Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00723

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 05 210/МА2023/00723

 

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00638 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Ц.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр *******-******* тоот Орон сууц барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг ******* ******* ******* ХХК-тай байгуулж, дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 хотхон, 1 дүгээр орц, 7 давхарт байрлах 35,5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг захиалан бариулсан.

1.2.Гэрээний дагуу орон сууцны нэг м.кв талбайн үнэ 1,350,000 төгрөг, нийт үнэ 47,925,000 төгрөг байх ба энэ үнэд НӨАТ багтахаар тохирсон. Ц.******* гэрээ байгуулсан өдөр 10,000,000 төгрөгийг төлж, 16,500,000 төгрөгт тооцож ******* улсын дугаартай ******* ******* маркийн автомашиныг шилжүүлсэн, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14,425,000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн төлсөн.

Гэрээний 3.1.1-д зааснаар ******* ******* ******* ХХК орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах байсан боловч 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Шинэ төслийн орон сууцны гэрээ дүгнэсэн акт болон байр хүлээлцсэн протокол үйлдэж орон сууцыг хүлээлцсэн.

1.3.Гэтэл Ц.******* орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй, ******* ******* ******* ХХК-д улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгч, гэрчилгээг өөрийн нэр дээр авах талаар шаардлага тавихад НӨАТ төл, тэгвэл байрны өмчлөх эрхийн гэрчилгээг чинь гаргуулж өгнө хэмээн үндэслэлгүй тайлбар гаргадаг.

Гэрээний 2.2-т орон сууцны үнэ 47,925,000 төгрөг, НӨАТ багтсан үнэ гэж, гэрээний 4.1-д энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна гэж тус тус заасан.

Иймд Ц.*******гийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц барилын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр орон сууцны нэг м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөг, гэрээний нийт үнэ 47,925,000 төгрөг байхаар тохиролцсон.

2.2.Ц.******* нь тухайн орон сууцны захиалгын гэрээний талыг өөрийн охин болох Э.гээр солих хүсэлттэй байгаагаа утсаар илэрхийлснийг манай компани зөвшөөрсөн. Ингээд ******* ******* ******* ХХК, Э. нарын хооронд Орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор гэрээний үнийг 10 хувиар нэмэгдүүлж, нэг м.кв талбайн үнийг 1,485,000 төгрөг, нийт үнэ 54,722,250 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний нөхцөлийг Э. хүлээн зөвшөөрч, банкин дахь өөрийн 5051035335 тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 6,797,250 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Э. нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан.

2.3.******* ******* ******* ХХК, Ц.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон тул Ц.******* нь гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 хотхон, Төмөр замын 5 дугаар байрны дахин төлөвлөлтөөр баригдаж буй 117 айлын орон сууцны барилгын А блок, 1 дүгээр орц, 7 дугаар давхарт Н1 тоот, 35.50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.*******гийн нэр дээр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж, нэхэмжлэгч Ц.*******д хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн охин Э.тэй орон сууц захиалгын гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч, улмаар Э. нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 6,797,250 төгрөгийг шилжүүлж байрандаа орсон. Сүүлд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж тооцогдохоор байх тул Ц.*******д шаардах эрх үүсэхгүй.

4.2.Өмгөөлөгч Ц. нь эрүүл м*******ийн шалтгааны улмаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж талуудын тэгш оролцоо, мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрх, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.2, 168.1.3-д тус тус заасныг анхан шатны шүүх зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

  5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Ц.*******, ******* ******* ******* ХХК-ийн байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй, гэрээний тал өөрчлөгдөөгүй. Хариуцагч нь гэрээний үнийг өөрчилж, гэрээг шинэчлэн Ц.*******гийн охин Э.тэй байгуулсан гэж маргасан ба шүүх хариуцагчийг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч нь Ц.*******г Э.гээр сольсонтой холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймээс Ц.*******гийн хүсэл зоригоос гадуур өөр бусад этгээдтэй гэрээ байгуулж, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, Ц.*******г шаардах эрхгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.2.Хариуцагчийн өмгөөлөгч Ц. өвчтэй гэх эмнэлгийн магадлагаагаар ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдоогүй, эмнэлгийн магадлагаа олгох журам зөрчигдсөн. Иймд өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй дүгнэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуульд нийцсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрэ******* хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээ дуусгавар болсон учир шаардах эрхгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талууд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 хотхон, Төмөр замын 5 байрны дахин төлөвлөлтөөр баригдаж буй 117 айлын орон сууцны барилгын А блок 1 орц 7 давхар Н1 тоот хаягтай, 35.50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Ц.******* нь 47,925,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаархи шүүхийн дүгнэлт зөв байна. (хэргийн 4-6 дахь тал)

 

4.Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр 10,000,000 төгрөг, 16,500,000 төгрөгт тооцон 9072 УБЦ улсын дугаартай ******* ******* маркийн автомашиныг шилжүүлж, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14,425,000 төгрөг, нийт 47,925,000 төгрөг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй гэж шүүх зөв дүгнэжээ. (хэргийн 7-9 дэх тал)

 

5.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ц.*******гийн хүсэлтээр түүнийг Э.гээр сольж, Э.тэй гэрээг шинэчлэн байгуулж, гэрээний үнийг 54,722,250 төгрөг болгож тохиролцсон гэж тайлбарлаж, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нэртэй 2 гэрээг шүүхэд баримтаар гаргасан. (хэргийн 38-42, 27-29 дэх тал)

5.1.Э. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 6,797,250 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК дахь О.ын эзэмшлийн тоот дансанд шилжүүлсэн байна.

5.2.Мөн ******* ******* ******* ХХК, Э. нар тооцоо нийлсэн баримт (огноо тодорхойгүй) үйлдсэн.

Э. дээрх 2 гэрээ болон тооцоо нийлсэн баримтад захиалагч Ц.*******г төлөөлөн гарын үсэг зурахдаа охин гэсэн тэмдэглэл үйлдсэнийг гэрч Э.гийн ... ******* ******* ******* ХХК-аас яаралтай ир гэж дуудсан, ээж хөдөө байдаг учраас би очсон, гэрээний үнэ өссөн учраас гэрээг шинэчилж байгуулж байгаа гээд харахад ээжийн нэр байсан. Би гэрэ******* гарын үсэг зурж болох юм уу гэхэд болно, чи өөрийнхөө гарын үсгийг зураад охин гэж бич гэсэн. 6,700,000 төгрөгийг нэмэлтээр төлбөл ээжийг шууд байрандаа орж болно гэсэн ... би 6,700,000 төгрөгийг О. гэх хүний данс руу шилжүүлсэн. Надад энэ нэг өрөө байрыг авах хүсэл сонирхол байхгүй ... ээжийнхээ нэрийн өмнөөс гарын үсэг зурсан болохоос би тэр гэрээг байгуулаад гарын үсэг зураагүй ... гэсэн мэдүүлэгтэй харьцуулж, ******* ******* ******* ХХК, Э. нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцсэн байна. (хэргийн 30, 31, 86-89 дэх тал)

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Э.тэй байгуулсан гэрээ хүчинтэй, Ц.*******тэй байгуулсан гэрээ дуусгавар болсон учир тэрээр шаардах эрхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.Нэхэмжлэгч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлс болох 47,925,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид бүрэн төлсөн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн болох орон сууцыг өмчлөлд шилжүүлэх буюу орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7.Түүнчлэн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/02966 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч Ц. өвчтэй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Эмнэлгийн магадлагааг Эрүүл м*******ийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн эрүүл м*******ийн байгууллагуудад хөтлөгдөх бүртгэлийн маягтын хөтлөх зааврын дагуу ерөнхий эмч баталгаажуулаагүй тул хүчинтэй гэж үзэхгүйн зэрэгцээ ямар өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь тодорхойгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА