| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0349/Э |
| Дугаар | 370 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 370
2018 12 17 2018/*******ЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
*******үүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 1821005310356 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
*******үүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорнод аймгийн *******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................ регистрийн дугаартай, ******* овогт *******.
Өсвөр насны шүүгдэгч О.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Норзод” гэх газарт оршин суух иргэн малчнаар ажиллаж байхдаа гэрээс нь 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, монетан ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч *******д 1120000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Норзод” гэх газарт оршин суух иргэн малчнаар ажиллаж байхдаа гурван нүдний чандмань тамгатай бор зүсмийн морийг эмээл, хазаар, чөдөрийн хамт завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
*******үүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр малаа хараад гэртээ байхад ах эгч хоёр Дорнод аймаг руу буяны ажилд явсан. Намайг малаа сайн хараарай гээд үлдээгээд явсан. Хоёр цагийн үед малаа эргүүлээд гэртээ ирээд унтсан байсан. Тэгээд 4 цагийн үед сэрэхэд нэг хэсэг хонь маань худагийн урд хэвтэж байсан. Нэг хэсэг нь харагдахгүй байсан. Өглөө 06 цагийн үед дахиад малаа хайсан. Тэгээд олоогүй гэртээ ирээд, малаа алга болгосондоо айгаад авдар дотроос 3 мөнгөн аяга, нэг монетан бөгж, 2 мөнгөн гинж авсан. Гадаа уяатай байсан бор саарал өнгийн морийг унаж Дорнод аймаг руу яваад 11 цагийн үед Дорнодод ирээд 3 мөнгөн аяга, эмээл, чөдөр хазаарыг нүхэнд нуугаад аймгийн төв явсан. Монетон бөгжөө ломбарданд өгөөд, 2 мөнгөн гинжээ Дарханд өгөөд Улаанбаатар хот явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүүгээ тэр айлд очсоныг нь мэдээгүй байсан. Буяны ажилд эхнэртэйгээ ирэхэд нь би мэдсэн. Манай хүүг хэлэлгүй аваад явсан байсан. Одоо хүүгээ хараа хяналтандаа байлгана. Цаашдаа сургуульд нь эргэж оруулах бодолтой байна гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аав, ээж хоёр *******тай уулзаад хонь, хургаа нийлүүлэх хүртэл 1 сарын хугацаанд туслах малчнаар ажиллуулахаар тохиролцсон байсан. Тэгээд манайд очоод 10 гаруй хоног хонь харж байсан ба ээж, аав хоёрыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн төвд буяны ажилд ирчихээд 07-ны орой гэртээ очиход нэг хэсэг хонь хашаатай нөгөө хэсэг хонь нь бэлчээрээсээ ирээгүй байхаар нь малдаа яваад ирээгүй байна гэж ойлгоод гэрийнхээ ойр орчмоор малынхаа бэлчээр орчмоор хөрш зэргэлдээ айлууд болох , нарын хамт хайж мал малчин хоёроо олоогүй. Тэгээд өглөө босоход ил хэрэглэж байсан 1 мөнгөн аяга, авдарт байсан 2 мөнгөн аяга, монетан ээмэг, бөгж, мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйлс, мөн түүнд хариуцуулж өгсөн бор зүсмийн 3 нүдний чандмань тамгатай морь, эмээл хазаарын хамт байхгүй байсан. ...Би хохирлоо бүрэн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 75/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/
- Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/
- Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17, 18/
-Өсвөр насны шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59/
- Өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 64/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Норзод” гэх газарт оршин суух иргэн малчнаар ажиллаж байхдаа гэрээс нь 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, монетан ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч *******д 1120000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Норзод” гэх газарт оршин суух иргэн малчнаар ажиллаж байхдаа өөрт итгэмжлэн хариуцуулж өгсөн гурван нүдний чандмань тамгатай бор зүсмийн морийг эмээл, хазаар, чөдөрийн хамт завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд ахын эзэмшлийн малыг алга болгосон болохоор айгаад ахын гэрийнх нь авдранд байсан 3 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, гинж зэрэг зүйлсийг аваад ахын намайг унаж бай гэсэн бор зүсмийн морийг унаад Дорнод аймгийн төв рүү явсан...“ гэж /хх-ийн 58-60/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Өглөө босоход ил хэрэглэж байсан 1 мөнгөн аяга, авдарт байсан 2 мөнгөн аяга, монетан ээмэг, бөгж, мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйлс, мөн түүнд хариуцуулж өгсөн бор зүсмийн 3 нүдний чандмань тамгатай морь, эмээл хазаарын хамт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч*******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
*******үүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлавал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч *******гийн ............................ регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг Дорнод аймаг дахь *******үүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******г 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь *******үүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг Дорнод аймаг дахь *******үүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ *******ҮҮГЧ Б.ЭНХБААТАР