| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00115/Э |
| Дугаар | 00127 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 00127
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүрэнгийн Бд холбогдох 1832000950110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1989 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инжинер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Төмөр замын Ган зам дэлгүүрт худалдагч ажилтай, * тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Сүрэнгийн Б. / РД:* /
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг Оргил кафений караокений гадаа хохирогч Д.Бцтэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бгийн өгсөн…. ... 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Оргил караокены гадна бөөнөөрөө орох гээд байж байтал манай хоёр түрүүлж орсон. Гараад зогсож байхад 3 хүн өнгөрөөд явсан. Бцийн дүү Бч гээд дүү нь явж байсан байна лээ хэн яг явж байсныг мэдээгүй. Буцаж ирээд хэн намайг тэгж хэлсэн бэ гэсэн. Бс эгчийн дүү бид нар тэгж хэлээгүй гэж хэлсэн. Бид нар караоке руу ороод байж байхад эгч нь Бц ирээд муудалцаж байгаад салаад өрөөнд ороод сууж байсан. Тэр үед Бц гаднаас Бч дүүтэйгээ хаалга саваад орж ирээд орилоод байсан. Суудлаасаа бохсод шихээн дээр байсан шилтэй архийг аваад толгойн дээр цохисон юм. Үс гэзэгнээс зулгайгаад байхаар нь би гараараа түлхээд ганц нэг удаа цохихдоо Бцийн хамар, нүүрэнд нь цохисон байна лээ.Тэрнээс үүдээд Бцийн хамар бэртсэн байна лээ тэхийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Д.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед би ангийнхаа охины хамт харих гээд гэр лүүгээ явж байтал дүү Бчийн орилох дуу гудамжинд сонсогдсон юм. Тэгэхээр нь би яваад очсон чинь Баасанхүү гэх залуу манай Бчийг заамдчихсан зогсож байсан. Би тэгэхээр нь жирэмсэн хүүхэд яаж байгаа юм бэ гээд очиж салгах гэтэл Б миний үснээс зулгаасан. Тэгээд юу юугүй Бс, УУганзаяа нар дүү бид хоёрыг элдэв үгээр доромжилсон. Тухайн үед манай аав Дв дүү Бч нар явж байсан юм билээ. Тэгээд аав Дв болон ангийн охин Азжаргал нар Б бид хоёрыг салгасан. Сүхбаатар, Нг гэх хоёр ах Баасанхүүг дүү Бчээс салгаад цааш караоке руу авч орсон. Тэгээд эд нар бүгд караоке руу орсон. Би том ах БЭ лүү залгаж гудамжинд дүү Бчийг хүн амьтан зодчихлоо гэж дуудсан. Тэгээд БЭ ахыг ирж байх үед би караоке руу эдний араас өрөөнд нь ороход Б босч ирээд ямар ядаргаатай гичий вэ гэж хэлсэн. Намайг Б үсдэж авахаар нь би зөрүүлж үсдсэн. Тэгээд намайг энд тэндээс хүмүүс өшиглөхөөр нь би ширээн дээр байсан шилтэй архи аваад хэн нэгнийг нь цохисон. Тухайн үед хэнийг цохисноо мэдээгүй. Сүүлд би Бг цохисон гэдгээ мэдсэн. Б бид хоёр гадаа гарч маргалдахад миний шанаан тус газарт нэг удаа цохисон. Тэгээд бид эмнэлэг явцгаасан гэх мэдүүлэг. /Хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч В.Бсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгэхэд бид хэдийн хажуугаар Дв гэдэг ах 2 охиныхоо хамт өнгөрсөн. Тэгтэл Бч буцаж ирээд та нар жирэмсэн хүнийг гичий нохойгоор дуудаад байхдаа яахав дээ гээд бид нар луу дайрсан. Бид хэд юу гэж жирэмсэн хүнийг гичий нохойгоор дуудах юм гэж хоорондоо ярьж байсан гэхэд Бчийн эгч Бц гарч ирээд Бтай барилцаж авсан. Тэр хоёр бие биенийхээ хувцас хунараас зулгацалдаад тэр хавиар бөөн юм болсон. Тэгээд Дв ахын бага охин Бч уурлаад хашгираад байхаар нь миний дүү жирэмсэн хүн ингэж уурлаж болохгүй тайван бай гэж хэлсэн. Тэгээд хоёр тийш салцгаасан. Бид хэд баар луу ороод караокений өрөөнд сууж байтал Бц орж ирээд бид хэдийн аваад задлаагүй байсан архийг аваад Бгийн толгойн тус газар цохисон гэх мэдүүлэг /Хх-н 30-32 дугаар хуудас/
Гэрч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгэхээр нь би Нгтэй хамт тэд нарыг салгаад караоке руу орсон. Дотор ороод байж байтал Бц орж ирээд Бгийн толгой руу ширээн дээр байсан архийг аваад цохисон. Тэр үед Бцийн ах БЭ архийг нь булааж авсан. Тэгсэн чинь Бч, Бц хоёр Б руу дайраад үсдээд авсан чинь Нг, БЭ хоёр тэднийг салгасан гэх мэдүүлэг /Хх-н 33 дугаар хуудас/
Гэрч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2018.05.28-ны орой караокед орох гээд Б, Ууганзаяа,Сүхбаатар, Бс, Баасанхүү, Дэлгэрмөрөн нарын хамт ОРГИЛ караокены гадаа очсон. Бид нар мөнгөгүй байсан болхоор би Сүхбаатарын хамт түрүүлж ороод зээлээр юм авах гээд орсон. Тэгээд би захиалгаа өгчихөөд гараад ирсэн чинь гадаа Бч, Бц хоёр аав Двгийнхаа хамт манай эмэгтэйчүүд рүү дайраад хэрэлдээд байсан. Тэгэхлээр нь би очоод больцгоо гэж хэлээд хамт явсан хэдийгээ аваад караоке руу орсон. Дотор ороод караоке өрөөнд оруулаад би ОРГИЛ-ын эзэн Тогоо эгчээс чипс тавганд хийлгээд авч байтал Бч, Бц, Дв, Батэрдэнэ, Бүлтүүш, Хангал нарын хамт орж ирсэн. Би тэд нарын араас орсон чинь Бц, Бч хоёр Бг үсдээд дарчихсан байсан. Тэр үед Батэрдэнэ тэр хоёрыг салгасан би хажуугаас нь салгалцаад зааланд гарсан чинь Тогоо эгч наадуулаа эндээс гарга гэхлээр нь би тэд нарыг ОРГИЛ-оос гаргасан. Тэд нар гадаа гараад хэрэлдээд байсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-36 дугаар хуудас/
Гэрч О.Ууганзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд бид нар Оргил кафе руу орсон. Дотор ороод бид нар караокений нэг өрөөнд сууж байсан чинь Бч, Бц нар аав Дв, ах БЭ нартайгаа нийлээд ороод ирсэн. Тэд нар орж ирэнгүүтээ Бц нь ширээн дээр байсан нэг шил архийг аваад Бгийн толгой руу цохиод авсан. Тэгэнгүүт ах БЭ нь боль гээд шилтэй архийг Бцээс булааж авсан гэх мэдүүлэг /Хх-н 37-38 дугаар хуудас/
Гэрч Д.БЭ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой эхнэртэйгээ гадуур явж байсан чинь манай дүү Бц залгаад ОРГИЛ баарны гадаа Бчийн гэдэс рүү хүн цохьчихлоо гэж хэлсэн. Тэгэхлээр нь би эхнэрийн хамт ОРГИЛ баарны үүдэнд очоод яваад орсон чинь манай дүү Бц нь Бтай үсдэлцчихсэн байж байхаар нь би салгасан. Тэр үед баарны эзэн Тогоо эгч биднийг гарцгаа гээд гаргасан. Бид нар гадаа гарахад Бц, Б хоёр хэрэлдээд байсан гэтэл Б гэнэт Бцийн хамар руу нь цохьчихсон тэгэнгүүт нь би дахин салгаад эмнэлэгт үзүүл гээд явуулсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-ийн 39 дүгээр хуудас/
Гэрч Д.БЭ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэр өдөр оройны 20 цагийн өнгөрч байхад Сүхбаатар, Нангираа гэх залуугийн хамт манай ажил дээр орж ирээд “Тогоо эгчэз бид нар найзуудаараа явж байгаа юм аа, жаахан уусан байна. Танай караокед 1 цаг дуулаад гарьяаа гээд надад хэлсэн. Тэгээд гаднаас Б, Бс нарын хамт орж ирээд надаас 1 шил 0.75-тай хараа архи, нэг чипс аваад сууж байтал гаднаас Бц, Бч, Бат- Эрдэнэ, Дв нар нь хамт орж ирээд шууд караокений өрөө рүү ороод бүгд караокений өрөөнд маргалдаад байхаар нь баарнаасаа гаргасан. Тэгээд баарны гадаа байж байтал Д.Бц нь намайг цагдаа дууд гэхээр нь би та нарын ямар учиртай хүмүүс гэдгийг чинь мэдэхгүй учир би юу ярихавдээ гэж хэлээд байж байтал, Д.Бц нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Өөр зүйл болоогүй ээ. Бүгд яваад эмнэлэг, цагдаа орно гээд яваад өгсөн. Миний мэдэж байгаагаар бол Д.Бц нь Б, Бс нартай орооцолдоод байгаад байсан. Би зодож цохисон асуудлыгбол хараагүй гэх мэдүүлэг /Хх-ийн 42 дугаар хуудас/
Гэрч Г.Дв мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 05 дугаар сарын 28-нд би Түнхэлд хүүхдийндээ ирсэн байсан. Тэр өдөр би Ганбаатар гэх залууд мөнгө задалж өгөхөөр Ганбаатар манай охин Бч бид 3 Цагаан дэлгүүр явсан. Дэлгүүр орох замд нарийн гудамжинд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 6 залуучууд байсан ба нэг шар залуу нь юуг нь муухай хараад байгаа пизданууд вэ гэхэд нь манай охин Бч юу гэж байгаа юм, та нар архиа зөв ууж чадахгүй гэж хэлсэнээс болж нөгөө согтуу шар залуу ирээд Бчийг бариад юу гээд муухай хараад байгаа гичий вэ гээд энгэрээс нь заамдаад бусад хүмүүс нь тойроод шаваад эхэлсэн. Тэгэхээр нь Ганбаатар биД 2 салгасан. Энэ үед цаанаас манай том охин Бц ирэхээр нь би дүүгээ аваад яв гээд Бчийг өгч явуулаад Ганбаатар бид дэлгүүр явсан. Ганбаатарт мөнгө : | ц задалж өгчихөөд би буаад хүүхдийнхрүүгээ явсан. Замд Оргил баарны хойд гудамжинд манай Бц, Бч 2 нөгөө хүмүүстэй зодолдсон байдалтай Бцийн хамраас цус гооожсон байсан. Тэгэхээр нь би 2 охиноо эмнэлэгт хүргэж өгчихөөд гэрлүүгээ харьсан. Намайг дэлгүүрээс буцаж явахад тэд нар хоорондоо зодолдсон байдалтай байсан. Яг зодолдож байхыг нь би хараагүй ээ.Тэд нар эр эмгүй бүгд согтуу байсан гэх мэдүүлэг/Хх-ийн 43-44 дугаар хуудас/
Гэрч Г.Дв мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... гудамжинд эрэгтэй, эмэгтэй нийлсэн залуучууд Дв ахын охиныг ямар муухай
хардаг охин бэ гэсэн. Тэгээд Дв ахын охин тэдгээр хүмүүстэй хэрэлдээд байсан.Тэгэхээр нь би цаашаа яваад Цагаан дэлгүүр орж Дв ахаас мөнгө авч
цаашаа яваад өгсөн. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-ийн 45 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 91 ...... Дүгнэлт:
1.Д.Бцийн биед хамрын нурууны дээд хэсэг, баруун гарын бугалганы цус хуралт, баруун чихний гадна суваг, баруун гарын шуу, зуун гарын бугалганд зулгаралт, баруун гарын 3-р хурууны хумс хугарсан, хамрын нуруу, баруун шанаа хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2018 оны 05 сарын 28-нд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 51 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 16-18 дугаар хуудас/
С.Б нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 138 дугаар хуудас/
С.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 148 дугаар хуудас/
Хохирол төлбөр нэхэмжилсэн тухай баримтууд /Хх-н 174-185 дугаар хуудас/, хохирогч Д.Бцийн гомдол санал байхгүй гэх хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг Оргил кафений караокений гадаа хохирогч Д.Бцтэй маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч С.Бгийн хохирогч Д.Бцийг цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн дүү Д.Бчтэй үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого бага, эрхэлсэн ажилгүй, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд 9 хувааж сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Бц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнгийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 09 сарын хугацаанд 9 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ