Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 18000000005 дугаартай, 178/2019/0019/Э/ индекстэй хэргийг 2019 оны 01  сарын 15-ны  өдөр  хүлээн  авч  2019 оны 01 сарын 17-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Мон улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд ******* оны 01 сарын 06-ны  өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Тува, бүрэн  дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл-6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, 40 толгой бог мал, 20 толгой бод,  гэр нэг -1, “Мотоцикль-1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 560000 төгрөг, Ховд аймгийн ******* сумын   багт оршин суух,  ************** регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 12 сарын 24-нөөс 2018 оны 12 сарны 25-нд шилжих шөнө  иргэн Д.*******гийн гэрт хувийн таарамжгүй  харьцааны улмаас  маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын   багт  оршин суух, оны 03 сарын 25-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үнэс Тува, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ******* дугаарын регистртэй / ******* овогт гийн *******гийн өгсөн... 2018 оны 12 сарын 24-ний өдөр  Ховд аймгийн *******  сумын Цагаан   гэх газарт явж байхад над руу Мөнгөнтулга гэх залуу залгаж “******* сумын шинэ жил болох гэж байна 10 залуу хэрэгтэй байна. Хүн дутаад байна” гэж хэлсэн. Орой 18 цагийн үед гэртээ ирж байж байгаад шинэ жилд орохоор би гэх залуугийн гэрт очиход шинэ жилд орохоор явчихсан байсан.

Тэгэхээр нь би шинэ жилдээ орохоо болиод гэртээ харьсан. Тэгээд унтаж байхад шөнө 03 цагийн үед манайд Гантулга, нар  ирсэн. Тэгээд манай эхнэр босоод гал түлээд цай чанаж өгсөн Б.******* 0,75-тай Хараа нэртэй нэг шил архи гаргаж ирсэн. Тэр архинаасаа надад хийж өгөхөд нь би бага хэмжээгээр 2-3 удаа татсан. Тэгээд уугаад сууж байгаад би “одоо архи болно та нар унтаж амарцгаа” гэж хэлээд хагас шилтэй архийг нь аваад эхнэрт өгөөд нуучих гээд нуулгасан. дуу дуулахаар нь би ” ахын дүү одоо чимээгүй бай харанхуй шөнө дуу хорьдог хэн бэ гэж хэлэхэд надтай маргалдаж байгаад унтаад өгсөн. Тэгтэл Б.******* “би явлаа миний архи өг” гэхээр нь чиний архи дэндэж байна. Одоо унтаж амар гэхэд манай гэрийн пийшин дээр байсан хутга аваад хоолойндоо тулгасан. Тэгэхээр нь намайг очиход “ чамайг ална” гэж хэлээд миний баруун нүдний дээд хэсэгт гараараа цохисон. Миний баруун нүдний дээд талаас цус гоожоод тогтохгүй болохоор нь эмнэлэгт ирж үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Би эмнэлэгт үзүүлж эм тариа авч уухад 100000 төгрөг, КТГ-ын зураг авахуулахад 100000 төгрөг нийт 200000 төгрөгийн зардал гарсаныг Б.******* барагдуулсан байгаа. Миний хохирлыг барагдуулсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг / хэргийн 08-10 дугаар хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Л.Сарангэрэлийн  гэрчээр өгсөн...Архиа ууж сууж байгаад Б.*******. Д.*******тай юм яриад маргалдаад байсан. Тухайн үед юу яриад байгааг нь би сонсоогүй.Тэгтэл дуу дуулаад байхаар нь  манай нөхөр Д.******* “ахын дүү чимээгүй бай. Хүмүүс унтаж амарч байна гэж хэлэхэд чи миний дуу хорилоо миний дуу хорьдог хэн бэ” гэж хэлж байгаад тасраад унтаад өгсөн. Б.*******, Д.******* 2 дахиад маргалдаж байгаад Б.******* босч ирээд Д.*******гийн нүүр  хэсэгт цохьсон. Д.*******гийн баруун нүдний дээд хэсгээс цус гараад тогтохгүй байсан болохоор би эмнэлэгт дуудлага өгч эмчилгээ хийлгэсэн. Тэр хэд бүгд гэрлүүгээ явцгаасан...гэх мэдүүлэг/ хэргийн 18-19 дүгээр хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Б.Алтанбаганын  гэрчээр өгсөн...2018 оны 12 сарны 24-ний орй 23 цагийн үед Мөнхтулга, , ******* нарын хамт Баатархайрхан багт амьдардаг нутгийн ах Д.******* ахынд очсон. Тэгээд бид нар архи хувааж уугаад сууж байтал хэрүүл маргаан болсон. Тэгтэл Б.******* босч ирээд Д.******* ахын нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Д.******* ахын нүүр хэсгээс цус гараад байсан. Эхнэр нь эмнэлэгт  дуудлгага өгсөн. Тэгээд эмнэлэгийн машин ирээд Д.******* ахыг аваад явсан...гэх мэдүүлэг/ хх-ийн *******-24-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Ц.Золбаярын  гэрчээр өгсөн...2018 оны 12 сарын 25-ны өглөө 07 цагийн үед би тухайн мэс заслын тасгийн  жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад 103-аас над руу залгаад зодуулсан хүн ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход баруун талын хөмсөг задарсан цус алдсан байдалтай байсан. Үзлэг хийхэд хохирогч Д.*******гийн баруун хамсөгний зөөлөн эд задарсан байхад нь мэс заслын 5 зангилаат оёдол тавигдсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй Тухайн үед толгойг нь угааж хуйхыг нь шалгахад ямар нэгэн шарх сорви байхгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 сарны 28-ны 770 дугаартай...Д.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо.

Д.*******гийн биед баруун нүдний хөмсгөнд 3.2х0.2 см 6 ширхэг оёдолтой шарх, баруун нүдний ухархайн дээд гадна хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Д.*******гийн  биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломтой.

Д.*******гийн  биед учирсан  гэмтлүүд нь  ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Д.*******гийн  биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн...2018 оны 12 сарны 24-ний орой 18 цагт ******* сумын шинэ жилд орчихоод найз , Б.Мөнхтулга, нарын хамт 02 цагийн үед авга ах Д.*******гийнд очсон. Бид нар очихдоо дэлгүүрээс нэг шил 0,75-тай Хараа архи авч очсон. Тэр архиа задалж уугаад сууж байгаад би Д.******* ахтай хэрүүл маргаан үүсгэж байгаад Д.******* ахын толгой хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Д.******* ахын нүдний хэсгээс нь цус гараад байсан болохоор нь би бэр эгч Сарааг түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд түргэний машин ирээд Д.*******а ахыг аваад явахад нь би гэрлүүгээ харьсан. Би хохирлыг төлж барагдуулж бид учир зүйгээ олсон... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 12 сарын 24-нөөс 2018 оны 12 сарын 25-нд шилжих шөнө  02 цагийн үед найз , Б.Мөнхтулга, нарын хамт 02 цагийн үед авга ах Д.*******гийнд очиж архи ууж маргалдаж , Д.*******гийн нүүрэн тус газар нь цохиж , улмаар  баруун нүдний хөмсгийг язалж, 3.2х0.2 см 6 ширхэг оёдол тавиулж, баруун нүдний ухархайн дээд гадна хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний  дээд доод зовхинд цус хуралт гэх шинжээчийн 770 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч  Б.******* нь 2018 оны 12 сарын 24-нөөс 2018 оны 12 сарны 25-нд шилжих шөнө  иргэн Д.*******гийн гэрт хувийн таарамжгүй  харьцааны улмаас  маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс үүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Хохирогч Д.******* нь  мөрдөн байцаалтад...Б.*******  нь  учруулсан хохиролд 200000 төгрөгийг  төлж, улмаар эвлэрсэн талаараа хэргийн 8-9 дүгээр хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******г  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  41 дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, -аар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******д  учруулсан хохирлыг төлсөн байх тул    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******г  дөрвөн  зуун   тавин нэгжтэй тэнцэх хэмжээний,  дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний ХААН банкны 5848080395 дугаартай дансанд байгаа 450000 төгрөгийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 сарын 08-ны  өдрийн 5/02  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.******* өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ХААН банкны дансанд дахь мөнгөөр төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв. 

Шүүхээс шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д  оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 18000000005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******  нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 200000 төгрөгийг төлсөн  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******гийн ХААН банкны 5848080395 дугаартай дансанд  байгаа 450000 төгрөгийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 сарын 08-ны  өдрийн 5/02  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, .1 дүгээр зүйл, .2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  .6, .7, .8,.10,.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын ******* хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г дөрвөн   зуун тавин   нэгжтэй тэнцэх хэмжээний   дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д  оногдуулсан дөрвөн зуун тавин   мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Мөнтүвшинд тайлбарласугай.

5.Эрүүгийн 18000000005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******  нь  цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх 200000 төгрөг төлөгдсөн   болохыг  тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Б.*******гийн ХААН банкны 5848080395 дугаартай дансанд  байгаа 450000 төгрөгийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 сарын 08-ны  өдрийн 5/02  дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА