| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00101/Э |
| Дугаар | 00111 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Ат холбогдох 1832001340105 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн,37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогг Норовын А РД:/*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Н.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Холбоо толгойн орчим 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн О.Цбын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: Тухайн өдөр Цб холбоо толгой дээр араас архи барьж ирээд надтай морь ярьж намайг нэлээд доромжилсон. Би миний дүү ингэж ярьж болдоггүй юм гэж их гуйсан. Тэгтэл тийм юм байдаггүй юм гэж нүүрэнд тулж инээгээд л доромжлоод байхаар нь явъя гээд араас архины шилээр цохиж магадгүй гэж бодоод болгоомжлон архины шил аваад хаячихъя гэсэн боловч надруу маргалдахаар босч ирэхээр нь архины шилээр айлгах гээд далайгаад савтал толгой руу нь цохисон. Хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа. Хохирогчид биеэ эмчлүүлчих гээд 800000 төгрөг тухайн үед өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Торгох ялыг зөвшөөрч байгаа гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цб мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар 06-ны өдөр Холбоо толгой ар луу хөдөө хээр мал дээрээ байсан. Тэгтэл манай найз Хурцаа гар утсаараа надруу залгаад намайг хаана байна гэж асуусан.Би байгаа газраа хэлтэл Хурцаа намайг Хараагийн гүүрний ард хүрээд ир гэсэн,... Ингээд бид 2 Ааа ахынд очтол Ааа ах хоёр дүү ирсэн юм чинь гээд нэг шил 750 граммын архи гаргаж ирсэн. Тэр архийг бид 3 уусан.Би архинаас ганц нэг өнжөөд байсан. Тэгээд архиа дууссаны дараа Хурцаа мотоциклтойгоо хүүхдээ дундаа суулгаад Ааа ах ард нь суугаад би өөрийнхөө мотоциклтой Холбоо толгойруу явсан,,.. Ингээд тэр 2 намайг явах гэтэл нэг шил архи аваадхаач гэсэн.Би дэлгүүрийн гадаа очтол найз Тб таарсан.Би картаа өгч Тбыг дэлгүүр оруулж 750 граммын Хараа архи авхуулсан. Тэгээд холбоо толгой орж нөгөө хоёр дээр очсон, ... Архиа тойруулахад Тб нэг ч уугаагүй.Харин бид гурав ганц нэг уусан,... Би А ахад ах аа баяраар таны хээр үрээ түрүүлээ биздээ та шагналыг хүрэн үрээ оруулаад авчихсан юм уу зурган дээр тэгэж гарсан байна гэж хэлэхэд Апдар ах надад чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэр үед Тогосоо бие засчихаад ирсэн. Тэгээд би санаандгүй инээтэл А ах чи ямар муухай инээдэг юм бэ гээд миний толгой руу ууж байсан архиныхаа шилээр цохичихсон. Тогосоо болио гээд А бид хоёрын голоор орсон. Харин Хурцаа бид хэдээс жаахан холдсон.Хэсэг зуур миний толгой манраад жаахан байж байгаад гайгүй болохоор нь би боссон. Тэгээд би мотоциклоо унаад явсан. Нөгөө хэд үлдсэн. Ийм л юм болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тб мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ морь унаад хөдөө явж байтал А ах, Цб, Хурцаа гурав Холбоо толгой тэнд айлын хашаанд архи уугаад сууцгааж байсан,... Намайг очиход тэр 3 750 граммын архи дөнгөж задлаад сууцгааж байсан,... Тэгснээ Цогтоо А ахыг шоолох маягтай инээхэд А ах чи яасан муухай инээдэг юм бэ гээд уурлаад архитай шилээрээ толгой руу нь цохичихсон,Тэгээд би А ахыг боль боль гээд салгаад Цогтоог мотоцикльд нь суулгаад явуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Хб мэдүүлэхдээ: “...А надад мөнгө өгч дэлгүүрээс архи аваад ир гэсэн. Намайг дэлгүүр явахад Цб надруу гар утсаараа залгаад хоёулаа уулзая гэж хэлсэн,..'. Ингээд би дэлгүүрээс 750 граммын Чингэс архи аваад буцаж явахад Цб надтай засмал заман дээр таарсан. Тэгээд бид хоёр Апдарын гэрт цуг очсон. Ингээд бид гурав архиа хувааж уусан,... Ингээд Цб өөрийнхөө мотоцикльтой,би мориныхоо хүүхдээ Аын хамт өөрийнхөө мотоцикль дээр сундлаад Холбоо толгой орохоор явсан. Цб түрүүлээд дэлгүүр орчихоод очъё гээд яваад өгсөн,... Тэгтэл Цб нэг шил 750 граммын Хараа архи аваад холбоо толгой дээр хүрээд ирсэн.Ингээд бид гурав доошоо бууж эзгүй айлын хашаанд орж архиа уусан. Тэгтэл Тогосоо морьтой хүрээд ирсэн,... Цб Апдарлуу баярхаад би жороо мориороо Ат болох гэж байгаа гэх зэргээр Ааас үг өдөөд байсан. Би тэр хоёрт та хоёр больцгоо гэж хэлсэн. Тэгээд би хэсэг муудаад доошоо тонгойгоод байж байтал Цб чи муу намайг шилээр цохиод байхдаа яадгийн байж байгаарай гээд мотоциклоо асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.А мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэртээ зоорь янзлаад байж байхад миний таньдаг хурцаа гэх залуу миний морийг унах хүүхэд авчирч өгсөн. Би морь уралдуулахаар бэлдэж байсан юм. Би тэгэхээр нь Хурцаад нэг шил архины мөнгө өгч архинд явуулсан. Хурцаа нэг шил 750 граммын архи авч ирсэн.Бид хоёр задлах гэж байж байхад Цб хүрч ирсэн. Ингээд бид гурав нэг шил архиа хувааж уугаад дахин 750 граммын архи авчраад бид гурав хувааж уугаад Холбоо толгой орж морь давхиулахаар явсан,... Тэгтэл бид хэдийн араас Цб нэг шил архи аваад ирсэн.Бид холбоо толгой дээр архи уухгүй гээд эзэнгүй айлын хашайнд орж архиа уухаар явцгаасан,... Тэгтэл Цб надтай морь яриад тэрнээсээ болж маргалдсан. Би босоод явах гэтэл Цб миний өөдөөс янз бүрийн юм яриад намайг доош нь хийгээд байсан.Би эргээд хартал архины шил ард байсан. Би Цб архи аваад цохичихож магадгүй гэж бодоод аваад хашаа давуулаад хаячихъя гэж бодоод автал Цб өөдөөс босож ирээд олон юм яриад байхаар нь би архины шилээр айлгах санаатай далайгаад савтал толгой руу нь цохичихсон.Ингээд Тб намайг ахаа боль гээд бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд Цбыг явуулсан. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №130:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 26-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-37-р хуудас/, Шүүгдэгч Н.Аын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-38-р хуудас/, шүүгдэгч Н.А өмнө ял шийтгүүлж байсан талаар шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-39-41-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Холбоо толгойн орчим 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн О.Цбын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Цбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-21-22-р хуудас/, гэрч Б.Тбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-13-14-р хуудас/, гэрч Т.Хбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-17-18-р хуудас/, яллагдагч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-34-35-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №130 тоот дүгнэлт /ХХ-25-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 26-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Аыг хохирогч О.Цбын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Холбоо толгойн орчим 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн О.Цбын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч О.Цб нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Норовын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Аыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.