| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/00704/И |
| Дугаар | 210/МА2023/00724 |
| Огноо | 2023-04-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2023/00724
2023 04 05 210/МА2023/00724
Д.*******, Р.******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00616 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.*******, Р.******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ж.*******, ******* ******* ******* ХХК-д тус тус холбогдох
Хууль бус эзэмшлээс 100 ширхэг барилгын угсардаг шат чөлөөлүүлж, эзэмшилд шилжүүлэхийг даалгуулах, хохиролд *******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Р.*******ы өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.*******ы өмгөөлөгч Р.Чинбаа, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******, Р.******* нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Р.******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр барилгын угсардаг шат түрээслүүлэх гэрээг Д.*******тай 30 хоногийн хугацаатай байгуулж, түүний эзэмшилд 100 ширхэг шат шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад Д.******* шатыг хүлээлгэж өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж, Д.******* 100 ширхэг шатыг буцаан өгөх, түрээс 4,500,******* төгрөг төлөхөөр Р.*******тай эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.
1.2.Гэвч ******* ******* ******* ХХК нь барилгын ажилд ашигласан уг шатыг хууль бусаар барьцаалж, дур мэдэн өөрийн эзэмшилд байлган хувьдаа ашиглан бусдад түрээслэн ашиг олсоор байна. Түүнээс шатаа авахаар удаа дараа барилгын талбайд очсон боловч оруулдаггүй, шатыг өгдөггүй.
Нэхэмжлэгч Д.******* нь жинхэнэ нэхэмжлэгч биш тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ж.******* жинхэнэ хариуцагч биш тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс барилгын угсардаг шатыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч Р.*******ы эзэмшилд шилжүүлэхийг даалгах, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр буюу олох ёстой орлого нийт *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ж.*******, ******* ******* ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* ******* ******* ХХК-ийн байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ХХК нь барилгын угсардаг шатыг барьцаанд үлдээсэн. Д.******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. ******* ******* ******* ХХК нь ХХК-аас 26,*******,******* төгрөгийн авлагатай бөгөөд уг авлагыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Ж.******* нь ******* ******* ******* ХХК-ийн ажилтан бөгөөд энэ хэргийн хариуцагч биш юм.
2.2. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар Д.******* 4,500,******* төгрөг төлөх, 200 ширхэг хөл, 90 ширхэг тавцан, 170 ширхэг ихк төсөр, 210 ширхэг боргоцой угсардаг шатыг Р.*******д хүлээлгэн өгөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь энэ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар Д.*******аас шатаа авах боломжтой боловч нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШТ2022/00352 дугаар тогтоолоор шатыг захиран зарцуулахгүй байх, барилгын ажлын хашаанаас гаргахгүй байх, ашиглахгүй байхыг хариуцагчид даалгасан нь хүчинтэй байна.
Иймд дээрх шатыг эзэмшигч өмчлөгчид нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нь манай буруутай ажиллагаанаас болоогүй тул зөвшөөрөхгүй гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн тайлбарын агуулга:
Тус компани нь 100 ширхэг барилгын угсардаг шатыг ******* ******* ******* ХХК-д барьцаалаагүй. Шүүхийн шийдвэрээр Д.*******аас тухайн шатыг гаргуулж Р.*******д олгохоор шийдвэрлэсэн гэжээ.
4.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
******* ******* ******* ХХК нь өөрийн мэдэлд байлгаж байгаа 100 ширхэг шатыг нэхэмжлэгч Р.*******д шилжүүлж өгөх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч Р.*******ы олох ёстой орлого нэхэмжилсэн *******,*******,******* төгрөг нь бодит тооцоололгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс барилгын угсардаг 100 ширхэг шатыг гаргуулж нэхэмжлэгч Р.*******ы эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс түрээсийн төлбөр буюу олох ёстой орлого *******,*******,******* төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг, нэхэмжлэгч Р.*******ы хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 822,100 төгрөг, нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******д олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч Р.*******ы өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1.Нэхэмжлэгч Р.******* 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагчийг солих хүсэлт гаргасан. Шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолын үндэслэх хэсэгт хүсэлтийг хангах үндэслэлгүйг дурдсан боловч тогтоох хэсэгт хүсэлт шийдвэрлээгүй орхигдуулсан. Нэхэмжлэгчийн хүсэлтийг 21 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ хамт шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр 2 нэхэмжлэгч, 2 хариуцагчтай байдлаар гарсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт хэрэг хэлэлцэх ажиллагааны процессыг зохицуулсан. Шүүх хуралдаан эхэлсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан тохиолдолд хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэнэ. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр Д.******* оролцоогүй. Хариуцагч Ж.*******ыг шүүхийн тогтоолгүйгээр хэргийн оролцогчоос хасах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж, ******* ******* ******* ХХК-ийг хариуцагчаар үлдээсэн.
6.2.******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн хаяг Улаанбаатар, Чингэлтэй, 2 дугаар хороо, *******ы өргөн чөлөө 30, 14 гэж тэмдэглэгдсэн. Нэхэмжлэгч анх хариуцагч Ж.*******ын оршин суудаг дүүргийн 28 дугаар хороо, Амарбаясгалан 2 дугаар байр 69 тоот хаягаар нэхэмжлэлээ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.*******аас татгалзаж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах хаягтай ******* ******* *******" ХХК-ийг хариуцагчаар сонгосон боловч анхан шатны шүүх хэргийн харьяаллыг өөрчлөхгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн хаягийг дүүрэг, 8 дугаар хороо, ын гудамж, Сити тауэр 8 давхар 801 тоо байрлах "******* ******* *******" ХХК гэж орхойлсон. Харьяалал зөрчсөн нь илэрвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хэргийг шилжүүлэх талаар яригдана. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар руулахгүйгээр хэргийг хүсэлтийн хамт шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1.Уг хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар иргэн Р.******* хамтран нэхэмжлэгчээр, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нарын хүсэлтээр ******* ******* ******* ХХК хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Ийнхүү иргэний хэрэг 2 нэхэмжлэгчтэй, 2 хариуцагчтай болсон.
2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ж.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа, хамтран нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэхэмжлэгч Д.*******ыг Р.*******аар, хариуцагч Ж.*******ыг ******* ******* *******" ХХК-аар тус тус солих хүсэлтийг Р.******* гаргасан. Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт хамаарахгүй гэж дүгнэсэн.
7.2.Нэхэмжлэгч Д.******* бүх хариуцагч нараас шаардсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, харин нэхэмжлэгч Р.******* нь Ж.*******т холбогдох холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үлдсэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн руулсан. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас тухайн хэрэгт нэхэмжлэгч нь Р.*******, хариуцагч нь ******* ******* *******" ХХК болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Нэхэмжлэгч шүүх хуралдааны өмнө болон явцад хэргийн харьяаллыг өөрчлөх тухай хүсэлт, тайлбар гаргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэрт ******* ******* ******* ХХК-ийн ажил хэргийн үйл ажиллагаагаа явуулдаг хаягийг тэмдэглэсэн.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс 100 ширхэг барилгын угсардаг шатыг чөлөөлүүлж, өөрийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах, хохирол *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хохиролд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүхэд анх нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч Ж.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Р.*******ыг, хамтран хариуцагчаар ******* ******* ******* ХХК-ийг тус тус оролцуулсан.
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэгч биш гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ж.*******ыг жинхэнэ хариуцагч биш гэх үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг, мөн хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Р.******* татгалзсаныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахдаа хариуцагчаас зөвшөөрөл авахгүй юм.
3.1.Нэхэмжлэгч Р.******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээгээр 100 ширхэг барилгын угсардаг шатыг түрээслэгч Д.*******ын эзэмшилд 1 сарын хугацаатай шилжүүлсэн боловч Д.******* нь ******* ******* ******* ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэхэд ашиглаж, улмаар уг компанийн эзэмшилд үлдээж нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй.
3.2.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь маргаан бүхий барилгын шатыг ажил гүйцэтгэгч Д.******* барьцаанд үлдээсэн тул тэрээр буруугүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хохирол төлөхгүй гэж маргасан.
3.3.Хариуцагч ******* ******* ******* ХХК 100 ширхэг барилгын угсардаг шатыг Р.*******д шилжүүлэн өгөхийг татгалзаагүй тул шүүх түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Шүүх талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч хууль бус үйлдэл хийсний улмаас нэхэмжлэгчид *******,*******,******* төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэснийг шүүх хүлээн авсан нь зөв болжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй, нэхэмжлэгч материаллаг эрх зүйн хүрээнд гомдол гаргаагүй.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4.1.Нэхэмжлэгч Р.*******ы гаргасан Нэхэмжлэгч Д.*******ыг жинхэнэ нэхэмжлэгч Р.*******гаар, хариуцагч Ж.*******ыг жинхэнэ хариуцагч ******* ******* ******* ХХК-аар тус тус солиулах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарахгүй талаар шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШТ2023/*******20 дугаар тогтоолд зөв дүгнэсэн ба тогтоолын тогтоох хэсэгт хүсэлт хэрэгсэхгүй болгосон талаар тусгаагүй нь буруу боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
4.2.Мөн дээр дурдсанчлан шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Р.******* татгалзсаныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн татгалзал нь тус хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлтэд хамаарахгүй тул хүсэлтийг нэн даруй шийдвэрлээгүй гэж үзэхгүй.
4.3.Шүүх хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хүлээн авч шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2022/02350 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байна. Учир нь, хариуцагч Ж.******* нь дүүрэг, 25 дугаар хороо, Амартүвшин хотхон 101 байр, 69 тоот хаягт оршин суудаг тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргасан байх шаардлагатай нийцжээ.
Нэхэмжлэгч Р.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн оршин байх харьяаллаар холбогдох шүүхэд хэргийг шилжүүлэх үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хэргийг өөр шүүхэд шилжүүлэх үндэслэл нь нэхэмжлэлийг хүлээн авах үед шүүхийн харьяалал зөрчсөн нь илэрсэнтэй холбоотой болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.*******ы өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА