Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/14

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, ******* дэх хэсгийн *******.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн 183600000018******* дугаартай, 178/2019/00*******/Э/ индекстэй хэргийг 2018 оны ******* дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2, 23******* дүгээр зүйлийн 23*******.1-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан гэх, РЮ890305******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэр Өвсний тохой гэх газарт 2018 оны ******* дугаар сарын -ний өдөр согтуурсан үедээ - УБА улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас иргэн Ж.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, иргэн А.-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна.Хохирол төлбөрөө төлсөн, ямар нэгэн маргаан байхгүй  гэв.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэр Өвсний тохой гэх газар байв.- УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан боловч эсрэг урсгалд орж замаас гарч унасан байдалтай байв.Уг машины ******* дугуй нь дээшээ харсан байсан бөгөөд машины баруун хойт хаалганы цонхоор 30 орчим насны эрэгтэй хүний цогцос цээж хэсгээрээ гарч ирсэн байдалтай, мөн машины баруун талын урд хойт дугуйны хий гарсан байдалтай байв.Машины эргэн тойронд тээврийн хэрэгслээс салж хагарч унасан хэсгүүд байв.Машины урд хоёр хаалга онгорхой байсан бөгөөд хойт хоёр хаалгыг онгойлгож цогцосны зургийг бэхжүүлэв... гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-9-р хуудас/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-*******-15-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-22-р хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... - УБА улсын дугаартай Ниссан эдван маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.******* нь ******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-т “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн байна.Жолооч Д.******* нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна. - УБА улсын дугаартай Ниссан эдван маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.******* нь архидан согтуурч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /хх-60-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 673 дугаартай ...Г.Галсандоржийн биед тархины зүүн тал бөмбөлгийн дух болон чамархай хэсгийн хатуу хальсан доорхи зайд агууламж баруун уушигны дунд дэлбэнд  бага тодрол бүхий сүүдэр, хүзүү сээрний гадаргууд зулгаралт, цээжний баруун хэсгийн гадаргууд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Г.Галсандоржийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх 90-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 2*******-ний өдрийн 1391******* дугаартай ...Ж.ын  биед тархины хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн III-IX, баруун VII, IX, X хавирганы хугарал, зүүн шанаанд цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Дээрхи гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-*******5-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны ******* дугаар сарын 0*******-ний өдрийн 66 дугаартай...А.-ын цогцост гавлын ясны суурь,чамархай, дух зулай, дагз хэсгийн бяцарсан хугарал, тархины хэлбэр дүрс алдагдсан няцрал, хоёр хацар яс, хамар болон дээд эрүү ясны  дунд хэсгийн хугарал, зүүн нүдний баруун доод хэсгээс зулай хэсэг хүрсэн 1******* см урагдсан шарх, баруун нүдний зүүн хэсэгт  2х0.7 см язарсан шарх, зүүн хацар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд,баруун шанаа хэсэгт 2.7х*******.5 см зулгаралт, баруун чихний урд хэсэгт 3х0.7 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.А.- нь гавлын ясны бяцарсан хугарал болон тархины хэлбэр дүрс алдагдсан няцралын улмаас нас барсан байна. А.- нь тухайн үедээ хүнд зэргийн согтолттой  байсан байна.А.-ын цогцост учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хх-11*******-118-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ийн / 6*******0*******1*******19/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны ******* дугаар сарын -ний өдөр манай хүү А.-ыг аваарьт орсон байна гэж хажуу айлын хүнээс мэдээд уг газар дээр очиход хүү нас барсан байсан. Уг нь манай хүү хөдөө мал дээрээ байх ёстой байтал малаа хадам ах дээрээ үлдээгээд ажил гарлаа гээд хотын хүмүүстэй хамт архи ууж явж байгаад ийм асуудал болсон байсан. Манайх ******* хүүхэдтэй, А.- манай том хүүхэд. Эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч байсан, эхнэр нь сэтгэцийн өвчтэй эмчийн хяналтанд байдаг. Миний хүүг санаатай алсан биш бүгд хамт явж байгаад ийм зүйл болсон. Надад гомдол алга, тэр хүмүүс хохирол төлсөн... гэх мэдүүлэг / хх 155-156-р хуудас/

Хохирогч Ж.ын / регистрийн дугаартай, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны ******* дугаар сарын -ний өдөр нөхөр Д.******* хүү Г.Есөн-Эрдэнэ нарын хамт гэдэг хүнийг хамт ажилладаг хүмүүсийн хамтаар Улаанбаатар хот руу гаргаж өгч байгаад ийм осол болсон. Тухайн үед би согтуу байсан, Осолд орсон үеэс хойш ухаан ороод тэр өдөр болсон зүйлийг огт санахгүй байгаа.Одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй хэвийн байна... гэх мэдүүлэг /хх-173-175-р хуудас/

Гэрч Ц.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2018 оны ******* дугаар сарын -ний өдөр *******1- УНЗ улсын дугаартай автобустайгаа Ховд аймаг руу явж байгаад Дарви сумын нутагт байх цайны газарт хооллож байтал цагаан өнгийн жижиг машин ирээд зогссон. Дотор нь согтуу хүмүүс байх шиг байсан.Бид хооллож дуусаад хөдлөхөд нөгөө жижиг машин хөдлөөд засмал зам дээр бидний урд гараад явсан.Дарвиас яваад ойролцоогоор 3 км орчим явж байтал нөгөө жижиг цагаан машин замынхаа эсрэг талд замаас гарч онхолдон дээшээ харсан байдалтай байсан.Манай автобус харалдаа очиж зогсоод манай зорчигч нар эмнэлэг цагдаа дуудсан.Би тухайн машин руу ойртож очоогүй ... гэх мэдүүлэг /хх 195-197-р хуудас/

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид нар 3 дахь шил архиа ууж дуусгаад тэнд байж байтал автобус ирсэн. Суудал байхгүй байсан тул дундуур нь орж суусан, Д.******* намайг суулгаж өгөөд түрүүлээд хөдөлсөн. Автобус хөдлөөд 1-2 км орчим явж байтал намайг суулгаж өгсөн хүмүүсийн машин унасан харагдсан.Автобус зогсоод зарим хүмүүс очсон.Намайг очиход Д.******* эхнэрээ тэврээд сууж байсан.Би өөрөө хойт голоос барьж ирсэн - УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.*******т шилжүүлж өгсөн.Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-37-39-р хуудас/

Гэрч Б.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* самбар дээр очиж гаргаж өгье гээд машинаа бариад автобуснаас түрүүлээд хөдөлсөн. Д.******* “ би уран жолооч” гээд машиныг 2 талд нь дараад байхаар нь би “ та арай хурдан явж байна, *******0 км цагийн хурдтай яваач гэтэл намайг “чи чимээгүй суугаад явж бай” гэж хэлээд нэг их удалгүй машин унасан.Бид нар бүгдээрээ архи уусан байсан... гэх мэдүүлэг /хх-*******6-*******8-р хуудас/

Гэрч Г.Галсандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид нар бүгд архи уусан байсан.эрүүл хүн байхгүй.Намайг арай их согтоогүй байхад Д.******* машин барьж байсан ... гэх мэдүүлэг /хх-*******9-50-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн,  шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэр Өвсний тохой гэх газар 2018 оны ******* дугаар сарын -ний өдөр согтуурсан үедээ - УБА улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.-ын амь нас хохирч, Ж.ын эрүүл мэндэд хүнд, Г.Галсандоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учуулсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 673 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 2*******-ний өдрийн 1391******* дугаартай дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны ******* дугаар сарын 0*******-ний өдрийн 66 дугаартай дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ийн мэдүүлэг, хохирогч Ж.ын мэдүүлэг, гэрч Ц.Төмөрбаатар, А., Б.Бямбажав, Г.Галсандорж нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь тухайн үед согтолтын хүнд зэрэгтэй байсан нь цусанд 3.******* промилли этилийн спирт илэрсэн ба 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба тээврийн хэрэгсэл жолоодож явах үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон байдал нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж жолоо барьснаар ямар нэгэн хор уршиг учруулж болзошгүйг мэдэх боломжтой байсан боловч хүний амь насыг хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахыг мэдэлгүйгээр үйлдэгдсэн нь болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ.

Шүүгдэгч Д.*******ийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч А.-ын амь нас хохирч, хохирогч Ж.ын биед тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл үүссэн ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон байна. 

- УБА улсын дугаартай Ниссан Эдван маркийн  автомашины эзэмшигч нь А. болох нь “ -авто” ХХК-ний “ - УБА улсын дугаартай,Ниссан Эдван маркийн автомашиныг  Ариунболд овогтой нь унах нөхцөлтэйгээр барьцаалан зээл авсан болно.Зээлийн төлбөр графикийн дагуу төлөгддөг “ гэх албан бичгээр  нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс А.-ын амь нас хохирч, хохирогч Ж.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байх тул 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, ******* дүгээр зүйлийн *******.1-д заасан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2, 23******* дүгээр зүйлийн 23*******.1-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-1*******2/-аар тогтоогдож байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөгч Л.ийн “... хохирол төлбөр барагдуулсан, одоо нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол, саналгүй...” гэх, хохирогч Ж.ын “... нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг   зэргээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.*******т оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, ******* дэх хэсгийн *******.1-д зааснаар  шүүгдэгч Д.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч,02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг төлсөн,эхнэр нь ослын улмаас хүнд гэмтэл авсан, одоо хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3,******* дэх хэсгийн *******.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр   шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хадгалахаар үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйл 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, ******* дэх хэсгийн *******.1-д заасан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, ******* дэх хэсгийн *******.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

*******.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалахыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС