| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/03330/И |
| Дугаар | 210/МА2023/00828 |
| Огноо | 2023-04-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2023/00828
2023 04 21 210/МА2023/00828
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/00370 дугаар *******тэй
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуун, Ж.Эрдэнэхишиг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/00776 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлал, Улсын Дээд ******* 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 477,488,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож *******лэсний дагуу ******* ******* ******* ******* газраас ******* ******* ******* ажиллагаа явуулсан.
1.2. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоол тус тус үйлдэж, ******* ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 2,592 м.кв талбай бүхий Нарлаг *******ийн 5 давхар барилга, эзэмших эрхийн бүртгэлийн Э-2205002312 дугаартай, 855 м.кв талбайг 12,115,008,000 төгрөгөөр үнэлсэн нь ******* ******* тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн. Түүнчлэн ******* ******* ******* ХХК-ийн үнэлсэн 12,115,008,000 төгрөг гэх үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн дээрх хөрөнгийн зах зээлийн үнэ 21,000,000,000 төгрөг гэж үзэж байна.
1.3. Шинжээч томилох тогтоолд Хөрөнгийн ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилсон мөртлөө Ж.д эрх, үүрэг танилцуулж гарын үсэг зуруулсан. ******* ******* ******* ХХК-ийг Ж. төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид заавал эрх үүрэг, хариуцлагыг тайлбарласан байх ёстой. Хариуцагч нь хуульд заасан эдгээр ажиллагааг хийгээгүй байх тул ******* ******* ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэхгүй.
Иймд шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Төлбөр төлөгч ******* ХХК-д ******* *******ийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 2,592 м.кв талбай бүхий 5 давхар үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн бүртгэлийн Э-2205002312 дугаартай, 855 м.кв талбайтай газрыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 21370658/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 21370658/03 тоот тогтоолоор хураасан.
2.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудад үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч ирүүлээгүй. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн ******* ******* ХХК-ийн шинжээч Ж.г томилсон. Үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийг 12,118,008,000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр талуудад танилцуулсан.
Дээрх ******* ******* ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шинжилгээг ******* шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхдээ Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээхийг сануулсан баримт үйлдэхээр хуульчилсан. Хариуцагч нь шинжээчид албан ёсоор хууль сануулсан баримт үйлдээгүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шинжээч Ж.д Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн ******* тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулж хүлээх хариуцлагыг тайлбарлан өгсөн гэх боловч чухам ямар хууль сануулж, хариуцлага хүлээлгэх тухайгаа тодорхой дурдаагүй байна.
Гэтэл шүүх тухайн баримтыг хариуцлагыг тайлбарлан өгсөн баримт хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж хэргийг *******лэсэн гэж үзэхээр байна.
4.2. Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/152 дугаар Шинжээч томилох тухай тогтоолд шинжээч Ж. нь гарын үсэг байх боловч шинжилгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй.
Дээр дурдсанаар Шүүхийн ******* ******* тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн.
Иймд анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хөрөнгийн ******* *******ийн шинжээч Ж. нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар олгогдсон 071200033 дугаар тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин болох нь тогтоогдсон. Иймд Ж.г ******* гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/152 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь хэсэгт хууль зөрчсөн албан тушаалтны хариуцлагыг тодорхойлсон. Иймд Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авах талаар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэв.
6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/00776 дугаар *******ээр хариуцагч ******* ХХК-аас 477,488,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, хариуцагч ******* *******ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Москва рестораны зүүн талд байрлах, 2,592 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ГД-0231389 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай 722 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэжээ.
******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00245 дугаартай тогтоолоор зохигчийн гомдлоор хэргийг хянаад *******ийг хэвээр үлдээсэн байна. (хэргийн 74-85 дахь тал)
4. Хэрэгт авагдсан ******* ******* ******* ажиллагааны баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
4.1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2021/12110 дугаар захирамж, 102/ГХ2021/00927 дугаар ******* хуудсыг үндэслэн ******* ******* ******* ******* ******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21370658 дугаартай тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэжээ. (хэргийн 72, 73, 86 дахь тал)
4.2. Улмаар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, ******* эзэмших эрхийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21370658/02 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21370658/02 дугаар тогтоолоор хураасан байх ба эдгээр ажиллагааны талаар зохигчид гомдол гаргаагүй. (хэргийн 97-99, 100-102 дахь тал)
4.3. ******* ******* ******* ******* газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4-149/10148 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч ******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар саналаа өгөхийг мэдэгдсэн боловч санал ирүүлээгүй байна. Иймээс ******* гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/152 дугаар тогтоолоор Хөрөнгийн ******* ******* ХХК, Ж.г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ. (хэргийн 104-106 дахь тал)
4.3.а. Хэрэгт авагдсан Хөрөнгийн ******* ******* ХХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тушаалд үнэлгээчин Ж.г үнэлгээ хийлгэхээр томилсон ба түүний 071200023 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ ******* тайланд хавсаргагджээ. (хэргийн 108, 136 дахь тал)
2010 оны Хөрөнгийн ******* тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасан тул шинжээч томилох тухай тогтоолд Хөрөнгийн ******* ******* ХХК-ийг заасныг буруутгах үндэслэлгүй.
4.3.б. Шийдвэр гүйцэтгэгчээс шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарласан болох нь шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл зэрэг баримтуудаар тус тус нотлогдсон, энэ үйл баримтыг шүүх зөв дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг тайлбарлаагүй гэж дурдсан ба шинжээч томилох тухай тогтоолын 3 дахь заалтад шинжээч дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээхийг шинжээчид сануулж, шинжээч танилцан гарын үсгээ зурсан байна.
Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжээч ******* ******* ******* ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан ба дээрх тогтоолд уг хариуцлагыг тайлбарласан байна.
Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4.4. Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар ******* тайланд үл хөдлөх эд хөрөнгө, ******* эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээг 12,115,008,000 төгрөгөөр тогтоосон байна. Хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн ******* талаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-149/11846, 4-149/11834 дугаар мэдэгдлүүдээр ******* ******* ажиллагааны талуудад мэдэгдсэн байна. (хэргийн 109-138, 142, 143 дахь тал)
4.5. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө болон ******* эзэмших эрхийг 21,000,000,000 төгрөгийн үнэтэй, шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйг шүүх зөв дүгнэжээ.
5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/00370 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЗОЛЗАЯА