| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0004/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0004/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Д,
Улсын яллагч Ц.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П холбогдох 1839000000296 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч маргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг, Механикжуулалтын 1А-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Б.П Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, Механикжуулалтын 1А-05 тоотод иргэн Б.П халуун зуух руу татаж унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, Механикжуулалтын 1А-05 тоотод иргэн Л.Ариунбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.П мөрдөн байцаалтад өгсөн: “... Ж гэх залуу 500 граммтай цагаан нэртэй архи аваад орж ирснийг 4-лээ хувааж уусан. Дараа нь П ганцаараа гарч 2 шил 750 граммын архи авчирч бид 4 хувааж уусан. Архи ууж дуусчихаад Жамбаа гэр рүүгээ явсан. Б.П бид нар зурагт үзээд сууж байсан. Тэгээд П бид 2 маргалдсан, яг ямар шалтгааны улмаас маргалдсан гэдгээ санахгүй байна. Би гэрийн зүүн талын орон дээр сууж байгаад босоход П намайг дагаад боссон. П миний хажуу талаас зүүн мөрнөөс татсан, би зуух руу унасан. Тухайн үед би галдаа нүүрс хийчихсэн зуух халуун байсан. Миний нуруу, бөөр орчим хэсэг болон зүүн гар мөрнөөсөө доош тохойн үе хүртэл түлэгдсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 тал/
Гэрч В.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.П хоёр зурагт үзэж байгаад маргалдсан. Гэрт гал түлчихсэн их халуун байсан. А дээгүүрх хувцасаа тайлчихсан нүцгэн байсан. Ариунбат зуухны хойд талд зогсож байсан. Б.П өөр рүүгээ татах шиг болсон. А зуухан дээр унасан. А зуухны зүүн хойд булан хэсэгт нуруу болон зүүн гар мөр хэсгээрээ унасан...” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/
Гэрч Б.П мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 сарын 08-ны өдөр Ариунбатын гэр рүү ганцаараа очсон. А гэртээ Н буюу Ж гэх хүний хамт зурагт үзээд хэвтэж байсан. Б.П нар эрүүл байсан. Гадаа хүйтэн ганц шил архи уух уу гэж ярилцаж байгаад 750 грамм архи хувааж уусан. ...тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20 тал/
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлт:
1.Л.А биед нуруу, гарын бугалганы түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь нуруу, гарын бугалганы түлэгдсэн шарх үүссэн байна.
3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт. /хх-ийн 23 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд 700 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200 000 / хоёр зуун мянга / төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П оногдуулсан 500 000 / таван зуун мянга / төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ