Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00875

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 26 210/МА2023/00875

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00313 дугаар *******тэй

Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч нь ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасантай нийцээгүй.

1.2. Мөн шинжээчийн дүгнэлтэд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг оруулалгүй үнэлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-т заасныг тус тус зөрчсөн.

1.3. Тус ******* ******* ажиллагааг ******* гүйцэтгэгч Ц.******* явуулж байхад гэнэт Б. гэдэг хүн ажиллагаанд оролцсон. Энэ нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.10 дахь хэсэгт заасан харъяаллыг зөрчиж байна.

Иймд дээрх үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1184 дүгээр захирамжаар Д.*******ээс 54,687,627 төгрөгийг гаргуулж ББСБ ХХК-д олгохоор *******лэсэн.

2.2. Шийдвэр ******* ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, Д.*******ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан - дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоотод байрлах, эрхийн улсын Ү-2206006165 дугаартай, м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хураасан. Төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаар тогтоолоор ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилсон ба 127,545,485 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талуудад мэдэгдсэн.

2.3. Төлбөр төлөгч Д.*******ээс ******* ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус ******* 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 дугаар *******ээр хэрэгсэхгүй болгож *******лэсэн.

2.4. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ шинжээчээр хувь хүн биш хуулийн этгээдийг томилсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг зөрчсөн, шинжээч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгө байрлах газрыг үнэлээгүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн.

4.2. Шийдвэр ******* ажиллагааг Д.******* явуулж байсан атал ******* ******* ажиллагааны харьяалал зөрчин өөр тойргийн ******* гүйцэтгэгч Б. ******* ******* баримт бичигт эд хөрөнгө хураах ******* ******* ажиллагаа явуулсан нь Шийдвэр ******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

4.3. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлүүдэд дүгнэлт хийхгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй хэргийг *******лэсэн.

Иймд анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, ******* *******ийг хүчингүй болгож, дахин *******лүүлэхээр буцааж *******лэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн ******* ******* тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг үнэлээгүй нь үл хөдлөх хөрөнгө тухайн газрынхаа бүрдэл хэсэг байх талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг зөрчсөн, мөн хуульд заасан харьяаллыг зөрчиж ******* гүйцэтгэгч өөрчлөгдсөн гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ... ******* ******* ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.*******ийн нэхэмжлэлийг тус ******* 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 дугаар *******ээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн. Үнэлгээнд ******* оруулаагүй гэдэг маргааныг шүүх *******лэсэн гэж тус тус тайлбарлажээ.

 

3. Хариуцагчийн тайлбарт дурдагдсан ******* ******* ХХК-ийн үнэлгээний талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хянан *******лэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 дугаар ******* хэрэгт авагдаагүй буюу хариуцагч тайлбартаа дурдсан үйл баримтаа нотолж баримт гаргаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

3.1. Энэ хэрэг хянан *******лэх ажиллагаа нь гомдлын дагуу үүссэн бөгөөд ердийн журмаар хэрэг хянан *******лэх ажиллагаанаас ялгаатай тул зохигчдын тайлбараар хэргийн үйл баримтыг тогтоохгүй, өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага үйл ажиллагааны талаарх баримтаа гаргаж өгөх учиртай.

3.2. Мөн Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д зааснаар эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах нь *******ийг баталгаажуулах нэг арга хэмжээ бөгөөд шүүхэд үнэлгээтэй холбоотой маргааныг *******лүүлсний дараа шинжээч томилсон *******т дахин гомдол гаргах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шүүх анхаараагүй байна.

 

4. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг *******лэсэн нь буруу байх ба дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00313 дугаар *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЗОЛЗАЯА