Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00917

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 01 210/МА2023/00917

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00830 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* *******, ******* *******анд тус тус холбогдох

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс *******,*******,******* төгрөг гаргуулах, уг хугацааг төрийн албанд ажилласанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагч ******* ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлтуяа, хариуцагч ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ариунболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.******* нь 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын ******* тухай хуульд заасны дагуу Монгол Улсын шүүгчээр томилогдон ажиллаж байсан.

2013 онд шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн , дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж эгүүлэн томилоход 12 шүүгчийг үндэслэлгүйгээр эгүүлэн томилохгүй орхигдуулсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр С.*******ыг шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилуулахаар шийдвэрлэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар зарлигаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон.

1.2. Иймээс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласанд тооцуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч С.******* шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн ******* ******* *******ийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг С.*******т олгосныг маргаангүйгээр авсан байна. Үүгээр нэхэмжлэгч С.*******ыг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн, түүний төлөө хуульд заасны дагуу тэтгэмж олгохтой холбоотой харилцаа дуусгавар болсон.

2.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.

2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.*******ыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ******* ******* *******д даалгаж шийдвэрлэсэн.

Харин шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч С.*******ыг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан болон ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг шийдвэрлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* *******ны татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 74 дүгээр зүйлийн 74.1.2-т тус тус заасны дагуу шүүгчийн цалин хөлсийг шүүхийн төсвөөс ******* ******* ******* олгохоор байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажил олгогч олгохоор байна.

3.2. Монгол Улсын Засгийн газрын 5 оны 218 дугаар тогтоолоор төрийн албан хаагч нийтийн унаа хэрэглэсний зохих хэсгийг байгууллагаас нөхөн олгоно гэсэн зохицуулалт байсан нь 2019 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болсон. 2019 оны журмаар ажилтан нь ажилдаа ирж, буцахад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зайлшгүй шаардлагатай бол нийтийн тээврийн унааны зардлын 50 хувийг байгууллагаас олгоно. Мөн тогтоолын 8.4.-т төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно гэсэн 2 зохицуулалт байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажиллаагүй, ажилдаа ирээгүй, яваагүй, өдрийн хоол идээгүй байхад уг нөхөн төлбөрийн асуудал яригдах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж харж байна.

Иймд С.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт ******* ******* нь хариуцагч болох эрх зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүнг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын ******* *******анд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ******* ******* *******өөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 324,789,764.5 төгрөгийг гаргуулж С.*******т олгож, мөн хугацааг төрийн албанд ажилласанд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,247,666.5 төгрөгт холбогдох хэсэг болон ******* *******анд холбогдох цалин хөлс гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр цалин хөлснөөс тооцон суутгаж, нөхөн төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ******* *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, түүнээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, хариуцагч ******* ******* *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 1,922,298.8 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ******* ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр ******* ******* ******* шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.*******ыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ******* ******* *******д даалгаж шийдвэрлэсэн. Харин шүүгч нарыг буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.*******ыг хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлээгүй. Гэтэл анхан шатны шүүх ******* ******* *******ийг С.*******ын шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу юм.

5.2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн ******* ******* *******ийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх (12 сая төгрөг) тэтгэлгийг С.*******т олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг авсан гэдэгт нэхэмжлэгч маргадаггүй. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх тэтгэлгийг нөхөн олгох цалин хөлснөөс хасаж тооцоогүй, энэ талаар үндэслэлээ дурдаагүй.

******* ******* ******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулах тухай өргөн мэдүүлж нэхэмжлэгч одоо шүүгчийн албан тушаалыг хэрэгжүүлж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байхад уг шийдвэрийг үндэслэн цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2013 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд шүүгчийн бүрэн эрх дуусгавар болгох үндэслэлийг заасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрт шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй байхад ******* ******* ******* хуульд заасны дагуу өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус байна гэж үзсэн. Үүний улмаас бүрэн эрх дуусгавар болсонтой адилтгах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн. С.*******ыг дахин анхан шатны шүүхийн шүүгчид өргөн мэдүүлэхийг ******* ******* *******д даалгасан шийдвэр хүчин төгөлдөр болсон.

6.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу С.*******т ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. С.*******ыг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгосон. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын 2 үндэслэл нь хоорондоо зөрчилдөж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдаж, ажиллах боломжгүй болсон тохиолдолд тэтгэмж олгох асуудал байна. ******* ******* ******* нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, 12 шүүгчийг өргөн мэдүүлээгүйн улмаас 12,000,000 төгрөгийн тэтгэмж олгосон асуудал байна. Ажилд эгүүлэн томилогдсонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс хасах үндэслэл болохгүй. Тухайн үед ******* ******* ******* нь хуульд зөрчсөн шийдвэрийг гаргасан байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ******* ******* *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Учир нь ******* тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн. Үндэслэлгүйгээр ажлаас халсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх нь тухайн зүйл заалтыг хэрэглэсэн. 2013 оны 12 дугаар сард ******* ******* *******өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчдийн нэрийг өргөн мэдүүлэхэд шүүгч С.*******ын нэр байсан. Тухайн үед ******* ******* *******ийг хууль бус үйлдэл гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* *******, ******* *******анд тус тус холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс *******,*******,******* төгрөгийг нөхөн гаргуулах, уг хугацааг төрийн албанд ажилласанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Шүүх байгуулах тухай 2013 оны хууль батлагдсантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дугаар зарлигаар чөлөөлж, дүгээр зарлигаар томилохдоо С.*******ыг шүүгчээр томилоогүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр С.*******ыг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлээгүй ******* ******* *******ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.*******ыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ******* ******* *******д даалгаж шийдвэрлэсэн ба энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

3.2. Уг шийдвэрийг үндэслэн ******* ******* *******ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор С.*******ыг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар зарлигаар С.*******ыг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилсон байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоожээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл хууль бус байсныг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй гэж маргасан ба хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Учир нь, дээрх шүүхийн шийдвэрт шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад С.*******ыг шүүгчээр буцаан томилоогүй нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дүгээр зарлиг гарснаас хойш ******* ******* ******* нь нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлээгүй нь хууль бус гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.

Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс нөхөн төлөхийг хариуцагч ******* ******* *******өөс шаардах эрхтэй талаархи шүүхийн дүгнэлт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно гэж заасантай нийцсэн байна. Тус хуулийн зохицуулалт дахь нэхэмжлэгчийн цалин хөлсийг нөхөн төлөх үндэслэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

Харин ******* ******* *******ийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөгийн талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь буруу байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлтэй байна.

Уг тэтгэлэг нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан албан тушаалын орон тоо хасагдахтай холбоотой төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны хүрээнд олгогдсон байх ба нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн тул уг төлбөрийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 324,789,764.5 гэснийг 312,789,764.5 гэж, 11,247,666.5 гэснийг 23,247,667.5 гэж, 3 дахь заалтын 1,922,298.8 гэснийг 1,862,298.8 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч ******* ******* ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЗОЛЗАЯА