Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 00114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогч А.Бж

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эөд холбогдох 1732000750073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *59 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Цагаагчууд овгийн Аын Э. /РД:*/

 

Шүүгдэгч А.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хужилттай зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Бжын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эийн өгсөн: “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтэйгээ адил учраас мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг төлнө” гэв.

   Шүүгдэгч А.Э өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 191 дүгээр хуудас/

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бжын өгсөн:  “...Би Э ахын өмнөх шүүх хуралдааны дараа өгсөн мөнгөөр эм тариа хийлгэсэн овоо гайгүй болсон цаашдаа дахин эмчилгээ хийлгэвэл илүү сайхан болох юм шиг байна.Өмнөх шүүх хуралдаан тохиролцсон үлдэгдэл мөнгөө авсан.Одоо шүүх хуралдаан дээр шинээр эмчилгээ болон ажилгүй хийж чадахгүй байгаагаас банкны мөнгөө төлж чадаагүй, бас манай аавын зээлэнд хамтран зээлдэгчээр би орсон байгаа тэрний мөнгийг нэхэмжилж байгаа. Одоо би нэхэмжилсэн мөнгө болох нийт 4 541 000 төгрөгөө л авмаар байна, өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

Гэрч Ц.Нжын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би билүүтээс хадлангын газар үзчихээд наашаа аж ахуй руу хар зам луу нийлээд явж байтал урд Бж бас аж ахуй тал руу улаан өнгийн бага оврийн трактор унчихсан тармуур чирчихсэн явж байсан. Би хажуугаар нь толгой дохиод гэр луугаа явах юм уу гэхэд гараараа бригад чиглэл рүү заагаад гэр лүүгээ заасан. Би тэрийг нь бригад орчихоод харина гэж байна гэж ойлгосон. Би гэрлээ асаагаагүй байсаныг бодоход гэгээтэй байсан байж таарна. Хэрэв харанхуй байсан бол би гэрэл тусгаад бригад луу хамт оччих байсан. Тухайн үед бол урд байгаа тээврийн хэрэгсэлийг харах бүрэн боломжтой байсан. Би тэрийг анзаараагүй. Би Бжыг гүйцэд түрүүлээд өнгөрөхөд ард нь бол ямар нэг тээврийн хэрэгсэл байгаагүй. Байхгүй байсан. Урагшаа явж байсан. Би Бжын Аавынх нь найз гэх мэдүүлэг /Хх-ийн 26 дугаар хуудас/

 

    Гэрч М.Мтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би Пусо маркын 53-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр Зүүнхараагаас Улаанбаатар луу явж байсан юм. Яг цагаа сайн мэдэхгүй байна. Яг бүрэнхий болж байсан юм. Тэгээд аж ахуйн төвөөс гараад хужиртын бригадын зүг явж байтал ертөнцын зүгээр зүүн тал зүү урсгалд авто машины осол гарсан байсан. Би машинаасаа бууж байхад зам тээврийн осолд орсон лексус маркын машины жолооч машинаасаа буучихсан нөгөө трактор луу очиж явсан. Гэхдээ яг тэр газраа хүрээгүй байсан. Тракторын жолооч дээр очиж амжаагүй байсан. Тэгээд миний урд явсан жолооч бас бууж очоод нөгөө аваарт орсон лексусын жолоочтой нөгөө тракторын жолооч дээр очсон. Тэр 2 нөгөө тракторын жолооч дээр очихоод гэрэл тусгаад амьд байна уу үхсэн байна уу гэдгийг хараад байж байсан. Тэгээд би 70367103 луу дуудлага өгөхөд аж ахуйн түргэний дугаарыг надад өгч би тэр дугаар луу залгаж дуудлага өгсөн. Цагдаа руу би бас дуудлага өгсөн. Дуудлага өгч байх хооронд нөгөө тракторын жолооч ухаан ороод өндийж босох гээд байсан. Тэгтэл лексусын жолооч хөдөлж болохгүй битгий хөдөл гээд гараараа цээжин дээр нь дараад байж байсан. Намайг цагдаа руу дуудлага өгч байх хооронд лексусын жолооч тракторын жолоочыг замын хажуу руу чирч аваачиж тавьж эвтэйхэн хэвтүүлсэн. Тэгээд дуудлага өгчихөөд би яваад өгсөн. Намайг очиход зам тээврийн осол болчихсон байсан бөгөөд лексусын жолооч нь тракторын жолооч дээр очиж амжаагүй байсан. Би хэргийн газарт очоод 1 минутын дараа цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд гадаа бол бүрэнхий болж байсан.Хэргийн газарт оччихоо^ дуудлага өгчихөөд машиндаа суугаад Улаанбаатар луу хөдлөх үед харанхуй болж байсан. 400-500 метрын наана очоод харсан. Тухайн үед би машины гэрлээ асаагаагүй явж байгаад уг ослыг хараад гэрлээ асаасан. Гэрэл асаагаагүй явж байхад бүр холоос бол харах боломжгүй. Ойрын 400-500 метрийн зайд болох харах боломжтой байсан. Би сайн санахгүй байна. Бид нарыг очиход өвстөй портер маркын авто машины тракторын хойно зогсож байгаад хөдлөөд явчихсан санагдаж байна. Тэр машины улсын дугаарыг нь хараагүй. Ямар ч байсан задгай өвс ачсан портер байсан гэх мэдүүлэг  /Хх-ийн 27 дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...... Тоёото Ар-Экс 400 маркийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм тиймээс надад татгалзах зүйл байхгүй. Эрдэнэнэтөгс нь миний нөхөр байгаа юм бид 2 гэр бүл болоод 5 жил болж байна гэхдээ гэр бүлийн баталгаагүй ээ. 2017 оны 07 дугаар сарын эхээр байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна нөхөр А.Э бид 2 явж байгаад шинээр худалдаж авсан юм яг хэдэн төгрөг гэдгийг нь сайн санахгүй байна. 30 гаруй сая төгрөгеөр авсан санагдаж байна. Тиймээ уг тээврийн хэрэгслийг шинээр нь худалдаж авахад бэлэн 20 сая төгрөгийг нь өгөөд “Инвескор” банк бус санхүүгийн байгууллагаас 10 сая төгрөг зээлж барьцаанд тавьсан гэх  мэдүүлэг /Хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 12286 .......

Дүгнэлт:

 

1.А.Бжын биед зүүн зулай хэсгээс хөхлөг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, чамархай хэсгээс зүүн талын суурин яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагз чамархайн аалзан бүрхүүлд хий, цус хуралт, зүүн зулайн сулкуст цус харвалт тархи доргилт, зүүн ухархайн гадна хананд хугарал, зүүн зовхинц зөөлөн эдийн няцрал, зүүн талд дагз, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун 6-р хавирганы цууралт хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ зүүн чамархайн хуйханд шарх, 2 зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл нь авто ослын үед уүсгэгдэх боломжтой.

  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй.

   5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх /Хх-ийн 33 дугаар хуудас/

 

             2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 9156 дугаартай Шинжээчийн дүгнэлт..............

 

  1.Шинжилгээнд ирүүлсэн “А.Э IХ/20” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх  /Хх-ийн 48 дүгээр хуудас/

 

                 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 9156 дугаартай Шинжээчийн дүгнэлт..............

 

  1.Шинжилгээнд ирүүлсэн “А.Бж 32/эр” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх  /Хх-ийн 53 дугаар хуудас/

 

Шинжээчийн №47..... Дүгнэлт:

  1. Лексус маркийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан А. Э нь Монгол улсын замын хөдөлгеений дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт. 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тэзврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн.
  2. Бага оврын трактор жолоодож явсан А. Бж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт зөрчсөн.
  3. Лексус маркийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан А. Э нь Монгол улсын замын хөдөлгеөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт. 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв.

           4. Лексус маркийн тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох боломжгүй гэх /Хх ийн 67 дугаар хуудас/

Шинжээчийн № 698..... Дүгнэлт:

            1.Хэргийн оролцогч А.Бжын жолоодож явсан бага оврын тээврийн хэрэгсэлд чирэгдэж байгаа хөдөө аж ахуйн эд ангиуд нь Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор баталсан Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагын 8 дугаар зүйлд заасан чиргүүл, хагас чиргүүлд хамаарахгүй. Уг стандарт нь 2011 онд шинэчлэн батлагдсан болно.

            2.Хэрэв чиргүүл /чиргүүл биш/ гэж үзвэл замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн ачиж зөөвөрлөх ёстой.

            3.Тухайн чирэгдэгч зүйл нь зориулалтын гэрэл дохиогүй, анхааруулах тэмдэггүй байрлуулаагүй нь замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн байна.

            4.Чирэгдэж байгаа /чиргүүлд/ гэрэл дохио, анхааруулах тэмдэглэгээ байхгүй нь осол гарахад нөлөөлсөн байна.

 

 

      5.Уг осол нь хадуурын тармууртай /пад/ 200507 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч А.Бж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна..

 

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх,

          б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;” мөн дүрмийн 2.3 заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

          А/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно.

 Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;” мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаар заалт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ:

           а/стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохгүй байх,

б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

гинж, ажлынхаа хэрэгслээр замын хэсэг, бусад элементийг эвдэж болзошгүй трактор, өөрөө явдаг машин, механизмыг хатуу хучилттай замаар явуулахгүй байх”

в/ Гинж ажлынхаа хэрэгслэээр  замын хэсэг, бусад элементийг эвдэж болзошгүй трактор, өөрөө явдаг машин, механизмыг хатуу хучилттай замаар явуулахгүй байх гэснийг тус тус зөрчсөнөөс,

 

Лексус РХ-400 маркийн 70-70 УНҮ улсын дугаартай автомашины жолооч А.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” Мөн дүрмийн 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  Гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарах үндэслэл бий байна гэх /ХХ-ийн 82-84 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 08-14 дүгээр хуудас/

70-70 УНҮ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5.825.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 730.000 төгрөгөөр, нийт 6.555.000 төгрөг,  Трактор /пад пад/ эвдрэл хохирлын шууд зардлыг 390.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 15.000 төгрөгөөр, нийт 405.000 төгрөгөөр тус тус үнэлсэн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 57-64 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 71-75 дугаар хуудас/

А.Эийн иргэний үнэмлэхний хуулбар болон жолооны үнэмлэхний хуулбар /Хх-н 96 дугаар хуудас/

Инвескор ББСБ-ын эзэмшлийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 98 дугаар хуудас/

А.Э нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 99 дүгээр хуудас/

 

Хохирогч А.Бжын эмчилгээний зардлын баримт болон Хаан банкны Малчны хэрэглээний зээлийн гэрээ зэрэг баримтууд /Хх-н 104-127 дугаар хуудас/

 

Шүүгдэгч А.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хучилттай зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Бжын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч А.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү ...” гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх зарим хэсгийг нь хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч түүнээс үүсэх хор уршиг арилаагүй тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн /ялаас чөлөөлөх/ холбогдох хэсгийн хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар  хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Бж нь шинээр гэм хорын хохиролд шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс 4,541,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд шүүгдэгчээс хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 4,500,000 төгрөгийг төлсөн байна.

 

Шүүх хуралдаанд хохирогчоос баримтаар гаргасан эм, эмчилгээний зардал зэргийг нэхэмжилсэн 2,181,736 төгрөгийг шүүгдэгч А.Эөөс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэлээс үлдэх өөрийн банкны зээл, түүний эцгийн банкны зээлийн төлбөр зэрэг нийт 2,359,264 төгрөгийг  шүүх түүний үндэслэл, хохирлын хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч Бж нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан шууд зардал болон бусад зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, ¹ 139866 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох байгууллагад хүргүүлэхийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Цагаагчууд овогт Аын Эийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Бж нийт 4,541,000 төгрөг нэхэмжилснээс шүүх эмчилгээний зардалд 2,181,736 төгрөгийг шүүгдэгч А.Эөөс гаргуулж, хохирогч * тоотод оршин суух Боржигон овогт Аюушийн Бж /РД:*, утас:*/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,359,264 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхисугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг 6 сарын хугацаанд арилгахыг үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Эрдэнэгтөгсөд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

8.Хохирогч А.Бж нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил хийх боломжгүй болсон, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Эөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн гаргуулах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, ¹139866 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

 

10.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Эөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.