Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/04

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1804000000172 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                           З.Ганцоож

 Улсын яллагч                                              *******уяндэлгэр

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....суманд төрсөн..., ... настай, бүрэн дунд боловсролтой, автын засварчин, цахилгаанчин мэргэжилтэй, Авто плаза авто засварын газрыг ажиллуулдаг, ам бүл .., эхнэр ..., ... насны .. хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Мөн Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн *******

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь 2018 оны 1 дүгээр сард “*******” олон улсын худалдааны төвд явж байхдаа 20 ширхэг байлдааны зориулалттай сумыг бусдаас 1 ширхэгийг нь 3000 төгрөгөөр хууль бусаар олж авч, ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “*******” гэх нэртэй авто засварын газарт байх сейфэнд хадгалж галт хэрэгсэл хууль бусаар эзэмших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ы шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 1 дүгээр сард ******* худалдааны төвийн өргөтгөл дээр явж байгаад сум зарж байсан нэг залуугаас нэг ширхэгийг нь 3000 төгрөгөөр бодож 20 ширхэг Винтовны сум 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Авсан сумаа өөрийн ажлын газар болох ******* дүүргийн 3 дугаар хороо, *******ийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “Авто Плаза” авто засварын газрын багажны өрөөний төмөр ногоон сейфенд жижигхэн гар цүнхэнд хийгээд цоожлоод хадгалсан. Би хүмүүсийг ууланд самарт гаргадаг, уул хадаар ганцаараа явдаг учраас хөдөө явж байхдаа  М-н Э гэдэг залуугаас Винтов маркийн бууг 150.000 төгрөгөөр тооцож, мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд авч байсан. Энэ буундаа зориулж сум авсан юм. Би 2010 оноос хойш энэ засварын газрыг ажиллуулж байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4537 дугаартай дүгнэлтэд: “Шинжилж буй 7.62х54 мм калибртай 20 ширхэг сум нь ОХУ-д 1968, 1978, 1988, 1977, 1982, 1987 онуудад үйлдвэрлэгдсэн ЛПС загварын сумнууд байна. Шинжилж буй 7.62х54 мм калибртай 20 ширхэг сумыг 7.62х54 калибртай галт зэвсгүүдэд буудлага хийхэд ашиглана. Шинжилж буй 7.62х54 мм калибртай 20 ширхэг сум нь байлдааны зориулалттай. Уг сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилж буй сумнууд нь галт хэрэгсэлд хамаарна. Шинжилж буй сумнууд нь үйлдвэрийн хийцийнх...Шинжилж буй 7.62х54 мм калбиртай 20 ширхэг сумнаас 5 ширхэг сумыг туршилтын буудлаганд ашигласан болно гэсэн дүгнэлт, криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч ******* /хх-ийн 27-29/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...******* дүүргийн 3 дугаар хорооны *******ийн гудамжны 95 тоот хашаанд байрлах ******* гэх нэртэй авто засварын газрын гражид үзлэгийг эхлүүлэв. Уг гражийн баруун урд талд байрлах модон хаалга бүхий тасалгаанд үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд тухайн тасалгааны баруун талын буланд 1 метрийн өндөртэй, 45 сантиметрийн өргөнтэй ногоон өнгийн төмөр сейф байх бөгөөд сейфний дээд талын хаалгыг онгойлгоход дотор нь ногоон өнгийн даавуун материалтай жижиг хэмжээтэй гар цүнх /паск/ байв. Гар цүнхийг онгойлгон үзэхэд дотор нь Винтов маркийн бууны 20 ширхэг сум байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19/,

Прокурорын “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” зөвшөөрлөөр Винтов маркийн бууны 20 ширхэг сум хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай зөвшөөрөл, /хх-н 21/

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд” 2 удаагийн ял шийтгэгдэж байсан гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 42/,  таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 45-47, 49-52/, иргэний үнэмлэхний лавлагаагаар Б- овогийн О-ын Д- /хх-ийн 41/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос 1804001240154 дугаартай *******,******* нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж ирүүлсэн, хэргийн хүрээнд *******д холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сард “*******” олон улсын худалдааны төвд явж байхдаа 7.62х54 мм калибртай, винтов маркийн байлдааны зориулалттай 20 ширхэг сумыг бусдаас 1 ширхэгийг нь 3000 төгрөгөөр худалдан авч, ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ийн гудамжны 95 тоот хашаанд байрлах “*******” гэх нэртэй авто засварын газарт байх сейфэнд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы мэдүүлсэн “би ******* захын өргөтгөлөөс 20 ширхэг Винтовны сум худалдаж аваад өөрийн ажлын байрныхаа сейфенд хийж хадгалсан” гэх мэдүүлэг, мөн 7.62х54 мм калибртай 20 ширхэг сумнууд нь байлдааны зориулалттай, галт хэрэгсэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4537 дугаартай дүгнэлт /хх-н 29/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-19/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “байлдааны зориулалттай галт зэвсэг гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг хэлнэ” гэж заажээ.

 

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд  ******* нь ******* Олон улсын худалдааны төвөөс өөрийн буундаа зориулж сум худалдан авч, ажлын байрандаа хадгалсныг “байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар эзэмшсэн” үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Иймд *******ы үйлдэл нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргасан. Харин шүүгдэгч *******аас өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн хувийн байдлын хувьд ******* нь хувиараа авто засварын газар ажиллуулдаг, эхнэр Бат-Өлзий, 6-22 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

Шүүхээс *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд  торгох ялыг сонгож оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээг баримтлав. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7.62х54 мм калибртай 15 ширхэг байлдааны зориулалттай сумыг Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэг болон Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/219 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид нь буцаан олгох, шилжүүлэх журмын 6.2.2-т заасны дагуу Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг         6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 7.62х54 мм калибртай байлдааны зориулалттай 15 ширхэг сумыг устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
  7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      *******АЙГАЛМАА