу очиход тэнд нь ямар ч хүн байхгүй, сэхээний тасгийн хаалгаа онгойлгочихсон наркозны эмчээ хайгаад байсан..., 2016 оны 05 дугаар сарын 18-ны өглөөний 08 цагийн үед зөвлөх эмч нь ажилтай гээд Нэгдүгээр эмнэлэг рүү явчихсан юм. Би бодохдоо ажил цуглах үед эмч нарын зөвлөгөөн хийгээгүй, тасаг хариуцсан эмч харагдаагүй, Т эмч, наркозны эмч хоёроос өөр  хүн эмч нарыг огт хараагүй. Өдрийн 12 цагийн үед манай дүү О- миний охиныг нас барчихлаа гэж хэлэхээр нь би сэхээний тасагт ороход миний охиныг цагаан даавуунд ороочихсон байсан. Би хэдэн цагт нас барсаныг нь мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна, миний охин бага насны хоёр хүүхэдтэй. Бүхэл бүтэн том, олон улсын сертификат авсан эмнэлэг ингэж ажилласанд гомдолтой байна. Ерөөсөө мөнгөн дээр тогтож ажилладаг юм байна гэж ойлгож байна..., Сэтгэл санааны хохирол гэж бид нарын зүгээс 100.000.000 төгрөг,талийгаачийн 2 хүүхэд болох Ч-, И- нарыг 18 нас хүртэл талийгаачийн сар болгон олж байсан цалин гэж 1.080.000.000 /нэг тэрбум наян сая төгрөг/, оршуулгын зардалд 18.000.000 гаран төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөнүүдээс оршуулгын зардал болох 18.200.000 төгрөгийг ... эмнэлгээс нөхөн төлсөн байгаа. Бусад нэхэмжилж байгаа мөнгөнүүд нөхөн төлөгдөөгүй байгаа, талийгаач сард монгол мөнгөөр 6.000.000 төгрөгний цалин авч байсан /хавтаст хэрэгт материалыг гаргаж өгсөн байгаа/ жилд 72.000.000 төгрөг болж байгаа. Талийгаачийг нас барах үед бага хүү И- нь 3 настай байсан бөгөөд 18 нас хүртэл нь гэж бодохоор 15 жил болж байна. 72.000.000 төгрөгийг 15 жилээр үржүүлээд 1.080.000.000 /нэг тэрбум наян сая төгрөг/ болж байгаа юм. Сэтгэл санааны хохирол, хүүхдийн 18 нас хүртэлх авах мөнгө нийлээд 1.180.000.000 /нэг тэрбум нэг зуун наян сая төгрөг/ болж байгаа энэ мөнгийг ... эмнэлгийн захиргаанаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-93,129, 4 дүгээр хх-ийн  230-231 дүгээр хуудас /

Гэрч Э.О-ын: “...2016 оны 05 дугаар сарын 17-ны 11 цаг 20 минутын орчим Т эгч рүү залгасан чинь дүүд чинь хагалгаа хийгдээгүй, сэхээний тасагт байна гэхээр нь такси бариад “...” эмнэлэг рүү очсон. Тэгээд эмнэлэг дээр очиход дүүгийн маань зүрх нь зогсоод сэхээний тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн. Ойролцоогоор 14 цагийн үед шиг санагдаж байна, наркозны эмчтэй нь орж уулзаад юу болсон талаар асуухад мэдээ алдуулах тариа тарьсан, тэр нь зургаан төрлийн бодисоос хамааралтай байдаг юм, нэг төрлийн бодисоос нь харшил өгсөн байна, тэрнээс болж зүрх нь зогссон, одоо үргэлжлүүлж эмчилгээ хийж байна гэж хэлсэн. Тэгээд наркозны эмчээс “сорил тавьсан  уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн юмаа. Тэгэхээр нь наркозных нь шилийг өгчих гэсэн чинь одоогийн байдлаар өгөх боломжгүй гээд бид нарт наркозных нь шилийг өгөөгүй..., Тэгээд  17 цагийн үед талийгаачийн биеийн байдал нь муудаад байна, сэхээний тасагт нь ямар ч эмч, сувилагч байхгүй байна гэж ээж нь над руу уйлаад утсаар ярихаар нь би дахиад такси бариад ... эмнэлэгт очоод сэхээний тасаг руу ороход нэг билүү хоёр сувилагч харагдаж байсан, харин нэг ч эмч болон жижүүр эмч нар байгаагүй. Зүрхний аппарат руу нь харахад ямар нэгэн зүрхний цохилт өгч байгаа нь мэдэгдэхгүй, миний охин дүүгийн биеийн байдал маш хүнд байдалтай, амнаас нь цус гарсан бололтой зүүн хацраа дагаж цус гоожсон байдалтай байсан. Хэсэг хугацааны дараа нэг эмч ирээд цээжин дээр нь хиймэл амьсгал хийсэн, миний хажууд 3 билүү 4 удаа хүчдэлээр цохиулахад зүрхний хэмнэл нь алданги ононги орж ирсэн. Эмчилгээ хийгдсэний дараа талийгаачийн ам руу нь гуурс хийж соруулж, сувилагчаар цусыг нь асгуулж байсан. Оройн 21 цагийн үед 1 дүгээр эмнэлгийн зүрхний мэргэжлийн эмч дуудлагаар ирсэн. Тэр зөвлөх эмч манай дүүг үзэж хийгдсэн эмчилгээ, өвчний түүхтэй танилцаж үзээд бусад эмч нарт зааварчилгаа өгч байсан. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад өөрийнхөө нэгдүгээр эмнэлгийн өрөөнөөс ампул тариа аваад ир, наад тариа чинь ганцхан ширхэг байдаг юм шүү хагалчихав аа гэж байсан. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн орчим дүүгийн биеийн байдал дахиж муудаад байна, эмчилгээ хийгдэж байна гэж байснаа төд удалгүй дүү чинь нас барчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/

Гэрч Ц.Т гийн: “...наркозны эмч нь хүрч ирээд хагалгаа хийх гэж байхад наркозны бодисонд харшил өгсөн гэхээр нь сорилт тавьж үзээгүй юм уу гэж асуухад олон улсад ингэж наркозонд сорил тавьж шинжлэх боломжгүй юм гэж хэлсэн. Манай өвчтөн  хагалгаанд ороход бэлэн бус байсан гэж хэлэхээр нь яагаад та нар бэлэн бус хүнийг хагалгаанд оруулсан юм бэ гэхэд урд өдөр нь цусан бүтээгдэхүүн биед нь хийсэн учраас хөл,гарыг нь бүлээцүүлж байгаад наркоз хийсэн юм гэсэн. Тэгэхээр нь та нар өвчтөнийхөө наркозыг өгөхдөө биеийн жинд тооцож өгсөн үү гэхэд тиймээ гэхээр нь тэр наркоз хийсэн шилийг нь авъя гэхэд та нарт өгөх боломжгүй гэж наркозны эмч хэлсэн. Сэхээн амьдруулах өрөөн доторхийг харахад гурав, дөрвөн дусал залгаатай байсан, тэр дотроос нь цусан бүтээгдэхүүн байна гэдгийг шар өнгөөр нь ялгаж харсан, бусад дуслыг ямар учиртайг сайн анзаарч чадаагүй юм. Би “...” эмнэлгийг 100 хувь баталгаатай гэж итгэж байсан болохоор тухайн үед ямар эмчилгээ хийж байгаа талаар нь анзаараагүй Т эмч 15 цагийн үед өөрийнхөө өрөөнд ар гэрийнхнийг нь дуудаад өвчтөний биеийн байдлын талаар мэдээлэл хийсэн. Би 12 жил эмчийн ажил хийж байхад ийм 5 удаагийн наркозны харшил таарч байсан, энэ бол маш ховор үзэгдэл байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-98 дугаар хуудас/

Гэрч Ц.Б- ын: “...наркозны эмч нь хэлэхдээ наркозны харшил өгсөн байна гэсэн онош гарсан гэхээр нь өмнө нь наркозны харшил гэдгийг тогтоож болоогүй юм уу гэхэд 5-6 төрлийн найрлагатай наркоз байдаг учраас алинаас  нь харшил өгсөнийг тогтоох боломжгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99 дүгээр хуудас/

Гэрч Г.Ц-: “...2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө Т эмч надад Х.О-ийг хагалгаанд оруулах гэж байгааг танилцуулсан. Түүний дараа хагалгааны ширээн дээр хүний бие муудлаа гэсэн мэдээлэл ирсэний дараа хагалгааны блок руу ороход монитор дээр зүрхний хэм алдалтын үзүүлэлт гарч ирсэн байсан. Тэр үед эрчимт эмчилгээ хийгдэж байсан ба хагалгаа эхлээгүй байсан. Асуухад мэдээгүйжүүлэлт хийж байтал монитор дээр зүрх зогссон шинж гарч ирсэн..., Оройн ..-20 цагийн орчим над руу эмнэлгээс залгаж нөгөө өвчтөний зүрх дахиад зогсож эхэллээ гэсэн мэдээ ирсэн. Очиход Э-, Т эмч нар өвчтөнд эмчилгээ хийж байсан. Зүрхний хиймэл массаж эмчилгээ, цахилгаан цохиулах эмчилгээ хийсэн. Цуснаас давтан шинжилгээ авсан. Эрчимт эмчилгээ ойролцоогоор 1-2 цаг орчим үргэлжилсэн байх. Үүний дараа өвчтөн сэргэж, зүрхний үйл ажиллагаа жигдэрсэн. Ингээд би явсан. Маргааш өглөө 10 цагийн орчим дахиад өвчтөний биеийн байдал муудлаа гэсэн дуудлага ирсэн. Тэр үед зүрхний үйл ажиллагаа алдагдсан, мониторт хүнд хэм алдагдалт гарч ирсэн. Дахин сэхээх эмийн эмчилгээ /судсаар/ зүрхний массаж иллэг хийсэн боловч үр дүн өгөхгүй байсаар амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа нь зогссон. Х.О зүрхний бичлэгт архаг цус хомсрох шинж мэдэгдээгүй, би өөрөө зүрхний эмчээр 25 жил ажиллаж байна. Зүрхний булчингийн томрол, сорвижил өвчин зүрхний бичлэгээр тодорхой хэмжээгээр мэдэгдэнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/

Сэжигтэн М.Тгийн: “...Х.О-түзлэг хийхэд мэдрэлийн ёзоор зүүн тал руугаа дарагдсан болзошгүй шинж тэмдэг илэрсэн. Ийм учраас нурууны MRI зураг авахуулах шаардлагатай гэсний дагуу зураг авахуулаад ирэхэд зургийг үзэхэд бүсэлхий нурууны 4,5 дугаар нугаламын мөгөөрсөн жийргэвчийн том эвэрхий зүүн талын мэдрэлийн ёзоор дарагдсан байсан. Шинж тэмдэг болон MRI зургийн хариуг уялдуулан мэдрэлийн ёзоор удаан хугацаагаар дарагдсан байна, үүний улмаас хөл рүүгээ маш хүчтэй өвдөж байгаа юм байна. 1 жилээс дээш хугацаанд үргэжилсэн өвдөлт нь мэдрэлийн ёзоор даамжраад байгаатай холбоотой байна гэж тайлбарлаж өгсөн. ...эд байхдаа физик эмчилгээ хийлгэсэн, үр дүнгүй байсан учир мэдрэлийн ёзоор чөлөөлөх бичил мэс заслыг санал болгосон. Өвчний онош, зовиур, хагалгааны үр дүн, эрсдэл, хүндрэл зэргийг тайлбарлаж өгөхөд Х.Оөөрсдөө шийдээд ирье гэж яваад 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ээжийн хамт ирсэн. Тэрээр ар гэрийнхэнтэйгээ ярилцлаа, хөлийн өвдөлт нэмэгдээд байна, мэс засалд оръё гэсний дагуу өвчтөний биеийн байдлыг үзээд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өвчний түүх нээж тасагт хэвтүүлсэн. Хэвтэх үед нь үзлэг хийхэд зүүн хөлийн ар руу өвдөх өвдөлт улам нэмэгдсэн, мэдрэлийн ёзоор дарагдал даамжирсан байсан. Тэгээд хийгдвэл зохих шинжилгээнүүдийг хийлгэж, шинжилгээний хариу гарсан өдөр унтуулгын эмчийг дуудаж шинжилгээний хариу болон хагалгаанд оруулах гэж байгаа өвчтөнийг үзүүлсэн. Унтуулгын эмч үзээд мэс засалд орох эсрэг заалт байхгүй байна гэсэн.   ...Хагалгааны өрөөнд унтуулгын баг Х.О-ийг хүлээж аваад унтуулгын өмнө үзлэг хийсэн. Унтуулгын үйл ажиллагаа эхэлсэн ба өвчтөнөө эргүүлээд доош нь харуулаад нэг их удаагүй байж байтал амьсгал, зүрх, судас хямарлаа гэж хэлсэн. Тэгээд өвчтөнөө дээш харуулахад зүрхний хяналтын монитор дээр зүрхний үйл ажиллагаа хурц хямарч зүрх зогссон байсан. Тэгээд яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээнүүдийг шат дараалан авч эхэлсэн, эмийн яаралтай эмчилгээнүүдийг зохих ёсны дагуу шат дараалан хийсэн. Үүний үр дүнд тухайн өвчтөний зүрхний үйл ажиллагаа сэргэсэн. Зүрх харьцангуй тогтвортой болж ухаан орсон. Хагалгааны өрөөнөөс яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Орой 17 цагийн үед биеийн байдал тогтвортой байсан тул би явсан. 20 цагийн үед Х.О биеийн байдал муудлаа гэсэн мэдээ ирсэн,эмнэлэгт ирэхэд түүний биеийн байдал маш муудсан,зүрхний үйл ажиллагаа хоёр дахь удаагаа муудаж зүрх зогсож байсан. Сэхээний эмчтэй хамт яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээг авч, сэхээний зөвлөх Ганбат эмчийг дуудсан. Сэхээн амьдруулах үйл ажиллагаа авагдаад зүрх дахин сэргэсэн. Зохиомол амьсгалын аппаратад авсан, эрчимтэй эмчилгээг сэхээний эмч нар хийсэн ба зүрхний үйл ажиллагаа тогтвортой байж байгаад 18-ны өглөө зүрхний үйл ажиллагаа гурав дахь удаагаа хямарч зүрх зогссон мэдээ ирсэн. Яаралтай арга хэмжээг эмч нарын баг авсан боловч зүрхний үйл ажиллагаа сэргэлгүй нас барсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 142 дугаар хуудас/

Сэжигтэн Б.Э-ын: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т эмч бүсэлхий нурууны мэдрэлийн ёзоор дарагдалтай МЛД хагалгаанд орох өвчтөн байна үзээрэй гэж надад хэлсэн. Тухайн өдрийн 16 цагийн үед би Х.О-ийг үзсэн. Би Одончимэгийг үзэхдээ маягт бөглөж, өвчтөнөөс олон асуулт асууж бодит үзлэг хийж шинжилгээтэй танилцаад өвчтөнд мэдээгүйжүүлэлтийн талаар тайлбарлаж өгөөд хагалгааны өмнөх бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Тэр үед  өвчтөн О биеийн байдал дунд зэрэг, ухаантай асуултанд тодорхой хариулж байсан. Шинжилгээ цээжний зураг зэргийг танилцуулж үзлэгийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд ажлын цаг дуусаад би харьсан. Маргааш өглөө нь өвчтөн Одончимэгийг манай мэдээгүйжүүлэлтийн сувилагч Оюунжаргал хүлээж аваад сэрээх өрөөнд оруулж,гар, хөлөнд нь дулаацуулах жин тавьсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад өвчтөн Одончимэгийг хагалгааны 1 дүгээр хэсэгт хүлээж аваад хяналтын мониторт холбоод артерийн даралт, амин үзүүлэлтийг нь сувилагч Оюунжаргал бид хоёр хамт үзсэн. Аппаратаар үзэхэд артерийн даралт 95/45, артерийн дундаж даралт нь 65, пульс 70, сатурац нь 94-тэй хэвийн байсан.  09 цаг 53 минутын үед О-гээс TIME OUT хийхэд овог, нэр, нас, айди дугаар, хаана ямар хагалгаанд орох гэж байгаагаа бүрэн зөв хариулсан. Тэгээд мэдээгүйжүүлэлт эхэлсэн. Тэгтэл 10-аад минутын дараа зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орж зүрх зогссон. Тэгэхээр нь өвчтөнг яаралтайгаар дээш нь харсан байрлалд байрлуулаад сэхээн амьдруулах арга хэмжээг эхлүүлсэн. Би мэдээгүйжүүлэгтэй холбоотой хүндрэлийг өвчтөнд танилцуулж гарын үсэг зуруулсан. Тэр үед өвчтөн архаг хууч өвчин байхгүй, харшилдаг эм тариа байхгүй, халдварт өвчнөөр өвчилж байгаагүй, мөн өмнө нь  ямар нэг мэдээгүйжүүлэг авч байсан уу гэхэд өөрөө төрсний дараа цус алдаад мэдээгүйжүүлэг авсан байх, ямар нэгэн хүндрэл гараагүй гэж хариулсан. Өмнө нь антибиотикийн сорил тавьдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм тариа хэрэглэж байгаа учраас унтуулгын бодист сорил тавьдаггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 159-163 дугаар хуудас/

Гэрч Ц.Г-: “...Мэдээгүйжүүлэлтийн тариа хийсний дараа өвчтөн нэгдүгээрт ухаангүй болж булчингийн үйл ажиллагаа сулардаг, тэр үед өвчтөн өөрөөрөө амьсгалах боломжгүй болдог бөгөөд энэ үед эмч нь зохиомол амьсгал хийж чадахгүй бол хүчилтөрөгчийн дутагдал  үүсч зүрх зогсдог. Мөн эмийн хүчтэй урвал буюу /анафилаксин/ урвалын улмаас зүрх зогсож болно. Дээрх өвчтөний хувьд амьсгалын хувьд ямар нэгэн асуудал гараагүй, эмийн хүчтэй харшлын хүчтэй урвалаас зүрх зогссон байх магадлалтай...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 140 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:  

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 15-21 дүгээр хуудас, 32-37 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4518 тоот  шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4517 тоот  шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №962 тоот шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 26-37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №4968 тоот шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №1570 тоот хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 46-52 дугаар хуудас/,

Аюулгүйн хайрцаганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 61-65/,

          2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Эрүүл мэндийн яам эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Задлан шинжилгээний дүгнэлт 16/16 албан тоот /3 дугаар хх-ийн 85-86 дугаар хуудас/,

           7 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

           Амь хохирогч Х.О өвчний түүх,сувилгааны тэмдэглэл, мэс заслын тэмдэглэл бусад нотлох баримтууд  /2 дугаар хх-ийн 63-120 дугаар хуудас/,

          2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 111-126 дугаар хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Дүрс бичлэг агуулсан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 128-145 дугаар хуудас/,

           Мэргэжлийн хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Т.Г-ын шинжээчийн дүгнэлт /3 дугаар хх-ийн 152-154/,

           Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3 дугаар хх-ийн 186 -187 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №115 тоот хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 118-124 дүгээр хуудас/,

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 166-170 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №754 тоот хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 201-207 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Б.Э-ын: “...тухайн өдрийнхөө 16 цаг өнгөрч байхад би өвчтөн Одончимэгийг үзсэн. би Одончимэгийг үзэхдээ маягт бөглөсөн. Маягт бөглөхдөөө өвчтөнөөс асуулт асуун, бодит үзлэг хийн шинжилгээтэй танилцаад өвчтөнд мэдээгүйжүүлэлтийн талаар тайлбарлаж өгөөд, хагалгааны өмнөх бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Тэр үед өвчтөн О биеийн байдал дунд зэрэг, ухаантай, асуултанд тодорхой хариулж байсан. Арьс сальст цэвэр чийглэг биеэр гарсан тууралт байхгүй, зүрхний авиа тод, хэм жигд, эмгэг шуугиан байхгүй, уушиг 2 талд цулцангийн ширүүн амьсгалтай, дагзны булчингийн хөшингө байхгүй, мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй, ам ангайлт 2 хуруунаас дээшээ, хүзүүний хөдөлгөөн хэвийн, нуруу сээрний хэлбэр алдагдаагүй, маллампати 3-тай, дээд хажуу гурван шүд бэхэлгээтэй, эрүү бамбайн хоорондох зай 6 см-ээс дээш, захад хаван байхгүй, артерийн даралт 90/60, зүрхний цохилт 56, амьсгалын тоо 16, захын судасны хүчилтөрөгчийн хангамж 94 хувьтай байсан. Шинжилгээн дээр HB11,ER3,4, Лейкоцит 4.9, HT 34.9, Тромбоцит 228, Креатинин 83, ALT 33.9, AST 40.7, ASO 361.2, Билирубин 8.4, APPT нь 39, TT 26.4, Фибр 2, РТ нь 11-тэй, ANTI HIV, ANTI HCV сөрөг байсан. Цээжний рентгэн зурган дээр уушигны зүүн доод хэсэгт бага зэрэг сүүдэржилттэй, судасны зураглал дотор, доод хэсгээр бага зэрэг ихэссэн, зүрхний цахилгаан бичлэг хэвийн байсан. Шинжилгээг өөрт нь танилцуулж үзлэгийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан... Аппаратаар үзэхэд артерийн даралт нь 95/45, артерийн дундаж даралт нь 65, пульс 70, сатурац нь 94-тэй хэвийн байсан. О-гээс TIME OUT хийхэд овог нэр, нас, айди дугаар, хаана ямар хагалгаанд орох гэж байгаагаа бүрэн зөв хариулсан. Тэгээд мэдээгүйжүүлэлт эхэлсэн. Мэдээгүйжүүлэлт нь мэдээгүйжүүлэх эмийг дарааллаар нь хийх явц юм. Эхлээд Паланосетрон 0.0075%-1.5 мл, Пропофол 1%-150 мг, Дексаметазон 4 мг, Лидокайн 1%-2мл, Фентанил 0.005%-100 мкг, Пропофол 1%-150 мг, Векурониум 5 мг дарааллаар хийн удалгүй булчин сулармагц энэ хооронд хүчилтөрөгчөөр маскаар амьсгал дэмжиж байсан. Булчин сулрахад цагаан мөгөөрсөн хоолойд 6.5 хэмжээтэй уян гуурсыг 1 удаагийн оролдлогоор амжилттай хийж 22 см-т бэхлээд 8 мл хийгээр хийлсэн. Уушгийг 2 талд чагнаж шалгаад 2 талд ижил байсан учраас 22 см-т бэхэлсэн. Сувилагч давсганд катетр байрлуулж мөн нүдийг хамгаалсан. Тэгээд мэс заслын багтай цуг өвчтөнг доош нь харсан байрлалд байрлуулсан. Хэсэг хугацааны дараа буюу 10-аад минутын дараа зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт гарч зүрх зогссон. Тэгэхээр нь яаралтайгаар өвчтөнг буцаж дээш нь харсан байрлалд байрлуулаад сэхээн амьдруулах арга хэмжээг эхлүүлсэн. Сэхээн амьдруулах арга хэмжээнд нь Т эмч зүрхний иллэг хийн мөн эмч нарын баг дуудсан. Сувилагч захын судсаар Адреналин 0.1%-1 мл-ээр 4-н удаа давтаж хийсэн, Атропин 0.1%-ийн 1 мл-г 1 удаа, Эфэдрин 30 мг-аар 1 удаа, Магни сульфат 25%-10 мл, Витамин С 5%-6мл, Преднизолон 60 мг, Актавегин 1000 мг,Цераксон 1000 мг тус тус хийсэн. Дуслаар Натри хлор 0.9%-500 мл-ээр хурдан дуслаар, Декстран 70-г 200 мл-ээр 2 удаа, шинэ хөлдөөсөн Сийвэн дөрвөн бүлгийн Резус нэмэх 220 мл-г хурдан дуслаар, фуросемид 40 мг-г тус тус хийсэн. Сэхээн амьдруулах арга хэмжээний үед цохиулах хэм орж ирсэн учраас Д-Фебриляторыг 1 удаа цохиулсан. Мөн энэ үед өвчтөн О-гээс биохимийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэгнэх үйл ажиллагааны шинжилгээг авсан. Тэгээд 10-аад минутын дараа зүрхний цохилт орж ирээд захад судасны цохилт мэдрэгдэж эхэлсэн. Тэр үед зүрхний цохилт 135,артерийн даралт 128/70,артерийн дундаж даралт 88, сатурац нь 90-тэй  байсан. Үүнээс хойш амин үзүүлэлт нь тогтвортой байж байгаад 30-40 минутын дараагаас өвчтөн ухаан ороод команд биелүүлж эхэлсэн. Энэ хооронд зөвлөх эмч буюу 1-р эмнэлгийн эмч Ганбатаас утсаар би болон багийн эмч нар зөвлөгөө авч байсан. Анх мэс заслын багт Нурбек, Т эмч нар байсан. Би хагалгааны сувилагчийг санахгүй байна. Эмч нарын багтай хамтран ярилцаад өвчтөн сайн сэрж эхэлсний дараа цагаан мөгөөрсөн хоолойн гуурсандаа зовиурлаж эхэлсэн. Эмч нарын баг ярилцаад уг гуурсийг авахгүйгээр рентгэнд цээжний зураг авахаар 4-н давхраас 1 давхар руу цохих журмын дагуу тээвэрлэсэн. Зургаа авхуулчихаад буцаад өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжиж ирсэн. Эрчимт эмчилгээнд 11 цаг 45 минутанд буцаж ирсэн. Эрчимт эмчилгээг үргэлжлүүлэн эрчимт эмчилгээний хуудсанд бичигдсэний дагуу үргэлжлүүлсэн... өмнө нь HB нь 11 байсан юм. Энэ нь цус багадсан гэсэн үг.  Мөн НСТ нь 22.6, ER 2.2 байсан болохоор цус багассаныг тодорхойлсон. Тиймээс өдөр 16 цагийн үед өвчтөн Одончимэгт цус сэлбэлтийг хийсэн. Хөлдөөсөн сийвэнг 12 цагт, 20 цагт тус тус хийсэн. Мөн шинжилгээгээр уураг багатай, альбумин бага, кальци, кали багатай, натри бага зэрэг нэмэгдсэн, зүрхний маркерууд нэмэгдсэн өөрчлөлттэй байсан. Намайг жижүүрлэж хоноход өвчтөн О байдал хүнд байсан. Хүнд гэдэг маань өвчтөн өөрөө цээж бага зэргийн хөндүүртэй, хагалгаанд орохоос өмнө өвдөж байсан хөлний зовиур хэвээр, асуултанд тодорхой хариулж байсан. Өвчтөн өдөр эрчимт эмчилгээний хэсэгт эмчлэгдэж байхдаа хоол,цай идэж ууж, ар гэрийнхэнтэйгээ уулзсан. Өвчтөнг сэрсний дараа О ар гэрийнхэнтэй Нурбек, Т эмч бид 3 уулзаж болсон зүйлийн талаар тайлбарлаж хэлж ярьж өгсөн. Ар гэрийнхэн нь тэр үед биеийн байдлыг нь мэдсэн. Тэнд байсан хамаатных нь эгч өмнө нь Одончимэг гадаадад амьдрах хугацаандаа ийм байдалд ороод зүрх нь зогсож байсан юм байна лээ. Тэр үед ар гэрийнхэнд нь яаж хэлнээ гэж байтал иймэрхүү эмчилгээ хийгдэж байгаад бие нь гайгүй болсон гэж хэлж байсан. Бид нар ар гэрийнхэнд нь яагаад хагалгааны өмнө хэлээгүй юм бэ гэхэд ар гэр нь онц зүйл яриагүй. Оройн 20 цаг 55 минутын үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Цогтхуяг залгаад өвчтөний биеийн байдлыг асуусан... Тэр үед өвчтөний зүрхний цохилт 200,2 гар чангараад дээшээ татсан байдалтай, ухаан санаа самуурсан асуултад хариулахгүй яргалаад байсан. Миний заалтаар сувилагч Оюунбилэг өвчтөнд седуксин 5мг-ийг тайвшруулах зорилгоор судсанд хийсэн, би нүүрний маскаар хүчилтөрөгч өндөр урсгалаар өгч амьсгал дэмжсэн. Тэгээд зүрхний цохилт буурахаар нь аторпин 0.1%-1мл-г судсаар шууд хийсэн. Тэгтэл үр дүнгүй зүрх зогссон учраас сэхээн амьдруулах арга хэмжээг эхлүүлсэн. Үүнд Адерналин 0.1%-1мл-р 5 минут тутам 2 удаа давтсан, зүрхний цохилт орж ирээд цохиулах хэм илэрсэн учраас Дефибриллятороор 300 жоул хүчдэлээр 2 удаа цохиулсан. Зүрхний хэм орж ирсэнээ дахин цөөрсөн учраас дахиад адерналин 0.1%-1мл-ээр дахин 2 удаа хийгээд дахин фибрилляци илэрсэн  учраас Дефибриллятороор 300 жоул хүчдэлээр 2 удаа цохиулсан. Хэмнэл хэсэг хугацаанд засарч байснаа дахин цөөрөөд Асистол болсон учраас дахин Адерналин 0.1%-1 мл-ээр 2 удаа давтаж хэм засарсан боловч /сэхээн амьдруулах арга хэмжээ эхэлснээс хойш ойролцоогоор 30 минутын дараагаар/ хэм алдагдал ихтэй зүрхний хэм маш олон, хүүхэн хараа 2 талд өргөсч гэрлийн урвалгүй, артерийн даралт 70/40 артерийн дундаж даралт 39, сатурац 70,өөрийн амьсгал байхгүй, ухаангүй, амьсгалыг амбу маскаар хүчилтөрөгч 15 мл/мин урсгалтайгаар өгч дэмжиж ажигласан. Тэгтэл амнаас нь цустай хөөстэй шингэн гарч эхэлсэн учраас 7-н номерын гуурсыг цагаан мөгөөрсөн хоолойд байрлуулаад бэхэлсэн...шөнөжингөө өвчтөн О биеийн байдал тааруу байсан. Шөнийн 23 цаг 30 минутын үед бүх биеийг хамарсан таталт өгч эхэлсэн. Эмчилгээ хийж байгаа боловч артерийн даралт бага, сатурац багасгах хандлагатай, цусархаг шингэн үе үе гарч байсан. Шөнийн 02 цагаас эхлэн биеийн байдал маш хүнд ухаангүй, амьсгал аппаратаар дэмжиж байсан ба зүрхний цохилт, артерийн даралт харьцангуй тогтворжиж эхэлсэн. Яаралтай авсан шинжилгээнд цус багадалт хэвээр зүрхний маркерууд нэмэгдсэн. Цусны бүлэгнэх үйл ажиллагаанд нилээн өөрчлөлт орсон, бөөрний үйл ажиллагаанд мөн өөрчлөлт орж ирсэн. Эмч нарын баг жижүүрлэж хоноод өглөөний 0. Цаг 30 минутаас эхлээд би Алтан-Ундрах эмчтэй ээлжээ солисон. Намайг ээлжнээс буухад О биеийн байдал хүнд хэвээр байсан. Тэгээд өвчтөн Одончимэг нь өглөөний 09 цаг 30 минутын үед таталт өгөөд зүрхний тоо 129-140 болоод, сатурац буугаад, гуурсаар ягаан өнгийн хөөстэй цус гараад, зүрхний хэм алдалт ихэсч эхэлсэн. Энэ үеэс сэхээн амьдруулах арга хэмжээг авч эхэлсэн. Тэгээд сэхээн амьдруулах арга хэмжээг 40 минут үргэлжлүүлсэн боловч сатурац буураад зүрхний агшилт сэргэхгүй, гуурсаар ягаан хөөстэй шингэн гарсаар байгаад 10 цаг 15 минутад сэхээн амьдруулах арга хэмжээг зогссон өвчтөн Одончимэг 10 цаг 15 минутад нас барсан... өвчтөн О бүсэлхийн 4,5 дугаар нугаламын түвшинд диск эвэрч, мэдрэлийн ёзоор дарагдаж өвдөлт ихтэй МЛД хагалгаанд орохоор төлөвлөж байгаа гэж хэлсэн. Нуруу, нугасны мэс заслын эмч М.Т дээрх оношийг тавьсан. Х.О-гээс мэдээгүйжүүлэгтэй холбоотой хүндрэлийг өвчтөнд танилцуулаад гарын үсэг авсан. Т эмч мэс заслын болон мэдээгүйжүүлэгтэй холбоотой хүндрэлийг өвчтөнд танилцуулаад гарын үсэг зурсан. Би мэдээгүйжүүлэгтэй холбоотой хүндрэлийг өвчтөнд танилцуулж 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зуруулсан.  Тэр үед өвчтөн архаг хууч өвчин байхгүй, харшилдаг эм тариа байхгүй, халдварт өвчнөөр өвчилж байгаагүй мөн өмнө нь ямар нэгэн мэдээгүйжүүлэг авч байсан уу гэхэд өөрөө төрсний дараа цус алдаад мэдээгүйжүүлэг авсан байхаа гээд ямар нэгэн хүндрэл гараагүй гэж хариулсан... өмнө нь антибиотекийн сорил тавьдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм тариа хэрэглэж байгаа учраас унтуулгын бодист сорил тавьдаггүй, хэрвээ өвчтөн маш олон төрлийн эмэнд харшилтай, астматай байх юм бол зарим тодорхой мэдээгүйжүүлэгт хэрэглэгдэх эмнүүдэд сорил тавьж болно. Өвчтөн Одончимэг өөрөө харшилдаг эм тариа байхгүй гэсэн учраас сорил тавиагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 159-163 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /1 дүгээр хх-ийн 178-179 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/,

-оршин суух хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 182 дугаар хуудас/,

-Боловсролын талаарх мэдээлэл /1 дүгээр хх-ийн 186-209 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай шүүгдэгч Б.Э- нь мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумжаар асуугаагүйн улмаас тус эмнэлэгт 27 настай, эмэгтэй Х.Онь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас барж, Б.Э- нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-93 дугаар хуудас/, гэрч Э.О-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/, гэрч Ц.Т гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-98 дугаар хуудас/, гэрч М.Тгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-69, 142 дугаар хуудас, гэрч Н.Оюунжаргалын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-76 дугаар хуудас/, гэрч Ж.Раушаны  мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 133-135 дугаар хуудас/, гэрч Г.Цогтхуягийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136-138, 164-165 дугаар хуудас/, гэрч Д.Оюунбилэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас/, гэрч Ц.Г- мэдүүлэг /2 дугаар хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Ш.Э-гийн “...Дүгнэлтийг гаргахын тулд задлан шинжилгээний дүгнэлт, бичлэг, микро /бичил/ бэлдмэлүүдийг харахад илэрхий байсан зүйл гэвэл уушиг илэрхий томорч хавагнан жин нь эрс нэмэгдсэн, жижиг бэлдмэлүүдийг харахад зүрхний булчингийн завсраар хавангийн уургийг шингэнтэй, судаснууд цусаар дүүрсэн, эозинофил эсийн нэвчдэс /харшил, хордлогийн үед гардаг/ илэрсэн. Уг эс уушиг, зүрхэнд илэрхий нэвчсэн байсан. Бусад эрхтэнүүдэд цусны эргэлтийн гүнзгий хямралууд явагдсан байдаг. Энэ бүгдээс дүгнэж Одончимэг нь өвчний Олон улсын 10 дугаар ангилалын Х-40-49-н “Санамсаргүй хордох, хорт бодист өртөх” бүлгийн эмгэгүүдэд өртөх эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрч нас барсан гэж үзсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 87 дугаар хуудас/,

        Шинжээч эмч Ж.С-ийн “...Өвчтөн харшилтай, харшилгүйгээ мэдэхгүйгээс “харшилгүй” гэсэн хариулт өгсөн тохиолдол ер нь байдаг. Гэхдээ өвчтөн мэдэхгүй гэж хариулж болно. Энэ тохиолдолд бол сорил тавьж харшлыг тодорхойлно.” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 154-155 дугаар хуудас/,

       Шинжээч эмч Б.У-гийн “...Эмнэлэгт хэвтсэн хүн бүрээс авдаг асуумжийг ойлгоно. Үзэж буй эмч хүн бүрийн харшилтай гэдгийг мэдэхгүй учраас асуумжийг асуусны дараа, дараагийн эмчилгээг хийнэ. Энэ хамгийн чухал асуумж байгаа юм. Ямар нэгэн хүн асуумж хэсэгтээ харшилтай гэж хэлсэн тохиолдолд эмчилгээ хийгдэхгүй гэсэн үг юм” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 158-161 дүгээр хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №1570 тоот хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн дүгнэлтээр

-талийгаач нь эмийн бодист харшилсанаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас баржээ.

-“...” эмнэлэгийн эмч нар нь талийгаач ... улсад мэдээгүйжилтийн үед урьд нь мэдээгүйжүүлэх тарианд мэдрэг байсныг асуумжаар тогтоогоогүй байна. /1 дүгээр хх-ийн 46-52 дугаар хуудас/,

2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Эрүүл мэндийн яам Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн №16/16 Задлан шинжилгээний дүгнэлтэд

“...Акт №962-ын задлан шинжилгээний хистологийн үндсэн будгийн аргаар бэлтгэгдсэн 12 ширхэг шилэн бэлдэцийг харж дүгнэхэд бүх дотор эрхтэнд цусны эргэлтийн гүнзгий хямралтай, тархины хаван, уушгинд их хэмжээний хаван, цулцангийн тархмал гэмтэц, цус харвалт, гиалин мембран, зүрхний булчингийн тэжээлийн гүнзгий хувирал, эозинофилийн нэвчдэс зэргээс дүгнэвэл уг тохиолдолд Өвчний Олон Улсын 10 дугаар Ангилалын ХХ бүлгийн (Х40-Х49) “Санамсаргүй хордох, хорт бодист өртөх” бүлгийн эмгэгүүдэд хамаарах эрхтэн тогтолцооны бүтцийн өөрчлөлт илэрсэн байна. /3 дугаар хх-ийн 85-86 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн №115 дугаартай “...Талийгаач архаг цус багадалттай байсан байна. Талийгаач Х.О мэдээгүйжүүлгийн үед хэт мэдрэгшлийн шоконд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байх ба энэ нь 2 шаттай /бифазны анафилаксийн шок/ хэт мэдрэгшлийн шокийн хэлбэрээр илэрсэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн118-124 дүгээр хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн №754 дугаартай

  1. 2018.01.24-ний өдрийн 115 тоот дүгнэлтэд Х.О нас барсан шалтгааныг зөв тогтоосон байна.
  2. Нурууны гарвуулт язгуур мэдрүүлийн өвдөлтийн хам шинжийн оношилгоо эмчилгээ явуулах стандарт MNS6207:2010-н 10.2.2-3-т зааснаар өвдөлтийн хам шинж эмийн эмчилгээнд дарагдахгүй удаан хугацаагаар үргэлжлэх гэсэн заалтын дагуу хагалгаанд оруулах шийдвэр гарсан байна. Эмийн болон физик эмчилгээ үр дүнгүй байсан учир хагалгаанд орох заалттай байжээ.
  3. Тухайн эмнэлгээс эд мөрийн баримтаар хураагдаж шинжилгээнд өгсөн гэх Солонгос бичигтэй цэнхэр тагтай тариа болон Эфидрин,Цекраксон гэх эм тарианууд нь хугацаа нь дууссан. 2 төрлийн Солонгос бичигтэй тариа нь чанарын баталгаажилтгүй. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын шинжилгээгээр гарсан байна. Эмийн бодис хэрэглэх стандарт баримталсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  4. MNS6206:2010-8.2 заасан мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгийн явцад... тусгай шалгуураар үзэх. 8.6-өвчтнийг урьдчилан үзэж шаардлагатай шинжилгээг бүрдүүлнэ гэсэн заалт зөрчигдсөн байна.
  5. Мэс заслын өвчний үе дэх оношилгоо эмчилгээний үйлдлүүд MNS-4621:2008 стандартын II.2.2-т заасан ерөнхий бэлтгэл болон лабораторийн шинжилгээ ...зэргийг хийлгэх гэсэн заалт мөрдөгдөөгүй байна.
  6. Өвчтнийг хагалгаанд бэлтгэх үед харшил урвалын сорил тавигдаагүй учир гарч болох хүндрэлээс сэргийлж чадаагүй байна.
  7. Эмчилгээ болон унтуулгын үед эмийн бодисоос харшлах эрсдэл гарч болно. Эмийн тунг зөв тооцсон байна.
  8. Мэдээгүйжүүлгийн үед хэрэглэсэн Бекарон гэх тарилгын эмийн бүртгэлийн хугацаа бичигдээгүй, эмнэлзүйн судалгаа хийгдсэн материал зэрэг байхгүй байна. Алрокси гэх эмийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна гэх шинжээч эмч С.О-ийн дүгнэлт./ 4 дүгээр хавтаст хэргийн 201-207 дугаар хуудас/

 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Т.Г- шинжээчийн дүгнэлт

  1. Дээрх эм тариануудаас Солонгос бичигтэй цэнхэр тагтай, ногоон эрээн шошготой хуурай тариа, Улбар өнгийн тагтай Солонгос бичигтэй шингэн тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй байна. Бусад эм тариа Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна.
  2. Propofol-мэдээгүйжүүлэх үйлчилэлтэй, венийн судсаар тарьж хэрэглэнэ. Солонгос бичигтэй цэнхэр тагтай, ногоон эрээн шошготой хуурай тариа, Улбар өнгийн тагтай, Солонгос бичигтэй шингэн тариа-ямар үйлчлэлтэй эсэх нь тодорхойлох боломжгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Магнисульфат 10 мл-Тарьж хэрэглэсэн магнийн сульфат нь төв мэдрэлийн системд тайвшруулах үйлдэлтэй, хэрэглэж байгаа тун хэмжээнээс хамаарч наркоз үүсгэх үйлдэл ч үзүүлж болно. Адерналин- Симпатик мэдрэлийн зангилаанаас эрхтэн хүртэлх ширхэгийн төгсгөлд орчимд байрлах адернорецепторыг сонгомол сэргээнэ. Dexamed- 4мл-үрэвсэл, харшлын эсрэг хүчин нөлөө үзүүлнэ. Витамин С-бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтийн процессийн тохируулга, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, декоксирибонуклейн болон рибонуклейн хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодийн иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг. Лидокайн 2мл- хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэлтэй. Erhedrine-Эфидрины гидрохлорид адренидэвхт мэдрэлийн системийн төгсгөлд меедиатор норадерналин нийлэгжих явцыг идэвхжүүлж, улмаар уг мэдрэлийн системийн сэрэл дамжилтыг сайжруулна. Преднизолон-үрэвслийн эсрэг илэрхий, харшлын эсрэг, шокын эсрэг, дархлалыг бууруулах үйлдэлтэй бэлдмэл. Атропин сульфат 1 мл-Нүдний хүүхэн хараа өргөсөж, харааны зохирол сайжран нүдний даралт нэмэгдэх, тахикарди болох, гуурсан, хоолой, ходоод цөс, шээсний замын гөлгөр булчингууд сулрах, ходоод хөлс шүлсний булчирхайнуудын шүүрэл татрах зэрэг үйлдэлтэй. Их тунгаараа төвийн холинолитик үйлдэл үзүүлэх тул төв мэдрэлийн системд сэргээх нөлөө үзүүлнэ. Фентанил-өвдөлт намдаах богино хугацааны үйлдэлтэй. Амьсгалыг дарангуйлж зүрхний ажиллагааг удаашруулна. Өвчтөнийг наркоз-д бэлтгэх, шок бөөр,элгээр хүчтэй хатгаж өвдөх, зүрхний булчингийн шигдээс зүрхний бах зэрэг өвчнүүд болон багажийн тусламжтайгаар хийлгэх шинжилгээнүүдийн үед хэрэглэнэ. Фурасамед-шээс хөөх үйлдэлтэй. Дексран 70 200мл- шокийн эсрэг үйлдэлтэй плазм орлох шингэн. Натрийн хлорид- хоргүйжүүлэх үйлдэл үзүүлнэ.
  3. Дээрх эм тариануудаас Солонгос бичигтэй цэнхэр тагтай, ногоон эрээн шошготой хуурай тариа, Улбар өнгийн тагтай Солонгос бичигтэй шингэн тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй байна. Бусад эм тариа Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Солонгос бичигтэй цэнхэр тагтай тариа  2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа нь дууссан,Улбар өнгийн тагтай Солонгос бичигтэй шингэн тариа 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хугацаа нь дууссан. Эфедрин гидрохлорид тариа нь 2017 оны 01 дүгээр сард хугацаа нь дууссан, цераксон тариа 2017 оны 04 сард хэрэглэх хугацаа дууссан байна. бусад эм тариа нь хэрэглэх хүчинтэй хугацаа дуусаагүй байна.
  4. Ямар эм тариатай хамт хэрэглэхээс шалтгаална. Эм тариаг хамт хийснээс харшлын урвал илэрч болно. /3 дугаар хх-ийн152-154 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч эмч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд “...” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай шүүгдэгч Б.Э- нь мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумжаар асуугаагүйн улмаас  Х.О-нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас барж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

      Өөрөөр хэлбэл “...” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай шүүгдэгч Б.Э- нь Монгол Улсын стандарт MNS6206:2010-8.2 заасан мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгийн явцад... тусгай шалгуураар үзэх. 8.6-өвчтнийг урьдчилан үзэж шаардлагатай шинжилгээг бүрдүүлнэ, Мэс заслын өвчний үе дэх оношилгоо эмчилгээний үйлдлүүд MNS-4621:2008 стандартын II.2.2-т заасан ерөнхий бэлтгэл болон лабораторийн шинжилгээ ...зэргийг хийлгэх гэсэн заалтуудыг зөрчин мөрдөөгүй, уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Х.Онь эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас барсан нөхцөл байдал үүссэн үйл баримт тогтоогдож байна.

     “...” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай шүүгдэгч Б.Э- нь мэдээгүйжүүлэгийн өмнөх үзлэгийн явцад өвчтөн Х.Оболон түүний гэр бүлээс 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... улсад төрөх үедээ урагдсан бэлэг эрхтэнд оёдол тавихаар ерөнхий мэдээгүйжүүлэг хийх үед шоконд орж даралт унаж, тухайн үед яаралтай эмчилгээ хийн амь насыг нь аварч байсан талаар асууж, үндсэн дагалдах эмгэг, өвчтөний өгүүлэмж, харшил зэргийн талаар тодорхой нарийвлан асууж тусгай шалгуураар үзэж дүгнэн мэдээгүйжүүлэлтийн өмнө шаардагдах шинжилгээ хийх, эмчилгээ хийж багатахуйц хугацаатай байхаар хийгдэх ёстой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.”гэж тус тус заажээ.

      2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан  “Эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан” бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ... зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Э- нь гэмт хэрэгт холбогдох үедээ “...” эмнэлэгт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллаж байсан болох нь  1-р хавтаст хэргийн ..9-203 дугаар талд авагдсан гэрээ, ажилд томилсон тухай захирлын тушаал  зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчид учирсан гэм хорын хохирлыг “...” эмнэлэг ХХК-аас  гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Иргэний хариуцагч “...” эмнэлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох оршуулгын зардалд 18.361.700 /арван найман сая гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун/ төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан байна.

 

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-, Д.Б- нараас сэтгэл санааны хохирол  100.000.000 төгрөг, талийгаачийн 2 хүүхэд болох Ч-, И- нарыг 18 нас хүртэл талийгаачийн сар болгон олж байсан цалин гэж 1.080.000.000 /нэг тэрбум наян сая төгрөг/, талийгаач сард монгол мөнгөөр 6.000.000 төгрөгний цалин авч байсан  жилд 72.000.000 төгрөг болж байгаа. Талийгаачийг нас барах үед бага хүү И- нь 3 настай байсан бөгөөд 18 нас хүртэл нь гэж бодохоор 15 жил болж байна. 72.000.000 төгрөгийг 15 жилээр үржүүлээд 1.080.000.000 /нэг тэрбум наян сая төгрөг/ болж байгаа юм. Сэтгэл санааны хохирол, хүүхдийн 18 нас хүртэлх авах мөнгө нийлээд 1.180.000.000 /нэг тэрбум нэг зуун наян сая/ төгрөг  “...” эмнэлгээс нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-, Д.Б- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэх боломжтой гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 8 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д буцаан олгож,

             СД 7 ширхэг/мэс засал 2 дугаар хэсэг 3 дугаартай сд уншигдахгүй байна/-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

            фуросемид гэсэн бичигтэй хуванцар савтай шингэн тариа 2 ширхэг, преднизалон гэсэн бичигтэй шилтэй тариа 2 ширхэг, propofol гэсэн бичигтэй шингэн тариа 2 ширхэг, цэнхэр тагтай, солонгос бичигтэй 10 мл хэмжээтэй хуурай тариа 2 ширхэг, Витамин С гэсэн бичигтэй шилэн савтай, шингэн тариа 2 ширхэг, магния сульфат гэсэн бичигтэй 10 мл-н хэмжээтэй задлаагүй шилэн савтай шингэн тариа 2 ширхэг, адреналин гэсэн бичигтэй, 1мл-ийн хэмжээтэй задлаагүй шилэн савтай, шингэн тариа 2 ширхэг, ephedrine hydrochloride injection гэсэн бичигтэй 1 мл-ийн хэмжээтэй, задлаагүй шилэн савтай шингэн тариа 2 ширхэг,фентанил гэсэн бичигтэй, 2 мл-ийн хэмжээтэй, задлаагүй хуванцар савтай тариа 2 ширхэг, улбар шар өнгийн тагтай, солонгос бичигтэй 1.5 мл-ийн хэмжээтэй, шингэн тариа 2 ширхэг, цераксон гэсэн бичигтэй, 4 мл-ийн хэмжээтэй, шингэн тариа 1 ширхэг, dexamethasone гэсэн бичигтэй шингэн тариа 1 ширхэг, dexamed гэсэн бичигтэй тариа 1 ширхэг, актовегин гэсэн бичигтэй 5 мл-ийн шингэн тариа 2 ширхэг, лидокайн гэсэн бичигтэй 2 мл шингэн тариа 1 ширхэг, натрийн хлорид гэсэн бичигтэй дусал тариа 2 ширхэг, декстран гэсэн бичигтэй дусал тариа 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

  

1. Ш овогт Б-ийн Э-ыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ыг мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-ыг мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон   үеэс эхлэн  хугацааг тоолсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,3,4 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг рентген зургыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д олгож, 7 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсаргаж, фуросемид гэсэн бичигтэй хуванцар савтай шингэн тариа 2 ширхэг, преднизалон гэсэн бичигтэй шилтэй тариа 2 ширхэг, propofol гэсэн бичигтэй шингэн тариа 2 ширхэг, цэнхэр тагтай, солонгос бичигтэй 10 мл хэмжээтэй хуурай тариа 2 ширхэг, Витамин С гэсэн бичигтэй шилэн савтай, шингэн тариа 2 ширхэг, магния сульфат гэсэн бичигтэй 10 мл-н хэмжээтэй задлаагүй шилэн савтай шингэн тариа 2 ширхэг, адреналин гэсэн бичигтэй, 1мл-ийн хэмжээтэй задлаагүй шилэн савтай, шингэн тариа 2 ширхэг, ephedrine hydrochloride injection гэсэн бичигтэй 1 мл-ийн хэмжээтэй, задлаагүй шилэн савтай шингэн тариа 2 ширхэг,фентанил гэсэн бичигтэй, 2 мл-ийн хэмжээтэй, задлаагүй хуванцар савтай тариа 2 ширхэг, улбар шар өнгийн тагтай, солонгос бичигтэй 1.5 мл-ийн хэмжээтэй, шингэн тариа 2 ширхэг, цераксон гэсэн бичигтэй, 4 мл-ийн хэмжээтэй, шингэн тариа 1 ширхэг, dexamethasone гэсэн бичигтэй шингэн тариа 1 ширхэг, dexamed гэсэн бичигтэй тариа 1 ширхэг, актовегин гэсэн бичигтэй 5 мл-ийн шингэн тариа 2 ширхэг, лидокайн гэс эн бичигтэй 2 мл шингэн тариа 1 ширхэг, натрийн хлорид гэсэн бичигтэй дусал тариа 2 ширхэг, декстран гэсэн бичигтэй дусал тариа 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-, Д.Б- нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг ... дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ