Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00790

 

 

 

2023 04 *******4 2*******0/МА2023/00790

 

 

******* шүхэр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн *******82/ШШ2023/00767 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* шүхэр ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохирол *******,*******0*******,,*******6 төгрөг гаргуулах, хамтран ажиллах гэрээний харилцааг үргэлжлүүлэн дагаж мөрдөх буюу нэхэмжлэгчийг алт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэн явуулах нөхцөл бололцоогоор хангахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******.*******.******* шүхэр ХХК болон ******* ******* ******* ******* ХХК нь 20*******7 оны 0 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, ******* ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн, *******066А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Хадат толгой нэртэй газарт байрлах, *******74.4 га талбай бүхий алтны уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Уг гэрээгээр ******* шүхэр ХХК нь өөрийн тоног төхөөрөмж болон зардлаар олборлолтын үйл ажиллагаа явуулж, олборлосон бүтээгдэхүүний 6 хувийг ******* шүхэр ХХК, 3 хувийг ******* ******* ******* ******* ХХК тус тус авахаар тохиролцсон.

*******.2.Дээрх тохиролцооны дагуу 20*******7 оны 04 дүгээр сараас бэлтгэл ажлаа хийж, 20*******7 оны 0-*******0 дугаар сард олборлолт хийсэн ба нийт 8*******0,420,009 төгрөг зарцуулсан. Олборлосон алтны хэмжээ ажлын төлөвлөгөөнд заасны дагуу 22.7 килограммд хүрээгүй тул санхүүгийн хувьд алдагдалтай ажилласан. 20*******8 онд манай компани бэлтгэл ажлаа хангаад байтал ******* ******* ******* ******* ХХК-ийн удирдлагууд уулын ажлын төлөвлөгөө, бусад бичиг баримт дутуу, нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаагүй учир уурхай гаргах боломжгүй гэсэн ба удахгүй бүрэн болно гэж амласан. Тухайн жилд ажиллаагүй, 20*******8 оны ************** дүгээр сар хүртэл манай техник, тоног төхөөрөмж, эд зүйлс уурхай дээр ажиллахад бэлэн сул зогсолттой байсан. 20*******8 онд нийт *******0,400,480 төгрөгийн зардал гаргасан бөгөөд 20*******7, 20*******8 оны элэгдлийн дүнтэй нийлээд *******,*******0*******,,*******6 төгрөг болсон.

*******.3.******* ******* ******* ******* ХХК нь нөөц дуустал хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөнөөс болж манай компанийн гаргасан зардал үргүй зардал буюу хохирол болж хувирсан. Хариуцагчаас гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохирол болох олборлолтын үйл ажиллагаанд гаргасан зардал *******,*******0*******,,*******6 төгрөг гаргуулж, талуудын хооронд 20*******7 оны 0 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний харилцааг үргэлжлүүлэн дагаж мөрдөх буюу нэхэмжлэгчийг алт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэн явуулах нөхцөл бололцоогоор хангахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.*******.******* шүхэр ХХК, ******* ******* ******* ******* ХХК-уудийн хувьцаа эзэмшигч нь Б. байсан ба ******* ******* ******* ******* ХХК-ийн *******00 хувийн хувьцааг -ын хөрөнгө оруулалттай ХХК-д 20*******7 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед ******* ******* ******* ******* ХХК нь *******066А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан.

2.2.Үүний дараа 20*******7 оны 0 дугаар сарын 02-ны өдөр *******066А тусгай зөвшөөрөлтэй алтны орд дээр алт олборлохоор ******* шүхэр ХХК, ******* ******* ******* ******* ХХК-ууд харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 20*******7 оны 0-*******0 дугаар сард алт олборлох ажлаа эхлүүлж олборлосон алтаа хуваан авч хамтран ажилласан. 20*******7 оны *******0 дугаар сард Б. захирал нь алт гарахгүй алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтгаанаар бидэнд мэдэгдэлгүй олборлолтын үйл ажиллагааг зогсоосон.

2.3.Энэ хооронд ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр байгаад хүчингүй болсон 00637******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны 0******* дүгээр сарын *******7-ны өдрийн *******28/ШШ20*******7/0028 дугаар шийдвэрээр сэргээсэн.

******* шүхэр ХХК-ийн захирал Б. нь дээрх мэдээллийг олж мэдээд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ХХК-д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, бүх эрхээ буцаан шилжүүлж авах нэхэмжлэл гаргасан. Хэрэв шүүхэд ийм маргаан гаргаагүй байсан бол ******* шүхэр ХХК нь 20*******8 оны 04 дүгээр сараас хамтран ажиллах гэрээний дагуу нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлэн, олборлолтын ажлын бэлтгэлээ хангахад анхаарч ажиллах байсан. Гэвч хамтран ажиллах гэрээний зүйл болсон *******066А тусгай зөвшөөрөлтэй алтны ордын эзэмших, ашиглах эрхийг буцаан авахаар ******* ******* ******* ******* ХХК-тай зарга үүсгэсэн учраас хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. ******* шүхэр ХХК нь өөрөө хамтран ажиллах гэрээгээ дангаар цуцалж, гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан үйлдэл гаргасан.

2.4.Хамтран ажиллах гэрээнд ******* ******* ******* ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын нутагт байрлах алтны уурхайн тусгай зөвшөөрлөөр хөрөнгө оруулж, ******* шүхэр ХХК нь алт олборлохтой холбоотой техник тоног төхөөрөмж, ажиллах хүчин зэрэг бүх зардлаа хариуцахаар тохиролцсон. Үүний дагуу ******* шүхэр ХХК нь 20*******7 оны олборлолтын үйл ажиллагааны зардлаараа хөрөнгө оруулж хамтран ажилласан тул энэхүү 8*******0,420,009 төгрөг нь үргүй зардалд тооцогдох ямар ч үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу кг алт олборлосон бөгөөд үүнийгээ гэрээнд заасны дагуу 6/3 харьцаагаар талууд хувааж ашгаа авцгаасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.*******, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох гэрээг хугацаанаас өмнө цуцалж учруулсан хохирол болох олборлолтын үйл ажиллагаанд гаргасан зардал *******,*******0*******,,*******6 төгрөг гаргуулах, ******* шүхэр ХХК, ******* ******* ******* ******* ХХК хооронд 20*******7 оны 0 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний харилцааг үргэлжлүүлэн дагаж мөрдөх буюу ******* шүхэр ХХК-ийг алт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэн явуулах нөхцөл бололцоогоор хангахыг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч ******* шүхэр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 8 дугаар зүйлийн 8.*******, 6 дугаар зүйлийн 6.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,4*******,40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос *******,7*******3,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* шүхэр ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.*******.Шүүх хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.*******.4-т хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэсний дагуу дуусгавар болсон гэх учир зүйн алдаатай, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Зохигчдын хооронд Хамтран ажиллах гэрээ нэртэй байгуулсан гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн ч зохигчдын хамтын үйл ажиллагааны зорилго, түүнийг биелүүлэх боломжгүй үндэслэлийн талаар дүгнэлт хийхгүйгээр, өмнө шийдвэрлэгдсэн иргэний хэргүүдийг дурдан хамтын зорилгыг биелүүлэх боломжгүй болж гэрээ дуусгавар болсон байна гэж дүгнэсэн.

******* шүхэр ХХК-аас 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдөр гэрээг үргэлжлүүлэн олборлолтын ажлаа хийх хүсэлтийг ******* ******* ******* ******* ХХК-д хүргүүлснийг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхээр 20*******8 оны 04 дүгээр сард иргэний хэрэг үүссэнээр хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Талуудын хэн аль нь хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болж гэрээ дуусгавар болсон хүсэл зориг илэрхийлээгүй, мэтгэлцэж тайлбар гаргаагүй байхад, шүүх хөндлөнгөөс ямар ч үйл баримт, нотлох баримтгүйгээр хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болж гэрээ нь дуусгавар болсон байна гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл юм.

4.2.Түүнчлэн шүүх нотлох баримтыг үнэлэх зарчмын үүднээс ч нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн толгой компанид холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, нэхэмжлэлийг нь шүүх хэрэгсэхгүй болгож байсан тул нэхэмжлэл нь үндэслэлгүй, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд зааснаар ******* шүхэр ХХК хамтран ажиллах гэрээнээс гарсан гэж тодорхойлон маргасан бөгөөд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж маргадаггүй.

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.*******.4-д заасан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэсэн заалтын агуулга нь гэрээний оролцогчдын хүсэл зоригоос үл шалтгаалсан нөхцөл байдал бий болж, гэрээний зорилго биелэх боломжгүй болсныг илэрхийлсэн ба тийм нөхцөл байдал бий болсон талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

  .Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:

.*******.******* шүхэр ХХК нь *******066А дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан үүсгээгүй, харин 63*******7Х дугаартай, сэргээгдсэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан үүсгэсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл , Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шатны шүүхийн шийдвэр, захирамжуудаас харахад ******* ******* ******* ******* ХХК-ийн *******00 хувийн хувьцаа, *******066А, 637*******Х, 2*******04 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ******* ХХК-ийн *******00 хувийн хувьцаа, түүний эзэмшилд байгаа *******066А дугаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийн талаар маргаан үүсгэж нэхэмжлэл гаргасан байгаа.

Нэхэмжлэгч талаас болж гэрээгээ цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, компаниа тусгай зөвшөөрөлтэй нь худалдаж, хамтран ажиллах гэрээ байгуулаад явж байснаа хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг сэргээснээр маргаан үүсгэсэн бөгөөд тохиролцох гэсэн боловч зөвшөөрөхгүй байсаар өнөөдөр хүртэл үргэлжилж байна.

.2.Хамтран ажиллах гэрээний дагуу 20*******8 онд олборлолт хийх ёстой байтал шүүхэд маргаан үүссэнээр ажлаа гүйцэтгэхгүй, эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой маргаанд анхаарч эхэлсэн. Мөн хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлье гэвэл гэрээний дагуу нөхөн сэргээлтийн ажлаа хийж эхлэх ёстой байтал хийгээгүй. Орон нутгийн захиргаа, төрийн захиргааны байгууллагаас нөхөн сэргээлтийн ажлыг хийх шаардлага тавьснаар бид 2020 онд өөрийн зардлаар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэсэн. Тиймээс уг гэрээг үргэлжлүүлэх боломжгүй дуусгавар болгосон этгээд нь ******* шүхэр ХХК юм.

.3.202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлье гэсэн албан бичгийг ******* аймгийн ******* сумын Засаг даргатай уулзсаны дараа ирүүлсэн байгаа. Түүнээс өмнө хамтран ажиллах гэрээний талаар санал гаргаж байгаагүй. Б. 2022 оны 04 дүгээр сарын *******2-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч, захирлаар томилогдсон байсан. Гэтэл 202******* оны 0******* дүгээр сард ирүүлсэн албан бичиг нь эрхгүй этгээдийн гаргасан баримт болохыг шүүхээс анхаарч үзнэ үү.

.4.Нэгэнт маргааны зүйл нь нэг байхад хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэхийг шүүхээр даалгуулахаар хандаж байгаа нь ойлгомжгүй. Харилцан итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулсан боловч тус компанид итгэх илтгэл байхгүй болсон. ******* ******* ******* ******* ХХК нь өөр компанитай гэрээ байгуулан олборлолтын ажлыг гүйцэтгүүлж байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

*******.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* шүхэр ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохиролд *******,*******0*******,,*******6 төгрөг гаргуулах, хамтран ажиллах гэрээний харилцааг үргэлжлүүлэн дагаж мөрдөх буюу нэхэмжлэгчийг алт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэн явуулах нөхцөл бололцоогоор хангахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 20*******7 оны 0 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, ******* ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн, *******066А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, ******* аймгийн ******* сумын нутагт байрлах, 206.67 га талбай бүхий алтны уурхайд ******* шүхэр ХХК-аас техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчин зэрэг бүх зардлыг хариуцан олборлолт хийх, талууд олборлосон алтыг борлуулж 3 хувийг ******* ******* ******* ******* ХХК, 6 хувийг ******* шүхэр ХХК авах, гэрээ нь уурхайг ашиглаж нөхөн сэргээлт хийж дуусах хүртэл хугацаатай байхаар харилцан тохиролцжээ. (хэргийн ******* дэх хавтас *******0-******* дахь тал)

Нэхэмжлэгч тал дээрх гэрээг өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ гэж, хариуцагч тал хамтран ажиллах гэрээ гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

Дээрх гэрээгээр нэг талаас хариуцагч нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны уурхайг гаргах, нөгөө талаас нэхэмжлэгч нь уг уурхайд техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчин зэрэг бүх зардлаар олборлолт явуулах, талууд олборлосон алтыг борлуулсны орлогыг 3/6 хувийн харьцаагаар хувааж авах, улмаар нөхөн сэргээлт явуулж дуусах хүртэл хугацаагаар хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна. Уг гэрээнд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар талуудын хүлээсэн эрх үүрэг, гэрээний шинж зэргээс хамтран ажиллах гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.******* дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

4.Гэрээний дагуу 20*******7 оны 0-*******0 дугаар сард тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд олборлолт хийж кг алт олборлосныг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хуваан авсан талаар зохигчид маргахгүй байна.

 

.Харин талууд 20*******8 оноос эхлэн хамтран ажиллах гэрээнд заасан үйл ажиллагааг явуулаагүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийг олборлолт явуулахад шаардагдах баримт бичиг, зөвшөөрлийг хуулийн дагуу бүрдүүлээгүй, гэрээнээс үндэслэлгүй татгалзсан гэж, хариуцагч нь 20*******8 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Б. нь ******* ******* ******* ******* ХХК-ийн *******00 хувийн хувьцааг буцаан авахаар ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсан гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.

 

.*******.Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 07 дугаар сарын *******9-ний өдрийн 6/3730, 2022 оны *******2 дугаар сарын 06-ны өдрийн **************/842 дугаар албан бичгүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны *******2 дугаар сарын 23-ны өдрийн *******3/7*******6 дугаар албан бичгээс үзэхэд, ******* ******* ******* ******* ХХК нь 20*******8 оноос хойш уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, 20*******8-2020 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан, 2020-2022 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөөг гаргасан байна. (хэргийн ******* дэх хавтас 93, 2*******0-2**************, 2*******3 дахь тал)

.2.Гэвч ******* ******* ******* ******* ХХК-ийн хувьцааны өмчлөлтэй холбоотой маргаан иргэн Б., ХХК-ийн хооронд гарч, шүүхэд 20*******8 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж дор дурдсанаар хянан шийдвэрлэгджээ. (хэргийн ******* дэх хавтас 98 дахь тал)

.2.а.Б. нь 20*******7 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ******* ******* ******* ******* ХХК-ийн бүх хувьцааг ХХК-д шилжүүлсэн боловч уг гэрээнүүдээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******0*******/ШШ20*******8/0*******943 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20*******8 оны 08 дугаар сарын *******7-ны өдрийн *******847 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан боловч зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэж байгаа үндэслэлээр шүүгчийн 20*******8 оны ************** дүгээр сарын *******9-ний өдрийн *******0*******/ШЗ20*******8/*******9******* дугаар захирамжаар уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. (хэргийн ******* дэх хавтас **************3-*******30 дахь тал)

.2.б.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20*******8 оны *******2 дугаар сарын *******3-ны өдрийн *******02/ШШ20*******8/03772 дугаар захирамжаар Б.т холбогдуулан гаргасан ******* ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ С.Ариунжаргал татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. (хэргийн ******* дэх хавтас 7*******-72 дахь тал)

.2.в.Үүний дараа Б. нь 20*******7 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ******* ******* ******* ******* ХХК-ийн эрх, хувьцаа, XV-02*******04 (637*******Х) дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг ХХК, Эйч Эс Эйч Эс ХХКуудад холбогдуулан гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны *******0 дугаар сарын 26-ны өдрийн *******82/ШШ202*******/0230 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 00*******/ШХТ2022/002*******6 дугаар тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж талуудын маргаан эцэслэн шийдвэрлэгджээ. (хэргийн ******* дэх хавтас 73-78, *******00-**************2 дахь тал)

 

6.*******.Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэхэд, ******* ******* ******* ******* ХХК-ийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь олборлолт явуулахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулиар тавигддаг шаардлага боловч эдгээр баримт бичиггүйгээс шалтгаалан талууд гэрээгээ хэрэгжүүлээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

6.2.Харин ******* ******* ******* ******* ХХК-ийн бүх хувьцааг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан Б. нь ******* шүхэр ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал тул тухайн маргаантай нөхцөл байдлын улмаас ******* ******* ******* ******* ХХК, ******* шүхэр ХХК-уудыг хамтран ажиллах гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжтой байсан гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх маргааныг гэрээнд заасан *******066А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоогүй гэж тайлбарлаж байх боловч тусгай зөвшөөрөл нь ******* ******* ******* ******* ХХК-д бүртгэлтэй тул компанийн хувьцааны өмчлөлийн маргаанд хамааралтай гэж үзнэ. Үүнээс гадна тухайн маргааны хүрээнд шүүхээс Б.ийн хүсэлтээр *******066А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байхыг ХХК-д даалгах арга хэмжээг 20*******8 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр авч байсан байна.

6.3.Мөн нэхэмжлэгч нь 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн 0*******/0******* дугаар албан бичгээр хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх хүсэлтээ хариуцагчид илэрхийлсэн хэдий ч хариуцагч нь 2020-2022 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөөг гарган Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байжээ. (хэргийн ******* дэх хавтас 83, 9-97 дахь тал)

6.4.Нөгөө талаар, нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохирол арилгахыг шаардсан атлаа гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

 

7.Анхан шатны шүүх ******* ******* ******* ******* ХХК-ийн хувьцааны өмчлөлийн маргаантай холбоотойгоор талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 

8.Иймээс хариуцагчид холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хохирол *******,*******0*******,,*******6 төгрөг гаргуулах, гэрээний харилцааг үргэлжлүүлэн дагаж мөрдөх буюу нэхэмжлэгчийг алт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэн явуулах нөхцөл бололцоогоор хангахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.*******, 227 дугаар зүйлийн 227.******* дэх хэсэгт нийцжээ.

Гэрээг цуцалснаас учирсан хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн *******82/ШШ2023/00767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******62 дугаар зүйлийн *******62.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* шүхэр ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.3, *******72 дугаар зүйлийн *******72.******* дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

Д.ЗОЛЗАЯА