Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1162

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03358 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-0001/101228 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр ХХХинд барьцаалагдсан “ХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

“ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

“ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байруудын зоорийн давхарт байршилтай гаражны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

“ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын ХХХХХХХХ тоот ХХХХХХХХ нэгж талбайн дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “ХХХ” ХХК, “ХХ” ХХК, “ХХХХХ” ХХК-иудын дараах нэр бүхий хөрөнгийг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-0001/101228 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр УБ хотын банкинд барьцаалсан болно. Үүнд: “ХХ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот гэрчилгээний дугаартай ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьект, “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот гэрчилгээний дугаартай, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот гэрчилгээний дугаартай, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гараашны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий объект, “ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХХХХ тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ХХХХХХХХ нэгж талбайн дугаартай, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газар зэрэг болно.

2013 оны 5 дугаар сард ХХХны нэхэмжлэлээр манай “Х” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар хяналтын шатны шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч ХХХ хариуцагч “Х” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч “Х” ХХК-аас зээлд авсан 1 900 974 000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэлээс хүү, алдангид тооцсон 823 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, эдгээр үндсэн зээлд авсан мөнгийг хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгчид буцаан төлөх хүртэл хугацаанд барьцаагаар хангагдах шаардлагыг хэвээр үлдээсэн болно. Тус компани нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 1 900 974 000 төгрөгийг бүрэн шилжүүлж дуусгавар болгосон. Ийнхүү төлбөрийг шилжүүлснээр зээлийн гэрээний барьцаа чөлөөлөгдөж, холбогдох эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнүүд эзэмшигчид буцаагдах учиртай. Эдгээр хөрөнгийг шаардаж удаа дараа хандсан боловч ХХХ татгалзсаар байгаа нь манай болон хөрөнгөө барьцаалсан компаниудын эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-0001/101228 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр “ХХХ” ХХК-д барьцаалагдсан.

1. “ХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, №000050486 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

2. “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

3. “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ байруудын зоорийн давхарт байршилтай гараашны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,

4. “ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын ХХХХХХХХ тоот ХХХХХХХХ нэгж талбайн дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч ХХХнаас шүүхийн журмаар гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХнаас “ХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гаражны зориулалттай, 869.6 м.кв талбай бүхий обьектийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын ХХХХХХХ тоот ХХХХХХХ нэгж талбайн дугаартай, газрын гэрчилгээг гаргуулж “Х” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХнаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03358 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт “барьцаалагч нь барьцаалуулагч буюу өмчлөгчид барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэгтэй” хэмээн заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “Х” ХХК нь тухайн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байтал тус шүүхээс “Х” ХХК-д буцаан өгөхөөр шийдсэн нь үндэслэлгүй бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч биш этгээдэд олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдын нэрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа тохиолдолд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд өмчлөгч этгээд буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэн хуулийн этгээдээс Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг авсан тохиолдолд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болно. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан шаардлагыг хангасан эрх олгосон баримт бичиг байхгүй байхад шүүхээс тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэж байгаа нь Иргэний хууль болон ИХШХШТХ-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр байна.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нъ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж буй барьцааны зүйлийг авах эрхтэй талаар өмчлөгчдөөс хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байтал шүүх өмчлөгчдөд бус гуравдагч этгээдэд барьцааны зүйлийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь заалтыг үндэслэн олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүй байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “Х” ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗБГ-0001/101228 дугаартай Зээлийн барьцааны гэрээний дагуу мөн өдрийн ЗГ-0001/101228 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “ХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай,

“ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ тоот орон сууцны зориулалттай 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

“ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХ байруудын зоорийн давхарт байршилтай гараашны зориулалттай, 869.6 м.кв талбай,

“ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын тус тус Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот, ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот, ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ тоот, ХХХХХХХХХХ нэгж талбайн дугаартай ХХХХХХХХХХ тоот эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь уг барьцааны зүйлүүдийн өмчлөгч биш гэж маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-0001/101228 дугаартай “Зээлийн гэрээ”-ний маргааныг Баянгол дүүргийн шүүх 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1128 дугаар шийдвэрээр “Х” ХХК-иас 2 724 774 000 төгрөгийг гаргуулж “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 40 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, дээрх барьцааны зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 625 дугаар магадлалаар хэвээр үлдээснийг, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 622 дугаар тогтоолоор өөрчлөхдөө, талуудын хооронд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан  ЗГ-0001/101228 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж “Х” ХХК-иас 1 900 974 000 төгрөгийг гаргуулж, “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 823 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

/хэргийн 8-15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь дээрх шийдвэрийн дагуу зээлийн төлбөрт 1 910 636 820 төгрөгийг төлсөн болох нь 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх төлбөрийн даалгавар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 582 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.

 /хэргийн 21-30, 49 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗБГ-0001/101228 дугаартай Зээлийн барьцааны гэрээний зүйлд “ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газар ороогүй байх боловч, уг эд хөрөнгийг нэхэмжлэгч ЗГ-0001/101228 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн өдөр талуудын хооронд байгуулсан өөр Зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан талаар дээрх шүүхийн шийдвэрт дурдсан, энэ талаар хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан болно.

 

Шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэж, мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлж, зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээгээр хангагдах үүргийн харилцаа дуусгавар болснийг хариуцагч үгүйсгээгүй, бусдын өмчлөл, эзэмшлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хариуцагчид шилжүүлэн өгч, уг Зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон байдал, гэрээний нэг тал буюу барьцаалуулагч нь нэхэмжлэгч болох талаар тус тус маргаагүй байна.

 

Талуудын хоорондын барьцаагаар хангагдах үүргийн харилцаа дуусгавар болоход барьцаалагч нь барьцааны зүйлийн дагуу шилжүүлсэн зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэг Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар үүсэх юм. Барьцааны зүйлийг зөвхөн өмчлөгчид бус, мөн барьцаалуулагчид буцаан өгч болохоор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заан зохицуулжээ.

 

Түүнчлэн барьцааны зүйлийн өмчлөгч, эзэмшигч өөр этгээд байх нь барьцааны гэрээ байгуулагдах үед барьцаалагч уг барьцааны зүйлийг барьцаалах эрхтэй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд тавигдах шаардлага болохоос бус барьцааны гэрээ дуусгавар болж, барьцааны зүйл, түүний дагалдах бичиг баримтыг барьцаалуулагчид буцаан өгөхөөс татгалзах үндэслэл болохгүй.  

 

Нэхэмжлэгч Зээлийн барьцааны гэрээний зүйлийн өмчлөгч биш гэсэн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээрх эд хөрөнгүүдийн эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах гэж тодорхойлсон боловч уг барьцааны зүйлээр хангагдах зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсноор барьцааны эд хөрөнгийг чөлөөлүүлэх буюу барьцаалагчид шилжүүлсэн холбогдох бичиг баримтыг буцаан гаргуулах гэсэн агуулгатай байх тул шийдвэрт зохих найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03358 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл болох “ХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХХХ дүгээр байрны зоорийн давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 610 м.кв талбай,  “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот 123 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХ,ХХ дүгээр байруудын зоорийн давхарт байршилтай гараашны зориулалттай, 869.6 м.кв талбай, “ХХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газар зэргийг барьцаанаас чөлөөлж, шилжүүлсэн холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохыг хариуцагч “ХХХ” ХХК-д даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

               

                                                             ШҮҮГЧИД                          А.МӨНХЗУЛ

                        

                                                                                                       С.ЭНХТӨР