| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2016/0016/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 18
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П.Д холбогдох эрүүгийн 18210061 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт амьдрах, Дорнод аймгийн суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖЮ регистрийн дугаартай, Х овогт П.Д.
Шүүгдэгч П.Д нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 03 дугаар багийн нутаг Хан-Уулын баруун урд талд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож авахдаа Замын хөДий дүрмийн 1.3 дахь заалт ...замын хөДд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөДд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3-д ...жолооч хөДд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Э.Эрдэнэбадрахын амь нас хохирсон, М.Батжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Сүрэнхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 16/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17/
-Хохирогчийн төлөөлөгч Д.Долгорхандын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24/
-Шүүгдэгч П.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 851 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. М.Батжаргалын биед сээрний 11-р /Th11/ нугалмын шахагдсан хугарал, баруун бүдүүн шилбэ ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, ууц бүсэлхий, хэвлий зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3 Дээрх гэмтлийн ууц, бүсэлхий, хэвлий, зүүн шилбэний зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Сээрний 11-р /Th11/ нугалмын шахагдсан хугарал, баруун бүдүүн шилбэ ясны булууны сэлтэрсэн хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөхний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 847 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Б.Сүрэнхүүгийн биед дээд уруул орчмын зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт болон зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 55/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 тоот дүгнэлтийн хэсэгт: “Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны дунд хонхор, турк эмээл, дээд хонхор, дух, зулай ясны хугарал, баруун зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, бага тархины аалзан хальсны доорх цус харвалт, хуйх, баруун чамархайн цус хуралт, толгой хуйх, нүүр, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүд, баруун чамархай, шанаа, эрүү, зүүн мөр, зүүн сарвуу, цээж, баруун шуу, хэвлий, баруун гуя, зүүн шилбэ, баруун шилбэний зулгаралт, баруун мөр, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гавлын суурь ясны дунд хонхор, турк эмээл, дээд хонхор, дух, зулай ясны хугарал, баруун зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, бага тархины аалзан ясны цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар хуйх, баруун чамархайн цус хуралт, толгой хуйх, нүүр, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүд, баруун чамархай, шанаа, эрүү, зүүн мөр, зүүн сарвуу, цээж, баруун шуу, хэвлий, баруун гуя, зүүн шилбэ, баруун шилбэний зулгаралт, баруун мөр, бугалганы цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь нас бараад 10-с дээш цаг өнгөрсөн байх боломжтой байна. 7. Талийгаачийн цогцосноос авсан цусанд спиртийн алкоголь илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 63-66/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 64 тоотын дүгнэлтийн хэсэгт: “Жолооч П.Д нь МУ-ын замын хөДий дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөДд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөДд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3 “Жолооч хөДд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Аюул саад тулгарч болзошгүй үед хөДий хурдыг хасах, зогсоох арга хэмээ авах нь зам тээврийн ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээр аюул, саад янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой. Жолооч П.Д нь аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах шалтгаан болсон гэж үндэслэлтэй байна. 3. Тоёото Приус маркийн улсын дугаартай авто машины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад ЖЮ31 регистрийн дугаартай Пүрэвдоржийн Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын 1295 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
Шүүгдэгч П.Дий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч П.Д нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 03 дугаар багийн нутаг Хан-Уулын баруун урд талд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр улсын дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож авахдаа Замын хөДий дүрмийн 1.3-д “...Замын хөДд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөДд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “...Жолооч хөДд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас болгоомжгүйгээр хохирогч Э.Эрдэнэбадрахын амь насыг хохироож, хохирогч М.Батжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Сүрэнхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Д-ий шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч М.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз Дий машинд суугаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу 12 цагийн орчимд гарсан. Аймгийн төвөөс зүүн урд зүгт Хан-Уулын баруун урд талд явж байгаад гэнэт машин шарвах шиг болсон. Нэг сэргэхэд авто осол болсон байсан. Д машин жолоодож хажууд нь Сүрэнхүү, арын суудал дээр талийгаач бид хоёр суугаад явж байсан. Миний баруун хөл гэмтсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, иргэний нэхэмжлэгч Б.Сүрэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз П.Д машин жолоодоод би хажуу талд нь суусан, харин арын суудал дээр Батжаргал, талийгаач Эрдэнэбадрах нар суугаад 12 цаг өнгөрч байхад аймгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу гарсан. Хан-Уулын баруун урд явж байхад гэнэт машин шарвах шиг болоод нэг сэрэхэд авто осол болчихсон, би машины гадаа хэвтэж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Долгорхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оршуулгын зардалд 7.806.606 төгрөг, талийгаачийн цалингийн зээл 9.701.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. П.Дий зүгээс одоогоор 3.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн зардлаа өгсөн тохиолдолд өөр гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24/, шүүгдэгч П.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...авто осол болоход 60 гаран километр цагийн хурдтай явж байсан. Архи согтууруулах ундаа зүйл хэрэглээгүй. Автомашин гэнэт шарваад баруун гар тал руу руль булаахаар нь эргүүлээд дарсан тэгээд нэг мэдэхэд л авто осол гарсан. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...хохирогч нартаа учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 851 /хх-ийн 52/, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 847 /хх-ийн 55/, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 /хх-ийн 63-66/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 64 тоот /хх-ийн 40-41/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Эрдэнэбадрахын амь нас хохирсон, хохирогч М.Батжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Сүрэнхүүгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан нь шүүгдэгч П.Д-ий Монгол Улсын замын хөДий дүрмийн 1.3, 12.3-д заасан заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Д-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр хохирол, нэг хүний биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Долгорханд нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 7806606 төгрөг, цалингийн зээлийн 9701000 төгрөг, нийт 17507606 төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч П.Д нь нийт 12800000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4707606 төгрөгийг төлж барагдуулна гэж хүсэл зоригоо бичгээр илэрхийлж байх тул түүнээс үлдэгдэл дээрх мөнгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц гэрч Д.Пүрэвдоржийн эзэмшлээс Приус-20 маркийн цагаан цэнхэр өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө” битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох, уг битүүмжилсэн тээврийн хэрэгслийг, мөн бичгийн баримтаар хураагдан ирсэн гэрч Д.Пүрэвдоржийн тээврийн хэрэгслийн 018131 тоот гэрчилгээг тус тус эзэмшигч Д.Пүрэвдоржид нь буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлийн жолоочийн 1225 тоот үнэмлэх, ЖЮ9 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүнд хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Д-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.Д-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 12800000 төгрөг өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч П.Д-өөс гэм хорын хохиролд нийт 4.707.606 /дөрвөн сая долоон зуун долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Долгорхандад олгосугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэрч Д.Пүрэвдоржийн эзэмшлээс “Тоёото Приус-20” маркийн цагаан цэнхэр өнгийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө” битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох, уг битүүмжилсэн тээврийн хэрэгслийг, мөн бичгийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус эзэмшигч Д.Пүрэвдоржид нь буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлийн жолоочийн 12208 тоот үнэмлэх, ЖЮ97 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР